Эрүүл мэнд

June, 2017

  • 30 June

    Тарваснаас хордсон тохиолдол гарчээ

    БНХАУ-д хадгалалтын горим алдагдсан тарвас жимснээс хордсон тохиолдол гарч байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Иймд иргэдийг халуун нөхцөлд, хадгалалтын горим сахиагүй ил задгайгаар худалдаалж байгаа тарвас болон жимс, жимсгэнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Зүссэн тарвасыг хөргөгчинд гурав хоногоос илүүгээр хадгалж болохгүй бөгөөд тарвасыг хэрхэн хадгалах талаар мэдээллийг хүргэж байна.  

  • 29 June

    Хэт халж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас сэрэмжлүүлэг гаргалаа

    Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар +30 градусыг давж халах тул хуурайшилт болон наршилтаас сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүлж байна. Эдгээр өдрүүдэд ихэнх нутгаар 3-5 хоног үргэлжлэн 30 градусыг давж халж, хурц нартай байх тул  бага насны хүүхэд болон хууч өвчтэй, жирэмсэн, ахмад настан, зүрх судасны өвчтэй хүмүүс наршилтаас хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эрүүл мэнддээ анхаархыг нийт ард иргэдэд …

  • 28 June

    Манай оронд худалдаалагдаж буй эмийн 24 хувийг дотооддоо үйлдвэрлэж байна

    Манай улсын эмийн бүртгэлд дэлхийн 59 орны эм байдаг. Бүртгэлтэй эмийн 24 хувийг дотооддоо үйлдвэрлэж, үлдсэнийг нь Энэтхэг, Орос, Болгар, Унгар зэрэг улсаас оруулж ирдэг аж. Эмийн бүртгэлийн санд тавдугаар сарын 30-ны байдлаар 4953 нэр, төрлийн эм, эмийн түүхий эдийн бүртгэл хүчинтэй байна. Эмийн бүртгэлийн үйл ажиллагааны чанарыг сайжруулахад шинжээчдийн үүрэг оролцоо чухал байдаг учир тэдний чадавхыг дээшлүүлэх, бүртгэлийн баримт …

  • 28 June

    Наранд цохиулахаас сэргийлээрэй

    Цаг уур, орчны шинжилгээний газрын “Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ”-гээр ойрын өдрүүдэд +30 градусаас дээш халж бүгчим халуун болох төлөвтэй байгаа тул Нийслэлийн Эрүүл мэндийн газраас иргэд та бүхэнд нарших, наранд цохиулахаас сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.      

  • 28 June

    Эрүүл мэнд зөв хооллохоос эхэлнэ

    Зөв хооллоно гэдэг нь хүнс хоолоо биедээ зохицуулж идэж уухыг хэлнэ. Энэ нь тэжээхүйн ухаанд багтдаг. Монголчууд эртнээсээ “Өглөө хаан шиг ид, үдэд харц шиг ид, орой гуйранч шиг ид” хэмээн хоол хүнсний талаар онцгой анхаарч, таван хошуу малынхаа махыг хүртэл халуун сэрүүн чанараар нь ялган тохируулж хүнсэндээ хэргэдэг уламжлалтай. Өнөөдөр хэт таргалах, элэг өөхлөх, цөсний чулуужил, цусны өөх хэвийн …

  • 27 June

    Эрүүл мэндийн яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргалаа

    Улсын баяр наадам ойртож байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас иргэдэд хоолны хордлого, хоол хүнсээр дамжих халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргасныг хүргэж байна.      

  • 27 June

    Д.Очирбат: Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны зардлыг төрөөс даана

    Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбаттай “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн талаар ярилцлаа. -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр аймаг, орон нутагт амжилттай хэрэгжиж эхлээд байна. Хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 40-65 насны бүх иргэнийг элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна. Ажлын явц ямар байна вэ? -“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр өнгөрсөн тавдугаар сарын 5-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Бид бүх …

  • 26 June

    Түлэгдэлтийн тоо нэмэгдсэн ч нас баралт 50 хувиар буурчээ

    Гэмтэл согог судлалын үндэсний төв жилдээ 80 мянга гаруй хүнд осол гэмтлийн яаралтай тусламжийг үзүүлэн ажилладаг бөгөөд алсын дуудлагад нисдэг тэргээр үйлчлэхэд бэлэн болоод байна. Өнөөдөр Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг тус ажлын бэлтгэл болон эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзаж, санал хүсэлтийг нь сонслоо. Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг хэлэхдээ, Бид иргэдэд тав тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд …

  • 26 June

    Мал эмнэлгийн хяналтын цэгийн лабораторид тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ

    Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй Хөдөө аж ахуйн маркетинг төслийн дэмжлэгтэйгээр Сонгинохайрхан дүүргийн  “Шар хөтөл” дэх “МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГИЙН ЛАБОРАТОРИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ СУУРИЛУУЛАХ” нээлтийн ёслолын үйл ажиллагаа боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд НЗД-ын Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогч дарга Ж.Батбаясгалан , УМЭҮГ-ын дарга П.Ганхуяг, УМХЕГ-ын ХАА-н хэлтсийн дарга Д.Батжаргал, Дэлхийн банкны ХАА Маркетинг төслийн хамт олон, Глобал Бизнес Линк …

  • 26 June

    Ходоодоо эрүүл байлгах 7-хон зөвлөгөө

    Хүний бүх амьдралыг ходоодоор нь уншиж болно хэмээн мэргэжилтнүүд ярьдаг. Эзнийхээ ядрах, хайхрамжгүй хандахыг ходоод анддаггүй байна. Сэтгэл тавгүйрхвэл чимчигнэж, их идвэл хүндэрч, уухаа хэтрүүлбэл хорсож мэдрэгддэг. Ерөнхийдөө ходоод нь маш эмзэг, “халамж” шаарддаг эрхтэн юм. Мэдээж, хүссэн амттанаа идэж болох ч дараах долоохон дүрмийг баримтлах хэрэгтэйг эмч нар зөвлөж байна: 1. Өдөр бүр 400 граммаас багагүй жимс, хүнсний ногоо …

  • 22 June

    Л.Баттөр: Манайхыг зорин ирсэн иргэдийг бид харьяаллын бус гээд буцаадаггүй

    Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг энэ онд шинэ байрандаа нүүж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Эмнэлгийн үйл ажиллагаа болоод үйлчилгээний талаар Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн захирал, дэд хурандаа Л.Баттөртэй уулзаж ярилцлаа.   -Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг шинэ байрандаа нүүж ирээд хагас жилийн нүүрийг үзэж байна. Үйл ажиллагааны явц ямар байна? -Манай эмнэлэг Цэргийн төв эмнэлэгтэй нэгдэж …

  • 20 June

    Таны биед уураг дутагдаж байгааг илтгэх 10 шинж тэмдэг

    Уураг нь бие организмд чухал хэрэгтэй зүйлсийн нэг юм. Учир нь үүнд хүний бие организмын үйл ажиллагааг дэмжихэд тусалдаг чухал молекулууд агуулагддаг байна. Өөрөөр хэлбэл, уураг нь биеийн бүхий л эд эсэнд нөлөөлдөг гэж ойлгож болох аж. Уургийн тусламжтай “фермент” болон гормонийг ялгаруулж, ясыг бэхжүүлэн, булчин шөрмөсийг хөгжүүлж, арьс болон цусыг төлжүүлдэг. Харин бид өнөөдөр таны биед уураг дутагдаж байгааг илтгэх …

  • 19 June

    Т.Суреш Бабу: Йог нь бидний амьдралын хэвшилд эерэг сайн сайхан өөрчлөлт авч ирнэ

    Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Олон улсын Йогийн өдрийн хүрээнд илгээсэн илгээлтдээ, “Өнөөдөр йог нь бидний оюун ухаан, бие махбод, сэтгэлгээг нэгтгэж байна. Сайн сайханд хүрэх зам нь йогоор дамжин хэрэгжинэ. Тиймээс йогийг олон нийтийн хөдөлгөөн болгож хувиргахыг хүсч байгаа бөгөөд даян дэлхийн энхтайван, эв зохицол, аз жаргалын төлөө эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэж байна” хэмээжээ. Энэхүү илгээлтийг өнөөдөр …

  • 16 June

    Уламжлалт анагаах ухаан судас, шээс, хэлээр оношилдог

    Уламжлалт анагаах ухаан гэж юу болох, түүний давуу тал, эмчилгээнд хэрхэн ашигладаг талаар “Самандбадраа” уламжлалт анагаах ухааны эмнэлгийн их эмч Л.Баттогтохтой ярилцлаа. –Уламжлалт анагаах ухаан чухам юуг судалдаг, ямар онцлог давуу талтай юм бэ? -Уламжлалт анагаах ухаан бол хүний бие махбод болон сэтгэл санааны өвчин эмгэгийг цогцоор нь судалж, сав шим ертөнцийн шүтэн барилдлага, од гараг эрхэсийн нөлөөлөл, ад тотгор, …

  • 14 June

    Хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээ маргааш эхэлнэ

      Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдсан. Тус хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хамтарсан тушаал гарч даатгуулагчийг хепатитийн В, С вирүсийн илрүүлэг шинжилгээнд хамруулах, даатгалын сангаас зардлын төлбөрийг санхүүжүүлэх журам батлагдан гарсан. Энэхүү шийдвэрийг үндэслэн нийслэлийн Эрүүл  мэндийн газраас Улаанбаатар …