Дэлгэр Монгол эх орондоо болон дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй элэг нэгт, Эрхэм хүндэт монголчууд аа, Та бүхэндээ угтан золгож буй 2018 оны шинэ жилийн баярын мэндчилгээг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа айлтган дэвшүүлье. Сайхан ирээдүй, сайн үйлсийг бүтээх эрхэм хүсэл бүхэн тань шинэ онд биелэн бүтэхийн өлзийт ерөөлийг иргэн бүхэндээ хамтатган барья. Монгол …
Онцолсон
December, 2017
-
30 December
МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт Нийслэлийн иргэд, оршин суугчид та бүхэндээ айлчлан ирж буй шинэ оны баярын мэнд хүргэе. НИТХ 2017 онд нийслэлийн төр захиргааны байгууллагын үйл ажиллагааны ёс зүй, ил тод байдал, ажлын хариуцлага, бүтээмжийг дээшлүүлэх замаар Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх, хот байгуулалт, дэд бүтцийг хурдацтай хөгжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, айл өрх иргэд оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг …
-
29 December
Ханиад, томууны үед хүүхдээ асарсан эх, эцэгт цалинтай чөлөө олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Томуу, томуу төст өвчин нэмэгдэж, эмнэлгийн орны хэрэгцээ ихсэх хандлагатай байгаа тул Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт 30 ортой тасаг нээн ажиллуулж, хүүхдүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхийг сайд Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Сарангэрэл болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид өнөөдрийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаас даалгав. Томуу, томуу төст өвчин дэгдэх магадлалтай /01-03 дугаар сард/ …
-
27 December
2017 оны ОНЦЛОХ үйл явдлууд
2017 оны сүүлийн өдрүүдийн мэнд хүргэе. Таны хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн гэж найдаж байна. Тэгвэл 2017 оноо Монгол Улс ямар амжилтаар үдэж байна вэ. Улс төрийн хүрээнд өрнөл, адал явдал ихтэй жил байлаа. Алдаа, оноо бүгд давхцаж, гуниг харуусал, уур бухимдал ч байсан биз. Спорт, соёл урлагийн салбарт амжилтаар арвин байв. Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр Халтмаагийн …
-
27 December
2017 онд дэлхий дахиныг донсолгосон 10 үйл явдал
Энэ жил дэлхий дахинд олон үйл явдал өрнөсний дотроос олны анхаарлыг хамгийн их татсан 10 үйл явдлыг онцоллоо. 1. Дональд Трамп АНУ-ын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон. Түүний тангараг өргөх ёслолд Ерөнхийлөгч асан Жорж Буш, Билл Клинтон болон түүнтэй хамт ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялагдал хүлээсэн Хиллари Клинтон, АНУ-ын улсын 44 дахь удаагийн ерөнхийлөгч Барака Обама болон түүний гэргий Мишель Обама нар …
-
26 December
Монгол яллаа
Хэдхэн жилийн өмнө Хятад, Энэтхэг, Вьетнам зэрэг улсууд манай урд байлаа. Харин бидний нөр их хөдөлмөр, хүчин чармайлтын үр дүнд Монголчууд ялав. Асар их хөрөнгийг зуух, нүүрс, маск зэрэгт зарцуулж. Зарим тохиолдолд гэр хорооллын айл өрхийн шөнийн тог цахилгааныг тэглэж байгаад л Улаанбаатарыг дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотоор өргөмжилж чадлаа. Энэ бол гайхамшиг. Хятадыг л ардаа орхисон байхад тэр …
-
26 December
Нийслэлийн газрын албатай холбоотой иргэдийн санал гомдлыг хүлээн авах захирамж гарчээ
Нийслэл хотод эмх замбараагүй баригдсан барилгууд, автомашины зогсоолгүй орон сууцнууд, гэр хороололын хаяг нь тодорхойгүй гудамжнууд Улаанбаатар хотын зохион байгуулалт, газар олголтын асуудал хэрхэн эмх замбараагүй явж ирснийг илэрхийлдэг гэлтэй. Иргэдийн дунд хамгийн их яригддаг маргаан зөрчилтэй асуудлуудын тоонд зүй ёсоор газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой маргаан эзлэдэг байна. Ялангуяа газрын маргаантай холбоотой асуудлуудаар гарсан шүүхийн шийдвэрүүд тэр бүр хэрэгжихгүй араасаа …
-
25 December
Ш.Энхтөр:Иргэд шаардлагагүй тохиолдолд эмнэлэгт бус гэртээ эмчлэгдэх нь чухал
Эрүүл мэндийн яамнаас Баярын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд ямар цагийн хуваарьтай ажиллах болон томуу, томуу төст өвчин, гэмтэл бэртэлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Ш.Энхтөр”Манай эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн хувьд энэ шинэ жилээр дөрвөн хоног амрах гэж байгаатай холбогдуулан бэлэн байдлаа ханган ажиллаж байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн татан авалт өнөөдөр, маргааш явагдаад …
-
22 December
Ж.Эрдэнэбатын үед санал болгосон элчин сайдуудыг Ерөнхийлөгч зөвшөөрсөнгүй
Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс ерөнхий сайд У.Хүрэлсүхэд албан бичиг илгээжээ. Албан бичгийг харахад зарим элчин сайдуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. Харин тэдгээр элчин сайдуудын асуудлыг У.Хүрэлсүхийн засгийн газар биш Ж.Эрдэнэбатын засгийн газрын үед буюу 2017 оны 05-р сарын 25-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэн зөвшилцсөн байдаг. Үүнд, Монгол Улсаас Япон Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Г.Тэнгэрийг, Монгол …
-
22 December
Мөнгөний бодлогын хүүг бууруулж 11 хувь болголоо
Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 1.0 нэгж хувиар бууруулж 11.0 хувь болгох шийдвэр гаргалаа. 2017 оны 11 дүгээр сарын байдлаар улсын хэмжээнд 6.5 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 7.6 хувь байгаа хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх жилийн инфляци дунд хугацаанд Төв банкны зорилтот 8 хувийн түвшинд тогтвортой байхаар байна. Энэ оны эхний гурван …
-
21 December
Дэлхий сүйрснээс хойш таван жилийн дараа …
Маяачуудын он тоолол 2012 оны 12 дугаар сарын 21 өдөр дуусч, манай дэлхий сүйрэх ёстой байв. Галав юүлж, ан цав гарч, байшин барилга нурж, тог цахилгаангүй болж, хүнс, усны дутагдалд орно гэж төсөөлж байлаа. Холливүүдийн зөгнөлт кинонууд энэ өдөр биеллээ олж, АНУ л айхтар том хөлөг онгоцоор дэлхийн баячуудыг сар руу, ангараг руу зөөнө гэж төсөөлж байв. Монголчууд тэнгэр заяатай …
-
21 December
“Бөртэ Чоно 2017” шилдгийн шилдгээр Д.Сумъяа тодорлоо
Бөртэ Чоно-2017″ Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жил шилдэг эрэгтэй гурав , эмэгтэй гурван тамирчин шалгарсан бөгөөд Шилдэгийн шилдэг тамирчинаар нэг л тамирчин шалгарлаа. Өнгөрсөн жил “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медаль Д.Сумъяа, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт Д.Отгондалай нар шилдгээр тодорсон билээ. 15 дахь жилтэйгээ золгож буй “Бөртэ Чоно-2017” ёслолын үеэр МҮОХ-ноос оны шилдэг спортын холбоо, …
-
20 December
Жак Ма: Үнэндээ би биткойныг таашаахгүй байна
Хятадын жижиг бизнес эрхлэгчдийг гадаад зах зээлтэй холбож өгөх зорилготой интернет худалдааны Алибаба (alibaba.com) сайтыг үүсгэн байгуулагч, тэрбумтан Жак Ма сайтаа Амазон, Ибей зэрэг томоохон сайтыг ардаа орхисон, хамгийн их ашиг олдог интернет худалдаа болгож чадсан билээ. Жак Ма 1998-1999 оны хооронд БНХАУ-ын Гадаад худалдааны яамны дэргэдэх Хятадын Олон улсын Электрон худалдааны төв байгууллагын тэргүүнээр ажилласан юм. Алибаба сайтаа 1999 …
-
20 December
Хойд Солонгосын тагнуулч баривчлагджээ
Австралид баривчлагдсан эрийг олон жил БНАСАУ-ын нууц тагнуулчаар ажилласан хэрэгт сэжиглэжээ. Хууль сахиулахынхны үзэж буйгаар Сидней хотын оршин суугч Чхан Хан Чхой нь БНАСАУ-ын талд пуужингийн тоног төхөөрөмжийн эд анги болон онилогч системийн программ хангамж худалдах хэлэлцээ хийсэн аж. Хөршүүд нь 59 настай түүнийг “тайван, чимээгүй, найрсаг хүн” хэмээсэн байна. Гэхдээ зарим танилынх нь мэдээлснээр тэрбээр Хойд Солонгосын эрх баригчдын …
-
19 December
Г.Батбаярыг л хол байлгаарай …
Хэдэн хүүхэд хар тамхи татаж, улмаар нэгнээ хүчирхийлсэн хэрэг гарчээ. Энэ талаар Г.Номундарь гэх охин олон нийтийн сүлжээнд мэдээлсэн юм. Гэвч цагдаа, шүүхийн байгууллага энэ талаар мэдсэн зүйл алга. “Юу ч гэсэн шалгаад үзье” гэсэн янзтай хариултыг сэтгүүлчдэд өгч байна. Чимх бодисыг хагас сая төгрөгөөр худалдаж авч, наргих чадамж борчуудын хүүхдүүдэд байхгүй л дээ. Тиймээс л охины дэлгэсэн мэдээлэл цахим …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл