Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын 2.5 жил, нэг жилийн өдрийн анги, техникийн боловсрол эзэмшүүлэх гурван жил, 1.5 жилийн өдрийн ангид суралцагч, ажил олгогчийн захиалгаар 4-6 хүртэл сарын сургалтад хамрагдаж байгаа 45 хүртэл насны суралцагчид сар бүр 200 мянган төгрөгийн тэтгэлэг олгох шийдвэр гаргалаа. Гэхдээ суралцагч нь сургуулийн дотоод журам болон ёс зүйн дүрэм зөрчөөгүй, тухайн сарын онол, …
Онцолсон
February, 2020
-
3 February
С.Даваасүрэн:Угаар мэдрэгчийг хэрэглэх заавар зөвлөмжийг уншиж танилцаагүйгээс болж угаартах эрсдэлд өртөж байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгэм эрүүл мэндийн бодлогын хэлтсийн дарга О.Энхзаяа нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд найман өрх дуудлага өгч эмнэлгийн тусламж, үйлчилгээ зөвлөмжийг авсан байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Баянзүрх дүүргийн иргэн шөнийн 02 …
-
3 February
Ерөнхий сайд У.Хүрэлсүх радио, телевизээр үндэсний контентоо түлхүү гаргахыг уриалав
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэвлэл мэдээллийн байгууллага, холбогдох төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзав. Тэрээр Цагаан сар, Үндэсний их баяр наадам, түүхэн ойг угтан радио, телевизүүд түүх, хэл бичиг, соёл, урлаг, уламжлал, зан заншил зэргийг харуулсан үндэсний контентоо иргэддээ хүргэж, соён гэгээрүүлэх чиглэлээр хамтран ажиллахыг уриаллаа. “Монгол хүн монголоороо сэтгэж, ярьж, үндэснийхээ өв соёлоор бахархаж байх …
-
3 February
ЭМЯ: Ухань хотоос ирсэн 31 иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.02.03/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр бямба гарагт Ухань хотоос ирсэн 31 оюутнаас коронавирусийн халдвар илрээгүй талаар албаны мэдээллийг өглөө. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өнөө өглөө Польш улсад амьдарч буй иргэд, эмч нар бид нарт 400 мянга маск, 100 ширхэг эмч эмнэлгийн ажилчдад зориулсан хувийн ариун хэрэгслийг хандивласан. Мөн …
-
3 February
Г.Буяндорж:Хэрэгт хяналт тавьж байсан прокурор нь надаас 100 мянган ам.доллар нэхэж, шантаажилж дарамталсан
Иргэн Г.Буяндорж нэр бүхий шүүгч, прокуроруудыг авлига авсан гэх асуудлаар өнөөдөр /2020.02.03 /Ерөнхийлөгчийн Тамгын газарт хандаж гомдол гаргав Иргэн Г.Буяндорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдод “Нэр бүхий шүүгч, прокурорын авлига авсан баримт” гэх 65 хуудас материалыг өгч, хууль хяналтын байгууллагаар шалгуулах хүсэлтээ илэрхийллээ. Г.Буяндорж:“Ноёд констракшн” компанийг хуулийн байгууллагын нэр бүхий хүмүүс зохион байгуулалттайгаар бүлэглэж, дээрэмдэж авсан Иргэн Г.Буяндорж“Би …
January, 2020
-
31 January
Монгол Улсын иргэдийг гуравдугаар сарын 2-ныг хүртэл БНХАУ руу зорчихыг хориглолоо
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж хилийн боомтод хязгаарлалт хийх талаар хэлэлцэн шийдвэр гаргалаа. Энэ дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл хугацаанд хилээр нэвтрүүлэхийг хориглов. Мөн хугацаанд Монгол Улсын иргэд БНХАУ-д …
-
31 January
ЭМЯ:ХӨСҮТ-д сэжигтэй 16 хүнийг тусгаарласан
Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн корнавирусийн цаг үеийн асуудлаар /2020.01.31/мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:Өчигдөр нийт 18 сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлаад байсан. Тэгвэл үүнээс зургаагийнх нь хариу гарч, шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчлөөгүй болох нь тогтоогдож эмнэлгээс гараад байна. Ингээд 12 хүний шинжилгээний хариуг хүлээж байхад ахин дөрвөн хүн ирж тусгаарласнаар нийт 16 хүнийг тусгаарлан шалгаж байна. Нэгдүгээр сарын 25-ны өдрийг …
-
30 January
Н.Энхболд:Цагаан сарыг өргөн хүрээнд бус гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэхийг уриалж байна
Шинэ коронавируст халдварын эрсдэлээс сэргийлэх, цаашид ямар арга хэмжээ авах талаар Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Коронавирусийн халдварын улмаас Ерөнхий сайд У.Хүрэлсүх Төрийн золголт, нутгийн зон олон, албан байгууллагаараа шинэлэхийг хязгаарлах чиглэл өгсөн. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргажээ. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболд …
-
30 January
УОК:Сар шинийн барилдааныг цуцаллаа
Коронавирусын халдварын тархалтаас сэргийлэх тухай цаг үеийн асуудлаар Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.01.30/ Төрийн ордонд хуралдлаа. Хуралдаанаар төрийн золголт, нутгийн золгуут, байгууллагын золголт, олныг хамарсан цагаан сар хийхийг хязгаарлах зөвлөмж гаргаж, иргэдийг гэр бүлийнхээ хүрээнд цагаан сар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриаллаа. Түүнчлэн Засгийн газрын 2020.01.26-ны хурлын Тогтоолын дагуу Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг цуцалж, аливаа урлаг, соёлын арга хэмжээг гуравдугаар сарын …
-
30 January
Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх болсноо мэдэгдлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын саналыг хүлээж авах эсэхийг хаалттай хэлэлцэж байгаа билээ. Одоогоор чуулганы хуралдаан түр завсарлаад байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Би сэтгүүлчдээс хэзээ ч зугтааж, гүйгээгүй. Намайг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэхэд 12-ны хурал шууд холбоотой. Нууц задрууллаа гэсэн. Тогтоолын төсөл 35:65-ын харьцаатай унасан. Намайг УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ түрий барьж, хууль …
-
29 January
Ё.Баатарбилэг: Гуравдугаар улирлын амралтыг нэг долоо хоног болгон багасгана
Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цэцэрлэг, сургуулийн болон олон нийтийг хамруулсан үйл ажиллагааг 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргасантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /2020.01.29/ мэдээлэл хийлээ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Шуурхай зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллах …
-
29 January
Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ
НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан …
-
28 January
ЭМЯ: Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй
Шинэ төрлийн коронавирсийн халдвартай холбоотой асуудлаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Өнөөдрийн 10 цагийн байдлаар дэлхий дахинаа шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 4,474 нас баралт 106-д хүрлээ. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 5,796 гарсан. Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. Нэгдүгээр сарын 9-27-ны хооронд нийт 13 хүний ХӨСҮТ-д …
-
27 January
Угаарын хий мэдрэгч суурилуулах ажлын гүйцэтгэл 93.6 хувьтай байна
Сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар болон цаг үеийн бусад асуудлаар өнөөдөр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд 2020 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар …
-
27 January
ЭМЯ: Тав хүртэлх насны хүүхдээ асарсан эцэг, эхэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
Эрүүл мэндийн яамнаас Коронавирусийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр /2020.01.27/ мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар “Коронавирусийн халдварын талаар ташаа мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаж, иргэдийг айдаст автуулж байгаа тул ДЭМБ-аас ирүүлсэн үнэн бодит мэдээллийг авахыг зөвлөж байна. Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй. БНХАУ-аас гадна 35 оронд коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдсэн. Мөн тэрбээр “Амьсгалын замын цочмог …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл