Эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй иргэд, хэрэглэгч, харилцагчиддаа ирж буй шинэ оны мэнд хүргэе! Монгол улсын өнцөг булан бүрт байрлах 400 гаруй шатахуун түгээх станцаараа дамжуулан алслагдсан сум суурин газарт хүрч ажиллан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ирлээ. Үүний сацуу Петровис компаний хөрөнгө оруулалттай Петроматад компани Англи улсын BG групптэй гэрээ байгуулан газрын тосны хайгуулын ажлыг эрчимтэй эхлүүлээд байгааг …
Онцолсон
January, 2016
-
1 January
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ард түмэндээ хандан шинэ оны мэндчилгээ дэвшүүлж хэлсэн үг
Сайн байцгаана уу Эрхэм хүндэт ард иргэд ээ, Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье. Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна. 2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна. 2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа. 2015 онд НҮБ-ын бүх гишүүн …
December, 2015
-
31 December
Цахим салбарын шилдэгүүд тодорлоо
Эгнээндээ 212 гишүүн сайтыг багтаасан Монголын Сайтын Холбоо хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор хоёр жил тутамд “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн “WEB AWARDS 2015” …
-
29 December
“Энэрэл” төвийн хүүхдүүд шинэ жилийн бэлгээ авлаа
“Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өнөөдөр бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” төвийн шилдэг хүүхдүүдийг шагнаж урамшууллаа. 2015 оны онц сурлагатан хүүхдээр 5-р ангийн сурагч Б.Бат-Үйлс, авъяаслаг хүүхдээр Б.Анар, бүтээлч хүүхдээр 7-р ангийн сурагч Б.Энхбаяр шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлийн эзэн болж, бүтээлч хүүхдүүдийн тэмцээнд манлайлсан “Гацуурхан” багийн 10 хүүхэд “Сэлэнгэ” амралтын баазад амрах эрхийн бичгээр шагнуулсан. Тус төвд “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн, Ерөнхий …
-
29 December
Ц.Элбэгдорж: Монгол хэл, соёл гэдэг аугаа зүйл улам өргөжин дэлгэрэх болтугай
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн санаачилга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ивээл дор Шинжлэх Ухааны Академийн Хэл зохиолын хүрээлэн, Физик технологи (Информатик)-ийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид монгол хэлний толь бичгийн уламжлалд тулгуурлан, нийгмийн хөгжил, хувьсал, шаардлагад нийцүүлж “Монгол хэлний их тайлбар толь”-ийг бүтээн өргөн түмэндээ барьж буй билээ. Одоогоос яг нэг жилийн өмнө “Монгол хэлний цахим их тайлбар толь” төслийн нээлт болж байсан …
-
29 December
Шинэ жилийг ширхэг ч осолгүйн төлөө хамтдаа
Шинэ жилийн баяртай холбогдуулан албан байгууллага, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс баярын арга хэмжээгээ тэмдэглэж, үүнийг дагаад хөл хөдөлгөөн ихэсч, согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх, хэрэглэсэн үедээ жолоо барих үзэгдэл гаардаг нь нууц биш билээ. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний осол гарах эрсдэл нэмэгддэг ба үүнийг таслан зогсоохоор өнөөдөр Замын цагдаагийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарлан ажиллах арга хэмжээг Цамбагаравын өмнөх …
-
28 December
Ард түмний саналаар “Ардын элч”-үүд тодорлоо
“Ардын Элч” сэтгүүлээс санаачлан монголын мэдээллийн 50 вэб сайт, 500,000 гаруй дагагчидтай фэйсбүүк, твиттер хуудсууд, 5 фм радио, 5 телевизийн суваг, Өдөр тутмын хэвлэлүүдтэй хамтран өргөн баг бүрэлдэхүүн дор ажиллаж “Ардын элч” санал асуулгыг орон даяар эхлүүлэн хоёр сар гаруй хугацаанд амжилттай явуулж өнгөрлөө. Санал асуулга ирэх 2016 оны сонгуулийг угтан төр түшилцэж байгаа, улс төрд орохоор зэхэж яваа, ард …
-
26 December
Монгол Улс Иранаас газрын тос худалдаж авахыг хүсэв
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Лалын Бүгд Найрамдах Ираны Улсын Гадаад хэргийн сайд М.Ж.Зарифын урилгаар өнгөрөгч 23, 24-ний өдрүүдэд тус улсад айлчлаад ирсэн билээ. Айлчлалын үеэр Гадаад хэргийн сайд Ираны хэд, хэдэн сайд, томоохон албан тушаалтантай уулзсаны дотор Ираны Газрын тосны сайд Бижан Зангонетай уулзсан явдал ихээхэн анхаарал татаж байна. Учир нь энэ уулзалтын үеэр Орос, Хятадын хооронд хавчуулагдсан Монгол Улс …
-
26 December
Туркийн Ерөнхийлөгч хүний амь аврав /бичлэг/
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган амиа хорлох гэж байсан залуугийн амийг аварчээ. Энэ явдал өчигдөр буюу энэ сарын 25-нд болжээ. Ерөнхийлөгчийн цуваа Станбул хотын Босфурос /Bosphorus/ гүүрэн дээгүүр өнгөрөх үед энэ гүүрэн дээрээс үсэрч амиа хорлох гэж буй залууг харжээ. Ингээд Ерөнхийлөгч өөрийн хамгаалагчдыг явуулж залуугийн амийг аварсан ба залуутай гар барьжээ. Түүнчлэн залуу Ерөнхийлөгчийн гарын үнссэн байна. “Ассошейтэд Пресс” …
-
26 December
Газрын дарга нарыг ажлаас нь чөлөөллөө
2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихийн тулд одоогийн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн зургаан хүний хүсэлтийг хүлээн авч, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан, Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуя, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын …
-
26 December
Гадаад хэргийн сайдад сахилгын шийтгэл оногдууллаа
Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн юм. Тухайлбал, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Түүнийг танхимын зарчмаар ажиллах журмыг зөрчиж, ганцаараа цойлон ярьсан хэмээн Төрийн албаны тухай хуулийг үндэслэн цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулжээ. Түүнээс гадна Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, Барилга, …
-
25 December
МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид тэргүүтэй сэтгүүлчдийг МҮОНРТ-ийн ҮЗ-ийн гишүүнээр томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд нэр дэвшүүлсэн “Икэл сан” Төрийн бус байгууллагын Олон нийттэй харилцах албаны дарга Жарантайн Соёл-Эрдэнэ, “Цахим өртөө холбоо” Төрийн бус байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүн Содномдоржийн Санасэр, Монголын Зохиолчдын эвлэлийн Удирдах зөвлөлийн гишүүн Бадам-Очирын Галаарид нарыг УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Эхлээд Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар нэр дэвшигчдийг …
-
25 December
Хамгийн хамгийн
Ёолк дөхөхөөр л байгууллага, хамт олон, сургууль, цэцэрлэг, нэг байрныхан, танкныхан хүртэл бүгд л дор бүртээ бодлогоширч, ихээхэн ач холбогдол өгч тухайн жилийнхээ хамгийн хамгийныг тодруулдаг уламжлалтай. Хамгийн азтай, хамгийн хөөрхөн, хамгийн их турсан, хамгийн их жин нэмсэн, хамгийн их мурьсан, хамгийн өглөгч, хамгийн их уусан, хамгийн азгүй гээд л аль болох хөгжилтэй байх талаас нь ажилтан албан хаагчдаа нэрлэж, …
-
25 December
“Ноёд констракшн” ХХК-ийн “Таравлин” хотхон “Шилдэг бүтээн байгуулалт”-аар шалгарлаа
“Ноёд констракшн” ХХК-ийн хувьд өнгөрч буй 2015 он амжилт бүтээлийн он байсан гэхэд хилсдэхгүй. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт 540 айлын “Таравлин” хэмээх хотхоны нэгдүгээр ээлжээ амжилттай хүлээлгэн өгөөд байгаа юм. Орон сууцны тохижилт, гаднах үзэмж, оршин суугчдын үнэлэлт, сэтгэл ханамжийн баталгаа өндөр байсан учраас “Grandexpo-2015” үндэсний фестивалийн Toп-5 барилгын нэгээр шалгарсан юм. Тус компанийн Ерөнхий захирал С.Билэгт өнгөрсөн …
-
25 December
Сайн дурын боолчлол
Энэ удаад дэлхийг сэнхрүүлсэн нэгэн ишлэл хийгээд түүний тайлбарыг өгүүлэх гэж байна. Эхлээд ишлэлийг өгүүлсү… …Дарангуйлагчдыг зэр зэвсэг, морьтой явган зэвсэгт хүмүүс хамгаалдаггүй, харин итгэхэд хэцүү ч дарангуйлагчийг хоёр гуравхан хүн дэмжиж, түүний төлөө бүхий л улс орныг боолчлолд байлгадаг юм. Дарангуйлагчийг тойрон хүрээлэгсэд голдуу таваас зургаан хүн л байдаг; тэд харгис үйлдлийн оролцогч, хүсэл таашаалийн анд нөхөр, зугаа цэнгэл …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл