Наадам 2013

June, 2013

  • 27 June

    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрөөндөө ажлаа хийж байна

     АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулсантай холбоотойгоор Сүхбаатарын талбайд баярын арга хэмжээ болж байна. Харин Ерөнхийлөгч өрөөндөө ажлаа хийж байгаа ажээ. УИХ-ын дарга З.Энхболд өрөөнд нь орж баяр хүргэсэн байна. Тэрээр twitter хуудаснаа ерөнхийлөгч өрөөндөө сууж буй зургыг байрлуулжээ. Т.Түвшин Ugluu.mn

  • 27 June

    Сонгуулийн ажиглагчид мэдээлэл хийнэ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглаж буй гадны ажиглагчид  өнөөдөр 16:00 цагт Чингис хаан зочид буудлын хурлын танхимд мэдээлэл хийхээр болжээ. Энэхүү ажиглагчийн бүрэлдэхүүнд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын /ЕАБХАБ/,  Ардчилсан Институт, Хүний эрхийн Газрын /АИХЭГ/ Сонгуулийг Ажиглах Хороо зэрэг байгууллагуудын төлөөлөл багтжээ. Мэдэгдлийг тус хороон дарга, Элчин сайд, хатагтай Одри Гловер  мэдээлэл хийх юм. Сонгуулийг ажиглах хороо нь 33 …

  • 27 June

    СЕХ: Ц.Элбэгдорж 50,23 хуваарь ялалт байгууллаа

     СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая сэтгүүлчдэд ерөнхийлөгчийн сонгуулийн нэгдсэн дүнг мэдээллээ. Энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдийн 63,78 хувь нь оролцсон бөгөөд нийт сонгогчдийн 50,23 хувь буюу 622794 нь Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдоржид итгэл хүлээлгэжээ. Харин МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэд 42,97 хувь буюу 524380 иргэн, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалд 6,5 хувь буюу 80563 иргэн саналаа өгсөн байна. Нийт сонгогчдын саналыг нийслэл, …

  • 27 June

    СЕХ-ны мэдээллээс харахад АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдорж ялалт байгуулжээ

    СЕХ-ны дарга ээлжит мэдээлэлээ хүргэлээ. Тэрээр СЕХ-ны төв серверт яг одоо буюу 00:15 цагийн байдлаар ирүүлсэн мэдээлээр бол Нийт сонгогчийн тоо: 1181061 Ц.Элбэгдорж – 592199 Б.Бат-Эрдэнэ –  496618 Н.Удвал – 77296 саналыг тус тус авсныг танилцууллаа. Мөн нийт 1690 хэсгээс ирүүлсэн мэдээ ийм байгаа бол  цаана нь 200 гаруй хэсгийн мэдээ  ирээгүй байгаа гэдгийг онцоллоо. Нийслэл хотын дүүргүүдийн мэдээлэл: Дүүрэг …

  • 26 June

    Улсын хэмжээнд 63.89 хувийн ирцтэйгээр сонгуулийн санал хураалт өндөрлөлөө

    СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцийн талаар  10:40 цагт мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээлэлдээ Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн сонгуулийн санал хураалт цагийн зөрүүгээс болоод хараахан дуусаагүй  байгааг онцлоод  доор хүргэх мэдээлэлд дээрх 3 аймгийн ирцээс хамарч бага зэрэг өөрчлөлт орно гэдгийг онцоллоо. Сонгуулийн санал авах ажиллагаа хуулийн хугацаа буюу 22:00 цагт  дуусантай холбогдуулан СЕХ-д ирүүлсэн ирцийн мэдээллээр бол  улсын хэмжээнд сонгуулийн …

  • 26 June

    Улсын хэмжээнд 18:00 цагийн байдлаар ирц 57.73 хувьд хүрлээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын ирцийн талаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 18:00 цагийн байдлаар 57.73 хувьтай байгаа гэж мэдээллээ. Орон нутагт сонгуулийн ирц 57.25 хувь,  Нийслэлийн ирц 58.35 хувьтай байгаа юм байна.   Сонгуулийн ирц: Орон нутагт № Аймгуудын нэрс Саналын ирц /хувь/ 1 Архангай 54.48 2 Баян-Өлгий 53.7 3 Баянхонгор 57.8 4 Булган …

  • 26 June

    СЕХ сонгогч бүрт өгч байгаа “1000 нэгж”- дээ тайлбар өгнө үү

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар өнөөдөр 07:00-22:00 цаг хүртэл явагдана. Сонгуулийн санал хураалтын ирц өнгөрсөн сонгуулиудаас улам буурч байгаатай холбоотойгоор СЕХ-оос энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогч бүрт 1000 нэгж утсанд нь  өгөхөөр болж, энэ шийдвэр нэгэнт хэрэгжээд эхлэжээ. Энэ асуудлаар цахим хэрэглэгчид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Манай улсад  сонгууль оролцох нийт 1 сая 800 мянган …

  • 26 June

    Гадаад дахь Монголчуудын саналыг 22:00 цагаас тоолж эхэлнэ

     Өнгөрсөн 14-өөс 16-ны өдрүүдэд гадаад улсад суугаа 4248 Монгол иргэн ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгсөн билээ. Тэгвэл эдгээр иргэдийн саналыг тоолох ажиллагааг өнөө орой 22:00 цагт эхлүүлэх гэж байна. Санал тоолох үйл явцыг нээлттэй хийх бөгөөд саналын хуудсыг тоолох бэлтгэл ажлыг 18:00 цагт СЕХ-ны байранд хийх ажээ.

  • 26 June

    Онон, Балжийн гол орчмын иргэд саналаа өгхөд хүндрэлтэй байна

    Хэнтий аймгийн Онон, Балжийн гол үерлэж машинаар гол гатлах боломжгүй болсон тул тус гол орчимд зуншиж буй иргэд сонгуульд саналаа өгөхөд хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс онцгой байдлын газраас завь гаргаж иргэдийн саналыг өгүүлэхээр болсон байна. Үүний зардлыг СЕХ-оос гаргах юм.

  • 26 June

    Санал тоолох машинууд гацаж, саналыг гараар тоолж байна

    Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байгаа гэх мэдээллийг СЕХ-ноос өгч байгаа хэдий ч зарим хэсгийн хороодод санал тоолох машинтай холбоотой асуудал үүсч эхэллээ. Тухайлбал өнөө өглөө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 37 дугаар хэсгийн байранд санал тоолох машин эвдэрч, БГД-ийн сонгуулийн хэлтэс яаралтай арга хэмжээ авч буцаан ажиллуулж эхэлсэн. Тэгвэл яг одоо Сүхбаатар дүүргийн 17 хорооны 34 хэсгийн хороон …

  • 26 June

    Н.Удвал саналаа өглөө

    МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч, Эрүүл мэндийн сайд Н.Удвал Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлах зургадугаар сургууль дээр 11:00 цагт саналаа өглөө. Тэрээр бусад иргэдийн  нэгэн адил дараалалд зогсч саналаа өгсөн байна.

  • 26 June

    АН-ын гинсек 12:30 цагт саналаа өгнө

    АН-ын ЕНБД Ц.Оюундарь 12:30 минутаас ЧД-ын 6-р хороо 5-р сургуулийн хажууд байрлах хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.

  • 26 June

    Хөвсгөлийн Цагаан-Үүр сумынхан завиар гол гатлаж саналаа өгч байна

     Хөвсгөл аймагт ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зарим гол үерлэжээ. Үүний улмаас тус аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерлэсэн байгаа учраас иргэд завиар гол гатлан саналаа өгч байгаа аж. Энэ тухай ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл жиргэжээ. Саад бэрхшээлийг үл тоон сонгуульдаа оролцож буй Цагаан-Үүл сумынханд баяр хүргэе! Л.Бадрах ugluu.mn

  • 26 June

    НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙГ СОНГУУЛЬДАА ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОХЫГ УРИАЛЛАА

    Монгол Улсын 2013 Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу орон даяар 07 цагаас эхэллээ. Монгол Улсын төрийн тэргүүнээ сонгох энэ удаагийн сонгуульд нийслэлийн удирдлагууд Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж, харъяа хэсгийн хороодод санал өгсөн юм. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн 6-р хорооны сонгуулийн хэсгийн хороонд санал өгсөн бол нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, гэргийн хамт Сүхбаатар дүүргийн 45-р …

  • 26 June

    БЗД-ийн 50-р хэсгийн хорооны ирц 9%-тэй байна

    Өнөөдөр монгол улс даяар Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж байна. Энэ удаагийн сонгуульд 3 нэр дэвшигчтэй, мөн анх удаа эмэгтэй нэр дэвшигч  оролцож байгаа гэдгээрээ онцлогтой юм. Манай сэтгүүлч, Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн  Баянзүрх дүүргийн 50-р хэсгийн хороонд очиж, тус хэсгийн хорооны дарга Ж.Цэцэгмаагаас цөөн асуултанд хариулт авлаа. –          Сонгуулийн санал хураалтын үйл явц хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ? –          …