Онцолсон

July, 2019

  • 2 July

    Эргэж заавал очмоор Байгаль нуурын аялал /аян замын тэмдэглэл/

    Миний бие сэтгүүлч болсноосоо хойш анх удаа сэтгүүлчдийн хамтаар хилийн дээс алхаж үзлээ. Энэ бол Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо “Мазаалай номадик тур” жуулчлалын байгууллагаас хамтран зохион байгуулсан Итгэлт хамба, Улаан-Үд, Байгаль нуурын аялал юм. Сонин, телевиз, сайт, радио гээд сэтгүүл зүйн салбар бүрийн 40 төлөөллөөс бүрдсэн автобустай аялал зургадугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sky” …

  • 1 July

    100 айл орчмын замыг өнөөдрөөс эхлэн гурван хэсэгт хувааж хаана

    Өнөөдрөөс эхлэн 100 айл орчмын авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг наймдугаар сарын 15-ныг хүртэл хийх болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “100 айлын замын засварын ажлыг өнөөдрөөс эхлээд гурван хэсэгт хувааж хаахаар шийдвэрлэсэн. Тухайлбал, -Долдугаар сарын 1-10-ны өдрийн хооронд 32-н тойргоос Хангай хотхоны уулзвар хүртэл, -Долдугаар сарын …

June, 2019

  • 28 June

    С.Амарсайхан: Нийслэлээс улсын төсөвт шилжүүлэх 208.5 тэрбум төгрөгийг бүрэн шилжүүлсэн

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 26 дугаар хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулга, “Нийслэлийн хотын шуудын 2018 оны төсвийн гүйцэтгэл” болон “Нийслэлийн 2019 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” асуудлыг хэлэлцэв. “Нийслэлийн 2018-2019 оны өвөлжилтийн ажлын тайлан, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай” танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр …

  • 27 June

    Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг долдугаар сарын 22-ноос бүртгэнэ

    Засгийн газрын хуралдаанаар “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллыг түрээслүүлэх эрхийг хотын захиргаанд өгсөн. Тэгвэл энэ сарын 25-нд нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар Түрээсийн орон сууцад хамруулах шинэ журмыг батлах асуудлыг хэлэлцэж, тэргүүлэгчдийн хуралд өргөн барьжээ. Энэ талаар Нийслэлийн орон сууцны корпораци /НОСК/-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатараас тодруулахад “ Нийслэлийн орон сууцны корпораци түрээсийн орон сууцны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан. Энэ …

  • 27 June

    Ерөнхийлөгч зарлиг гаргаж 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2019.06.26/  Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай зарлиг гаргалаа. Үүнд Улсын дээд шүүхийн дөрвөн шүүгч багтжээ. Зарлигт: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус …

  • 26 June

    Д.Сумъяабазар: Наадмын өмнө шатахууны үнэ 120 төгрөгөөр буурна

    УУХҮЯ-наас өнөөдөр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал хийлээ. Хуралдаанд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар газрын тос болон шатахууны жижиглэнгийн үнийн талаарх мэдээлэл хийлээ. Энэ оны эхний таван сарын байдлаар улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс  523.3 тэрбум төгрөг, цайр  41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш …

  • 26 June

    УИХ-ын дарга асан З.Энхболд “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудлаар АТГ-т гэрчийн мэдүүлэг өгчээ

    “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан асуудалтай холбогдуулан АТГ Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболдоос гэрчийн мэдүүлэг авчээ. Энэ талаар З.Энхболд өөрийн албан ёсны фэйсбүүк хуудастаа шууд бичлэг хийж мэдээллээ. Тэрбээр “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахдаа тухайн үед УИХ-ын даргаар ажиллаж байсан намайг болон Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг мэдэж байсан гэсэн мэдүүлэг өгсөн юм байна. Эрх мэдлээ хэтрүүлээд УИХ-д хэлэлгүйгээр …

  • 25 June

    972 айлын түрээсийн орон сууцын 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгоно

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцанд хамруулах журам” батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газар болон холбогдох байгууллагаас батласан журам, хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх, иргэдийг хямд төлбөртэй түрээсийн орон сууцаар хангах, түрээсийн олон талт хэлбэрийг хөгжүүлэх, түрээслээд өмчлүүлэхтэй холбоотой харилцааг энэ журмаар зохицуулах юм байна. “Энэхүү журам батлагдсанаар анх удаа түрээслээд тодорхой хугацааны дараа өмчлөх …

  • 24 June

    ШШГЕГ-аас Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаусыг битүүмжиллээ

      УБТЗ-ын дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг өнөөдөр /2019.06.24/ 10:00 цагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас албадан чөлөөллөө. УБТЗ ХНН-ийн төлөөлөл “Шүүхийн шийдвэрийн дагуу “түлхүүрээ хүлээж ав” гэснийх нь дагуу энд ирсэн байна. Хамгийн сүүлд буюу 2019 оны тавдугаар сарын 16-ны Дээд шүүхийн шийдвэр өмнөх шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, энэ байшинг УБТЗ-ын мэдэлд буцаан авах шийдвэр гаргасан. УБТЗ нь залуу төмөр замчдадаа …

  • 20 June

    МАН: Засгийн газрыг тогтвортой ажиллуулахыг АН-аас шаардаж байна

    Монгол Ардын Намаас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2019.06.20/ мэдээлэл хийлээ. Хуралд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай, НАМЭХ-ны Ажлын албаны дарга А.Янжмаа, НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Тамир, НАМОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Балдорж нар оролцлоо. Мэдээллийн эхэнд МАН-ын Улс төрийн бодлогын газрын дарга Н.Батсүмбэрэл “Сүүлийн хоёр сар АН-аас улс төрийн ёс зүйгүй, …

  • 19 June

    Л.Оюун-Эрдэнэ: “Эрдэнэт”-ийг хохиролгүй болгохын тулд Ш.Батхүүгийн битүүмжилсэн эд хөрөнгийг борлуулах эсэхийг судалж байна

    “Стандарт” банкинд “Эрдэнэт” үйлдвэрийн төлсөн гэх 40 сая ам.доллар замаасаа алга болсон уу, “Стандарт” банкинд өрөө төлсөн төлбөрийн баримт нь байгаа юу гэх асуудал сүүлийн үед яригдах болсон. Үүнтэй холбоотой баримт байгаа, ил болгоно хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ саяхан сэтгүүлчдэд ярилцлага өгсөн бөгөөд “40 сая ам.долларын өр, төлбөр холбогдох журмаараа шийдэгдсэн. Одоо гол нь “Эрдэнэт” үйлдвэрт хохирол учруулсан хүмүүсээс 40 сая …

  • 19 June

    Бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ

    Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж гаргасан шийдвэрээ танилцууллаа. Тус хороо бодлогын хүүг 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Уг шийдвэр нь инфляцийг зорилтот түвшний орчимд тогтворжуулах, макро эдийн засгийн болон санхүүгийн дунд хугацааны тогтвортой байдлыг хадгалах зорилттой нийцэж буйг онцоллоо. Энэ талаар Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Макро эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, гадаад дотоод орчны тодорхой бус байдал, эрсдлийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг энэ …

  • 18 June

    Сайжруулсан шахмал түлшийг энгийн зууханд зургаан кг-ийг түлэхэд 7-8 цаг дулаанаа барьдаг нь батлагджээ

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2019.06.18/ сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа. Тэрээр юуны өмнө агаарын бохирдлыг бууруулах, ахуйн хэрэглээнд шахмал түлш нэвтрүүлэх зорилтыг биелүүлэхэд цаг наргүй ажиллаж байгаа “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчдад Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлэв. Ерөнхий сайд үйлдвэрийн овоолго, шахмал түлшний нөөц, чанар, шаталт, савалгаа, дахин боловсруулах туршилт-судалгааны цех, үйлдвэрлэлийн шугамтай танилцаж …

  • 17 June

    Элсэлтийн ерөнхий шалгалт эхэллээ

     Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр /2019.06.17/ Монгол Улсын түүхийн шалгалтаар эхэллээ. Энэ жил улсын хэмжээнд хамгийн бага буюу ЕБС-ийн 12 дугаар ангийг 16 мянган сурагч төгсч байгаа юм. Тиймээс ч мэргэжилтнүүд шалгалтын байруудыг цөөлж, төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулах юм. ЭЕШ өнөөдөр 09.00 цагаас Монгол Улсын …

  • 14 June

    “Улаанбаатар хотын банк” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах цэцэрлэгт хүрээлэн болон, Монгол Улсын их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны урд талд байрлах нийтийн эдэлбэр газруудын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж гаргалаа. Захирамжид “Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа “Улаанбаатар” зочид буудлын урд талд байрлах 10800 м квадрат талбай, МУИС-ын хичээлийн хоёрдугаар …