Монголд анх удаа Сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр 24 цагийн турш зөвлөгөө, мэдээлэл өгөх 1800-2000 утсыг албан ёсоор ажиллуулж эхэллээ. Энэхүү тусгай утсыг ажиллуулж эхэлснээр мансууруулах бодис хар тамхины хэрэглээтэй тэмцэх, донтолтоос урьдчилан сэргийлэхэд нэн чухал нөлөө үзүүлдэг эрүүл мэндийн ба эрх зүйн боловсрол олгоход ач холбогдолтой албаныхан нээлтийн үеэр онцолж байлаа. Мөн сэтгэлээр унасан ч хаана хандаж, зөвлөгөө авахаа мэдэхгүй байгаа иргэд мэргэжлийн хүнээс …
Эрүүл мэнд
March, 2019
-
19 March
Нүдний торлог шилэнцрийн мэс заслыг монгол эмч нар эх орондоо хийж байна
Нүдний өвчний эмчилгээ оншилгоог сайжруулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сард УНТЭ-ийн Нүд судлалын тасагт торлог шилэнцрийн 2 машин, мэс заслын микроскопи, хөлдөөх аппарат, дагалдах эм, эмнэлгийн хэрэгсэл, мэс заслын зохиомол орчны багаж хэрэгсэл зэрэг 1.2 тэрбум төгрөгийн өртөг бүхий багаж тоног төхөөрөмжийг гардуулж өгсөн билээ. Энэхүү хөрөнгө оруулалтын үр дүнд ард иргэдэд нүдний тусламж үйлчилгээг цаг алдалгүй, чанартай үзүүлснээс гадна 200 …
-
14 March
Улсын гуравдугаар төв эмнэлгийн эмч нар алжаал тайлах өрөөтэй болжээ
Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, ажилчдынхаа нийгмийн хамгаалал, эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, амралт, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр олон төрлийн үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Ажилчдын алжаал тайлах төв”-ийг шинээр тохижуулан ашиглалтанд орууллаа. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр тус төвийн нээлтийн үйл ажиллагаа болсон бөгөөд энэхүү төвийг байгуулахад эмнэлгийн захиргаа, эмнэлгийн дэргэдэх үйлдвэрчний …
-
14 March
Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй хүмүүс дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай
Улаанбурхан өвчний тохиолдол Европ болон зэргэлдээ орнуудад ихсэх хандлагатай байгаа тул хэзээ ч хаанаас ч зөөвөрлөгдөөд орж ирэх магадлалтай хэмээн ЭМЯ-наас мэдэгдэж, урьдчилан сэргийлэх шаардлагатай талаар иргэдэд мэдээлэл өгч байсан. Тодруулбал, Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр батлагдсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймагт бүртгэгдсэн …
-
13 March
Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол Говьсүмбэр аймгаас илэрчээ
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Оюутолгой” компанид ажиллахаар ирсэн гадаадын иргэнээс улаанбурхан өвчний шинж тэмдэг илэрснийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тус өвчтөнг одоогоор тусгаарлаж, бусад ажилчдад дархлаажуулалтын вакцин хийсэн байгаа. Харин Улаанбурхан өвчний хоёр дахь тохиолдол нь Говьсүмбэр аймгаас илэрчээ. Тус аймгийн дунд сургуулийн сурагч, 13 настай хүү улаанбурханаар өвчилсөн нь 2019 оны гуравдугаар сарын 9-ний …
-
8 March
Элэг шилжүүлэн суулгах 68 дахь хагалгааг амжилттай хийжээ
Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг анх 2011 оны 09-р сарын 24-ны өдөр “АСАН” анагаах ухааны төвтэй хамтран анхны элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан. Харин өнөөдрийн байдлаар 68 дахь мэс заслаа бие даан амжилттай хийгээд байна. 2019 онд нийт таван удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс 4 нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал, …
-
6 March
Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн эмч нартай хамтран менингококкийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээг хийлээ. Тухайлбал, нийслэлийн Ерөнхий боловсролын 189 сургуулийн 108.756 хүүхдэд хамар залгиурын үрэвслийг илрүүлэх үзлэг шинжилгээг хийснээс 13031 үрэвсэлтэй хүүхэд, 304 цэцэрлэгийн 123.954 хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулснаас хамар залгиурын үрэвсэлтэй 108.756 хүүхдийг оношилж, эмчилгээнд хамруулж байна. Цаашид амьсгалын замаар …
July, 2018
-
6 July
Хорт хавдрын өвчлөл эрчүүдэд их байна
Булган аймагт “Халдваргүй Булган-2018” төслийн хүрээнд нарийн мэргэжлийн эмч нар ходоодны хеликобактер илрүүлэх шинжилгээ, үзлэг зөвлөгөө, эрүүл мэндийн сургалтыг бүх суманд хийж, эрэгтэйчүүдэд хорт хавдрын өвчлөл их байна гэж дүгнэсэн байна.
June, 2018
-
6 June
Бамбай булчирхайд зориулсан шүүс
Сөрөг заалт: өндөр даралттай хүмүүс хэрэглэж болохгүй. Иймээс ардын эмчилгээний аливаа аргыг хэрэглэхийн өмнө заавал эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй.
May, 2018
-
3 May
Монгол Улс 154 хүнд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийгээд байна
Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Гантулга, Д.Ганболд, Б.Ундармаа нар өнөөдөр (2018.05.02) Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилттэй танилцахаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ), түүний харьяа Эрхтэн шилжүүлэн суулгах төв дээр ажиллалаа. УНТЭ-ийн ерөнхий захирал Д.Очирбат эмнэлгийн үйл ажиллагаа, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулж, Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын эмчилгээ …
April, 2018
-
8 April
Үүнд хөлөө 30 минут дүрээд, биеийнхээ хорыг гадагшлуулаарай
Хүний биед аюул тарьдаг олон төрлийн хорт бодис байдаг бөгөөд үүнийг гадагшлуулж, бие организмаа цэвэрлэж байхгүй бол эрүүл мэндийг муутгадаг. Тэгвэл ердөө 30 минутын дотор биеийн бүх хорт бодисыг гадагшлуулж, эд эрхтнүүдийг цэвэрлэх шалгарсан аргуудыг дуулгахаар бэлтгэлээ. Ионжуулсан халаагуурт хөлөө дүрэх Ингэснээр таны бие дэх элдэв төрлийн хорт бодисууд гадагшилж, бие организм тань цэвэрлэгдэх ач тустай ажээ. Ионжуулсан халаагууранд халуун …
-
8 April
Чихрийн шижин өвчнийг 2 сарын дотор эдгээх нууц жор
Шинэ мянган эхлээд хүн төрөлхтөн олон төрлийн өвчин, эмгэгийг эмчлэх арга зам олж нээсэн ч, чихрийн шижин өвчин эмч нарыг сэтгэлийг зовоосоор байгаа юм. Чихрийн шижин өвчин нойр булчирхай инсулин гэх дааврыг ялгаруулж чадахгүй үед, эсвэл даавар ялгаруулах явцад ямар нэг саад тохиолдсоноос үүсдэг. Тэгвэл бид танд элдэв үнэтэй эм тариа хэрэглэлгүйгээр өвчнийг дарж авах хялбархан, мөн эрүүл аргыг толилуулъя. …
-
8 April
Хоолойны өвчин анагаах ардын уламжлалт арга
Хоолойны өвчин, тэр дундаа ангинаар хүн бүр өвчилж байсан байх. Ангины үед бие тавгүйтэж, хоолойн өвчнөөс болж шаналдаг. Эмийн сангаас авсан эм тэр бүр үр дүнтэй байдаггүй. Тэгвэл энэ нөхцөлд дараах ардын уламжлалт аргыг хэрэглэхийг зөвлөж байна. Хүрэн манжин хоолойны өвчнийг анагаах гайхалтай ид шид бүхий хүнсний ногоо юм. Хүрэн манжинг үрж, эсвэл блендерээр шүүсийг нь шахаж хэрэглэж болно. Хүрэн …
-
6 April
Улаан дарсанд дарсан Сармис 100 гаруй өвчнийг анагаах ач тустай
Сармисыг улаан дарсанд дарснаар хоёр бүтээгдэхүүний аль алиных нь ач тустай шинж чанар нийлж, цус цэвэршүүлэх, дархлаа сайжруулах, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулах, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, бие организм дахь илүүдэл давсыг гадагш ялгаруулах, ачаалал даах чадварыг нэмэгдүүлэх, эрч хүч бэлэглэх, аливаа халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг олон талын ач тустай. Сармис болон дарсны бэлдмэл хамрын ханиадыг түргэн хугацаанд …
-
6 April
Хуян хөөрөлтийг хэрхэн анагаах вэ?
Тархийг тэжээлээр хангаж байдаг хүзүүний ар шилийг дагасан гол судас хатуурч, нарийсах нь хуян хөөрөх эмгэг шинжээр илрэх бөгөөд улмаар тархины цусан хангамжийн дутагдлын гол шалтгаан болдог. Алхам №1 Олон цаг хөдөлгөөнгүй суусан эсвэл зурагт үзсэн хүний хуян их хөөрч, улмаар тархиар хатгуулдаг. Хэрвээ та оффисын ажилтан бол дух болон шилэн хүзүүн дээрээ хүйтэн жин тавьж сураарай. Өдөр бүр тогтмол …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл