Гоо сайхан

February, 2014

  • 27 February

    Түүхэн алдартай бүсгүйчүүдийн гоо сайхны нууцаас

    Эмэгтэйчүүдийн түүхэнд хойч үедээ гоо сайхны билэг тэмдэг, үлгэр дууриал болон үлдсэн бүсгүйчүүд олон байдаг билээ. Аа харин өнөөдөр ямар ч эмэгтэй бяцхан нууцуудаас нь гоо сайхандаа ашиглаж болохоор болсон билээ. Алдарт Мэрилин Монрогийн нууцаас. Тэрээр нар арьсны хөгширөлтийг хурдасгадаг гэдгийг мэддэг байсан. Тиймээс хэзээ ч наранд бие шарж байгаагүй гэдэг. Харин арьс чөлөөтэй амьсгалж байх ёстой гэж үздэг.Унтахдаа ямар …

  • 25 February

    Охид, бүсгүйчүүддээ: Нүдээ том харагдуулах 20 арга

    Манай бүсгүйчүүдийн ихэнх нь бүх будалт зохидог бүйлсэн хэлбэрийн нүдтэй. Хэдий хэлбэрийн хувьд төгс ч гэлээ, хэмжээний хувьд жижиг нүдээ нүүр будалтын тусламжтайгаар томруулахыг хүсвэл дараах 20 аргыг хэрэгжүүлээрэй. 1. Хөмсгөө засахаасаа өмнө, нүцгэн шаргал өнгийн харандаагаар зулгаахыг хүссэн хэсгүүдээ будаад үз. Энэ нь таныг хэмжээнээсээ хэтэрч зулгаахаас сэргийлэх болно. 2. Эхний ээлжинд сормуусныхаа зөвхөн үзүүр хэсгийг хөнгөн, дэрвийлгэж буд. …

  • 24 February

    Таргалалт халдварладаг гэнэ

    АНУ-ын таргалалттай тэмцэх төвийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд 5000 орчим өсвөр насныханы дунд судалгаа хийснийхээ дүнд таргалалт бусдад халдварладаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тодруулбал, өсвөр насныхны жин хамгийн сайн найз болоод ойр байдаг хүмүүсээс нь шууд шалтгаалж байжээ. Тухайлбал 175 см өндөртэй, 66.6 кг жинтэй залуус мөн ойролцоо өндөртэй үеийнхэнтэйгээ нөхөрлөөд өөрөөс нь гурван кг илүү жинтэй байхад л …

  • 21 February

    Энэ хаврын загвар: Хэлхгэр хүрэм+богино даашинз

    Энэ хавар ямар загвар хувцасны ертөнцөд цойлж, гоо үзэсгэлэнг улам тодотгох бол. Энэ асуултад хариулт олохоор “Glamour fashion” сэтгүүлийнхэн зарим судалгааг хийсэн байна. Тэд энэ хаврын загварын чиг хандлагыг ийн тодорхойлжээ. Энэ хавар ямар гоёлоор гоёхоо мэдэхгүй сууна уу. Тэгвэл доорх зөвлөгөөг уншаад эрхэм монголжингоочууд маань шинэхэн загвараа бэлдээд эхлэх биз ээ. Шулуун, хэлхэгэр сүүдэр мэт зургаар дүрслэсэн загвартай хүрэм …

  • 17 February

    X маягийн майгыг засах дасгал

    Хөлийн Х майгыг засах гол арга бол унадаг дугуйгаар их явах, дугуй мэт жийдэг тренажер дээр байнга дасгал хийх явдал гэж мэргэжилтнүүд үздэг. Хэрэв боломжтой бол морь унаж байвал тун сайн. Усан санд явдаг бол « брасс» маягийн сэлэлт тус болно. Тэгээд доорхи дасгалыг өдөр тутам хийж байгаарай. 1. Дээс тоглож бай. Анхандаа 30 удаагийн үсрэлт хийх хэрэгтэй. Яваандаа 100 …

  • 14 February

    Хөлийн О маягийн майгыг засах дасгал

    Монголчууд голчлон ийм майга байдаг. Үүнээ засахад уран гулгалт, гимнастик, туулай сэлэлтээр хичээллэх нь их тус болно. Мөн дараах дасгал нь нилээд үр дүнтэй дасгал тул хийгээд үзээрэй гэж зөвлөх байна. 1. Хөлдөө мөрний хэмжээний зай аваад, өвдгөө нийлүүлэн 20 удаа дараалан суу. 2. Хивсэн дээр хөлөө жийгээд суу. Огцом түргэн хөдөлгөөнөөр хөлийнхөө булчинд ихээхэн дарамт учруулж өлмийгөө гадагш нь …

  • 13 February

    Шоколад нүүрний үрчлээс арилгадаг

    “European Dermatology London” хэмээх хувийн эмнэлгийн хэсэг эрдэмтэд шоколад өдөр бүр идвэл арьс хөгшрөх явц удааширдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Судалгааны дүнд “Флавонол” ихээр агуулсан жаахан ч гэлээ хар шоколад идэхэд л хүний нүүрт үрчлээс тогтохоос сэргийлээд зогсохгүй арьсны хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг байна. Мэргэжилтнүүд судалгааныхаа явцад хоёр хэсэг болгож хуваасан сайн дурынхны арьсны байдлыг ажиглажээ. Туршилтын эхний хэсэгт орсон …

  • 12 February

    Хүнсний ногоо, жимс ашиглан гэрийн нөхцөлд сорви арилгах нь

    Арьсан дээрх сорви олон зүйлээс үүсдэг. Арьсаа мохоо зүйлд урснаас, арьсан дээр гарсан батгаа буруу шахсанаас зарим үед бүр нарны хэт ягаан туяанаас болж ч сорви үүсдэг байна. Нүүр, биеийн ил хэсэгт байгаа сорви ямар ч хүний гоо сайхныг гутаадаг. Сорвиноос гадна хүний арьсан дээр нөсөө үүсдэг нь стресстэй амьдрал, ходоод гэдэсний муу ажиллагаа, эрүүл бус хоол хүнснээс бий болдог …

  • 11 February

    Өндөгний шар үсэнд тэжээл өгч, бууралтахаас сэргийлдэг

    Үсээ крантны усаар угаахаас аль болохоор татгалзаж байгаарай. Учир нь крантны усанд олон төрлийн эрдэс давс агуулагддаг учраас үсийг өвчлүүлж, хуурайшуулахын зэрэгцээ өнгийг алдуулдаг. Yсээ буцалгасан зөөлөн усаар угааж заншаарай. Усыг зөөлрүүлэхийн тулд нэг литр усанд цайны хоёр халбага сод хийж буцалгана. Бас байхуу цай үсний өнгийг сэргээж өгдөг сайн талтай.Yсийг буруу угааснаас хугарамтгай болох төдийгүй унадаг. Унаж буй үсийг …

  • 10 February

    Хумсаа хүнс тэжээлээр бэхжүүлэх нь

    Сайхан гар хуруу, хумстай байн гэдэг эмэгтэй хүний бас нэгэн илэрхийлэл болж байдаг. Гар хуруугаа хэдий сайхан арчилж, хумсаа ургуулах гэтэл хумс тань хугараад байна уу? тэгвэл хумсаа бэхжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Ингээд өөрийн өдөр тутамдаа хэрэглэдэг хүнсээр хэрхэн хумсаа бэхжүүлэх аргыг хүргэж байна. – Е витамин нь өндөг,цэцэгт байцаа, үр тарианы ургамал, авгад зэрэг шим тэжээлтэй хүнсэнд ихээр агуулагддаг.Эрдэс …

  • 7 February

    Тослог, нүхэжсэн арьсыг ургамлын хандтай усаар угаах хэрэгтэй

    Тослог бөгөөд нүхэжсэн арьсанд долоо хоногт 2-3 удаа төрөл бүрийн ургамалын хандтай усаар угаах нь маш сайн нөлөөтэй байдаг. Эдгээр ургамлуудад, ромашка, зверобой, календул, полыня гэх мэт байж болно. Ургамлын хатаасан нунтаг дээр буцламгай халуун ус нэмж, зөөлөн гал дээр 40 минут орчим буцалгаад хөргөнө. Тослог арьсыг цэвэрлэх, цусны эргэлтийг нь сайжруулахын тулд долоо хоногт 2-3 удаа, нүүрээ угаахаас өмнө …

  • 2 February

    Аарцны маск

    Энэ төрлийн маск нь тэжээл өгөхөөс гадна бага зэрэг цайруулах үйлчлэлтэй. Нэг цайны халбага аарцыг 2 цайны халбага зөөхийтэй хутгаж, хуурай арьсанд түрхэнэ. Харин тослог арьстай бол аарцыг хүүхдийн кашатай хольж жигд өтгөн болтол нь хутгана. Үүн дээрээ нэг цайны халбага давс нэмж болно. Маскыг нүүрэн дээрээ 15-20 минут тавьсны дараа эхлээд бүлээн дараа нь хүйтэн усаар угааж зайлна. Өргөст …

January, 2014

  • 29 January

    Бүсгүй та алим, лийр, гадилын аль нь болохоо мэдэж аваарай

    Эмэгтэйчүүдийн биеийн галбирыг амтлаг жимстэй зүйрлэвэл ерөнхийд нь алим, лийр, гадил хэмээн хуваадаг ажээ. Тиймээс бүсгүйчүүд та бүхэндээ алим, лийр гадил хэлбэрийн галбиртэй бүсгүйчүүдийн шинж болоод хэрхэн хувцаславал сайхан харагддаг талаар зөвлөгөөг хүргэж байна. Лийр: Таны ташааны тойрог цээжний тань тойргоос нилээд их байна гэсэн үг. Тийм ч учраас лийртэй зүйрлэсэн юм . Энэ төрлийн биеийн галбиртай хүн аль болох …

  • 24 January

    Байцаа сэвх, нөсөө арилгах шидтэй

    Ихэнхи хүмүүс байцааг усан ногоо хэмээн хоол хүнсэндээ хэрэглэх нь бага байдаг. Гэтэл байцаа нь гэдэс ходоод цэвэрлэх, өтгөн хаталтаас сэргийлэх гээд маш олон ач устай ногоо юм. Мөн байцааг дан ганц хүнсэнд бус гоо сайхандаа ч ашиглаж болно. Ингээд байцааг гоо сайхандаа хэрхэн ашиглах зөвлөгөөг хүргэж байна. Үүнд: – Хэрэв таны арьс тослог бол шинэхэн байцаа, өргөст хэмхний шүүсийг …