Оддын амьдрал

August, 2013

  • 31 August

    Дуучин Ферги хүүдээ Эксл Жек Дюамель гэдэг нэр өгчээ

    Хэзээ мөдгүй төрөх дөхөөд байсан Дуучин Ферги өчигдөр амаржиж 3.17 кг хүүтэй болжээ. Өдгөө 38 настай дуучин бүсгүй Лос Анжелес хотын нэгэн эмнэлэгийн VIP өрөөнд амаржсан  байна. Тэрээр хүүгээ кесарево хагалгаагаар төрүүлсэн бөгөөд хүүдээ Эксл Жек Дюамель хэмээн нэр өгсөн гэнэ. Эксл Жек Дюамель гэх хүүгийнхээ нэрийг “Guns N’ Roses” хамтлагийн дуучин Эксл Роузын нэрнээс санаа авч өгсөн гэнэ. Түүний нөхөр …

  • 31 August

    Дуучин Д.Болд мөнгө олох шинэ нэг арга олжээ

    “Монгол поп” гэгч хөгжмийн шинэ урсгалыг гаргаж ирснээрээ МУГЖ Д.Болд Рок попын ертөнцөд өөрийн ганхашгүй байр суурийг бий болгож чадсан. Харин сүүлийн үед дуучин маань  дуулахаас гадна мөнгө олох өөр нэг арга олжээ. Угийн л сүйхээтэй гэгддэг Д.Болд бизнесын ертөнцөд ч чамгүй амжилт олж хөрөнгөжсөн. Гүйлгээ ухаан сайтай дуучин маань сүүлийн үед мөнгө олох бас нэгэн шинэ арга олжээ. Тэр …

  • 30 August

    П.Сэрдамба анх удаа хүүгийнхээ зургийг нийтлэв

    Бээжин 2008 олимпийн наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба анх удаа  мэндлээд сар хараахан хүрээгүй байгаа бяцхан хүүгийнхээ зургийг өөрийн фэйсбүүк хуудаснаа нийтлэжээ. Сонирхуулахад, П.Сэрдамба Бээжингийн олимпын дараахан хөөрхөн охинтой болсон бол энэ удаад хүүтэй болж бүл нэмжээ. Монголын үрс мянга түм болох болтугай! Г.Сонор ugluu.mn

  • 29 August

    Дэвид Бекхэм хүүхдүүдээ ялгаварладаг

    Английн алдарт хөлбөмбөгч Дэвид Бекхэм өөрийн бяхан охин Харпер Севенийн хамт өнгөрсөн 27-ны өдөр Доджерсуудын тоглолтыг үзжээ. Лос Анжелесийн цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтын үеэр Дэвид охиндоо байнга анхаарал хандуулж байсан бөгөөд Харпер маш эрх охин болж байгаа нь тодорхой хараглдаж байлаа. Учир нь Харпер аавынхаа нүүрийг сунгаж, татаж байсан аж. Мөн сүүлийн үед Бекхэмийг хөвгүүдээсээ илүү охиндоо хайртай гэх шум …

  • 27 August

    Вилл Смитийн гэр бүлийнхэн шоконд оржээ

    Алдарт жүжигчин Вилл Смитийнхэн шоконд оржээ. Тодруулбал, тэд VMA’s 2013-т оролцох үеэрээ дуучин Майяла Саурисын гаргасан үйлдлийг хараад цочирдсон байна. Тэдний цочирдсон царай гэрэл зургийн хальсанд буужээ. М.Сониуч

  • 26 August

    Наоми Кемпбелл хуучин амрагтайгаа амралтаа өнгөрүүлэв

    Алдарт модель Наоми Кемпбелл хуучин найз залуу Эдриен Бродитай хамт амралтынхаа хэсэг хугацааг өнгөрүүлсэн байна. Тэднийг Испанийн Форментера аралд хамтдаа завиар зугаалж байхад нь  папарацичид зургийг нь даржээ. Гэхдэt тэд жилийн өмнөөс эхлэн жирийн л сайн найзууд болсон гэдгээ зарласан юм. Наоми өдгөө Оросын тэрбумтан Владислав Доронинтой хамтран амьдарч байгаа. Т.Анир

  • 24 August

    Ким болон Кейни нарын бяцхан охины зураг анх удаа

    Алдарт хосууд болох Ким Кардашиан болон Кейни Уэст нарын бяцхан охин Норт Уэстийн зураг анх удаагаа нийтлэгджээ. Хоёр сар хараахан хүрээгүй байгаа Норт Уэстийн зургийг авах гэж папарацичид өдөр шөнөгүй тэдний ойролцоо манаж байсны дүнд ийнхүү гэрэл зургийг нь дарж чадсан байна. Г.Сонор

  • 23 August

    Лэди Гага хэт ил задгай хувцаснаас татгалзав

    Элдэв гаж, содон бүрийн илэрхийлэл дуучин Лэди Гага хэт ил задгай хувцаслалтаас татгалзаж эхэлсэн бололтой. Учир нь тэрээр сүүлийн үед олны нүдэнд өртөх бүртээ биеийнхээ багахан хэсгийг ил гаргасан буюу жирийн хүмүүсийн задгайлах хэмжээнд хувцасласан байсан юм. Ингээд түүний хамгийн сүүлийн өдрүүдийн хувцаслалтын зургийг хүргэж байна. 8-р сарын 19-нд 8-р сарын 21 -нд Нью-Йорк дахь гэрийнхээ үүдэнд М.Сониуч

  • 21 August

    Мисс П.Шүүдэрцэцэг “Амжилтын эзэд” супер шоуг хөтлөнө

       “Валентины захидал”,  “9009”, “Хайрлаж болох уу”,  “Ану хатан” зэрэг кинонд гол болон туслах дүрийг бүтээж олонд танигдсан залуу жүжигчин, мисс П.Шүүдэрцэцэг “Амжилтын эзэд” супер шоуг хөтлөн явуулахаар болжээ. Спорт, соёл урлагийнхан спортын 12 төрлөөр өрсөлдөх тус шоуны хөтлөгчөөр залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг ажиллах ба шоуны бэлтгэл ажилдаа гараад байгаа юм байна. Жүжигчин, загвар өмсөгч, мисс гээд олон төрлийн салбарт өөрийгөө …

  • 21 August

    Лэди Гага хуучин хэвэндээ оржээ

    Этгээд хэдий ч чамин өнгөлөг дүр төрхийг өөртөө бүрдүүлдэг дуучин Лэди Гага сүүлийн үед бүрсгэр хэв маягаар өөийгөө өөрчилсөн билээ. Хэн ч харсан өвдчихсөн мэт гунигтай сэтгэгдэл төрүүлэхүйц төрхтэй болоод байсан Гага эргэн хуучин хэвэндээ орсон байна. Тодруулбал, тэрээр өнгөрсөн даваа гаригт Нью-Йорк дахь “Z100” радио нэвтрүүлэгт оролцохоор ирэхдээ маш дэгжин, загварлаг хувцасласан байжээ. Мөн үсээ тайрч, цайвар өнгөнд оруулсан …

  • 20 August

    Мөрийгөө алдсан жүжигчин Н.Ялалт их аварга Д.Дагвадоржийг үүрч гүйжээ

        “А-Capella” энтертаймент  студээс Соёл спорт аялал жуулчлалын яамтай хамтран “Амжилтын эзэд” супер шоуг зохион байгуулахаар болоод буй юм. Тус шоунд Мэргэжлийн сумогийн 68 дахь Их аварга Д.Дагвадорж үндэсний сур харваа, усан сэлэлт, гүйлт, туялзуур сэлэм, буудлага, шагай харвах зэрэг 12 төрлөөр оролцохоор болсон. Тус шоунд урлаг спортын олон алдартнууд оролцож буй бөгөөд бэлтгэлийн үеэр нэгэн сонирхолтой үйл явдал өрнөжээ. …

  • 19 August

    Мадонна нялх амрагаа ил гаргалаа

    2011 оноос хойш үерхэж буй дуучин Мадоннагийн нялх амраг Брахим Зайбат энэ сарын 14-ны өдөр “Menton Music Festival”-д хүрэлцэн иржээ. Олны хэл аманд байнга өртөх болсоноос болж сүүлийн зургаан сарын турш хэвлэлийнхэний дуранд өртөөгүй Брахим ийнхүү гарч ирсэн нь олныг ихэд гайхшруулжээ. Өдгөө 27 настай Брахим, 56 настай Мадоннагийн хажууд яг л хүү шиг нь харагдах болсон байв. Тэд хэдий …

  • 19 August

    Мишель Обама: АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болоход бэлэн болсон

     АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама ирээдүйд АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох эсэх талаар өөрийн бодлоо нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. Тодруулбал, Сэтгүүлчийн тавьсан “АНУ эмэгтэй ерөнхийлөгчтэй болох болов уу?” гэсэн асуутанд М: … АНУ эмэгтэй төрийн тэргүүнтэй болоход бэлэн болсон. Гагцхүү тэр эмэгтэй ерөнхийлөгч нь хэн байх вэ гэдэг нь л асуудал болж байна. Учир нь эмэгтэй хүн дан ганц ажил …

  • 17 August

    Солонгосын “Т-Ара” охидын хамтлаг Монголд ирнэ

       БНСУ-ын алдартай залуу охидын “Т-Ара” хамтлаг Монголд энэ сарын 21-нд тоглох гэж байна.Тус хамтлагийн охид анх удаа манай улсад ирж аялан тоглолтоо сонирхуулах юм. Царайлаг нүүр царай, үзэсгэлэнт бие хаа цогцолсон охидын хамтлаг долоон гишүүнтэй. Хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ манай улсад ирж залуусыг удахгүй доргиох ажээ. “Т-Ара” хамтлагийн уран бүтээлийг доорх линкээр дарж үзээрэй. http://www.youtube.com/watch?v=ZSQWkHzxqFA Т.Түвшин Ugluu.mn