2015 оны 12-р сарын 17-ны Пүрэв гарагийн 13:30 цагаас МҮОНРТ-ийн хэвлэл мэдээлэлийн төвд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь, МҮОНТ-ийн 1-р сувгийн захирал Л.Ариунбат нар “MNB Сэтгэлийн үндэс” бүтээн байгуулалтын аяныг орон даяар хэрэгжүүлж эхлэх болсонтой холбоотой хэвлэлийн бага хурал хийнэ. МҮОНРТ нь Монгол Улсын хэмжээнд өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхэлж үзэгч, сонсогчдод мэдээлэл, сургалт, танин мэдэхүй, хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэхийн зэрэгцээ …
Онцолсон
December, 2015
-
17 December
Намууд яагаад дуугаа хураана вэ?
Хэзээ ч улстөр сонирхдоггүй нэгэн нам байгуулах хуралд дуудаад байна гээд яаруухан алхахтай тааралдав. Удмаас нь тодорсон нэг бөө ахан дүүс, шавь нараа нийлүүлж нам байгуулах гээд хурдан түргэн ир гэсэн гэнэ. Түүнийг нь сонсоод Улстөрийн намын тухай хуулийн төсөлд байгаа нэгэн хийдэлтэй санаа үүнд ташуур болж байж мэдэх юм гэж бодогдлоо. Улстөрийн намын тухай 2005 онд батлагдсан хуулийн 4-ийн …
-
17 December
Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Оюу толгойн гүний уурхайн төслийн санхүүжилтийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, “Эрдэнэс МГЛ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Рио Тинто компанийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак, Канадын Экспорт хөгжлийн агентлагийн бүсийн дэд ерөнхийлөгч Стивен Вихэлм, Олон Санхүүгийн корпорацийн уул уурхайн салбарыг хариуцсан захирал Намрата Тапар, Европын сэргээн босголт хөгжлийн …
-
16 December
ОХУ-ын батлан хамгаалах яамны 2015 оны тайлан мэдээллийн тухай
2015 оны 12 дугаар сарын 11-нд ОХУ-ын БХЯ-д 2015 онд хийсэн ажлын нэгдсэн тайланг тавьж, 2016 онд хийж ажлын тухай хэлэлцлээ. Ингээд та бүхэнд уг тайлангийн гол хэсгийг орчуулж, зарим тайлбарын хамтаар хүргэж байна. ОХУ-ын Зэвсэгт хүчин 2015 онд батлан хамгаалах хүчин чадавхийг хэвээр хадгалжээ. Гэхдээ 2014 онтой харьцуулбал зарим чиглэлд чанар, тооны хувьд ахисан үзүүлэлт харагдаж байна. Энэ онд …
-
16 December
Налайхын их уурхайн 100 жилийн ой тохиож байна
Налайхын уурхай үүссэний 100 жилийн ойг 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Оросын эрдэмтэн Майский 1915 онд оросын инженер техникийн ажилтнуудын удирдлагаар 100-гаад ажиллагсадтай уурхайг Налайхад ашиглалтад өгсөн тухай тэмдэглэн үлдээжээ. Энэхүү түүхэн тэмдэглэлээс Налайхын уурхайн үүссэн 100 жилийн ой өдгөө 2015 онд болох юм гэдгийг хэлэлцэн Монгол улсын Шинжлэх ухааны академи, Түүхийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний …
-
15 December
Үндсэн хуулиас дээгүүр АСЕМ буюу АН-ынхны сонгуулийн луйвар
Үндсэн хуулиас дээгүүр АСЕМ Энэ төрийн энэ дөрвөн жилийн хугацаанд хийж буй хамгийн том ажил нь АСЕМ. Олон улсад л танигдаж байвал улс орон, ард түмэн элгээрээ мөлхөх нь огтхон ч падлий байхгүй энэ төрийн эрх баригчид төр барьж байх хугацаандаа хийсэн хамгийн бахархууштай ажлаа АСЕМ болгохоор зүтгэж байна. Тиймдээ ч улсын төсөв, бондын АСЕМ уруу далай мэт тасралтгүй цутгасаар …
-
15 December
Архинд “найр тавьж”, шар айрагийг “шахах” хуулийн төсөл боловсрогджээ
Монголын эдийн засаг хямралд өртөж хүндхэн байгааг иргэд олон нийт сайн ойлгож байгаа. Ийм нөхцөл байдалд засаг төрийн бодлого аль болох төсөв хөрөнгө хэмнэх горимд шилжихийн зэрэгцээгээр төсвийн орлогыг тасралтгүй бүрдүүлэхэд анхаарах нь зүйн хэрэг. Эл шалтгааны улмаас Монгол улсын Сангийн сайд болон Хууль зүйн сайд нар “Онцгой албан татварын нэмэлт өөрчлөлт оруулах” төсөл болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь …
-
14 December
Цахим салбарын оны тэргүүн наадам болно
Хүний эрх эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа бизнесийг дэмжих зорилготой Монголын Сайтын Холбоо нь хоёр жилд нэг удаа “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу зах зээлд тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “WEB AWARDS-2015” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН …
-
14 December
Монголын Сайтын Холбоо салбартаа тэргүүллээ
Монгол улсын хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарт Телевизүүдийн холбоо, Монголын Сайтын Холбоо, Кабелийн телевизүүдийн Медиа порт консерциум, Монголын Сонины Холбоо, Монголын Өдөр Тутмын Сонины Холбоо, Монголын Чөлөөт Сонины Холбоо, Монголын FM радио эрхлэгчдийн холбоо, Мэдээллийн сайтуудын ассоциаци, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг олон төрийн бус байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл энэ жилийн хувьд эдгээр хэвлэл мэдээллийн холбоодууд дундаас Монголын Сайтын Холбоо сэтгүүлзүйн …
-
14 December
“Ардын элч” санал асуулгад тэргүүлж байгаа нэр дэвшигчдийг танилцуулж байна
Монголчууд бид 1990 оноос хойш УИХ-ын сонгуулийг хэд хэдэн удаа өгсөн боловч бидний төр бариулахаар эрх олгон сонгосон төлөөлөгчид ард түмний төлөө санасан хэмжээнд хүрч ажиллаж чадсангүй. Ирэх жил буюу 2016 он бол УИХ-ын сонгуулийн жил. Үүнтэй уялдуулан иргэд сонгогчдын сонголтонд тус нэмэр болох, тойрог бүрт нэрээ дэвшүүлж байгаа хүмүүсийг олон нийтэд танилцуулах, иргэдийн дэмжлэг хийгээд, эс дэмжлэгийг хэрхэн авч байгааг …
-
13 December
Эрдэнэт үйлдвэрийн 49 хувь ба С.Зоригийн үхэл
Ш.Отгонбилэг агсаны хүү Содбилэг нь талийгаач аавыг нь С.Зоригын хэргээр хэлмэгдүүлэх гэж байна гээд залуусаас тусламж хүсчээ. Ш.Отгонбилэг нь С.Зоригын үхэлтэй хамаатай байж мэдэх юм/ – Өнөөдрөөс яг 17 жилийн өмнө Монголын төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн аймшигт гэмт хэрэг гарчээ.Тухайн үед Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулсан байв. С.Зориг нь Ц.Элбэгдоржийн засгийн газрын дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч ба УИХ-ын гишүүн …
-
13 December
“Ичигсэд” хөдлөжээ
Дүн өвлийн хүйтэнд ичигсэд хөдлөсөн тухай мэдээллийг хараад уншигч та гайхсан биз. Үнэндээ энд өвлийн хүйтнийг үүр ноохойндоо ичиж өнгөрүүлдэг амьтадын тухай биш харин “ичээндээ орсон амьтад” мэт сураг чимээ алдарсан зарим хүмүүс гэнэтхэн сонгуулийн дуулианаар гарч ирээд зогсохгүй, сонгуульд өрсөлдөхөөр “ажиллаж” эхэлснийг хэлж байгаа юм. Ийм хүмүүсийг “ичигсэд” гэж хэлж болох. Ичигсэд гэж нэрлэсэн нь учиртай. Нэг хэсэг төрийн …
-
12 December
Шуурхай мэдээ: С.Бямбацогт, Д.Амарбаясгалан нар МАН-ын нарийн бичгийн дарга боллоо
Яг одоо Монгол ардын намын III бага хурал болж байгаа. Хуралдаанаар МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн тоог арван хүнээр нэмэгдүүлэхээр болжээ. Ингэхдээ НИТХ болон УИХ дахь бүлгийн төлөөлөл, МАН-ын даргаар ажиллаж байсан хүмүүсийг оруулж байгаа юм байна. Тодруулбал намын дарга болон нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Сү.Батболд У.Хүрэлсүх Г.Занданшатар Ө.Энхтүвин Мөн МАН-ын дэргэдэх дөрвөн байгууллагын тэргүүлэгч буюу МАН-ын ахмадын холбооны дарга …
-
12 December
“Монгол туургатны боксын их наадам” амжилттай үргэлжилж байна
“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг” буюу “World Mongolians Global Association” нь бие бялдарын болон оюуны хүчээр дэлхийд гайхагдах монгол хүнийг алдаршуулан дэмжих зорилготой байгуулагдсан билээ. Тус нийгэмлэгээс анх удаагаа Монголын боксын холбоотой хамтран “Монгол туургатан”-ын боксын анхдугаар их наадмыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаа Бөхийн өргөөнд эхэлж тамирчид хуваарийн дагуу хүчээ үзэж байна. Тус тэмцээнд ОХУ-ын Буриад, …
-
12 December
Сэтгүүлзүйн салбарын шилдгүүд тодорлоо
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс(МСНЭ)2015 онд амжилт бүтээлээрээ шалгарсан шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шилдгүүдийг тодрууллаа. МСНЭ-ээс энэхүү мэргэжлийн уралдааныг “Оны шилдэг сэтгүүлч”, “Оны шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн хоёр багцаар номинацид тодруулсан юм. Сэтгүүлзүйн салбарын 2015 оны шилдгийн шилдэг Гран при шагналын эзэн сэтгүүлчээр “Өдрийн сонин”-ын сэтгүүлч Э. Энэрэл, хэвлэл мэдээллийн хэрэгслээс ТВ-9 телевиз шалгарлаа. Мөн хэвлэл мэдээллийн шилдэг холбоогоор …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл