Онцолсон

November, 2015

  • 23 November

    Өмнөд Солонгосын нисэх буудал Сирийн дүрвэгчдэд даруулжээ

    Өмнөд Солонгосын нисэх буудалд Сирийн 200 орчим дүрвэгч газардаж, цагаачлал хүссэн тухай Оросын сайт БНСУ-ын “Ёнхап” агентлагаас эш татан мэдээллээ. Наашаа ч үгүй цаашаа ч үгүй гацсан эдгээр хүмүүст Солонгосын тал зөөлөн хандаж буцаж явахыг зөвшөөрсөн ч тэд үлдэх хүсэлтэй байгаа аж. Харин энэ хугацаанд Солонгосын Засгийн газар хэрхэхээ мэдэхгүй хэлэлцэж байна. Учир нь тэднийг нэвтрүүллээ гэхэд  Исламын Улсын хараанд …

  • 20 November

    Салаавчаас шатаах моод дэлгэрүүлж буй Ч.Сайханбилэгийн засаглал

    Хойно сургууль төгсч ирснээ гайхуулах мэт салаавч үзүүлж бүр үзүүлэх үзүүлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Төрийн тэргүүнийхээ өөдөөс хоолойгоо засч ирж байгаад “түй май”-тай нь хамт салаавч үзүүлж пээдэлзэж байсан Ч.Сайханбилэг Монголын Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга байхдаа ийм үйлдэл үзүүлж байсан юм чинь одоо Ерөнхий сайд болсон түүнд хэн юу хэлэх вэ гэсэн шиг юм бодож явна. Ард түмэн рүүгээ салаавч …

  • 20 November

    Монголын сайтын холбоо  208 дэх гишүүн сайтынхаа батламжийг гардуулаа

    Монголын Сайтын Холбооноос  арваннэгдүгээр сарын 14-ний өдөр  Орон нутгийн сайтуудын нэгдсэн чуулга уулзалтыг Монголд анх удаа  амжилттай зохион байгууллаа.  Энэхүү чуулга уулзалтад 15 аймгийн  төрийн болон хувийн хэвшлийн нийт 52 сайтын  хэвлэл  мэдээллийн мэргэжилтнүүд болон сэтгүүлч, админууд хүрэлцэн ирж, оролцсон юм. Орон нутгийн сайтуудын чуулга уулзалтын үеэр  Монголын Сайтын Холбооноос энэ салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөн ярилцаж, мэдээлэл солилцож, цахим …

  • 20 November

    Зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэслээ

    Монгол Улсын хэмжээнд автын осолд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхдүүд байдаг бөгөөд өвлийн улирал эхэлж хальтиргаа, гулгаатай болохоор автомашинд мөргүүлж гэмтэх цаашлаад амиа алдах тохиолдол нь ихэсдэг байна. Гэмгүй тэд ихэвлчэн сургуульдаа явах, гэртээ харих замдаа автомашинд мөргүүлдэг бол томчууд өөрсдийн тэвчээргүй зан, хайхрамжгүй байдлаасаа болж автын осолд ордог байна. Монгол Улсын хэмжээнд дунджаар өдөрт  хамгийн багадаа 1-2 хүн автын …

  • 20 November

    А.Эрдэнэбаатар: Германы Засгийн газар манай гэр бүлээс уучлалт гуйх ёстой!!!

    1966 онд Ардчилсан Герман /Зүүн Герман/-д сургуульд суралцахаар яваад дараа жил нь нас барсан Монгол Улсын иргэн Намжилын Аюуш хэмээх цэл залуухан  эр 37-хан насандаа бурхны оронд одож ардаа дөрвийн дөрвөн хүүгээ  өнчрүүлээд бурханы оронд оджээ. Тухайн үед хүүхдүүдийн нь  хамгийн том нь 12, хамгийн нь бага нь 4 настай  үлдсэний хоёр дахь том буюу найман настай өнчин хоцорсон хүү …

  • 19 November

    Монголын консулууд зэвсэг наймаалдаг уу?

    Зэвсгийн наймаа нь хар тамхи наймаалахаас ч илүү хор хөнөөлтэй. Тиймээс зэр зэвсгийг үй олноор наймаалах, зөвшөөрөлгүйгээр худалдаалахыг дэлхийн бүхий л улс орнууд хориглосон байдаг. Гэвч зэвсгийн хууль бус наймаа цэцэглэсээр байна. Энэ наймааг дагаж маш их хөрөнгө явдаг учраас төрийн өндөр дээд албан тушаалтнууд хутгалдах нь элбэг байдаг. Монгол Улсад хууль бусаар зэвсэг наймаалсан, хил давуулсан гэх хэрэг тун …

  • 19 November

    Монгол Улс терроризмын аюулгүй орнуудын тоонд багтжээ

    Эдийн засаг, энх тайвны хүрээлэн/Institute for Economics and Peace/-гээс “Global ranking of terrorism 2015” хэмээх 2015 оны дэлхийн терроризмын индексийг тодорхойлсон жагсаалтаа гаргажээ. Дээрх байгууллага энэ оны жагсаалтдаа дэлхийн нийт хүн амын 99,6 хувийг багтаасан 162 орныг хамруулснаас Монгол Улс 124 дүгээр байрт орж терроризм аюулгүй /терроризмын аюулгүй гэдэгт терроризмгүй, терроризм гарах магадлал хамгийн бага, терроризм хамгийн бага гарсан  зэрэг …

  • 19 November

    Бодибилдинг фитнесийн ДАШТ-д манай тамирчид оролцоно

    Монголчууд бид хүчний сдортын төрөлд дэлхийд чамгүй өндөр амжилт  үзүүлдэг болоод багагүй хугацааг өнгөрүүллээ. Ялангуяа бодибилдингийн төрөлд манай тамирчид дэлхийн хэмжээнд өрсөлддөг болсон. Монголын бодибилдинг фитнесийн холбооноос  өнгөрсөн 9 сарын 15-нд Монголын бөхийн өргөөнд зохион байгуулсан  “Монголын мистер- 2015” тэмцээний аваргууд 2015 оны 9 сарын 29-ний өдрөөс  10 сарын 5-ны өдрүүдэд  Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо   2015 оны 9 сарын 29-ний …

  • 18 November

    Шуурхай мэдээ:Парист тусгайгийнхан террористуудтай буудалцаж байна

    Францын цагдаа нар саяхан нийслэл Парист хотод террорист халдлага зохион байгуулсан гэмт этгээдүүдтэй холбоотой байж болох хүмүүсийг илрүүлсэн ч тэд эсэргүүцсэний улмаас яг одоо хариу буудалцаан болж байгааг “CNN”, “BBC” зэрэг дэлхийн томоохон мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Цагдаа нар сэжиг бүхий нэгэн хар машиныг хөөж Парис хотын хойд захын Сент-Денис дүүрэгт нэгэн байр буланд шахсан байна. Сэжигтнүүд буланд шахагдсан ч …

  • 18 November

    “Хүүхдийн мөнгө” олгох судалгаа ба Монголын нийт өрхийн 83 хувь нь ядуу

    “Хүний хөгжлийн сан”-гаас олгодог байсан. “Хүүхдийн мөнгө”-ийг ирэх оноос үргэлжлүүлэн олгохоор болсон ч тодорхой хэмжээгээр танажээ. Тодруулбал, амьжиргааны түвшнээс хамаарч олгохоор болсон байна. Тухайлбал, Монгол Улсын өрхийн мэдээллийн нэгдсэн санд хамрагдсан 1-17 бүлгийн 823 мянга орчим хүүхдэд тус мөнгийг өгөх аж. Тэгвэл амьжиргааны түвшин дээгүүр 18-20 бүлэгт хамрагдсан айлын хүүхдүүдэд “Хүүхдийн мөнгө” олгохгүй аж. Хэрэв танайх амьжиргааны түвшин дунд, эсвэл …

  • 18 November

    Нийслэлийн нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орлоо

    Иргэдийн зорчих эрэлт хэрэгцээнд үндэслэн энэ сарын 16-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн дараахь чиглэлүүдэд өөрчлөлт орууллаа. Үүнд: – Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны иргэдийн зорчих эрэлт, саналт хүсэлтэд үндэслэн Ч:32 “Улиастай-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн-ТЭЦ 3” чиглэлийг Хүннүгийн гудамжаар дайран өнгөрөхөөр болов. –  Хотын баруун хэсгийн иргэдэд нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ханын материалаас Офицеруудын ордон хүргэх Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлийг шинээр …

  • 18 November

    Монголд зорчих 42 орны визний хөнгөлөлтийг цаашид сунгахгүй боллоо

    Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад визгүй зорчих 42 орны жагсаалтыг Засгийн газрын тогтоолоор баталсан. Улмаар Австри, Андорра, Аргентин, Дани, Их Британи, Исланд, Испани, Итали, Польш, Португал, Румын, Словак, Словени, Унгар, Уругвай, Финланд, Франц, Хорват, Чех, Чили, Швед, Швейцар зэрэг 42 улсын иргэд өнгөрсөн оны зургаадугаар сараас энэ оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл манай улсад аялал жуулчлал, бизнесийн зорилгоор …

  • 17 November

    Орон нутгийн сайтуудын чуулган амжилттай болж өнгөрлөө

      МОСАХ-аас санаачлан өнгөрсөн бямба гарагт “Орон нутгийн сайтуудын чуулган” уулзалтыг Улаанбаатар хотноо Сити дээд сургуулийн хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү чуулганд нийслэл хотоос 800-1600 км алслагдсан Баян-Өлгий, Увс, Ховд, Дорнод аймаг тэргүүтэй Өмнөговь, Сэлэнгэ, Хэнтий, Булган, Дархан-Уул, Орхон, Завхан, Өвөрхангай, Говь-Алтай, Архангай, Дорноговь  гэсэн нэр бүхий 15 аймгийн Засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнууд болон хувийн хэвшлийн …

  • 17 November

    Ардын элч санал асуулга Онлайн сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна

    “Ардын Элч” сэтгүүлээс санаачлан “Иргэний оролцоот ардчилал” ТББ, Олон нийтийн харилцаа мэдээлэл сурталчилгааны “Тэргүүн хөтөч” ТББ-аас хамтран зохион байгуулж байгаа “Ардийн элч” ард түмний санал асуулга Үндэсний хэмжээний 50, Залуу 50, Эмэгтэй 50, 21 аймаг, 9 дүүрэг тус бүрийн 5 шилдэг улс төрч, Ардын элчийг тодруулах ард түмний санал асуулга, рейтинг тогтоох судалгааг орон даяар эхлүүлсэн. Тус санал асуулгад нэрээ …

  • 16 November

    Дорнод, Сүхбаатар аймгийн театруудын нэгдсэн тоглолт болно

    11 сарын 29-нд Улаанбаатар хотод Дорнод аймгийн Хөгжимт жүжгийн театр, Сүхбаатар аймгийн “Жаахан шаарга”  театруудын нэгдсэн тоглолт болно.  Тодруулбал,  Дорнод аймгийн Алтан гадас одонт “Хөгжимт жүжгийн театр”, Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театруудын нэгдсэн “Нарны орон”  тоглолт 11-р сарын 26, 27-нд Дорнод аймагт, 11 сарын 29-нд Улаанбаатар хотод, 12 сарын 1-нд Сүхбаатар аймагт тус тус тоглогдох гэж байгаа билээ. Энэхүү  тоглолтонд …