Онцолсон

September, 2015

  • 27 September

    АН-ын Төвийн бүсийн чуулга уулзалт болж байна

    Эл амралтын өдрүүдэд АН-ын “МОНГОЛ ХҮН 2020 – ӨНӨӨДӨР, МАРГААШ…” төвийн бүсийн чуулга уулзалт  Дархан-Уул аймгийн  Хонгор  сумын нутаг дэвсгэр, “Зулзагын гол”  зусланд болж байна. Энэхүү чуулга уулзалтанд Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Орхон, Өмнөговь, Төв аймаг тус бүрээс 80 гишүүдээс бүрдсэн нийт 500 гаруй төлөөлөгчид оролцож байна. АН-ын төвийн бүсийн чуулганд  АН-ын дарга З.Энхболд, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, УИх-ын …

  • 26 September

    УИХ-ын даргын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүн

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкогийн урилгаар 2015 оны 9 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын талаарх багц мэдээллийг толилуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр. Даваа гараг УИХ-ын дарга З.Энхболд Александрийн цэцэрлэгт хүрээлэн дэх “Нэр нь үл мэдэгдэх дайчны хөшөө”-нд цэцэг өргөв …

  • 25 September

    “Самар зардаг Зулаа охин”-ы аав Д.Батжаргал сэтгэлээ уудаллаа

    Самар зардаг “Зулаа охин” өнөөдөр Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн сурагч болж, эрдэм, номондоо шамдан суралцаж байна. Уг нь Зулаа охины жинхэнэ нэр Б.Лхагвадулам. Гэвч “тэр өдөр” хамаатныхаа эгчийн нэрээр өөрийгөө танилцуулсан тухай ярилаа. Өнөөдөр манай редакцад Зулаа охин аав, ээж, дүүтэйгээ ирсэн юм. Зулаан охины аавыг Д.Батжаргал, ээжийг нь Ш.Очмаа, дүүг нь Б.Мичидмаа гэдэг. Тэд ам бүл дөрвүүлээ чемодантай …

  • 25 September

    MNB.mn сайтын хамт олонд 2 жилийн ойн баяр хүргэе

    Энэ өдрүүдэд Монголын Үндэсний олон нийтийн радиогийн 81 жил, Монголын Үндэсний олон нийтийн телевизийн 48 жил, Үндэсний олон нийтийн MNB цахим хуудсын 2 жилийн ой тохиож байна. Монголын Сайтын Холбооны гишүүн  MNB.MN сайт нь  өнгөрсөн 2 жилийн хугацаанд  олон нийтийн эрх ашигт нийцсэн, эх орны болон дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа гол гол үйл явдлын шуурхай мэдээллийг цахим хуудсаараа дамжуулан …

  • 25 September

    Цагаан захтнуудын сонгох, сонгогдох эрхийг хасъя

    Эрх баригчид ард түмнийг хоёр хувааж хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлж байсан жишээ захаас аваад замаар нэг байгаа. Эртнээсээ өнөөг хүртэл он жилүүдийн түүх үүнийг гэрчилнэ. Анхны парламент үүссэн гэгддэг эртний Ромын үед язгууртнууд, лигионерууд, эрх чөлөөт иргэн, боол, гладиоторууд гэж ангилж байлаа. Эртнээс хаа сайгүй арьсны үзэл ноёрхож хар, цагаан, шар, улаан арьстан гэж ялгаж байв. Оросууд ч үеийн үед …

  • 25 September

    МАХН-ын Гүйцэтгэх зөвлөлийн залуус барцадтай байна

    МАХН-ын залуус барцадтай байна. Хэдхэн хоногийн өмнө  МАХН-ын нарийн бичгийн дарга З.Батбаяр нохойгоо салхилуулж байгаад явганаас унаж  “давсаг нь хагарсан” гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн нэлээд хүндхэн хагалгаанд орсон  гэх мэдээлэл байна.  Гэтэл ийм төрлийн гэмтэл явганаас  унах төдийд үүсдэггүй  гэдгийг намын гишүүд болон учир мэдэх хүмүүс хэлж  халаглан хардаж суугаа гэнэ. Гэтэл үүний араас дэд сайд Тулга О. Баасанхүү гишүүн хоёрын …

  • 24 September

    О.Тэнүүн: Бид хөрөнгө оруулагчдыг аз жаргалтай байлгаж байж Монгол Улс хөгжинө

    “Оюуны ундраа пропертис” компанийн гүйцэтгэх захирал О.Тэнүүнтэй уулзаж, гадаадын хөрөнгө оруулалтын талаар үзэл бодлоо хуваалцлаа. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын “Үл хөдлөх хөрөнгийн хөгжил” хэлэлцүүлгийн үеэр тэрбээр хүншүүлсэн дүрс ашиглан хөрөнгө оруулалтын орчны талаарх бодол санаагаа илэрхийлсэн нь анхаарал татсан юм. Түүний ашигласан дүрс нь yahoo messenger-ийн “шар өнхрүүш” байв. Бид messenger-ээр харилцахдаа бодол санаагаа “шар …

  • 23 September

    Эрдэнэт –2040 он хүртэлх сорилт боломжууд

    “Эрдэнэт – 2040” хөгжлийн форумд зориулав 40 хүрэхгүй жилийн түүхтэй, Эрдэнэт хотоор овоглож энэ газар шороонд төрсөн унаган хүүхдүүд нь дөнгөж дөчин насыг шүргэж байгаа залуухан хотод бид амьдардаг. Гэхдээ Монголчууд бидний ярьдгаар түрүүлж гарсан чихнээс сүүлд ургасан эвэр илүү хэмээн хэлдэгчлэн Эрдэнэт хот маань өдгөө Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний 7 хувийг үйлдвэрлэж, улсын төсвийн хамгийн гол бүрдүүлэгч болж байна. …

