Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаар ахлуулсан ажлын хэсэг 5 сарын 4-7-нд Чандмань, Дарви, Цэцэг, Алтай, Булган, Үенч сумдад, 5 сарын 16-17-нд Манхан, Мөст, Мөнххайрхан, Буянт сумдад ажиллаж “Ховд аймгийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт”-ийн талаарх тайлангийн уулзалтыг хийж, Засаг дарга өнгөрсөн дөрвөн жилд хийж хэрэгжүүлсэн ажлын талаарх тайлангаа сумын иргэдэд танилцуулж, иргэд хөдөлмөрчдийн сонирхсон асуултанд хариулж, …
Онцолсон
May, 2016
-
19 May
Б.Чойжилсүрэн хэмээх “үл үзэгдэгч” улстөрч
Увс аймгаас УИХ-ын зөөлөн сэнтийд хоёр дахиа заларч буй хүн бол Б.Чойжилсүрэн хэмээх гишүүн билээ. Хуралдаа суудаггүй, хууль баталдаггүй энэ гишүүн хааяа нэг “үүлэн чөлөөний нар” шиг хуралдаа сууж харагддаг. Тиймдээ ч ийм гишүүн байдаг юм уу гэж хүмүүс их асуудаг. Хуралдаа суух нь битгий хэл хууль ч санаачилж үзээгүй эрхэм гишүүн өнгөрсөн 8 жил Увс аймгийг төлөөлж УИХ-д суухдаа …
-
19 May
Ургац алдаагүй яаманд “итгэл алдахгүй”
Өнөөдөр Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар Тариалан Холбоо”-ноос хэвлэлийн бага хурал зарласан. Уг хурлаар Хүнс Хөдөө аж ахуйн яамны “булхайтай” үйлдэл гэж ирээд л ярьж гарлаа. Зорилго нь Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч П.Болормааг албан эрх мэдэл, тушаалаа ашиглан стандартын “шаардлага хангаагүй” буудайг 2-р зэргийн болгон “хувиргалаа” гэх гомдол тээсэн хэвлэлийн хурал байв. Гэвч мэдээлэл учир дутагдал ихтэй. …
-
19 May
ИЗНН өнөөдрийг хүртэл “туршлагажаагүй”
Өчигдөрхөн Нийслэлийн сонгуулийн хороо /НСХ/-ноос шаардлага хангасан нэр дэвшигчдийг бүртгэн баталгаажуулсан тухай мэдээллээ. Гэтэл бүртгэл нь баталгаажсан нэр дэвшигчид дунд ИЗНН-ынхнаас байсангүй. Шалтгаан нь маш энгийн “бичиг баримтын зөрчилтэй” гэнэ. Нийслэлийн Сонгуулийн Хорооны үзсэнээр: “ИЗНН-с Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуудийн 155.3-т заасан шаардлага “Намаасаа нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэхь намын салбар байгууллага …
-
18 May
С.Баярцогт “Хэлгүй, дүлий” юм байна
“Муу л бол хойд овоохой” гэгчээр хамгийн муу муухайгийн үлгэр жишээ болсон нэгэн хүн бий. Улс төрд хэдэн жил “гүйж” яваа түүнд байхгүй юм гэж байхгүй. Хувьдаа компанитай, оффшор данс, олон “нууцууд”, “муу нэр”-тэй, “урд” төрхтэй гээд дурдаад байвал олон “но” гарах болтой юм. Хэлсэндээ, ярьсандаа байж чаддаггүй гэж ойр тойрныхон нь дүгнэдэг юм билээ. Түүнийг хэвлэл мэдээлэл олон нийтийн …
-
18 May
Сонгуулийн Ерөнхий хороо “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тараахгүйгээр” шийдвэрлэлээ
Өнөөдөр нийслэлийн сонгуулийн хорооноос хэвлэлийн бага хурал зарлаж нийт нэр дэвших иргэдийн тухай мэдээллийг өглөө. Үүнд: Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж холбогдох шийдвэрийг 2016 оны 05 сарын 17 өдрийн хурлаар санал нэгтэйгээр батлан гаргалаа. Нэр дэвшигч нарт одоогоор хуульд …
-
18 May
“Юу ч үгүй” С.Ганбаатар
Саяхан мандаж явсан мөртлөө одоо хэн ч биш болчихоод байгаа хүн бол С.Ганбаатар. Нэг өгүүлбэрээр дипломгүй нь мэдэгдсэн гишүүн одоо нам ч үгүй, нэгдэл ч үгүй, боловсрол ч үгүй нэгэн болж хувираад байна. Магадгүй энэ үеийн “хамгийн өрөвдөлтэй хүн” гэмээр. Гэхдээ л “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр ана мана үзэлцсээр л байгаа харагдана. Харин сонгогчид нь түүнийг “сайхан ярихаас цаашгүй” …
-
17 May
Монгол Улсад 35 тэрбум төгрөг өртэй “Саусгоби Сэндс” Таван толгойд олборлолт явуулна
Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн …
-
17 May
“Бухын доодохыг харж, үнэг турж үхнэ”
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллах үеэр “НӨАТ-ын буцаан олголтыг ирэх сардаа багтаан олгоно” хэмээн мэдэгдсэн. Яагаав бид худалдан авалт бүртээ НӨАТ төлж, улмаар бар код бүхий сугалаатай тасалбар авдаг болоогүй юу. Тэгвэл тэрхүү үйл ажиллагаанаас иргэд татвар төлөгчид бид улиралдаа нэг удаа буцаан олголт авна гэж ойлгосон. Эхний буцаан олголт Ерөнхий сайдын хэлснээр дөрөвдүгээр сард хийгдэх байлаа. …
-
17 May
Хуванцар сав хорт хавдар үүсгэж байгааг залуус эсэргүүцэн хэрэглээнээс хасах нь зүйтэй гэж нэгдлээ
Бидний үеийн залуус нэгдэж өөрсдийгөө өвчлүүлээд байгаа зүйлстэй тэмцэж байна. Нэг үгээр хөдөө орон нутгийн болон хотод гэр хороололд амьдарч байгаа залуус нэгдэн хорт хавдарын өвчлөлтэй тэмцэх ажлыг өөрийн гэр бүл, өрхийн хэрэглээнээсээ эхлүүлж байна хэмээн өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулагчид яриагаа эхлэлээ. Эдгээр оюутан залуус хуванцар савны хэрэглээг хязгаарлаж, хэрэглээнээс халах аргыг санаачлан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж байгаагаа зарлаад, …
-
17 May
Цагдаад “хоригдсон” үрийн буудайг Р.Бурмаа сайд чөлөөллөө
Монгол ардын “Болдоггүй бор өвгөн” гэж нэг үлгэр байдаг. Хурмаст тэнгэр болзоотын бор толгой дээр байдаг өвгөнийг хорлоод ир гэж элч зарлагаа явуулдаг. Гэтэл тэд нь хорлох гэж очоод хорлогдоод буцдаг. Энэ цагийн болдоггүй бор өвгөн нь “Р.Бурмаа” нэртэй болсон юм байх. Харин “Хурмаст” тэнгэрүүд нь Цандэлэг, Чинбат гээд олон нэр, толгойтой болж. “Хурмаст” тэнгэрүүд Р.Бурмааг хорлохын тулд “Тариалан эрхлэлтийг …
-
16 May
Налайхын Амараа
– Улстөрчийн хөрөг – Сайнбуянгийн Амарсайхан. Энэ нэр хэдийнэ шинэ цагийн монголчуудад танил болжээ. Зарим нь түүнтэй мөр зэрэгцэхийг, нөгөө зарим нь гаргасан жимээр нь урагшлахыг, үлдсэн нь хүчтэй өрсөлдөгч байхыг хүсэх ажээ. Харин төрж өссөн Налайхчууд нь алсыг харж чаддаг, гялалзсан нүдтэй хүүгээрээ бахархаж, Налайх түмний хөгжил цэцэглэлтийн түүчээ хэмээгээд бүхий л итгэл хүслээ даатгаж орхисон юм билээ. Харин …
-
16 May
Солонгосын гэрээт ажилтны шалгалтын “өртөг “ 100 000 хүрэв үү
Манайхан эх орноосоо урвасан биш, залхсан биш, зүгээр л амьдрал хайгаад хүний нутагт боолын хөдөлмөр эрхлэхээр хэдэн мянгаараа тэмүүлж байна. Өнгөрөгч гуравдугаар сард бүртгэсэн Сононгост ажиллах хүч илгээх зараар цасан шуурганд урт дараалал үүсгэн амьдрал ахуйгаа дээшлүүлэх их төлөвлөгөө өвөртлөн зогсцгоосон. Бүртгэл шалгалт хоёрын дунд дэндүү их зайтай / урт хугацаатай/ байсан болохоор Солонгос хэлний курсуудад хэдэн арваараа хичээллэж хагас …
-
16 May
Мэдээлэл авах эрхээрээ хохирсон иргэд+ мэдээлэл түгээх эрхээ хасуулсан сэтгүүлчид= УИХ
Сонгуулийн тухай хуулинд сонгуулийн сурталчилгаанд хяналт тавихаар заагдсан зүйл заалт бүрийг “Харилцаа холбооны зохицуулах хороо”-ны шийдвэрээр томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаа бүхий зорилтот нэвтрүүлэг явуулахыг зөвшөөрсөн. Тэгвэл хэн нэгэнд худалдагдаагүй, үнэнийг тэнцвэртэйгээр хүргэхийг хичээдэг, хэн нэг улс төрчийн “ар талгүй” жижигт тооцогдох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд яах вэ? Бизнесийн хэдэн компаниасаа л сурталчилгаагаа олоод “яв” гэж байгаа санаатай юм. Сонгуулиар үнэн …
-
16 May
‘’Эвийн судар’’ номын нээлтэнд Н.Энхбаяр оролцоно
Өнөөдөр Анагаах ухааны доктор, хатагтай Н.Удвалын бичсэн ‘’Эвийн судар’’ номын нээлт ‘’Аз хур’’ номын дэлгүүрт морин цагт болох юм байна. Энэхүү номоороо зохиогч гадаад дотоодын олон зуун эрдэмтэн мэргэд бол улс төр нийгмийн зүтгэлтнүүдийн байр суурь, онол дээр тулгуурлан ‘’Эв эеийн эш ухаан’’ буюу ‘’Шударга журам’’-ын онолыг боловсруулан гаргажээ. Түүнчлэн Монгол хүн бүр нийтлэг эрх ашиг, үнэт зүйл дээрээ эвлэлдэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл