Онцолсон

April, 2015

  • 20 April

    Хас банк харилцагчаа “шахаанд оруулдаг уу?”

    Монголд өнөөдөр авсан цалин, олсон хэдэн төгрөгөө байр, машин, бизнесийн зээлэнд шавхаж банкны зээлийн хүлээсэнд “хавчуулагдан” амьдарч буй. Ядаж байхад хэрэглээний үнэ талийж санхүүгийн хямрал хаа хаанаа нөлөөлж эхэллээ. Хямралын энэ давалгаанд хамгийн их өртөж буй хэсэг бол үйлдвэрлэгчид. Зарим нь ажилчдынхаа цалин хөлсийг тавьж чадахгүй үүдээ барих дээрээ тулж байгаа бол ихэнх нь банкны зээлийн хүүгээ төлөхөд асуудал үүсч эхэлжээ. …

  • 19 April

    Онлайн автомашин худалдааны Mashin.mn сайт шинээр нээгдлээ /текст+фото/

    Автомашин худалдааны зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө ялгарахуйц  цоо шинэ сайт болох www.mashin.mn сайт нээлтээ хийлээ. Тус сайт нь худалдан авагчдыг  Япон улсын  120 гаруй мужуудад байдаг автомашин худалдааны  дуудлага худалдаа явуулдаг газруудтай онлайнаар монгол хэлээр  шууд  холбон худалдан авагч, нийлүүлэгчийг ямар нэгэн жуучлагч, ченжийн гар дамжуулалгүйгээр холбож байгаараа онцлогтой ажээ. Ингэснээр хэрэглэгч өөрийн  сонирхсон өнгө үзэмж, загварын автомашинаа Японоос …

  • 18 April

    Оюутолгойд зөвөлгөө өгөх АНУ-ын компани руу 680 гаруй сая төгрөгийг шилжүүлжээ

     “Эрдэнэс Оюутолгой” компанид Америкийн хуулийн фирмээс улсын төсвийн 17 тэрбум төгрөгөөр эрх зүйн зөвлөгөө авахаар гэрээ байгуулсан талаарх мэдээлэл олны дунд шуугиан тарьсан. УИХ-ын бие даагчид гишүүд уг асуудлыг эсэргүүцэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг хөндсөн билээ. Учир нь С.Баярцогт 17 тэрбумыг шилжүүлэх эрхийг олгож гарын үсэг зурсан гэж тэд үзэж буй. АНУ-ын “Painter Law Firm” нэртэй …

  • 18 April

    Гурван намрын Содура /шүүмж/

    ПҮРЭВХҮҮГИЙН БАТХУЯГ Жүжгийн чимэглэл хөгжим шиг хэсэг бусаг эгшигүүд Содураг  /2015/  бидэнд нээж байна. Энд тэндээс эвлэн нэгдэж байгаа мэт санагдах хөг аялгуу, үй түмэн эгшиг. Дунд нь РОК ч сонсогдох шиг санагдана. Гэвч энэ бүхэн зүгээр л эхлэл. Бидний амьдралын хэмнэлээр бол зүгээр л нэг байдаг, байх ёстой гэж үздэг НҮРГЭЭН. Гэтэл шувуудын жиргээ, намрын тайгын дүр зураг. Муугүй …

  • 17 April

    Г.Уянгын дэлгэсэн шинэ баримтууд

    УИХ-ын гишүүн Г.Уянга цахим хуудсандаа ийм мэдээлэл оруулжээ. Тэрээр “Өчигдөр өглөө АТГ-аас ирж Ерөнхий сайд асан С.Баяртай холбоотой мэдээллийг шалгаж эхэлснийг мэдэгдээд надаас тодруулга авлаа. Миний бие golomt.org байгууллагаас ирүүлсэн дараагийн нэмэлт баримтыг гаргаж өглөө. Нью Йорк хотын Бүртгэл Мэдээллийн Агентлагийн вебсайт дээр ийм 4 баримт байна. Tус бүр 2 хэсгээс бүрдсэн. Үүнд байшин худалдаж авсан/зарсан тухай Нью Йорк хотын Бүртгэлийн Агентлагийн …

