Онцолсон

April, 2015

  • 3 April

    Налайх, Багануур дүүргийг хот болгох “түүхэн” шийдвэрийг гаргалаа

    2015 оны 04 сарын 03-ны энэ өдөр нийслэлийн ИТХ-аас маш чухал, “түүхэн” шийдвэрийг баталлаа. Энэ бол олон жилийн туршид яригдаж ирсэн ч өнөөг хүртэл биеллээ олоогүй Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудал юм. Нийслэл Улаанбаатар хотод хүн амын хэт төвлөрлөөс үүдэн олон сөрөг асуудал гарч буй. Агаарын бохирдол, авто замын түгжрэлээс авахуулаад саар зүйл олон бий. Тэгвэл Монгол Улсын Засаг …

  • 2 April

    С.Эрдэнэ сайдын хүн Т.Энхсайханы “Фүжи холдинг” компани тендер будлиантуулжээ

    Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших “Нэхмэлийн шар” хэмээгдэх хуучин байрны асуудал өнгөрсөн намрын турш яригдаж эхлээд буй. Учир нь тус орон сууцны оронд шинэ байр барихаар бэлтгэл ажил эхлэсэн ч тендерийг хууль бусаар явуулсан гэх маргаан дэгдсэн явдал юм. Оршин суугч иргэд, олон нийтийн зүгээс энэ асуудлыг тавьсаар ирсэн. Үнэлгээний хороо хуралдаагүй байхад Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас сонгон шалгаруулалт явуулсан …

  • 2 April

    Нийслэлийн төсөвт 17,1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг аудит тогтоожээ

    Налайхын Засаг дарга Х.Болдбаатар болон түүнийг тойрон хүрээлсэн хэсэг бүлэг хүмүүс төрийн албыг амин хувьдаа ашиг олох арга хэрэгсэл болгосон тухай тодорхой баримт түшсэн мэдээллүүд хэвлэл  мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Түүгээр ч зогсохгүй Налайх дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар, түүний орлогч Ч.Одонхүү, зөвлөх Оч.Ганболд нарын нэр бүхий хүмүүс албан тушаалаа урвуулан ашиглаж, онц их хэмжээний төсвийн болон орон нутгийн  сангийн хөрөнгийг …

  • 2 April

    Булган аймгийн Баяннуур суманд 52 тооны адуу амьдаараа шатжээ /фото+видео/

      Улс оронд хариуцлагагүйн “зуд”  бодитой нүүрлэсний илэрхийлэл болж Булган аймгийн Баяннуур суманд 2 азарга буюу гал түймэрт, амьдаараа шатаж үхсэн байна. Орон нутгийн удирдлагууд энэ үйл хэргийг хав дарсан нь олны дургүйцлийг төрүүлжээ. Хэрэг явдал ингэж эхлэжээ. Булган аймгийн Баяннуур суманд зарим жилд  бэлчээрийн газрын гарцыг  нэмэгдүүлэх, шинэ ногоо ургамал ургахыг дэмжих зорилгоор хаврын хаварт зориудаар зарим газар гал …

  • 1 April

    Судлаачийн үг: Монгол дах Америкийн зөөлөн хүч

    Сүүлийн үед нетээр над руу зохион байгуулалттай дайрах боллоо гэж би хэд хэдэн удаа мэдэгдсэн. Яагаад ? Яагаад гэвэл надад тодорхой мэдээлэл байсан учраас, мөн би мэдээлэл хайж, боловсруулалт хийн шаргуу ажиллаж байсан учраас новшнууд аргаа бараад тэгж байгаа юм. Тэгээд би хариуг нь өгнө гэж амласан. Одоо судалж шинжилж олсон баримт мэдээлэл, мөн аналитик дүгнэлтийнхээ эхний зарим хэсгээс олон …

March, 2015

  • 30 March

    Гүнзгийрүүлсэн сургалт нэрээр мөнгө татдаг асуудлаа сөхөж хараач, Л.Гантөмөр сайд аа

    Бид өмнөх нийтлэлээрээ /http://www.ugluu.mn/110125.html/ Ерөнхий боловсролын сургуулиудад эцэг эхээс нэмэлт төлбөр авч буй талаарх асуудлыг хөндсөн. Хуулинд Монгол Улсын иргэн бүрэн дунд боловсролыг үнэ төлбөргүй авах эрхтэй байдаг. Гэтэл Ерөнхий боловсролын сургуульд гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн сургалт зохион байгуулах нэрээр эцэг эхээс төлбөр авч байгаа талаар иргэд, уншигчаас санал, гомдол ирсний дагуу нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 52 дугаар сургуулийг зорьж, …

  • 30 March

    Улаанбаатар төмөр замын дарга хувьдаа 1,7 тэрбум төгрөг завшсан уу

    Улаанбаатар төмөр зам бол  Орос-Монгол улсын хувь нийлүүлсэн хамтарсан хөрөнгө оруулалттай байгууллага. Тиймээс хөрөнгө мөнгөний зарцуулалтын хяналт харьцангуй нарийн байдаг байх гэж ойлгодог. Гэтэл тийм биш бололтой. Саяхан Улаанбаатар төмөр замынханы хувьд “Нуухиа авах гээд нүдээ сохлов” гэгчийн үлгэртэй ойр нэгэн үйл явдал болжээ. Улаанбаатар  төмөр замын  хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Л.Пүрэвбаатар гэх эрхэм Төрийн өмчийн хороонд хандан  “Зээл авах дэмжлэг хүсэх …

  • 30 March

    Мобикомынхон “Берлиний хана”-аа нураагаач!

