Онцолсон

March, 2015

  • 23 March

    С.Баярцогт: Оюутолгойн гэрээ ямар ч алдаагүй гэсэн байр суурь хэвээрээ /Цензургүй яриа/

    C1 телевизээс 7 хоног бүрийн даваа гаригт бэлтгэн хүргэдэг “Цензургүй яриа” нэвтрүүлгийн дугаарт  Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Өнөөгийн улс төрчдөөс хамгийн ихээр чичлүүлж буй хүн бол С.Баярцогт. Гадаадын дансанд их хэмжээний мөнгө нуусан, цээжээрээ хамгаалаад байсан Оюутолгойн гэрээ Монголчуудад “наалдаагүй”, гадаадаас өндөр үнээр зөвлөх авчирна гэж “турхирсан”, тэр ч бүү хэл гадаадын дансны хаяг нь Хятадын Монгол …

  • 23 March

    “Сүрьеэг илрүүлье, эмчлэе, эдгэрүүлье” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэнэ

    Жил бүрийн 3-р сарын 24 ны өдрийн дэлхий нийтээрээ сүрьеэтэй тэмцэх өдөр хэмээн зарласан. Манай улс энэ жил “СҮРЬЕЭГ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧЛЭЕ, ЭДГЭРҮҮЛЬЕ” уриан дор дэлхийн сүрьеэтэй тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхий нийтэд сүрьеэ өвчин нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна.Анх 1882 оны гуравдугаар сарын 24-ны өдөр доктор Роберт Коч сүрьеэгийн вирусыг анх илрүүлсэн байна. Үүнээс хойш зуун …

  • 23 March

    Шувуудын зүй бус үхэл хорогдол ихэсч байна

    Жил бүр дэлхий даяар олон мянган махчин шувууд цахилгаан, шугам сүлжээний хүчдэлд цохиулан үхэж үрэгддэг байна. Энэ асуудал Монгол оронд улам хурцадсан байна. Энэ иалаар “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв” ТББ-аас өнөөдөр “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б. Нямбаяр, төслийн менежер Г.Батбаяр, шувуу судлаач н.Батбаяр, н.Батмөнх нар оролцлоо. Олон улсын байгаль хамгаалах холбооны …

  • 22 March

    Ломбардны үйлчилгээ цахим хэлбэрт шилжих боломжтой боллоо

    Банкинд тавигдах боломжгүй зүйлсийг ломбарданд барьцаалан зээл авдаг. Мэдээж  богино хугацаатай шуурхай зээлдүүлдэг нь ломбардны гол онцлог. Гэхдээ илүү хурдан, илүү найдвартай бас илүү хялбар болгох шийдлийг Менежмент Софт ХХК-ийн зүгээс таньд санал болгож байна. Тус компанийн бүтээсэн Procreditor буюу ( мэргэжлийн зээлдэгч ) программ нь ломбардны үйлчилгээг банкны системтэй адил болгохоор мэргэжлийн түвшний программ юм. Энэ программыг ашигласнаар таны …

  • 22 March

    Гэрлэх ёслолын ордонг хувьчлах обьектын жагсаалтаас хаслаа

    Нийслэлийн залуу хосуудын өрх гэр бүл болж буйг баталгаажуулдаг ганц бэлэг тэмдэг болсон газрыг буюу гэрлэх ёслолын ордонг “ашиггүй ажилласан” гэх шалтгаанаар хувьчлах тухай асуудал сүүлийн хэдэн өдөр хүчтэй яригдсан. 1976 оноос хойш байнгын ашигтай ажиллаж байсан Гэрлэх ёслолын ордонг гэнэтхэн ашиггүй харин ч алдагдалтай ажилласан гэх дүгнэлт гарсан. Эл асуудлыг өнөөдөр хуралдаж байгаа НИТХ-ын 24 дүгээр ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ. …

  • 22 March

    Хакухо М.Даваажаргал 34 дэх түрүүгээ авч Сумогийн түүхэн амжилтын тэргүүнд бичигдлээ

    Японы мэргэжлийн сумогийн дээд зиндааны 3 сарын барилдаанд Хакухо аварга 14-1 унаатайгаар түрүүлэн 34 дэх түрүүгээ авч түрүүлсэн тоогоороо бүх үеийн Их аваргуудын тэргүүнд бичигдлээ. Түүний 15 өдрийн өрсөлдөгч нь Ёкозуна  Харамафужи байсан бөгөөд өнөөдөр Хакухо аваргад ялагдснаар   тэрээр  10-5 унаатайгаар энэ сарын башёг өндөрлөлөө.   Ёкозуна Какарюү Ананд бэртлийн улмаас энэ башёг өнжсөн бол Сэкиваки Тэринофужи Ган-Эрдэнэ  13-2 унаатайгаар башёг …

  • 21 March

    Н.Алтанхуяг “Аймшигт” үнэнийг дэлгэлээ

    Улс төр гэгч эрх мэдлийн тавцанд өдөр шөнөгүй тэмцэл өрнөж байдгийг бид бэлээхэн харж байдаг. Гэвч ард түмний нүдэнд харагдаж, чихэнд сонсогдож байгаагаас илүү “Аймшиг” тэнд буй болсон гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг дэлгэжээ. Өмнө нь улс төрд тийм явуулга, ийм ятгалага, ийм хуйвалдаан, тийм ч худал цуурхал тархаж, явж байна гэдгийг чихээ дүнгэнэтэл сонсож, хэлээ хаттал ярьдагсан. Гэвч хөшигний …

