Хоол хүнс

May, 2015

  • 10 May

    Амралтын зоог: Алимны сүмстэй гахайн шарсан мах

    Гахайн мах нь холестрын багатай хүний эрүүл мэндэд онцгой сайн мах гэдэг билээ. Тэгвэл гахайн махыг алимны сүмсээр амтлан эрүүл мэндэд тустай төдийгүй тансаг сайхан амттай хоол хийж сурахад энэхүү жор танд туслана. Порц: 3 хүн Орц: Алим 5-6 ш, ус 1 л, гахайн мах 550-580 гр, давс 1/0-1/2 ц.х, нимбэгний шүүс 1/4 ц.х, хар перц 1 ц.х, ургамлын тос …

April, 2015

  • 30 April

    Эрүүл хооллох 10 алхам

    Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж ойлгож болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүн зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. ОХУ-ын хүнс судлалын төв, зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам’’ гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ. Нэгдүгээр алхам: Эрүүл зохистой хооллолт нь …

  • 28 April

    Мацаг барихуйн гайхамшиг

    Мацаг барьдаг хүмүүс хоол боловсруулахад зарцуулдаг энергээс багаханыг. харин бие махбодиосоо дээд зэргийн энерги суллаж чаддаг. Харин тэр энерги дэмий үрэгдэхгүйгээр зөв ашиглагдах ёстой юм. Тиймээс сэтгэл оюун туйлын тод болох энэ үед бясалгал үйлдэхэд хамгийн тохиромжтой цаг юм. Тэрхүү энергийн их бөөгнөрөл сэтгэл оюуныг ухамсрын өндөрлөгт хүргэхэд ашиглагдах ёс юм. Энэтхэгт мацгийг Упаваш гэдэг бөгөөд дээд ухамсарт ойртох гэсэн …

  • 26 April

    Монгол борцны ач тус /Эрүүл мэндийн зөвлөгөө/

    Мах бол зөвхөн хүнс бус нэг ёсондоо эм юм. Нэгд, мах уураг хамгийн ихээр агуулдаг цорын ганц хүнс.  Хоёрт, мах оролцсон эмийн бодис уламжлалт эмнэлэгт өчнөөн. Ганцхан жишээ татахад л ардын зүйр цэцэн үгэнд “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах шөлтэй” гэдэг бол зөвхөн тойго, хүзүү, шаантны шөлөөр даруулж уух тангийн жор олон. Энэ бүхнээс үзэхэд мах яалт ч үгүй хүнсний …

  • 25 April

    Харвин арилгахад тустай 10 хүнс

    Бэлхүүс орчмын өөх хүнд таагүй мэдрэмж төрүүлж, гаднаас нь үзэмжгүй харагдуулаад зогсохгүй эрүүл мэндэд хамгийн муу нөлөөтэй. Энэ нь элэг, зүрх өөхөлснийг илтгэх ба ходоод гэдэсний асуудал, сахарын өвчний суурь тавигдсаны шинж тэмдэг болдог. Тэгэхээр гэдэсний харвингаа арилгаж, эрүүл чийрэг биетэй болохын тулд зайлшгүй жингээ бууруулах шаардлага тулгарч байна. Харин жин хасахын тулд хөдөлгөөн хийхээс гадна өлсөж ядралгүйгээр зөв хүнсээ …

  • 25 April

    Эрүүл мэндэд хамгийн хортой 10 хүнсний бүтээгдэхүүн

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн хортой 10 бүтээгдэхүүнийг нэрлэжээ. Нэгдсэн үндэсний байгууллагаас гаргасан дүн мэдээгээр эдгээр бүтээгдэхүүнээс болж жилд 36 сая хүн нас бардаг гэсэн тооцоог гаргасан байна. Хамгийн хортой 10 бүтээгдэхүүний ихэнх нь бидний өдөр тутмын хэрэглээ болсон төдийгүй амтархан иддэг хүнснүүдийн нэг болжээ. Бидний эрүүл мэндэд хамгийн их хор нөлөө үзүүлэх 10 бүтээгдэхүүнийг танилцуулж байна. 1. Төрөл бүрийн …

  • 23 April

    Улаан манжин идвэл залуужна

    Залуу нас, гоо үзэсгэлэнгээ хадгалах нэгэн аргыг санал болгож байна. Улаан манжин бие цэвэрлэхээс гадна залуужуулах шидтэй. Та өдөр болгон, тодруулбал өглөө өлөн элгэн дээрээ улаан манжин идээрэй. Үүний тулд тал улаан манжинг чанаж, жижигхэн үрүүл дээр үрэх ёстой. Үрсэн манжингаа 1 хоолны халбага ургамлын тосоор амтлаарай. Ургамлын тосны оронд оливын буюу чидун жимсний тос, мөн наранцэцгийн тос зэргийг хэрэглэж …

  • 20 April

    Хортой өөх тос юунд их агуулагддаг вэ?

    Энэ бол маргарин зэрэгт агуулагддаг тоснууд. Үүнийг транс-жир гэж нэрлэдэг. Энэ төрлийн тос нь бодисын солилцоонд ордоггүй төдийгүй судсыг бөглөж аюулт өвчнөөр өвчлөх эрсдэлийг бий болгодог. Ялангуяа зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Энэ төрлийн тос нь зөвхөн маргаринд биш, маргарин найрлаганд нь ордог хүнсний бүтээгдэхүүнд нуугдаж байдаг. Маргариныг элдэв төрлийн жигнэмэг, нарийн боов, хямдхан шоколад, чихэр гэх мэт олон төрлийн хагас боловсруулсан …

  • 17 April

    Луувангийн нухаш тураах цайруулах ид шидтэй

    Хүнсний ногоон дундаас амин дэм, ач тусаараа номер нэгт лууван жагсдаг билээ. Луувангийн нухшийг хийж идэж заншсанаар жин хаях, галбиржин турахаас гадна лууванд агуулагддаг А витамин нь хүний үсэнд тэжээл өгч богино хугацаанд урт, хар үстэй болгох, нүүрний арисыг зөөлрүүлж, цайруулах гээд олон талын ач тустай. 1 Лууванг угааж хальслана. Ингэхдээ аль болох нимгэн хальслаарай. Учир нь луувангийн гол амин …

  • 16 April

    Нулимс гаргахгүйгээр сонгино арилгах аргууд

    Бүсгүйчүүд бидний хоол амтлагчуудын нэг бол яахын аргагүй сонгино билээ. Гэтэл ааг ихтэй сонгиныг арилгахад нулимсны шингэнийг ихээхэн ялгаруулдаг шүү дээ. Тэгвэл нулимс гаргахгүй байх олон арга байдаг байна. Ингээд та бүхэн доорх аргуудыг гэртээ туршиж үзээрэй. Сонгиноо хөлдөөгөөд хэрч Их хэмжээний сонгино хэрчих гэж байгаа бол бүгдийг нь хөргөгчиндөө хийгээд хийчих. Тас хөлдүү биш ч хэрчиж болохоор хэмжээний болгоод …

  • 14 April

    Өглөөний цай уухгүй байвал цөс чулуужна

    Өглөөний цай бол таны өдрийн турш идэж уух хоол хүнснээс эрүүл мэндэд хамгийн хэрэгтэй нь. Өглөөний унд нь төв мэдрэлийн системийг цочроож , тархи толгой сэргэг, сэтгэл санааг урамтай болгосноор ажиллах эрч хүч өгнө.  Мөн ходоод гэдсийг угааж бодисын солилцоог идэвхжүүлсэнээр цусны даралт, бөөрний архаг үрэвсэл зэрэг олон төрлийн өвчнөөс сэргийлэхэд тусалдаг. Хэрэв өглөө бүр цай ундаа уухгүй явсаар байвал …

  • 11 April

    Маргарин өөх тосноос ч хор хөнөөлтэй

    Хүний бие организм гэгч 200 гаруй төрлийн өөр өөр бүтэц, зохион байгуулалт, үүрэгтэй эсүүдээс бүтдэг бөгөөд эдгээр эсүүд доголдолгүй үүргээ гүйцэтгэхэд тэр хэмжээгээр өөр өөр бодис тэжээл шаардагдана. Тийм ч учраас бид хоолондоо үндсэн энергийн гол эх үүсвэр уураг, өөх тос, нүүрс уснаас гадна олон төрлийн витамин, минерал, бас бус зүйлсийг хэрэглэх шаардлагатай болж байгаа юм л даа. Яг ном ёсоороо …

  • 10 April

    Стресстэй үедээ хоол бүү идээрэй!

    1.    Хоолыг халуун, бүлээн ундаатай хослуул Мэргэжилтнүүд хоол идэхийн хажуугаар юм уухыг хориглодог. Тэдний хэлж байгаагаар энэ нь хоолны үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг юм байх. Мэдээж юм уухгүйгээр иднэ гэдэг хэцүү л дээ. Тиймээс хүмүүс үүнийг мөрдөх нь маш цөөхөн байдаг. Гэхдээ хоолны шингэцээ хэвийн байлгая гэвэл ядахдаа халуун бүлээн зүйл уух ёстой юм байна. Халуун хоол идэж байгаад хүйтэн зүйл уух …

  • 10 April

    Эрч хүч сэргээх хүнсүүд

    Хүн хангалттай унтах замаар л бие организмдаа амралтыг авчирдаг. Хааяа унтаж чадахгүй хөрвөөх эсвэл ид ажиллах үед нойр хүрэх үе элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл энэ бүгд та бидний хэрэглэж буй хүнснээс ихээхэн хамаардаг гэдгийг мэдэх үү. Ингэд та бүхэндээ нойрсуулагч болон сэргээгч  хүнсүүдийг танилцуулж байна. Сэргээгч хүнсүүд: Халуун амтлагчтай хоол Хааяа солонгос хоол эсвэл халуун амтлагчтай хоол идэх сайхан. …

  • 8 April

    Хүүхдийн өсөлтөд хэрэгтэй 8 хүнс

    Та бидний хойч үе болсон хүүхэд багачууддаа эцэг эх бид нар анхаарал халамж тавих ёстой. Тэр дундаа тэднийхээ өсөлт, хөгжил, биеийн эрүүл байдал, саруул ой ухаантай болгохын тулд өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ, сонголтондоо анхаарах хэрэгтэй. 1. Өндөг – өндөг нь уураг агуулдаг бөгөөд таны хүүхдийн уургийн хэрэгцээ болон калцийг нөхөж өгдөг хамгийн тэжээллэг хүнс юм. Гэхдээ өглөөний цайн дээр …