    Одоогоос 4 сарын өмнө Скайтел компани 15 жилийнхээ ойг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ТахьКо ХКомпанитай түрээсийн гэрээ байгуулж, орчин үеийн харилцаа холбооны Олон улсын стандарт хангасан “Загвар” шинэ үйлчилгээний төвийг ТЕДИ төвтэй залгаа байранд нээжээ. Гар утасны шинэ дугаар авах, гар утас худалдаж авах, засуулах гэж зорьж очдог ТЕДИ төвтэй залгаа Скайтелийн тохилог шинэ салбар, гар …

  • 29 March

    С.Баярцог: Procreditor нь 99 хувийн найдвартай хяналтын программ

    Ломбардны үйл ажиллагааг хялбарчилах, найдвартай болгох зорилгоор мэргэжлийн зээлдэгч буюу Procreditor программыг бүтээсэн “Менежмент софт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Баярцогтой ярилцлаа Сайн байна уу? Өөрийн байгууллага болон үйл ажиллагааныхаа талаар… Менежмент софт ХХК маань 2009 оноос эхлэн үйл ажиллагаа явуулсаар өдгөө олон арван web site болон цөөнгүй программыг хийж олны хүртээл болгоод байна. Хамгийн сүүлийн бүтээл маань Procreditor буюу (мэргэжлийн зээлдэгч) …

  • 29 March

    Гэрэл зураг түүх өгүүлнэ /Эргэн сануулахад/

    Гэрэл зураг гэдэг түүх өгүүлдэг. Тэгвэл уншигч та бүхэндээ түүх өгүүлсэн нэгэн гэрэл зургийг сонирхуулья. Энэ бол 1990 оны Ардчилсан хувьсгалын үйл явцыг харуулсан нэгэн зураг юм. 1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын …

  • 29 March

    “Том” тамирчин, “том” бөх П.Сүхбат бурхны оронд оджээ

    Бөхдөө хайртай Монгол түмний хэлж, нэрлэж заншсанаар “Том” П.Сүхбат таалал төгсөж, Монголын их спортод нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. П.Сүхбат 1964 онд Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд мэндэлжээ. Монгол Улсын начин, гавьяат дасгалжуулагч Д.Адъяатөмөрийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж эхэлснээр түүний их спортод амжилт гаргах эхлэл суурь нь тавигджээ. П.Сүхбат 1981 оны бөхийн чөлөөт барилдааны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс …

  • 27 March

    Цагийн бүсээ Сөүл эсвэл Токио хотынхоор солиорой

    Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Монгол Улс өнгөрсөн шөнө зуны цагийн тоололд шилжлээ. 3 сарын 9-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн хуваарьт шилжих тухай асуудлыг хэлэлцэн баталж энэ сарын 28-19-ныг шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэр гарсны дагаа өнгөрсөн шөнө цагийн тоолол нэг цагаар урагшиллаа. Манай улс 1985 оноос эхлэн зуны нарны цагийг ашиглахын тулд цаг тооллыг нэг цагаар урагшлуулж, …

  • 27 March

    Д.Дорлигжавын эсрэг гүтгэлэг тарж болзошгүй

    Сонгуулийн “дөрөөний чимээ” дуулдаж эхлэсэнтэй холбоотойгоор улс төрчид рүү хандсан элдэв гүтгэлгийн шинжтэй мэдээллийг түүний өрсөлдөгчдөөс зохион байгуулалттайгаар олон нийтийн мэдээллийн хэрэглээр түгээх явдал гардаг. Өнөө үед бие биенрүүгээ хандсан элдэв гүтгэлгийн шинжтэй мэдээллийг түүний өрсөлдөгчдөөс зохион байгуулалттайгаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх явдал их гардаг боллоо. Ийм нөхцөл байдлаас хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, ажилтнууд аль болох хол байж, хувь …

  • 27 March

    Гишүүдийн “сонгуулийн бэлтгэл-шоудалт” /фото/

    Төрийн түшээ болсон эрхэм гишүүдийн эх захгүй “тэнэглэлүүд”-ээс энэ удаад иш татья. Хаваршаад синдром нь хөдөлсөндөө ч бус ирэх цагийн сонгуулийн үнэр аль хэдийн үнэртэж, иргэд сонгогчиддоо “тал засах тайзны жүжиг”-ээ сонирхолтой хэлбэрээр өрнүүлсээр байна. Олон үг нуршихгүйгээр эрхэм гишүүдийн “хөөрхөн шоу”-ны зурагнуудаас дэлгэе.      

  • 26 March

    Н.Баяраа: Налайх, Багануурыг хот болгох асуудлыг нухацтай судалж шийдэх ёстой

    НИТХ-ын 25 дугаар ээлжит хуралдаан өнөөдөр Хангарьд ордонд 60 хувийн ирцтэй эхэлж Налайх, Багануур дүүрэгт хот байгуулах тухай асуудлыг хэлэлцэхээр батлав. Хуралдаанд 45 төлөөлөгчөөс 27 төлөөлөгч оролцсоноос гадна Налайх, Багануур дүүргийн удирдлагууд, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцов. Гэвч эл асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж ажлын 5 хоногийн завсарлага авах хүсэлтээ хуралдаанд МАХН-МҮАН-ын “Шударга Ёс Эвсэл”-ээс гаргасан тул Хуралдааны дэгийн дагуу уг асуудлыг 4 дүгээр …