  • 17 April

    Иргэд олддоггүй газар Засаг даргын хамаатанд ингэж олгогддог /баримтат мэдээлэл/

    Монгол улсын иргэн хуульд зааснаар 0.07 га газар эзэмших эрхтэй. Гэвч энгийн иргэдийн хувь газар авна гэдэг “харганы ноос түүж эсгий” хийхтэй адил хэцүү хэрэг болсон гэж иргэд ярьдаг. Учир нь төрийн албаны хүнд суртал, “гар  харсан” байдал нь иргэдийг хуулийнхаа дагуу газар эзэмших хүсэлтийг нь мохоодог. Жирийн иргэн газар эзэмших, өмчлөхийн тулд асар их бичиг баримт бүрдүүлж,  төрийн албаныханы …

  • 16 April

    Эхлээд мөнгөө олчих, тэгээд үнээ чөлөөлье

    Нийтлэлч Баабарын өнгөрөгч сарын 19-нд бичсэн “Одоохон үнэ чөлөөл” гэх нийтлэл эдийн засгийн хүрээнийхний “олзлон” ярих сэдвийн нэг болоод байгаа. Тавантолгой гэж талцах энэ нийгмийн дундуур үнийн чөлөөлөлт, цахилгаан дулааны үнэ, шатахууны үнийн өсөлт, гурил махны талаар ганц ч гэсэн хүн анхаарч бичсэн нь энэ. Нийгмийн сэхээтэнлэг давхаргын ганц нэг хүн энэ талаар анхаарал хандуулж “Үнэ чөлөөл гэснээс бусдыг нь …

  • 15 April

    “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил” нийтлэлийн уралдаан болно

    5 сарын 3-ны өдөр буюу  Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын Сайтын Холбооноос  хэвлэл мэдээллийн чиглэлийн төрийн болон төрийн бус байгууллагууд, үе үеийн сэтгүүлчид, сэтгүүлзүйн салбараар суралцаж байгаа оюутнуудыг хамруулсан хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажилд ороод байна. Энэ ажлын хүрээнд  тус холбооноос санаачлан “Монголын цахим сэтгүүл зүйн хөгжил”  сэдвийн дор  сэтгүүлзүйн салбараар суралцдаг оюутнууд,  сургуулиа …

  • 15 April

    Үнэ чөлөөлж, үнээр дарамтлах уу?

    Эдийн засгийн хямралыг макро төвшин буюу сайд дарга, захирлын хүрээн дэх ойлголт болгож ирлээ. Арга ч үгүй биз. Том тоогоор тоглодог хүмүүс их хэмжээний алдагдал хүлээх нь ойлгомжтой. Тиймээс хаа хаанаа эдийн засгийн хямрал нүүрлэж буйг тоочих болов. Харин сарын цалингаараа амьдардаг Батаа, Цэцгээгийн хувьд энэ хямрал гол хэрэглээгээр яригдах хоолойд тулсан асуудал. Харин үүнийг илэрхийлдэг математикийн аргачлал нь инфляци. …

  • 15 April

    Монгол төрийн сүлдэнд мөнхөрсөн морин эрдэнээ амьдаар нь шатаачихсан дарга нарт ямар хариуцлага хүлээлгэх вэ?

    Анхдагчаараа алдартай гэж улс орон даяар алдаршсан Булган аймаг  “адуу шатаадагаараа алдартай”  гэдэг таагүй гуншинг аймгийнхаа нэрэн дээр хачир болгон нэмэх  боллоо. Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэсний илрэлийг монгол төрийн шүтээн морин эрдэнийн сүрэг галд өртсөн үхлээрээ бидэнд харуулж өглөө.  Эрх мэдлийг ажил  удирдан зохион байгуулах үүрэг гэж харахаасаа илүүтэй  төсвийн хөрөнгийг шамшигдуулах,  хувийн өмч хөрөнгөө зузаатгах, бусдыг дарамтлан сүрдүүлэх …

  • 15 April

    “Татар ажиллагаа” буюу гэр хорооллоос төрсөн тэрбумтан

    “Өдрийн сонин”-ны 2011-2012 оны дугааруудад “Задарсан засаг дарга нар” гэсэн булан тогтмол ажиллаж  байсан байдаг. Уг буланг сэтгүүлч Т.Цогт-Эрдэнэ  хөтлөн явуулж нийт 13 засаг даргыг улсын хөрөнгө мөнгө идсэн, дархлагдсан байдлыг илчилсэн гэхэд болно. Тухайлбал “Цадаж ханахаа мэдэхээ байсан Засаг дарга А.Цасчихэр”, Зангарагтай авлигач Засаг дарга Ж.Баянмөнх”, “Хэмжээлшгүй хаан болохыг мөрөөдсөн Хэнтийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар”, “Налайхын Засаг дарга асан Бүдүүний …

  • 14 April

    Барилгын зөвшөөрөл авахад дахин 4 гарын үсэг нэмэгдлээ

    Барилга бүтээн байгуулалтын улирал хаяанд ирсэн энэ цаг үед барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд тулгардаг гол асуудал бол барилгын ажил эхлүүлэхэд шаардлагатай олон төрлийн зөвшөөрөл бичиг цаасны ажил хөөцөлдсөөр цаг хугацаа ихээр алддаг. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас барилгын талбайн зохион байгуулалтын зураг батлах шинэчилсэн журмыг баталсан.  Үүнтэй уялдаж барилгын ажлын хамгийн чухал хэсэг болох барилгын талбайн зураг …

  • 13 April

    БХИС-ийг төгсөгчид “ажилгүйчүүдийн эгнээ”-нд шилжиж байна

    Батлах хамгаалахын их сургууль өдгөө 2800 гаруй суралцагчтай улсын томоохон их сургуулийн нэг. 1921 онд жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар “Ардын цэргийн даргын сургууль” нэртэйгээр байгуулагдсан бөгөөд 1999 оноос Батлан хамгаалахын их сургууль болон өргөжин зохион байгуулагдаж,  үйл ажиллагаагаа явуулж ирсэн. 2800 гаруй суралцагчдын 300 гаруй нь цэргийн мэргэжлийн суралцагчид бол 2400 гаруй нь иргэний мэргэжлийн буюу офицер, ахлагчийн сургуулийн суралцагч байна. Гэвч Монгол …

  • 13 April

    Х.Болдбаатар даргын “баруун гар” Ч.Одонхүү гэмт хэрэгт холбогдож байжээ

    Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар гэх эрхэм төрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж,   ойр тойрныхоо хэдэн нөхдийн төсвийн өмч хөрөнгийг хэрхэн хувьдаа завшиж байдаг тухай мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.   Тэдний эл хэрэг эдүгээ хууль шүүхийн байгууллага, АТГ-т шалгагдаж байгаа гэнэ билээ. Гэтэл “дайран дээр  давс” гэгчээр Налайх дүүргийн Засаг даргын орлогч М.Одонхүүгийн тухай “хар бараан” баримтууд гарч …

  • 13 April

    НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх баталгаажиж, Г.Тэмүүлэн генсекээр сонгогдов

    МАН Монгол улсын ууган улс төрийн хүчний хувьд үеийн үед Монгол төрийн хар хайрцагны бодлогыг хойч үедээ уламжлуулж, Монгол төрийн тулхтай түшээдийг бэлтгэж ирсэн билээ. Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас эхлүүлсэн орчин цагийн Монгол улсын тусгаар тогтнолыг өдгөө хадгалж, хамгаалж явах үүрэг энэ намд оршсоор буй. МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ерөнхийлөгчид Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр нар өрсөлдөж, холбооныхоо тамга тэмдгийг булаацалдаж байгаа мэт …