Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлахаар боллоо. Тус компани “17038219036 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг байсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатын “А 420” тоот тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан байна. Цаашид Нарийн сухайтын бүлэг ордыг түшиглэсэн 34 …
Онцолсон
August, 2019
-
12 August
О.Баярсайхан: “ХМF”-д сонсогчдынхоо сайн мэддэг 9-10 дууг шинэчилсэн хувилбартайгаар дуулна
Монголын хамгийн том хөгжмийн наадам болох Хуур хөгжмийн наадам (ХМF) энэ сарын 23, 24-ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Хуур хөгжмийн наадам (ХМF)-ыг зохион байгуулагчдын зүгээс наадмын бэлтгэл ажил хэрхэн хангагдаж байгаа талаар өнөөдөр /2019.08.12/ мэдээлэл хийлээ. Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, …
-
12 August
Г.Билгүүн: Допин хэрэглэсэн хоёр бөхийн нэгнээс дөрвөн төрлийн бодис илэрсэн
Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ. Хоёр бөхөөс допинг илэрсэн гэх мэдээлэл цацагдаж эхлээд байгаа билээ. Энэ асуудлаар Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Бөхийн салбар хорооноос өнөөдөр /2019.08.12/ албан ёсоор мэдээлэл хийлээ. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн “Энэ жилийн баяр наадмаар тав буюу түүнээс дээш давсан …
-
12 August
Маршалыг төрүүлсэн гайхамшигт нэгэн түүх
Энэ бол түүхт Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулагдсан өгүүлэл биш шүү! Тэр утгаар уншигчид ба ахмадууд эмзэглэхгүй байхыг хүсье! 1990 оны хавар цаг. Тойрон хүрээлэгчдийг ял зэмд унагасан нэг том асуудал бол Ю.Цэдэнбалд цэргийн дээд цолнуудыг ойр ойрхон үндэслэлгүй, бараг зусардаж олгосон гэх зэмлэл байсан билээ. Тэр тухай сөхөж баримт түшиж өгүүлэх гэж байна. Тэр асуудал тухайн …
-
9 August
Б.Индра: Хоёр байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж Наадамчдын гудамжны зам дагуу их хэмжээний ус хуримтлагдсан
Нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Зөрчлөө арилгаагүй дөрвөн аж ахуйн нэгжийн 15 блок барилгын үйл ажиллагааг түр зогсоож, цахилгааныг хязгаарлан, үерийн далан сувагчлалын ажлыг байгаль орчны …
-
9 August
Залуу гэр бүл ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрээс 1356 иргэн хасагдсан
“Буянт-ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан нийслэлийн Орон сууцны корпорациас өнөөдөр /2019.08.09/ мэдээлэл хийлээ. НОСК-ийн захирал Б.Сүхбаатар: “Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн. Эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой юм. Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4082 хүн бүртгүүлсэн бол …
-
8 August
Хэнтий аймгийн Норовлин суманд “Шихихутаг-Их Засаг” аялал жуулчлалын цогцолбор сүндэрлэнэ
Түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон төсөл Хэнтий аймагт бодит ажил болж эхлээд байгаа билээ. Тодруулбал Засгийн газраас Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгохоор зарласан. Энэ хүрээнд Бэрх хот, Батноров, Норовлин, Баян-Адарга, Дадал, Биндэр, Баян-Овоо, Галшар, Баянхутаг гэсэн сум тус бүрт түүхэн брэнд цогцолборуудыг барьж байгуулахаар төлөвлөөд байгаа юм. Ингэснээр гадаад, дотоодын жуулчдыг Хэнтий аймаг руу татах ач холбогдолтой хэмээн …
-
6 August
Э.Содномжамц: 50-60 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнгийн загвар зураг төсөл боловсруулах уралдаанд идэвхтэй оролцоорой
Битүү дээвэртэй шинэ цэнгэлдэх хүрээлэн байгуулах талаар манайхан олон жилийн турш ярьсан ч өнөө хэр ажил хэрэг болоогүй л байна. Харин өнөө жилийн Улсын баяр наадмын өмнөхөн 50-60 мянган хүний суудалтай “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах асуудал Засгийн газрын түвшинд яригдаж, яамд, нийслэлийн ЗДТГ-ын төлөөллийг багтаасан ажлын хэсэг байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамж гарч, “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн” байгуулах төслийн …
-
6 August
Үерийн гамшиг тохиолдсон үед шуурхай ажиллах ажлын хэсэг байгууллаа
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн Улаанбаатар хот орчимд орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ сарын 5-наас эхлэн үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хэсэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянзүрхийн товчоо орчмын авто зам, айлууд, Налайх дүүргийн нэгдүгээр хорооны Уурхайчдын 26 дугаар …
-
5 August
Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт долоо хоногийн турш явагдана
“Буянт-Ухаа 2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг 14 хоногийн хугацаатай цахим хэлбэрээр явагдаж дууслаа. Бүртгэлийн явц болон сонгон шалгаруулалтын ажлын талаар өнөөдөр /2019.08.05/ “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ. НОСК ХК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар “Нийслэлийн Зорилтот бүлгийн иргэдийг 972 айлын орон сууцанд хамруулах бүртгэлийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж бүртгэлийг хаасан. Бүртгэлийн явцад хүндрэл …
-
5 August
БНСУ-д ажиллах иргэдийг өнөөдөр бүртгэнэ
БНСУ-д ажиллах хүсэлтэй монгол иргэдийг зөвхөн өнөөдөр /2019.08.05/ цахимаар бүртгэнэ. Цахимаар бүртгэлийн дугаар олгох сисmем http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлнэ. Системийг өнөөдөр 8:00 цагт нээж, 17:00 цагт хаах аж. Бүртгүүлэх явц 1. Та зөвхөн өөрийн оршин суугаа дүүргийг сонгоно. Өөр дүүрэг сонгосон тохиолдолд тухайн дүүрэг бүртгэлийн байран дээр дахин баримт бичиг болон бүртгэлийн дугаарын жагсаалтын дагуу таны бичиг баримтыг тулгаж шалгахыг …
July, 2019
-
31 July
А.Даваажаргал: Өлсгөлөн зарласан багш нарт 200 байрны квот өгөхгүй
“Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо” ТББ-аас “Буян Ухаа 2” хороололын 972 айлын түрээсийн орон сууцнаас 200 орон сууцыг багш нарт олгох ёстой гэсэн шаардлагыг тавьж өлсгөлөн зарлаад байсан. Тэгвэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр “НОСК-аас 200 байрны квотыг олгохоор болж, тус төрийн бус байгууллагаас зарласан өлсгөлөн зогссон” гэсэн утга бүхий мэдээлэл гарч эхэлсэн. Мэдээллийн нягтлан шалгахаар НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн …
-
30 July
Т. Баярхүү: Авлигын нөхцөл байдлыг бодитоор харуулах гэж бичлэгийг олон нийтэд цацсан
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгээс олны анхаарал татаад буй зарим хэргийн талаар тодрууллаа. -Авлигатай тэмцэх газраас АТҮТ болон МХЕГ-ын хэлтсийн дарга нарын авлига авсан бичлэгийг өчигдөр /2019.07.29/ олон нийтэд цацсан.Бичлэгийг олон нийтэд ил болгосон цаад шалтгаан нь юу вэ? -Авлигатай тэмцэх газраас хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх …
-
29 July
Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна
Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй үзүүлэх зорилгоор нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийн үйл ажиллагааг 2019 оны 07-р сарын 22-ны өдрөөс эхлэн ирэх сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Шинээр цэцэрлэгт элсэж буй хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлнэ. 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 12 дугаар сарын 31-ний …
-
29 July
Ч.Цогсайхан: Газраа чөлөөлсөн айл өрхийг орон сууцанд шууд оруулах бодлого барьж ажилладаг
Улаанбаатар хотод тулгамдаж байгаа агаар, хөрсний бохирдлыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах үндсэн хуулиар олгогдсон эрхийг хангахын тулд нийслэл хотоос гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлж, тус ажил ид дундаа явагдаж байгааг та бүхэн мэднэ. Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулахад эхлээд төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан барилгын компани нь гэр хорооллын айлуудтайгаа газрыг нь байраар солихоор гэрээ хийж, …