  • 23 September

    “Толгойгүй” Монголын төр

    “No one errs or does wrong willingly or knowingly” Socrates *** “Knowledge is Power” Francis Bacon *** “The Power is Attraction” Joseph Nye *** Английн нэртэй оюуны философич Colin McGinn өөрийн туурвисан “Mindfucking: A Critique of Mental Manipulation”, АНУ-ын оюуны философич Harry G.Frankfurt “On Bullshit ” гэдэг номоороо дамжуулж “худал” нь хувь хүн, нийгэм, улс үндэстэнд ямар “аюултай”-г сануулсан байдаг. …

  • 23 September

    “Эрүүгийнхэн”-д хайр зарлагсад

    Шинээр томилогдсон сайд нар “эрүүгийнхэн”-д хайр зарлаад эхэллээ. Яасан бэ гэсэн. Зам тээврийн сайд М.Зоригт “Дайны эрсдлийн сан” нэрээр санаанд ч багтамгүй их хөрөнгө гувчуулж, угаасан хэргээр шүүхээс ял сонссон МИАТ-ийн захирлуудын нэг Ц.Орхонг “учиргүй их” магтав. Ерөөсөө “их мөнгө угааж ял сонссон л болохоос биш салбартаа мэргэшсэн хүн. Түүнд итгэл хүлээлгэнэ” гэх утгатай жиргэж, олон нийтийн дургүйцлийг хүргээд авсан …

  • 22 September

    Өнөөдөр “Чингис хаан” тодрох өдөр /фальетон/

    Монголчууд бид аливааг мартахдаа  “гарамгай” ард түмэн. Ухаан нь би гэдэг хүн өглөө ажил руугаа гарахдаа өрөөнийхөө түлхүүрийг мартаж ажилдаа ирчихээд бөөн хараал урсган, харуусал болж эргээд гэр рүүгээ түлхүүрэндээ явах жишээний. Энгийн нэг иргэн ингэж мартаж байгаа юм чинь улс үндэстнээрээ мартах аргагүй юм байна даа. Улс төрчид нь сонгуулиар амласан амлалтаа одоо  таг мартсан  манаргаж яваа  бол  засаг …

  • 22 September

    МЗХ-г ЗГ-ын хэрэгжүүлэгч “хяналтын” байгууллага болгочихооч, А.Мөнхбатаа

    Нүүрс хөтөлбөртэй холбоотой мөнгөний хэрүүл хэдэн сар жил үргэлжилсний эцэст өчигдөр орой шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Л.Гансүхэд 4.6 жил жирийн дэглэмтэй ангид хорих ялаар шийтгэсэн юм. Харин улс төрд хэтэрхий хошуу дүрэгч МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат нүүрс хөтөлбөртэй “хутгалдахаар” болжээ. “Ядарсан гэр хорооллыг” дулаан өвөлжүүлэхээр тэрбээр бэлтгэлээ базаасан гэнэ. Тодруулбал “МЗХ нүүрсний шилэн хөтөлбөр эхлүүлэхээр бэлтгэлээ эхэллээ. Өмнөх алдааг …

  • 22 September

    Н.Алтанхуягийн нөхөрлөлийг өршөөсөн “цахим шүүх”

    Шинэ зүйл зул болж, хуучин нь ул болдогчлон Монгол Улс хаалттай шүүхийн хаалгыг хааж, урьдын түүхэнд үлдээлээ. Хүссэн бүхэн шүүх хуралдааны дүрсийг үзэж, дуу бичлэгтэй нь танилцаж болно. Хуралдаан бүрийг баримтжуулан хадгалж, дэлгэцээр гаргаж байна. Шүүхийн шийдвэрүүд цахим санд дэлгэгдэж, шүүхийн байршил, хуралдааны тов, улсын тэмдэгтийн хураамжид хэчнээн төгрөг төлөхөө ч иргэд гар утаснаасаа мэдэх боломжтой. Үүнтэй зэрэгцэн нээлттэй шүүхийн …

  • 22 September

    21-р зууны хамгийн эрэлттэй мэргэжлээр элсэлт авна

    21-р зууны хөгжлийг цахим орон зайгүйгээр төсөөлөхийн аргагүй. Өнөө цагт интернэт цахим орчинд суурилсан аливаа мэдээлэл олон нийтэд асар хүчтэй хүрч, нөлөөлөх  болсон. Үүнтэй уялдан цахим орчныг “удирдаж чаддаг” мэргэжилтэн бэлтгэх асуудал нийгмийн  эрэлт  хэрэгцээ  шаардлагаар бий боллоо. Эл эрэлт хэрэгцээ шаардлагыг олж харсан Монголын Сайтын Холбоо, Отгонтэнгэр Их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран 21-р зууны магадгүй хамгийн эрэлттэй, бас хэрэгцээт …

  • 21 September

    Хорт хавдартай Ш.Оюундалай охинд амьдрах итгэл нэмэгджээ

    Ясны хорт хавдартай гэх 23-хан настай Ш.Оюундалай охины талаарх нийтлэл мэдээллийг өмнө нь хүргэж байсан. Өмнөх нийтлэлийг /Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал “бэлэглэе”…, хүмүүсээ Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/ дэлгэрэнгүй үзнэ үү? 4-хэн настай хүүгийнхээ төлөө амьдармаар байна гэж уйлж суугаа энэ бүсгүйд туслах санаачилгыг Монголын сайтын холбооноос эхлүүлж, Монголчууд буухиалан дэмжсээр байна. Өнгөрсөн 7 …