naraa

August, 2024

  • 5 August

    Б.Амартүвшин:Энэ хичээлийн жилд 265 сургуулийн автобус үйлчилгээнд явахаар төлөвлөөд байна

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, өвөлжилтийн бэлтгэл, үерийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ хичээлийн жилд улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэг нийслэлд шинээр ашиглалтад оруулна. Энэ талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “2024 оны наймдугаар сарын байдлаар нийслэлийн хэмжээнд 7 цэцэрлэг, …

  • 5 August

    Л.Хосбаяр: Нийслэлийн нутаг дэвсгэрт туузан хорхой илрээгүй

    Олон нийтийн сүлжээнд шүүмжлэл дагуулаад буй туузан хорхойтой холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр:Өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайн дэргэдэх Централ тауэр барилгын арын туслах зам болон ойр орчмын зам талбайд туузан хорхой байна гэх мэдээлэл цахим …

  • 5 August

    Гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр Филиппин улстай хамтран ажиллана

    Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2024.08.05) манай улсад ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Филиппин Улсын Гадаад хэргийн сайд Энрике А.Маналогийг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Филиппин Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойг өнгөрөгч 2023 онд тэмдэглэсэн бөгөөд хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж …

  • 5 August

    Улаанбурхан өвчнөөс сэргийлж олон нийтийн газраар зорчихдоо амны хаалт тогтмол хэрэглэхийг зөвлөж байна

    Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өчигдөр хуралдлаа. Улаанбурхан өвчний эхний тохиолдол 7–р сарын 31-ний өдөр батлагдаж, өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2 тохиолдол батлагдаж, дотоодын 1 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдээд байна. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улаанбурхан өвчний нөхцөл байдал, эрүүл мэндийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн хариу арга хэмжээ, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон цаашид хилийн нэвтрэх цэгт …

  • 5 August

    Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг “ХУРДАН” цэг болон E-MONGOLIA системээр хүлээн авч байна

    Нийслэлийн цэцэрлэгийн бүртгэлийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын “Хурдан” цэг болон төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-аар дамжуулан /2024.08.01/ өдрөөс эхлэн хүлээн авч эхэлсэн. Бүртгэл эхэлснээс хойш Наймдугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийслэлийн цэцэрлэгт нийт 68929 хүүхэд бүртгүүлжээ. Үүнээс 5 настай хүүхэд 19056, 4 настай хүүхэд 18355, 3 настай хүүхэд 17014, 2 настай хүүхэд 14500 хүүхэд бүртгүүлсэн байна.   Цэцэрлэгт 2019 …

  • 5 August

    “Парис-2024” Олимпын наадмын мөнгөн медальт, ОУХМ Б.Баасанхүү эх орондоо ирлээ

    “Парис 2024” зуны XXXIII Олимпын наадмын Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн, Дэлхийн аварга, Олон улсын хэмжээний мастер, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Сүлд” биеийн тамир, спортын хорооны тамирчин, дэд ахлагч Б.Баасанхүү, Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер, дэслэгч Л.Энхрийлэн, Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, дэд …

  • 5 August

    Хөвсгөл нуурт 44 жилийн өмнө живсэн УАЗ-469 загварын автомашиныг 171 метрийн гүнээс татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачилгаар  Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн  ахалж байгаа бөгөөд ажлын хэсэгт ОБЕГ, ЗХЖШ, тэдгээрийн холбогдох чиг …

  • 2 August

    УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад бараалхлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердад Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.08.02) бараалхлаа. Монгол Улс, Швейцарын Холбооны Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд тус айлчлал болж байгаагаараа онцлог юм. Ерөнхийлөгч Виола Амхерд Монгол Улсад УИХ-ын ес дэх удаагийн ээлжит сонгууль амжилттай болсонд баяр хүргэж, …

  • 2 August

    У.Хүрэлсүх: Аялал жуулчлал, боловсрол, соёл, эрүүл мэндийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхээр тохирлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд болж буй анхны төрийн айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн …

  • 2 August

    Буудлага:ОУХМ О.Есүгэн 7-р байрт шалгарлаа

    “Парис 2024” зуны XXXIII олимпын наадам 7 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр буудлагын эмэгтэйчүүдийн 50 метрийн хийн урт бууны дасгалын төрөлд 32 тамирчин өрсөлдсөнөөс манай тамирчин О.Есүгэн 589 оноогоор дөрөвдүгээр байр эзэлж, ШИГШЭЭ НАЙМД өрсөлдөх эрхтэй болсон билээ. ОУХМ О.Есүгэн өнөөдөр буудлагын 50 метрийн урт бууны дасгалын финалын шатанд өрсөлдөж, 407.6 оноогоор долоодугаар байрт орж, олимпын наадамд эмэгтэй урт бууны …

  • 2 August

    Монгол, Швейцарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.  Төрийн айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Швейцарын Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа. “МОНГОЛ, ШВЕЙЦАРЫН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ” Хамтарсан тунхаглалаар 60 жилийн хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгаж, цаашдын чиглэлийг тодорхойллоо. “Энхтайвны төлөөх Монгол, Швейцар” хэмээх түүхэн ойн …

  • 2 August

    Л.Хосбаяр:Хог хаягдлыг дахин боловсруулах төслүүдийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

    Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм. Нийслэлийн засаг даргын Нийгмийн салбар, Ногоон хөгжил болон агаар,орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр “Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр илтгэлдээ, “Хотжилтын хамгийн …

  • 2 August

    Х.Нямбаатар: Улаанбаатар хот дэд бүтцийн хүндрэлээ төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэнэ

    Зүүн Хойд Азийн хотын дарга нарын VI чуулга уулзалт Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулга уулзалт “Зүүн хойд Азийн хотуудын тогтвортой хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжин хэрэгжүүлэх нь” сэдвийн дор хэлэлцэж байгаа юм. Чуулганы эхний илтгэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Тогтвортой хөгжил” төр, хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр хэлэлцүүлэв. Тэрбээр илтгэлдээ, “Миний бие газрын хөрсөн дээрээ -40 …

  • 2 August

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд 2024 оны 08 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар Төрийн ордонд албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч нар хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг ардчиллын үнэт зүйлд суурилсан Монгол, Швейцарын найрсаг харилцаа …

  • 2 August

    Хамтарсан ЗГ-ын гэрээний төслийг боловсруулах ажлын хэсгийн төлөөлөгчид ХБНГУ-ын Бундестагийн гишүүн М.Мюллэртэй уулзлаа

    Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тэргүүтэй Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн төлөөлөгчид ХБНГУ-д ажлын айлчлал хийж байна. Ажлын хэсгийн гишүүд 8 дугаар сарын 1-ний өдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн  М.Мюллэртэй уулзав. Уулзалтын үеэр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Ажлын хэсгийн тэргүүн Н.Учрал Хамтарсан Засгийн газрын гэрээний төслийн талаар танилцуулж, ХБНГУ дахь …