Эрүүл мэнд

July, 2019

  • 31 July

    “Эрүүл шүд” хөтөлбөрт 63750 хүүхэд хамрагджээ

    Монгол Улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-ноос хэрэгжиж эхлээд гурван сарын хугацаа өнгөрч байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 29-ний байдлаар улсын хэмжээд уг хөтөлбөрт 63,750 хүүхэд хамрагдаад байгааг хэллээ. Хүүхдүүдийн хийлгэсэн эмчилгээний хувьд шүдний цоорлын эмчилгээг 86,946 удаа хийлгэжээ. Хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийн эмчилгээ тус бүрээр нь харвал:/эмчилгээний төрөл, тоо/ сувгийн эмчилгээ 18,049 урьдчилан сэргийлэхээр эрдэсжүүлэг …

June, 2019

  • 12 June

    Тэмбүү өвчнөөс сэргийлье

    Тэмбүү өвчин нь нянгаар үүсгэгддэг, даамжрах явцтай, олон эрхтэнг гэмтээдэг бэлгийн замын халдвар юм. ХАЛДВАР дамжих зам Халдвартай хүнтэй хамгаалалтгүй буюу бэлгэвчгүйгээр бэлгийн хавьталд орох үед Халдвартай жирэмсэн эмэгтэйгээс урагт Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн, зүү тариур дамжуулан хэрэглэхэд тус, тус халдвар дамжина. ИЛРЭХ шинэ тэмдэг Тэмбүү өвний халдвар авснаас хойш дунджаар 3 долоо хоногийн дараа бэлэг эрхтэн, түүний орчим өвчин …

  • 8 June

    Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян эхэллээ

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо. Тус хурлаар “Нийслэлийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын аян”-ы хүрээнд хийх ажлын зохион байгуулалт, бэлгийн замаар дамжих халдварын тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах аяны захирамж, сүрьеэгийн дэгдэлтийн үед авах арга хэмжээний төлөвлөгөөг НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа танилцууллаа. Түүнчлэн нийслэлийн 142 ӨЭМТ-д зохион байгуулж буй “Эрүүл иргэн” аяны төрөлжсөн …

  • 4 June

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт 36091 хүүхэд хамрагджээ

    Монгол улсын Засгийн газрын баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр 2019 оны дөрөвдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр зорилтот бүлгийн хүүхдэд урьдчилан сэргийлэх үзлэг, зөвлөгөө, шүдний цоорлын эмчилгээ, сувгийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх болон эрдэсжүүлэх түрхлэг, цоорол зогсоох түрхлэг, шүд авалт зэрэг тусламж, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн амны хөндийг бүрэн эрүүлжүүлэх аж. Тэгвэл “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрт одоогийн байдлаар 36091 хүүхэд хамрагдаад байна.

May, 2019

  • 31 May

    Амны хөндийн эрүүл мэндийн зөв дадал хэвшүүлэх зорилгоор сурагчдын дунд тэмцээн зохион байгууллаа

    “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хүрээнд нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв, Налайх дүүргийн ЗДТГ, Налайхын Эрүүл мэндийн төв хамтран улсын хэмжээнд анх удаа дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 9-12 насны сурагчдын дунд “Шүд угаалтын аварга” шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж байна. Тэмцээний хоёрдугаар шат өнөөдөр Налайх дүүргийн тэргүүний 109 дүгээр сургуулийн зааланд зохион байгуулагдав. Энэ шатанд гурван сургуулийн таван багийн 50 орчим …

  • 29 May

    Д.Сарангэрэл: Сүрьеэгийн халдварыг эрт илрүүлэн эмчилж байна

    Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сүрьеэгийн өнөөгийн байдал болон үүнтэй холбоотойгоор үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, Сүүлийн өдрүүдэд АН-ын эрүүл мэндийн бодлогын зөвлөлийн дарга, МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Амарсанаа эрүүл мэндийн салбар, ЭМ-ийн сайд руу дайрч доромжлон жагсаал углаан хийж байгаатай холбогдуулан энэхүү мэдэгдлийг хийж байна. ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн зөвлөл үндэсний хэмжээнд хийсэн сүрьеэгийн тандалт судалгаанд үндэслэн …

  • 22 May

    А аминдэмийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож байна

    Зургаан сартайгаас тав хүртэлх насны хүүхдэд А аминдэмийг өрхийн эмнэлгүүдээр олгож эхэлсэн байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд харьяа хорооныхоо иргэдэд болон цэцэрлэгүүдэд өгч байгаа талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ. А аминдэмийг жилд хоёр удаа тавдугаар сар болон арваннэгдүгээр сард ууснаар дархлаа сайжирч, амьсгалын замын салст бүрхэвчийн хэвийн байдал хангагдан, амьсгалын замын өвчлөл, ханиад, томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх ач …

  • 21 May

    Эрүүл мэндийн салбарынхан ӨМӨЗО-ны Хөх хотод ажиллалаа

    Нийслэлийн Засаг дарга болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын дарга нарын 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон НЭМГ-ын харьяа зарим байгууллагын удирдлагууд Хөх хотод албан айлчлал хийлээ. Тавдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болсон тус айлчлалын гол зорилго нь Хөх хоттой эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, туршлага солилцох, эмч, эмнэлгийн …

  • 8 May

    Нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх чиглэлээр хамтарч ажиллана

    Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр, Монгол-Швейцарийн хамтарсан хүүхдийн төсөл (SMOPP)-ийн үндэслэгч Томас Бауманн нар өнөөдөр хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд НЭМГ-ын орлогч дарга Л.Зэндмаа, ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал М.Баялаг, Швейцарийн хүүхдийн хэт авиан оношилгооны нийгэмлэг, Монгол-Швейцарийн хамтарсан …

  • 2 May

    Хээрийн бүс нутагт хачигт халдварын тандалт, судалгаа хийж байна

    Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхжил өндөр байдаг. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төвөөс Төв аймгийн Зоонозын өвчин судлалын төвтэй хамтран 2019 оны дөрөвдүгээр сарын 16-30-ны хооронд Төв аймгийн Мөнгөнморьт сумын газар нутагт хачгаар дамжих халдварын байгалийн голомт болон хүн амын тандалт судалгааг хийлээ. Уг тандалтаар Төв аймгийн Мөнгөнморьт сумын Тэрэлж, Хар ямаат, Жаргалан, Таван салааны гүүр, Тэнүүний …

April, 2019

  • 4 April

    ЭХЭМҮТ-д нэг сая юаны тоног төхөөрөмж хандивлав

    БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид дөрөвдүгээр 3-4-ний  өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Сон Чин Лин сан нь БНХАУ-ын хүндэт удирдагч Сун Чин Лин-г дурсан санан, түүний дуусаагүй үйл хэргийг үргэлжлүүлэхийн тулд 1982 оны тавдугаар сард үүсгэн байгуулагдсан тус улсын хамгийн том сан юм. Үйл ажиллагаа нь дэлхийн энх тайвныг хамгаалах, хүүхдүүдийн сайн …

  • 2 April

    Хатгалгааны вакцин хийнэ

    Монголд Улс пневмококкийн эсрэг 13 цэнт вакцинаар 2016 оноос Сонгинохайрхан, Сүхбаатар, 2017 оноос Баянзүрх, 2018 оноос нийслэлийн Баянгол, Багануур, Багахангай, Налайх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн 2 сартайгаас 2 хүртлэх насны хүүхдүүдийг үе шаттайгаар амжилттай дархлаажуулж эхэлсэн юм. Нийслэл хотод бүрэн нэвтэрсэн энэ вакциныг одоо улсын хэмжээнд нэвтрүүлэхээр боллоо. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/119 тоот тушаалын дагуу энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс …

  • 1 April

    Монгол Улсад анх удаа мэс заслын шинэ эмчилгээ нэвтрүүллээ

    ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа 2 төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийжээ. Гэмтлийн гаралтай нүүрний 6 дугаар  мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо. Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд …

March, 2019

  • 29 March

    Өргөө амаржих газарт кесар хагалгааны 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа

    Жил бүр тохиодог “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн Өргөө амаржих газарт өнөөдөр “Хаан” банкнаас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн иргэдийн тав тухтай үйлчлүүлэх нөхцөлийг сайжруулах зорилгоор кесарь мэс заслын 10 ширхэг иж бүрдэл хандивлалаа. Энэхүү мэс заслын багаж нь эх, үрсийн эрүүл мэндийг хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийгддэг кесар буюу олны хэлж заншсанаар “хийсвэр” хагалгааны үед хэрэглэх зориулалттай юм. Тус амаржих газарт жилд дунджаар 12.000 эх нярайлдаг бөгөөд …

  • 28 March

    Элэгний хорт хавдрыг эрт илрүүлэх 34 ширхэг эхо аппаратыг ашиглаж эхэллээ

    Эрүүл мэндийн яамнаас нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төв, 21 аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвд “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын хэт авиан /ЭХО/ оношилгооны аппаратыг хүлээлгэж өгсөн. “HITACHI” фирмийн “HI VISION Avius” загварын дижитал ЭХО аппарат нь эх барих, эмэгтэйчүүд, …