  • 20 March

    1000 охид чууллаа

    Нийгэм, цаг үедээ бүтээлч манлайллыг бий болгож яваа залуу бүсгүйчүүдийн “Бриллиант” клубээс “МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮД ЁС СУРТАХУУНААР МАНЛАЙЛНА” үндэсний хэмжээний цуврал 10 000 эмэгтэйн чуулганыг Монголд анх удаа зохион байгууллаа. Тус чуулган нь 2015 оны 3 дугаар сарын 20-ны энэ өдөр Улаанбаатар хотноо Тусгаар Тогтнолын Ордны их танхимд “1000 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар эхэллээ. Монгол улсын 21 аймагт “100 ОХИДЫН ЧУУЛГАН”-аар нэг цаг, …

  • 19 March

    “Ховд лиг-2015” эхэллээ

    Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн дэргэдэх Ховд аймгийн оюутан залуучуудын соёл боловсролыг дэмжих төвөөс санаачилан 2 дахь жилдээ зохион байгуулж буй “Ховд лиг-2015” тэмцээн энэ сарын 19-нд Спортын төв ордонд нээлтээ хийлээ. Энэхүү тэмцээнийг Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын Волейболын залуучуудын холбооноос  хамтран зохион байгуулж байна. Улаанбаатар хотод ажиллаж, сурч буй оюутан залуусын спортын үйл ажиллагааг …

  • 19 March

    Нийслэлд 7 төрлийн шашинд хамаарах 20 шахам урсгал чиглэл албан ёсны зөвшөөрөлтэй байна

    Нийслэлийн статискийн газраас сүм, хийд шашны байгууллагын 2014 оны тооллогын үзүүлэлтийг танилцууллаа. Хуралд 9 дүүргийн төлөөлөл болон Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний газар, нийслэлийн татварын газрын төлөөлөл ирж тооллогын үр дүнтэй танилцаж санал бодлоо хуваалцлаа. Тооллгыг 9 хүний бүрэлдэхүүнтэй 15-21 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн байна. Тус тооллогын статистик үзүүлэлтийг танилцуулья. Д.Тэргэл

  • 19 March

    Хөдөлмөр хөлсний доод хэмжээ 2015 онд шинэчлэгдэнэ

    Барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийг үр дүнтэй хөгжүүлэх асуудлаар санал солилцох гурван талт уүлзалт ярилцлага МҮЭХ-нд боллоо. Уулзалт ярилцлагын зорилго нь барилга, уул уурхайн салбарын цалингийн тарифын хэлэлцээрийн талаар хийгдэж буй ажлууд, тулгамдаж буй асуудлуудын талаар талууд хоорондоо харилцан санал солилцох, цаашид хамтран явуулах ажлаа тодорхойлох юм. МҮЭХ-ны Хөдөлмөр, нийгмийн бодлогын газрын дарга Ц.Оюунтунгалаг: “Хөдөлмөрийн яамнаас Салбарын цалингийн …

  • 18 March

    Ж.Эрдэнэбат: Зээлийн батлан даалтын сангаар дамжуулан үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна

    Сангийн сайд Ж.Эрдэнэбат Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, төсөв, өрийн удирдлагын чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, эдийн засгийн хүндрэлээс гарах арга зам, хөтөлбөр хэрэгжүүлснээр хүрэх үр дүнгийн талаар танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 2014 оны урьдчилсан гүйцэтгэлээр манай улсын эдийн засгийн өсөлт 7.8 хувь болон буурчээ. Эдийн засгийн өсөлтийн хурдац ийнхүү саарсан нь экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнэ унаж, …

  • 18 March

    Д.Баясгалан: Бүдүүн байсан ч, батгатай байсан ч аз жаргалтай бай

    Дэлхийн “Аз жаргалын өдөр” маргааш буюу 03 сарын 20-нд тохионо. Эл өдөртэй холбогдуулан “Аз жаргалын зам” ТББ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2012 оны хуралдаанаар “Хүн гэдэг амьтан сайн сайханд тэмүүлж, аз жаргалтай байхыг чиг мөрдлөгөө болгодог бодгаль учраас “Аз жаргалын өдөр” хэмээх баярын өдөртэй байх нь зүйтэй” гэсэн шийдвэрийг гаргасан. Ерөнхий Ассамблейн тогтоолд жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг …

  • 18 March

    УИХ-ын дарга З.Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлал өндөрлөлөө

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-ын Бундестагийн Ерөнхийлөгч Н.Ламмертын урилгаар 2015 оны 3 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд тус улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна. 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр. Ням гараг УИХ-ын дарга З.Энхболд ХБНГУ-ын Ханновер Хотын дарга Ш.Шостокийг …

  • 18 March

    Ж.Баясгалан: “Саламандэр” брэнд гутлын хямдрал 10 хоног үргэлжилнэ

    Германы алдарт “Саламандэр” гутлын брэндийн Монгол дахь албан ёсны  дэлгүүр “Монгол цэргийн баярын өдөр”-ийг тохиолдуулан 50 хувийн хямдрал зарласан байна. Энэхүү брэндийг Монголд анх оруулж ирсэн “Innovstyle” ХХК-ийн зөвлөх захирал Ж.Баясгалантай “Саланмандэр” брэндийн талаар цөөн хором ярилцлаа.-Дэлхийн алдарт Саламандэр брэндийн үүсэл, гарлын талаар яриагаа эхлэх үү? -Саламандэр брэнд одоогоос 130 жилийн өмнө Германы савхины наймаачин Жакоб Сигл гэдэг хүнээс уламжлагдан үүссэн. …