Монгол Улсын төв, Төрийн ордны зүүн тал орших хуучин муу барилга иргэд олон нийт болон гаднын зочид төлөөлөгчдийн нүдэнд олон жил нүд үзүүрлэгдэж ирсэн. Харин өчигдөр “Улаанбаатар Таймс” сонины хэвлэх үйлдвэрийн энэхүү барилгыг дуудлагаар худалдаж, хуучин балгас орчин үеийн өндөр цамхаг болох эхлэлийг тавилаа. Гэхдээ стратегийн чухал ач холбогдолтой энэхүү газрыг Монгол хүн аваагүй, Абдул Карим гэгч 60 гарч буй …
Онцолсон
December, 2015
November, 2015
-
30 November
Бодибилдинг Фитнессийн ДАШТ-ээс Монголчууд алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
2015 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Тайландын Бангкок хотноо Дэлхийн Бодибилдинг Фитнессийн Холбооны /WBPF/-оос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Тус тэмцээнд оролцсон манай тамирчдаас +55кг БОДИБИЛДИНГ ангилалд Ч.Мянгабилэг – ШАГНАЛТ БАЙР – БОДИБИЛДИНГ ангилалд Л. Баянхүү – МӨНГӨН МЕДАЛЬ – ЭМЭГТЭЙ АТЛЕТИК ФИЗИКҮЕ ангилалд УГАЛЗЦЭЦЭГ – АЛТАН МЕДАЛЬ – ЭМЭГТЭЙ АТЛЕТИК ФИЗИКҮЕ ангилалд Г.ГАНСАРУУЛ – …
-
28 November
Г.Уянга: Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгт шанаа өгөх байлаа
УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ард түмэнд хандаж хэлсэн мэдэгдэлтэй холбогдуулан мэдээлэл хийх үеэрээ “Хэрвээ би эр хүн байсан бол Ч.Сайханбилэгийн дээрх мэдэгдлийн дараа шанаа өгөх байлаа” хэмээв. Түүнчлэн “Үг хэлээр биш өөр хэлээр ярилцах шаардлагатай хүмүүс Монголын төрд дэндүү олон байгаа учраас улс дампуурахдаа тулаад байна. Зэсийн үйлдвэр ашигтай гэдэг нь эргэлзээгүй үнэн. Харин энэ хүмүүс ийм үйлдвэрийг …
-
28 November
Олимпийн аварга Н.Түвшинбаяр: Сүүлийн үед ахыг дандаа хараар будаж байна
Олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй тамирчид БНХАУ-ын Чиндао хотноо болсон тэмцээнд бахдам амжилт үзүүлсэн билээ. Манай баг тамирчид хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж энэ долоо хоногт БНСУ-ын Жэжүд болох тэмцээнд бэлдэж байгаа юм. Тэгвэл сүүлийн үед УИХ-ын гишүүн, Жүдо бөхийн холбооны тэргүүн Х.Баттулгын талаар таагүй мэдээ сонсох болсон олимпийн аварга Н.Түвшинбаяр өөрийн “фэйсбүүк” хуудастаа ингэж бичжээ. Дашрамд дурдахад, …
-
28 November
Ш.Алтантуяагийн “аминд хүрсэн” Нажиб Разак Н.Золзаяагийн амийг хэлтрүүлэв
Батлан хамгаалахын сайд байхдаа Францаас байлдааны усан онгоц худалдан авах томоохон гэрээ хийж, энэхүү гэрээнд орчуулагчаар ажилласан Монгол Улсын иргэн Ш.Алтантуяаг зэрлэгээр хөнөөх захиалга өгсөн гэгддэг Малайзын одоогийн Ерөнхий сайд Нажиб Разак өдгөө Монгол Улсын эрх баригчидтай нэлээд ойртон ажиллаж байгааг тус улсын сөрөг хүчнийхэн шалгасаар байгаа юм. Малайзын экс Ерөнхий сайд тэргүүтэй сөрөг хүчнийхэн Нажиб Разакийг Монгол эмэгтэйн аминд …
-
28 November
Монгол руу хар тамхи оруулах гэж байжээ
Монголоор хилээр хар тамхи давуулах гэж байсан Оросын нэгэн иргэнийг Буриадын гаалийн албаныхан илрүүлжээ. Тэрбээр Монгол руу аяллын визээр “КАМАЗ” машинтай нэвтрэх гэж байхдаа автомашиныхаа кабинд 2081 гр мансууруулах бодис нуусан байсан аж. Оросын хуулиар биедээ 2 гр-аас илүү хэмжээтэй мансууруулах бодис авч явбал эрүүгийн хэрэг үүсгэдэг бөгөөд одоогоор Монгол руу хар тамхины нэвтрүүлэх гэсэн уг этгээдийг саатуулан мөрдөн шалгах …
-
27 November
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдэгдэл гаргалаа
Монгол ахан дүүс ээ, Манай орны иргэд ээ, Та бүхэн тавтай сайхан өвөлжиж байна уу. Манай Засгийн газар нэг жилийн хугацаанд хийсэн ажил, шийдсэн асуудлаа нэгтгэн дүгнэж, телевизийн 11 цуврал нэвтрүүлэг, сонин хэвлэл, сошиал ертөнцөөр Та бүхний анхааралд толилуулж дэлгэж тайлагнасан учраас энэ удаад зөвхөн чухлыг нь хөндөж ярих болно. Улс төр, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын амаргүй нөхцөлд Засгийн …
-
26 November
“Тэнгэр” дээд сургууль “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
Мэдлэгийн эдийн засгийг бүтээхэд чиглэсэн боловсролын чанарын шинэчлэл өрнөж буй энэ үед АНУ-ын ФранклинКови компанийн дэд ерөнхийлөгч, зохиолч Шони Ковигийн “Өндөр бүтээмжтэй оюутны 7 дадал” ном Монгол хэлээр зохиогчийн албан ёсны эрхтэйгээр орчуулагдан хэвлэгдэж 10 сард нээлтэй хийсэн юм. АНУ-ын нөлөө бүхий 25 эрхэмийн нэгээр шалгарсан багш зөвлөх Стефен Р.Ковигийн 40 сая хувь борлогдсон дэлхийн алдартай “Үр бүтээмжтэй хүмүүсийн 7 …
-
26 November
Айргийг хуурайгаар худалдаалж эхэллээ
Айргийг Дэлхийн өвд бүртгүүлэхээр Монгол, Казахстан, Киргиз Улсууд өрсөлдөж буй энэ үед Германд айргийг үйлдвэрийн аргаар боловсруулж худалдаалж эхэлжээ. Ингэхдээ хэрэглэхэд илүү амар болгох үүднээс нунтаг хэлбэрээр боловсруулж, зарж эхэлсэн байна. Ингэж савласан айраг илүү хямд төсөр, хэрэглэхэд хялбар бөгөөд худалдан авалт ч нэмэгдэж байгаа гэнэ. Учир нь хуурай сүүг усанд найруулан шууд хэрэглэдэг шиг л хэрэглэж болох аж. Нөгөө …
-
26 November
Хамгийн хүйтэнд тэсвэртэй морь Монголоос гаралтай
Өвөлдөө цельсийн -70 хэм хүрдэг газар бол Зүүн Сибирьт орших Саха Улс /хуучнаар Якут/ бөгөөд тэндхийн Лена, Алдан, Вилюя хэмээх газарт хамгийн хүйтэн буюу -70 хэм хүрдэг байна. ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Бүгд найрамдах Саха Улсад -70 хэмийг тэсвэрлэж буй морьдын нууцыг олохын тулд саяхан эрдэмтэд генийг нь судалж үзээд Монголоос гаралтай болохыг нь тогтоожээ. Энэ дүгнэлтийг “Proceedings of the …
-
26 November
“Бодлын хулгайч” томоохон наадмын шилдгээр шалгарлаа
“Бодлын хулгайч” МУСК энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо эхэлсэн “Asian World Film Festival” буюу “Азийн Дэлхий кино наадам” хэмээх дэлхий дахинд Азийн киног сурталчлах зорилготой энэхүү томоохон кино наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа оролцоод шилдгээр шалгарч шагнал хүртжээ. “Бодлын хулгайч” кино Холливудыг байлдан дагуулж, Холливудыг Ази тэр дундаа Монголын кинотой холбосон шинэ эхлэлийг тавьжээ. Түүнчлэн энэхүү киноны продюсерээр …
-
26 November
Монгол Улс дахиад зээл авна буюу ОХУ-аас 1 тэрбум ам.доллар гуйв
Монгол Улсын гадаад өрийн хэмжээ 20 тэрбум ам.доллараас хол давж, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөөд эхэлсэн энэ үед төрийн түшээд дахиад гаднаас зээл авахаар хөөцөлдөж эхэлжээ. Авч болох бүхнээсээ авсан Монгол Улс хамгийн сүүлчийн ганц боломжоо ашиглаж ОХУ-аас мөнгө гуйжээ. Хоёр хөрш болох Хятад, ОХУ-аас л мөнгө гуйгаагүй байсан Монгол Улс саяхан төрийн тэргүүнээ Хятадад айлчлуулж 1 тэрбум ам.долларын зээл гуйсан. …
-
25 November
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг заналхийлсэн бололтой
“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгаланг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж заналхийлсэн бололтой, сэтгүүлч бүсгүй их айдастайгаар өөрийн “фэйсбүүк” хуудсандаа ийм зүйл бичиж үлдээснийхээ дараа төд удалгүй устгасан юм. “За ёстой жинхэнээсээ айлаа… Юун хэвлэлийн эрх чөлөө мөлөө … би одоо яах ёстой вэ. Ерөнхийлөгчийнхөө өмнө сөгдөн мөргөж хадаг бариад очих уу. Энэ ярилцлага захиалгатай биш ээ. Ерөнхий сайд Сайханбилэг өчигдөр нэвтрүүлэгт орох …
-
25 November
“Хүүхдийн урлан”-г зарж мөнгө олно
Нийслэлийн удирдлагууд өрөнд орж, мөнгөний хэрэг яаралтай гарсан хүн эд хөрөнгөө зардаг шиг хотын захиргаанд байгаа барилга, обьектуудыг зарахаар болжээ. Нийслэлийн ИТХ-аар энэхүү асуудлыг хэлэлцүүлж энэ ондоо багтаан нийтдээ 93 тэрбум төгрөгийн барилга, обьект зарахаар төлөвлөжээ. Гэвч энэхүү төлөвлөгөө он дуусч байхад биелүүлэгүй учир ирэх 2016 он уруу шилжүүлж яаралтай худалдахаар шийджээ. Хотын удирдлагууд ирэх онд Хүүхдийн урлан бүтээх төв, тэргүүтэй …
-
25 November
27 настай жирэмсэн эмэгтэй хүүхэдтэйгээ хамт амиа алджээ
Нийслэлийн нэгдүгээр “Өргөө” амаржих газарт амаржихаар ирсэн 27 настай эмэгтэй энэ сарын 21-нд харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан билээ. Эмч нарын хайхрамжгүй байдлаас болж эх, хүүхэд эндсэн гэж байгаа бол эмнэлгийн зүгээс “Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Задлан шинжилгээний хариу гарсны дараа тодорхой мэдээлэл өгнө” гээд халгаахгүй байгаа юм. Тэгвэл талийгаачийн аав Л.Лагсаннамдаг дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Тэрбээр “Эх болон хүүхдийн цогцосыг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл