“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа. Монгол Улсын Засгийн …
Эрүүл мэнд
September, 2019
-
19 September
Зарим эмийн сангийн тусгай зөвшөөрлийг цуцалж, зэрэглэлийг бууруулна
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар өнөөдөр эм хангамжийн байгууллагуудад хийсэн хяналт, шалгалтын дүнг хэлэлцлээ. Шалгалтад 99 байгууллага хамрагдсанаас 22 хуулийн этгээдэд 12 сая 600 мянган төгрөг, 2 хүнд 100 мянган төгрөгийн шийтгэл ногдуулж, нэг сая 24 мянган төгрөгийн хууль бус орлогыг улсын орлогод нөхөн төлүүлжээ. Мөн Эл Би Бэбис ХХК-ийн 1 дүгээр зэрэглэлийн Бүжифарм эмийн сангийн зэрэглэл бууруулах саналыг Нийслэлийн Эрүүл мэндийн …
-
19 September
Хүүхдийн шүд угаах арга
Шүд цоорох өвчнөөс сэргийлэх гол арга нь амны эрүүл ахуйг сайтар сахих буюу шүдийг өнгөрөөс цэвэрлэж, угаах арга юм. Тиймээс бага насны хүүхдийн шүдийг хэрхэн зөв арчилж, эрүүл амьдралын хэв маягт сургах талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас эцэг эхчүүдэд зориулан гаргасан энэхүү зөвлөмжийг сонирхоорой. Хүүхдийн өсөлт-хөгжлийн үе шат бүрт хийгдэх шүд угаах арга: 1. СҮҮН ҮҮДЭН ШҮД ШҮДЛЭХ ҮЕ /1-2 …
-
18 September
Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулсан тус өдөрлөгт ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын төвүүд болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлгүүд оролцсон юм. Энэ хүрээнд иргэдэд …
-
18 September
Эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлж байна
Люксенбургийн Засгийн газар, Монгол улсын Засгийн газар, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүн амын сангийн “Монгол улсад эх, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник, технологи нэвтрүүлэх замаар тусламж үйлчилгээг сайжруулах” төслийн санхүүжилтээр 179,7 сая төгрөгийн 11 нэр төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалт болон засвар үйлчилгээний тоног төхөөрөмж нийлүүлэгдэж байна. ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эм, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албанд Эрүүл мэндийн салбарын хэмжлийн …
-
18 September
Х.Баттулга: Өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа эмч, сувилагч нарын ажлыг үнэлэх чухал
Монгол Улсад өрхийн анагаах ухааны шинэ тогтолцоо үүсэн байгуулагдсаны түүхт 20 жилийн ойг энэ сарын 14-20-ны өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж байна. 20 жилийн ойн арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн найман дүүргийн 220 өрхийн эрүүл мэндийн төвийн 2,000 гаруй эмч, сувилагч, ажилтан оролцож байна. Баярын хурлыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ.Тэрбээр “Эрүүл мэндийн үйлст зүтгэгчид ээ, …
-
10 September
Амгалан амаржих газар “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-тэй боллоо
НҮБ-ын Хүн амын сан, Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хамтран хэрэгжүүлж буй “Эх, нярайн тусламж, үйлчилгээнд зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн хүрээнд нийслэлийн Амгалан амаржих газарт “Эх барихын яаралтай тусламжийн ур чадварын төв”-ийг нээлээ. Энэхүү төв нь эх, нярайн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай биет үзүүлэн, хэрэгсэл материалаар тоноглогдсон бөгөөд амаржих газрын бүх эмч, мэргэжилтнүүд дуураймал орчинд дадлага хийж, мэдлэг, ур …
August, 2019
-
29 August
СХД-ийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын шавыг тавилаа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн есөн давхар барилгын ажлыг энэ сарын 28-нд албан ёсоор эхлүүллээ. 1987 онд зочид буудлын зориулалтаар барьж байгуулсан тус төвийн барилгыг эмнэлгийн зориулалтаар өнөөг хүртэл ашиглаж байгаа юм. СХД-ийн 320 гаруй мянга орчим иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор Мэс засал, гэмтлийн тасаг, хавдрын хими, хөнгөвчлөх эмчилгээний тасаг …
-
26 August
Гурван хүнд сорвины нөхөн сэргээх мэс засал хийжээ
2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирлыг түр орлон гүйцэтгэгч Э.Галбадрах, Бүгд Найрамдах Солонгос улсын Ханган-Соо эмнэлгийн захирал Жан Ёон Чол нар хамтран ажиллах гэрээ байгууллаа. Эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүдийг солилцон ажилуулах, мэдээллийн шинэ технологи нэвтрүүлэх, түлэнхий нөхөн сэргээх эмчилгээний талаарх мэдлэг, туршлага хуваалцах зэрэг олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэхээр талууд …
-
23 August
“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 74362 хүүхэд хамрагджээ
Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчлэн эрүүлжүүлэх тусламж, үйлчилгээг үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хувийн хэвшлийн шүдний эмнэлгийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 74362 хүүхэд хамрагджээ. Үзлэгт хамрагдсан …
-
19 August
Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг шалгаж байна
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна. Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, …
-
16 August
Нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлажээ
Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, дууссан байна. Уг тасгийн нээлт өнөөдөр /2019.08.16/ боллоо. Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн барилгыг анх 1977 онд байгуулжээ. Энэ тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв. Тус …
-
13 August
Тэмбүүгийн тархалт буурчээ
Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг. Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Энэ ноцтой асуудлыг …
-
13 August
Элэгний хорт хавдрыг эмчлэх чиглэлээр хамтран ажиллах санал тавив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.08.12) АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор, Стэнфордын хепатит болон элэгний эдийн инженерчлэлийн төвийн захирал Жеффри С.Гленн болон Монголын элэгний эмч нарын нийгэмлэгийн ерөнхийлөгч, анагаах ухааны доктор, профессор, хүний их эмч Я.Дагвадорж, “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд “Оном” сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар элэгний өвчлөлийн тархалт болон “Элэг бүтэн …
-
5 August
Элэгний B,C вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд 86271 иргэн хамрагджээ
Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр орон даяар хэрэгжиж буй. Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатанд 2019 оны долоодугаар сарын 29-ний байдлаар 884,246 даатгуулагч хамрагдлаа гэж ЭМДЕГ-аас мэдээллээ. Үүнээс 86271 иргэн вирусийн идэвхжил тодорхойлох шинжилгээнд хамрагдсан байна.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл