Онцолсон

August, 2015

  • 14 August

    “Шударга ёс эвсэл”- ийн шударга бус үйлдэл

    Постмодернист яруу найрагч Б.Галсансүхийн “Бурханд өгөх зөвлөгөө” шүлгийн “Бурхан…     ….Чи гаргасан зарлал бүхэнд нэжгээд НАЙДВАРТАЙ гэсэн үг байх ёстой гэж     Чанга дуугаар хэлсэн. Найдвартай гэсэн зарлал нээрээ хүмүүсийг их залхааж байна … “ хэмээх мөр үүнийг бичихийн өмнө өөрийн эрхгүй санаанд орж байна. Улс төрийн намуудаас  МАХН, МҮАН 2012 оны сонгуулиар эвсэж оролцсон. Тэд эвслийнхээ нэрийг “Шударга ёс” …

  • 14 August

    Г.Дэнзэн Намын нөхөддөө захидал илгээжээ

    ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн хорих ангиас АН-ынхандаа хандан захидал бичсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.  АРДЧИЛСАН НАМЫН НИЙТ ГИШҮҮД ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛДӨХ ХОРООНЫ ГИШҮҮД АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ХОЛБОО АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА З.ЭНХБОЛД ТАНАА  Та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг айлтгая. Монгол Улс ардчилсан улс болсноо зарлаад 25 жилийнхээ ойг тэмдэглэлээ. Эх орондоо ардчиллыг бэхжүүлэн үр хойчдоо хүмүүнлэг энэрэнгүй, эрх чөлөөтэй, шударга …

  • 14 August

    Монгол Улсын Ерөнхийлөгч багийн спортыг дэмжих, хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Нийтийн биеийн тамирыг түгээн дэлгэрүүлэх уг зорилтыг шат дараатайгаар үргэлжлүүлэх зорилгоор Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэхэд чиглэсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 144 дүгээр зарлигийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргалаа. Уг зарлигаар Монгол Улсад үндэсний болон сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг, хоккей зэрэг багийн спорт хөгжиж буй байдлыг эрчимжүүлэх, хөгжлийн түвшинг дээшлүүлэх, …

  • 14 August

    1 сая тонн-ийн хүчин чадалтай цементийн үйлдвэр дорнын их говьд сүндэрлэн бослоо

    Монголын анхны хуурай аргын цементийн 1 сая тонн-ийн хүчин чадалтай хувийн секторын хөрөнгө оруулалттай, засгийн газрын Чингис бондын зээлийн дэмжлэгтэй цементийн үйлдвэр Дорнын их говьд сүндэрлэн бослоо. Монгол улсын эдийн засаг, аж үйлдвэрлэлийн хөгжилд томоохон түлхэц үзүүлэх Монцемент төслийг Монполимет Групп, Монгол Улсын Хөгжлийн банк болон Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар жилд 1 сая …

  • 13 August

    Нийтийн тээврийн үйл ажиллагаанд санал нэмэрлэе

    Энэ салбарын хүн биш ч гэсэн хааяа даа автобусанд суудаг болохоор өөрийнхөө санал бодлыг хуваалцая гэж бодлоо. Сүүлийн үед хүн бүр нийтийн тээврийн цахим картын систем, маршрут, хөнгөлөлт түүний сайн муу талуудыг өөр хоорондоо ярьж байна. Саяхан нутагтаа ажил, амралтаар явж байгаад ирсэн болохоор “Т-money” гэх цахим карттай бүрэн танилцаж худалдан авч чадаагүй байсан юм. Өнгөрсөн Баасан гаригт дугаарын хязгаарлалттай өдрөөр …

  • 12 August

    ИЗНН –аас сайд, дэд сайдаар хэн томилогдох вэ?

    МАН-ын 6 сайдыг АН-аас огцруулснаар Засгийн газар 6 сайдыг дахиж шинээр томилох шаардлагатай болсон.  Шинэ  сайдуудыг томилохдоо АН, “Шударга ёс эвсэл”-ийн хамтын тохиролцоогоор асуудлыг шийдэх нь тодорхой. Сайдуудыг томилсны дараа  дэд сайдуудын асуудал МАН-аас бусад парламентад суудалтай намуудын хувьд анхаарлаа хандуулах  асуудлын нэг. Дэд сайд болон аливаа  албан тушаал  томилох асуудалд тухайн намаас  2012 оны сонгуульд  нэр дэвшин сонгогчдын саналыг …

  • 12 August

    Орон сууцны үнэ өнгөрсөн оныхоос 10,23 хувиар буурчээ

    Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн 2015 оны 07-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааг олон нийтэд танилцуулж байна. Тус судалгаагаар ОСҮИ 07-р сард 12.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 1.49 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад  -5.58 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.23 хувиар …

  • 12 August

    Хүүхэд харагч нэг иргэн 5-аас дээш хүүхэд харахгүй

    Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Үүнтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, З.Баянсэлэнгэ, Р.Бурмаа нарын эмэгтэй гишүүд хэвлэлийн хурал хийлээ. Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль 3 жил хэлэлцэгдэж байж энэ оны 07 дугаар сард УИХ-аар батлагдсан. Хууль хэрэгжихэд хамгийн чухал шийдвэрлэх асуудал бол улсаас олгох дэмжлэгийн мөнгийг төсөвт суулгах бөгөөд …

  • 12 August

    Өршөөлийн тухай хуулийн төслийг хаалттай хэлэлцлээ

    УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын бүтцийг өөрчлөх, МАН-ын сайдуудыг “чөлөөлөх”, эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай болон өршөөлийн тухай хуулийг хэлэлцэн батлах гээд зорилтоо эхнээсээ хэрэгжүүлж байна. Удаан хугацаанд дуншсан Өршөөлийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг өчигдөр Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо  хаалттай дэгээр хэлэлцсэн юм. Харин Улсын Их Хурлын 2015 оны ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс …

  • 12 August

    Шинэ сайдуудад хэн хэний нэр яригдаж байна вэ?

    Ойрд монголын улс төр бужигнаантай байна. Засгийн газрын  6 сайдыг шинээр  томилох асуудал  яригдаж байгаатай зэрэгцэн өчигдөр орой  Өршөөлийн хууль “ногоон гэрлээр” батлагдлаа. Засаг барьж байгаа АН-д Өршөөлийн хуулийг ингэж батлахаас өөр арга байгаагүй. Учир нь  АН, МАН-ын 6 сайдыг “хөөснөөр” тэд хүссэн хүсээгүй “Шударга ёс  эвсэл”-тэй хамтран ажиллаж, цаашид засгаа үргэлжлүүлэн авч явах сонголт үлдсэн. Харин МАХН-МҮАН  “Шударга ёс …

  • 12 August

    Чингэлтэй дүүрэг: Турк улсын дүүргийн засаг дарга нар зочиллоо

    Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Бүгд Найрамдах Турк улсын төлөөлөгчид, Түрэг угсаатайн хотуудын холбооны төлөөлөгчдийг 8 дугаар сарын 10-ны өдөр  хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Турк улсын төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн талаар товч танилцуулсан юм. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн с ангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн …

  • 11 August

    Японы нэрт эрдэмтэд эдийн засгийн хөгжлийн онолын лекц уншина

    Монголбанкнаас эдийн засаг болон эрх зүйн шинжлэх ухааны суурь судалгаа эрхлэн явуулдаг дэлхийн хэмжээний эрдэмтэн судлаачдыг урьж, Монгол улсын эдийн засаг, санхүүгийн салбарын мэргэжилтнүүдэд зах зээлийн эдийн засаг, эрх зүйн тогтолцооны хөгжлийн хандлагын талаар лекц уншуулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ удаад Япон Улсын алдарт Токиогийн их сургуулийн хууль зүйн профессор Шозо Ота  болон Киотогийн их сургуулийн эдийн засгийн …

  • 11 August

    Концессын гэрээ байгуулах эрх олголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан 8 дугаар сарын 10-нд  болж, дараах шийдвэрийг гаргалаа. Концессын барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Эрдэнэт хотоос Овоотын уурхай чиглэлийн төмөр зам төсөл”-ийн гэрээг “Нортерн Рэйлвэйс” ХХК-тай байгуулах эрхийг Хөрөнгө оруулалтын газарт олгож, гэрээ байгуулах ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдан зохион байгуулахыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Мөн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрөл, …

  • 11 August

    Наадам, ламаар нутгаа “гоёсон” улс төрч

    Өнөөгийн улс төрчид  наадмаас наадам хэсэн  “гоёдог”  болоод багагүй хугацааг өнгөрүүлж байна. Иргэдээсээ тасарсан гоё ганган дээл өмсөж, эхнэр хүүхдээ  дагуулан наадмаас наадам хэсэж яваа улс төрчдийг бид бишгүй л харсан. Тэгвэл сонгууль ойртох тусам  хутагт хувилгаад, лам гэгээнтнийг  “түшиж”, тэднээс салахаа больсон улс төрчид олширч эхлэжээ.  Ийм нэг жишээ Архангай аймгийн Эрдэнэмандал суманд болжээ. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 90 жилийн ойг …

  • 10 August

    Шинэ сайдуудын  “ханш”  

    Найр наадмын цагтай  зэрэгцэн  Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Шийдвэрийн гэх сүржин нэртэй, даржин төрхтэй хамтарсан  Засгийн газраас МАН-ын 6 сайд “хөөх” шийдвэрийг АН-ын ҮЗХ гаргаж, үүнийг нь УИХ ёсчлон гүйцэтгэлээ. Энэ бүхний цаана юу нуугдаж байна вэ? Үнэхээр АН-ын дарга З.Энхболдын хэлээд байгаачлан МАН, АН-тай Засаг хамтран байгуулах гэрээгээ зөрчсөн хэрэг үү. Мэдээжийн хэрэг МАН-ын сайдуудад сул тал байсан уу гэвэл байсан. Тэдний …