Онцолсон

July, 2020

  • 16 July

    Г.Нэргүй: Наадмын өдрүүдэд голд автомашинтайгаа живж байсан 251 иргэний амь насыг аварсан

    Нийслэлийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Байгаль орчны газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга Б.Батшагай, НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, НБОГ-ын Байгаль хамгаалах тасгийн дарга Т.Чингэл нар хүргэв. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-16-ны өдөр нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн  …

  • 16 July

    Д.Нямхүү: Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 428 хүнээс гурвыг нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарласан

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 15-ны өдөр гурван лабораторид нийт 184 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өнөөдөр хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч  дараагийн шатны ажиглалт руу шилжиж байна. Нэг нь тавдугаар сарын 29-нд ОХУ-аас ирж, онош нь батлагдсан 20 настай оюутан эмэгтэй. Нөгөө нь 30 настай эмэгтэй бөгөөд Нур-Султан-Улаанбаатарын …

  • 16 July

    Б.Мандахгэрэл:Баяр, наадмын өдрүүдэд үер, усны ослоос 146 иргэний амь насыг авран хамгааллаа

    Онцгой байдлын ерөнхий газраас Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран баяр, наадмын амралтын өдрүүдийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, Зам, тээврийн хөгжлийн яамны Зам засвар, ашиглалтын хэлтсийн дарга Ч.Сугармаа нар хийсэн юм. Мэдээллийн эхэнд хурандаа Б.Мандахгэрэл баяр наадмын амралтын өдрүүдээр үер, усны ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. …

  • 16 July

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 167 иргэн эх орондоо ирлээ

     Сөүл-Улаанбаатар чиглэлийн  хоёрдахь тусгай үүргийн транзит онгоц өчигдөр 20:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.   Тус нислэгээр АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин улсад байсан нийт 167 иргэн эх орондоо ирж байна.  Үүнд, бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58 иргэн байгаа юм. …

  • 15 July

    Я.Содбаатар: Ард түмний амь нас, аюулгүй байдлыг бид нэгт тавьж байна

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан онцгой, цагдаа, сангийн яамны холбогдох албаныхнаас бүрдсэн Улсын онцгой комиссын бүрэлдэхүүн эрүүл мэндийн салбарын бэлтгэл, бэлэн байдлыг шалгалаа. Манай улсад КОВИД-19 халдварын анхны тохиолдол гуравдугаар сарын 10-нд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэнээр бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар КОВИД-19 халдварын батлагдсан 261 тохиолдол, эмчлэгдэн гарсан 207 тохиолдол байна. ХӨСҮТ-д 54 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Манай улс ДЭМБ …

  • 15 July

    Ж.Батбаясгалан: Ард иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна

    Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн …

  • 13 July

    Улсын аварга П.Бүрэнтөгсөд NISSAN PATROL Y62 автомашин гардууллаа

    Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгсөд өнөөдөр “Моннис моторс” компани Nissan Patrol Y62 автомашиныг гардуулан өглөө. Энэхүү үйл ажиллагаанд НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан, нийслэлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, “Увс нуур” бөхийн галын тэргүүн Н.Цэрэнбат, “Моннис Моторс” компанийн гүйцэтгэх захирал Г.Мөнхбаатар, …

  • 12 July

    Х.Баттулга: Монгол орон даяар эрийн гурван наадмаа үзэж баясан ард олноороо нэгэн зэрэг наадлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ: “Наадамчин олон монголчууд аа, Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа, Өвгөд дээдэс минь тулгар төр байгуулагдсан цаг үеэс эхлэн эрийн гурван наадмаа алгасалгүй хийж ирсэн уламжлалыг …

  • 12 July

    П.Бүрэнтөгс “Улсын аварга” цол хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо. “Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир …

  • 12 July

    Б.Баатар: Монгол наадмын өргөн утга агуулгыг дэлхий нийтэд сурталчлан харуулахыг зорьсон

    Үндэсний их баяр цэнгэл наадмын тоглолтыг “Херо энтертаймент”-ын найруулагч Б.Баатар найруулсан. Тэрбээр наадмын нээлтийн тоглолтоор чухам ямар өгүүлэмж, агуулгыг харуулсан талаараа ийнхүү ярилаа. Найруулагч Б.Баатар:Бид Нагалхаан уулын хормойд төрийн наадмаа хийж байна. Энэ уулын өвөрт Өндөр гэгээн Занабазарын хойд дүр төрсөн түүхтэй. Би наадмын нээлтийн тоглолтоор монголчууд олон мянган жилийн туршид бий болгосон агуу их соёл, түүхийн багахан хэсгийг харуулах гэж хичээлээ.Монголчуудын олон ястны соёл, …

  • 11 July

    Х.Баттулга:Монгол төрийн их баяр цэнгэл наадамдаа эрэмгий хүчит бөхчүүдийн маань бяр мэх нь даацтай байх болтугай

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Тулгар төрийн 2229 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ: “Хөх манхан тэнгэр, хөрст эх нутгаа эзэгнэнхэн заяасан миний эх орны ард иргэд ээ! Он цагийн эрх, …

  • 10 July

    УИХ-ын дарга Г.Занданшатар баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ

    ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ Бүрэн эрхт, тусгаар тогтносон Монгол Улсын иргэд ээ, Та бүхэндээ Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109, Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг өргөн дэвшүүлье. Коронавирусийн цар тахал хүн төрөлхтнийг, түүний дотор монголчууд биднийг онцгой сэрэмжтэй байхаас өөр аргагүй нөхцөл байдалд хүргээд байна.   Дэлхийд …

  • 10 July

    Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг энэ сарыг дуустал сунгалаа

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж,  долдугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа.    Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг  2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна.

  • 10 July

    Д.Нямхүү: Долдугаар сарын 9-ны өдөр 328 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр “Долдугаар сарын 9-нд гурван лабораторид 328 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.Батлагдсан тохиолдол 227 байгаагаас 197 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 30 хүний 27-ынх нь бие хөнгөн, 3 хүн хүндэвтэр байна. ХӨСҮТ-д нийт 67 хүн эмчилгээ тандалт, хяналтад байгаа.Өчигдөр орой буусан Истанбул-Улаанбаатарын онгоцоор …

  • 10 July

    Г.Нэргүй: Амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сулруулахгүй байхыг анхааруулж байна

    НОБГ-ын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар, НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй нар үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.       Төв аймгийн зүүн хэсэг, Зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгаар усархаг бороо орно. Энэ сарын 11, 12-ны өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, нөөлөг салхины аюулаас болгоомжлохыг ард иргэддээ сэрэмжлүүлж байна. …