Онцолсон

July, 2020

  • 31 July

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооны “Анхдугаар хэлэлцүүлэг” амжилттай болж өндөрлөлөө

    Монголын Олон Суваг Дамжуулагчдын Холбооноос санаачлан зохион байгуулсан өргөн нэвтрүүлгийн хууль болоод бусад холбогдох асуудлуудын талаарх “АНХДУГААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ” энэ сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа . Энэхүү хэлэлцүүлэгт “Ддэш”, “Скаймедиа”, “Монголын Цахилгаан Холбоо”, “Сансар Дижитал”, “Монголсат Нэтворкс”, “Талст Эрчим”, “Эн Би Си” ХХК-ийн төлөөллүүд оролцож, санал бодлоо солилцлоо.

  • 31 July

    Дөрвөн дэд төв байгуулах хэсэгчилсэн төлөвлөгөөг танилцууллаа

    НИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулах тухай асуудлыг танилцууллаа. Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хот зургаан дэд төвтэй байхаар тусгасан. Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийн ажлын гүйцэтгэл 70 хувьтай байгаа бол …

  • 31 July

    Д. Нямхүү: Долдугаар сарын 30-ны өдөр 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, -Долдугаар сарын 29-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ, -Ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, -Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, -Тандалтын зорилгоор хоёр …

  • 30 July

    Асрамж, халамжийн төвөөс гарсан залуусыг орон сууцанд хамруулах санамж бичигт гарын үсэг зурлаа

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, “НОСК” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар нар өнөөдөр асрамж халамжийн төвөөс 18 насанд хүрч гарсан хоёр хүүхдэд орон сууцны батламж гардуулан өглөө. Мөн хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төвөөс 18 нас хүрч, бие даан амьдралд хөл тавьж байгаа залуучуудаа …

  • 30 July

    Б.Батшагай:Иргэд тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй

    Тарваган тахал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх цаг үеийн асуудлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай  өнөөдөр /2020.07.30 /мэдээлэл хийлээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай “Авто тээврийн товчоодод тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар НМХГ-ын Улсын байцаагч хяналт тавин ажиллаж байна. Иргэд маань хууль бусаар агнасан тарвага болон тарваганы тулмыг нийслэл хот руу оруулж ирэхгүй байхад онцгой …

  • 30 July

    ХӨСҮТ: 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал, -Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, -ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ, -Тандалтын зорилгоор хийсэн 3 …

  • 30 July

    Дарь-Эхийн 3.3 км авто замыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны 3.3 км автозамын засвар шинэчлэлтийн ажлыг шалгаж ажиллалаа. Уг замыг 2020 оны долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийж эхэлсэн. Эхний ээлжинд “Ус зайлуулах шугам, хоолой”-г суурилуулахтай холбогдуулан тус хэсгийн автозамыг долоодугаар сарын 27-ны 22:00 цагаас наймдугаар сарын 10-ны …

  • 29 July

    Л.Цэдэвсүрэн:ЭМ-ийн яамнаас өгсөн зөвлөмжид үндэслэн нэг ангид 20 хүүхэд суралцана

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Тэгвэл Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг 9 сарын 1-нд эхлүүлэх тухай Засгийн газрын тогтоол, түүнд холбогдох зохион байгуулалтын арга хэмжээг танилцуулах хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. …

  • 29 July

    Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрлөө

    Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисын шийдвэрийн дагуу долоодугаар сард нийт 16 удаагийн тусгай үүргийн нислэгийг үйлдэж, гадаадад байгаа монгол иргэдээ татан авч байна. Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний өдрийн хуваарийн дагуу Улаанбаатар-Сөүлийн тусгай онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас 12:05 цагт хөөрлөө. Тус нислэгээр 165 иргэн эх орондоо ирэх бөгөөд 20:20 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд …

  • 29 July

    Д.Нямхүү: Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 28-нд ХӨСҮТ, Дархан-Уул, ЗӨСҮТ-д 630 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүний сорьцод халдвар илрээгүй. Хоёр хүний давтан шинжилгээний сорьцоос коронавирус илэрлээ. Энэ хоёр хүн нь тусгаарлалт, ажиглалтад байсан 50, 14 настай эмэгтэй хүмүүс. Ингээд Монгол Улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 291 …

  • 29 July

    ЗГ:Цэцэрлэг, сургуулийн хичээл ecдүгээр сарын 01-нд эхэлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2020.07.29/ боллоо. Тус хуралдаанаар бүх шатны сургалтын байгууллагын хичээлийг есдүгээр сарын 01-ний өдрөөс үе шаттай эхлүүлэх Улсын онцгой комиссын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжив. Энэ дагуу: –  Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл 09 дүгээр сарын 01 –  Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн хичээл 09 дүгээр сарын 14 –  Их, дээд сургууль, коллежийн хичээл 10 дугаар …

  • 28 July

    Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламж олгоно

    Азийн хөгжлийн банк “COVID-19”-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад 1 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон. Үүн дээр нэмж 1.5 сая ам.долларын тусламжийг өгч буйг АХБ-ны Монгол улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхантай уулзах үеэр мэдэгдлээ.  Тусламжийг Ази, Номхон далайн гамшгаас хамгаалах сангаас олгох болсныг ноён Павит Рамачандран дуулгав. Мөн Монгол Улсын Засгийн газарт олгохоор …

  • 27 July

    Шадар сайд хадлан тэжээл бэлтгэх ажлыг 10-р сараас өмнө дуусгах үүрэг өгөв

    Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, …

  • 27 July

    Д.Нямхүү: Франкфурт-Улаанбаатарын онгоцоор ирсэн дөрвөн хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 264 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тэдгээрийн задалж танилцуулбал, долдугаар сарын 7-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 179 хүний гурав дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд …

  • 24 July

    Л.Мөнхтүшиг: 11,951 хүний 5,497 нь УОК-оос тавьж буй таван шалгуурт нийцэхгүй байна

    УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл өглөө. Монгол Улсад хорио цээрийн дэглэм хэрэгжиж эхэлсэн цагаас хойш дэлхийн 44 орноос 67,290 иргэнээ татан авсаныг иргэд худал мэдээлэл хэмээн олон нийтийн сүлжээнд ихээр ярьсан тул ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тайлбар өглөө. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр агаарын болон авто замын боомтыг шат дараатайгаар хааж эхэлсэн. Улмаар гуравдугаар сарын 12-ноос бүрэн хаасан.  Тодруулбал, …