naraa

August, 2024

  • 12 August

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.12) Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ардчиллын төлөөх нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан хөгжиж ирсэн Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцааг …

  • 12 August

    Төрийн өмчит уул уурхайн компаниудад бодлогын реформ хийнэ

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал энэ сарын 10-ний өдөр “Эрдэнэс Монгол” нэгдэлд ажиллаж, эхний хагас жилийн ажлын үр дүнтэй танилцлаа. Мөн энэ долоо хоногт зохион байгуулах нэгдлийн компаниудын зөвлөлдөх уулзалтын талаар санал солилцлоо. “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тус нэгдлийн хэмжээнд хийгдсэн өөрчлөлт, шинэчлэлт, тэдгээрийн явц, үр дүнг мэдээлж, тус нэгдлийн бодлого, үйл ажиллагаанд шаардлагатай реформын саналуудаа …

  • 12 August

    Ажлын шаардлага хангаагүй хүнийг ажилд авч, ажил гүйцэтгээгүй байхад цалин олгосон цэцэрлэгийн эрхлэгчийн хэргийг шүүхэд шилжүүлэв

    Прокурорын байгууллага 2024 оны 8 дугаар сарын 05-наас 09-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 38840, мөрдөн байцаалтын 2277 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 329 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 105 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 56, Өмчлөх эрхийн эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын …

  • 12 August

    БЗД-ийн IV хороонд авто зогсоолын талбай тохижууллаа

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, нийтийн эзэмшлийн талбайг тохижуулах ажил үргэлжилж байна. Тухайлбал, дүүргийн хөрөнгө оруулалтаар Баянзүрх дүүргийн IV хорооны 112, 114 дүгээр байрны зүүн талд 2,198 м.кв талбайд авто зогсоол, явган хүний зам, шат, гэрэлтүүлэг хийлээ. Уг ажлыг “Елбата” ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг …

  • 12 August

    Баяр, наадмын үеэр 20 гаруй гар утас, хөөрөг алдагдсан хэргийг илрүүллээ

    Энэ оны 08 дугаар сарын 07, 08-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд зохион байгуулагдсан 100 жилийн ойн баяр, наадмын үеэр 20 орчим гар утас, хөөрөг алдагдсан хэргийг цагдаагийн алба хаагчид илрүүллээ. Тодруулбал, 22-41 насны М, У, Э, М, А нарын бүлэг этгээдүүд тус аймгийн тэмдэглэлт ойн үеэр иргэдийн гар утас, хөөрөг зэргийг хулгайлсан байна. Дээрх бүлэг этгээдүүдийг Улаанбаатар хотруу ирж …

  • 12 August

    Н.Мандуул: Улаанбаатар хотын ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ

    НЗДТГ болон Азийн Хөгжлийн банк хамтран “Улаанбаатар хотын дэд бүтцийн хөрөнгө оруулалтын засаглал, институцийн чадавхыг бэхжүүлэх” төсөл өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хүрээнд Улаанбаатар хотод ногоон байгууламж, чанартай дэд бүтэц, үр дүнтэй хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлэх юм. Өнөөдөр НЗД-ын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул Азийн Хөгжлийн банкны Хот байгуулалтын ерөнхий мэргэжилтэн Раушан Маматкуловыг …

  • 12 August

    2024 оны эхний долоон сард скүүтэр, суррон дугуйнаас бэртсэн 178 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

    Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа юм. Нийслэлд дугуйн зам …

  • 12 August

    Нийслэлийн хэмжээнд 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил 85 хувьтай үргэлжилж байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, боловсролын салбарт хийж байгаа хөрөнгө оруулалтын ажил, ашиглалтад орж амжаагүй  байгаа сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлын талаар хэлэлцлээ. Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 51 сургууль 87 цэцэрлэг, 6 спорт заалын барилгын ажил үргэлжилж байна. Зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, барилгын төсөв нэмэгдсэн зэрэг …

  • 12 August

    Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөнө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өглөө.  Улаанбаатар хотын 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний суурь судалгаа шинжилгээний ажил 2017 онд эхэлсэн бөгөөд 2020 онд ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг Засгийн газрын хуралдаанаар баталгаажуулсан. Өнгөрсөн онд олон улсын зөвлөх үйлчилгээ авч ерөнхий төлөвлөгөөнд үнэлэлт дүгнэлт өгөх шийдвэр …

  • 12 August

    Хөвсгөл нуурт живсэн 5 тонны даацтай ачааны автомашиныг 50 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг эрэн хайх, илрүүлэх, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Тургийн шанаа орчимд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, ЗХЖШ-аас хурандаа М.Батболд нар удирдан ажиллаж байгаа бөгөөд ажлын …

  • 12 August

    АТГ:Мөрдөн шалгах ажиллагаанд 939 хэрэг шалгагдаж байна

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 8 дугаар сарын 5-11-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 74 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 52 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 948 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг …

  • 12 August

    Монгол Улсад эмчлэх боломжгүй өвчний эмчилгээг үе шаттай нэвтрүүлж, нутагшуулах ажил урагшилж байна

    Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын нэг нь Монгол Улсад оношлогдож, эмчлэгдэх боломжгүй өвчнийг оношилж эмчилдэг болох бөгөөд энэ хүрээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы санаачилгаар энэ ондоо багтан өндөр хөгжилтэй улс оронд тухайн чиглэлээр тэргүүлдэг эмнэлэг, их сургуульд 12 үндэсний багийг чадавхжуулахаар боллоо. Үндэсний багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг суралцах хугацаанд тус эмчилгээ, оношилгоог нэвтрүүлэхэд шаардлагатай …

  • 12 August

    Нэгдүгээр ангийн элсэлтийн бүртгэл эхэллээ

    2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77,285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38,398 хүүхэд байна. Дүүргээр нь авч үзвэл: Багануур дүүрэг 620 Багахангай дүүрэг 113 Баянгол дүүрэг 5,807 Баянзүрх дүүрэг 10,425 Налайх дүүрэг 882 Сонгинохайрхан дүүрэг 7,890 Сүхбаатар дүүрэг 3,178 Хан-Уул дүүрэг 6,699 Чингэлтэй дүүрэг 2,785 хүүхэд …

  • 9 August

    Оюутан цэргүүд тангараг өргөлөө

    “Монгол Улсын Үндсэн хууль”, “Цэргийн албаны тухай” хуулийн дагуу иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр нийслэлийн 7 дүүрэг, 17 аймгийн 73 их, дээд сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвөөс сурлага, сахилга, эрүүл мэнд, сэтгэл зүй, бие бялдраараа шалгаран ирсэн Оюутан цэргүүд өнөөдөр эх орноо батлан хамгаалах эрхэм үүргээ биелүүлэх баталгаа болсон “Монгол Улсын Цэргийн тангараг”-аа эх орон, ард түмэн, эрдэмтэн багш …

  • 9 August

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Оюу толгой төслийн өнөөгийн байдалтай танилцлаа

    ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өнөөдөр (2024.08.09) Оюу толгой төслийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудалтай танилцахаар холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтын үеэр Оюу толгой төслийн 2010-2023 оны санхүүгийн үзүүлэлтүүд, 2024-2051 оны бизнес, санхүүгийн төлөвлөгөө, төсөөлөл, УИХ-ын 2019 оны 92 дугаар, 2021 оны 103 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар хамтарсан ажлын хэсэг танилцуулав. Мөн төслийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд болох Антре гоулд төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний …