virtual

February, 2016

  • 17 February

    Цагдаагийн алба хаагчид 15 хүний амь насыг аварчээ

    Завхан аймгийн Нөмрөг сумаас Улиастай сум руу явж байсан 15 зорчигчтой микро автобус Хоолойн эх гэдэг газар цасан шуурганд боогдон зогссон байсныг тус сумын цагдаагийн алба хаагч Н.Эрдэнэбат, Ц.Гантулга нар тусламж үзүүлж зургаан хүүхэд дөрвөн эмэгтэй, таван эрэгтэйн амь насыг аварчээ. Мөн Завхан аймаг дахь цагдаагийн газрын Дөрвөлжин сум дахь хэсгийн төлөөлөгч Л.Мөнхбат нь Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын Ховд аймаг …

  • 17 February

    С.Ганбаатарыг өмөөрөхүй

    Улс төрийн сонгууль дөхөх тусам намаа шүүмжилсэн, ард түмэнд таалагдах гэсэн элдэв фракц, тэрс үзэлтнүүд нэмэгддэг. Энэ нь нэг талаас зүй ёсны хэрэг. Тэгвэл ийм үзэгдэл онцгой ажиглагдаж байгаа нэг нам бол Хөдөлмөрийн үндэсний нам юм. Сүүлийн үед тус намын залуус С.Ганбаатар болон намын удирдлагууд руу дайрсан, шүүмжилсэн хандлага ихээр анзаарагдах боллоо. Энэ нь байгуулагдсан цагаасаа иргэдийн итгэлийг хүлээж байсан …

  • 17 February

    Ухаалаг утас нүдний хорт хавдар үүсгэж байна

    Сайн байцгаана уу эцэг эхчүүд ээ. Хятад улсад хэдхэн хоногийн өмнө 40 настай нэг залуу нүдний хорт хавдар туссан ба түүний гол шалтгаан нь шөнийн цагаар ухаалаг утсыг удаан хэрэглэсэнтэй холбоотой гэнэ. Сүүлийн үед дундад азид нүдний хорт хавдар түүний насжилт их залуужиж байгаа бөгөөд үүний гол шалтгаан нь ухаалаг утас, таблет, зурагтийг хэт удаан үзэх ялангуяа харанхуйд үзсэнээс болж …

  • 17 February

    “Түүхий” дархлаа сулрахаар гардаг

    Түүхий гэдэг нь идээлүүлэгч коккоор үүсгэгдсэн, үсний хүүдийтэй холбоогүй, фликтен хэмээх хавтгай, улбагар идээт цэврүүнцэр туурдаг, халдвартай, арьсны идээт өвчин юм. Шалтгаан: арьсны ариун цэвэр муу байх, арьс гэмтэх, дархлаа сулрах үед үүсэх ба хүүхдэд ялангуяа экзем, дерматит, хамуу өвчний хүндрэл хэлбэрээр тохиолдоно. Ангилал: 1.стрептококкийн түүхий 2.стрепто-стафилококкийн түүхий 1.Стрептококкийн түүхий нь хүүхэд эмэгтэйчүүдэд зонхилон тохиох ба нимгэн амархан хагардаг бүрхүүлтэй, …

  • 17 February

    Оймсны тусламжтай үсээ янзлах арга

    Алхам №1     Танд нэг ширхэг оймс байхад хангалттай.   Алхам №2     Үсээ янзлахаасаа өмнө оймсныхоо үзүүрийг хайчаар хайчилна.   Алхам №3     Хайчилсаныхаа дараа оймсоо эргүүлнэ. /Зургийн дагуу/   Алхам №4     Оймсоор үсээ янзлахаасаа өмнө та үзээ зориулалтын боолтоор боосон байх ёстой.   Алхам №5   Дараа нь үсээ боосон хэсэг рүүгээ ус …

  • 17 February

    Дуучин Нара улс төрд орохоор шийдсэн үү…

    Сүүлийн үед уран бүтээл гэхээсээ илүү нийгмийн ажлыг голчилоод байгаа дуучин бол Нара. Ганц бие ээж тэрээр нийгмийн сайн үйлсийн төлөө чамгүй зүтгэж яваа юм. Эмчилгээ яаралтай хэрэгтэй байгаа бүсгүй, мэс засал хийлгэх зайлшгүй хэрэгтэй хүүхдэд хандив цуглуулж өөртэйгөө ижил ганц бие ээжүүдийг ч нэгтгээд амжсан. Харин тэрээр өнөөдөр улс төрд орохоор шийдсэн бололтой. Тэрээр өөрийн цахим хуудаснаа ” За тэгээд …

  • 17 February

    Амрах агшин

    Секси аавтай хүний дуу: … Олон сайхан үртэй мөртлөө аав минь даанч дуртай. Хулхидуулсан хүний дуу: … Алтан нарыг аргамжаад авчирна гэсэн чинь яалаа даа. Манж зантай хүний дуу: …Тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ Тээж явдаг шүү сэтгэлдээ Түлхүүрээ гээсэн хүний дуу: … Өргөө гэрийнхээ үүдийг нээх юмсан Фоспортой амрагтай хүний дуу: … Голоос хайртай амраг минь Шөнөдөө гэрэлтэм царайлаг …

  • 17 February

    УИХ-ын гишүүн Г.Уянга, Ноён Бондгортой хамтран шинэ дуу гаргажээ

    Сонгууль болох гэж буйтай холбогдуулан нэр дэвшигчдийн олныг гайхшруулам олон янзын үйлдэл гарах болсон. Тойрогтоо элдэв төрлийн зүйлс тарааж шоу хийдэг байсан үе хоцрогдож, энтертайментруу шилжсэн сонгуулийн сурталчилгаа хүчээ авч эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай хулгайн дуу дуулан клипжүүлж хэсэгтээ л сенсааци тариад авсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Уянга, Эх үрсийн элч дуучин Ноён Бондгортой хамтран “Чи бидэн хоёр” нэртэй …

  • 17 February

    Орон нутагт тодорсон “Үүл дарга”

    Нийслэлчүүд хотын дарга аа, “үүл” нэртэй, “үүлэнс үстэй” болохоор нь “Үүл баатар… үүл дарга” хэмээн өхөөрдөн дууддаг.Тэгвэл бас нэг “үүл дарга” алс тэртээх Завхан аймагт тодорчээ. Учрыг тодруулбал, энэ сарын 11-ний өдөр буюу шинийн гуравны өдөр Завхан аймгийн төв Улиастай хотод “өвөрмөц тогтоцтой” үүл бүрэлджээ. Үүнийг Завхан нутгийн ард түмэн ихэд билэгшээж, Отгонтэнгэр хайрханы нирваан дүр бидэндээ харагдлаа хэмээн цахим …

  • 17 February

    Таны халаасанд гар утас чинь байсан ч хэн залгаж байгааг мэдэж болно

    Утасны дуудлага авах боломжгүй үед арай гэж утсаа автал хэрэггүй хэн нэгэн залгасан байх нь стресс төрүүлдэг. Мөн чухал хүн залгаж буйг мэдэлгүй өнгөрөх нь ч бий. Тэгвэл таны iPhone хэн танлуу залгаж буйг хэлж өгөх боломжтойг та мэдэх үү? Энд зөвхөн дэлгэц дээр хадгалсан контакт гарах бус аудио хэлбэрээр мэдээлэх тухай онцолж байна. 1. Эхлээд тохируулга хийх контакт руу …

  • 17 February

    Сонгуульд санал өгөхөөсөө өмнө хуулийг нь харцгаая !

    Сонгуулийн давтамжит хугацаа болохын өмнө сонгуулийн хуулинд заавал өөрчлөлт оруулдаг жишиг тогтсон хэдий ч үүнийгээ нэг л нууж хайцаалсан, хулгаж сандарсан байдлаар хийдэг нь бас л хэвшил болж байна уу гэлтэй. Энэ 2016 онд явагдах УИХ-ын болон орон нутгийн сонгуулийн хуулийн өөрчлөлтийн талаар ард олны санал онолыг сонсох, нийтээр хэлэлцүүлэхээс аль болох зайлсхийсээр, оны өмнөхөн гэнэтхэн их л яарч сандран …

  • 17 February

    “ОЙРД ХЯЗГААР – ЭЭДРЭЭТ ЦАДИГ” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа

    Яруу найрагч, зохиолч, судлаач Г.Төрмөнхийн “ОЙРД ХЯЗГААР – ЭЭДРЭЭТ ЦАДИГ” хэмээх шинэ ном хэвлэгдэн гарлаа. Энэ номонд зохиогчийн XIX зууны сүүлч XX зууны эхэн үед амьдарч байсан Ойрд Монголын түүхэн зүтгэлтэн Дамбийжанцаны тухай болон тэр үеийн түүхэн үйл явцын тухай “ЧӨЛӨӨЛӨГЧ ГЭГЭЭНТЭН” хэмээх бэсрэг кино, роман мөн эл сэдвээрх судалгааны үгүүллүүд, Зүүн гарын их хаан Э.Галдангийн амьдарч тэмцэж байсан цаг …

  • 17 February

    Халдварт моллюск өвчинөөс болгоомжил

       Халдварт моллюск /mlluscum contagiosum/ Халдварт моллюск нь шүүгдэгч вирусээр үүсгэгддэг ихэвчлэн хүүхдүүдийн дунд элбэг тархсан /насанд хүрэгчид ч цөөнгүй өвчилнө/ арьсны халдварт өвчин юм. Халдварлах зам: 1. ахуйн замаар /халдварлагдсан ванн, ванны алчуур, бие угаагч, нүүр гарын алчуур / 2. насанд хүрэгчид бэлгийн хавьталын үед бэлэг эрхтэн дээр гарч болно. Илрэх шинж тэмдэг: Өвчний нууц хугацаа 2 долоо хоногоос …

  • 17 February

    Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх хүрээнд туршлага судлав

    Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газар ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг энэ оны 6 дугаар сард нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг 1 дүгээр сараас эхлүүлэн олон ажлыг зохион байгуулж байна. Дээрх ажлын хүрээнд тус стандартыг хэрэгжүүлэн ажиллаж буй “Дарханы Дулааны Цахилгаан станц” ТӨХК-д Аймгийн ЗДТГ-ын  “Чанарын баг” энэ сарын 15-ны өдөр туршлага судаллаа. Тус стандартыг ЗДТГ-т хэргэжүүлснээр  ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх замаар иргэдэд Олон улсын жишигт хүрсэн төрийн үйлчилгээг хүргэх зорилгыг тавьж байгаа юм. “ДДЦС” ТӨХК нь 2007 оноос эхлэн   Ажлын …

  • 17 February

    Тайваньтай хамтарч ажиллана

    Өнөөдөр /2016.02.16/ Дархан-Уул аймагт Тайваний нийслэл Тайпэй хотын Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Төлөөлөгч Хуан Куо Рун, тус газрын Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ма Жүнь нар айлчлав. Тэднийг аймгийн Засаг дарга А.Энхболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нарын холбогдох албаны хүмүүс Ёслол хүндэтгэлийн өргөөнд хүлээн авч уулзлаа. Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд газар тариалан, аялал жуулчлал, үйлдвэрлэл, шинжлэх …