Онцолсон

January, 2024

  • 4 January

    Ц.Цэцэгмаа: Ажлын байрны стресс, амьдралын буруу хэв маягаас шалтгаалсан ходоодны өвчлөл нэмэгдэж байна

    Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Дотрын эмч Ц.Цэцэгмаа ходоодны өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөр өдөрт дунджаар 30 гаруй иргэн үйлчлүүлдэг. Үзлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 20 орчим хүвь нь ходоодны архаг үрэвсэл болон шархлаатай гэсэн оноштой. Насны хувьд нийгмийн амьдралд идэвхтэй хөдөлмөрлөдөг 30-59 насны иргэдийн дунд ходоодны үрэвсэлт өвчин тохиолдож байна. Тэр дундаа хеликобактерийн халдварын идэвхжил …

  • 3 January

    Жолооч автомашины торгуулиа хугацаандаа төлбөл 50 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

    2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Тодруулбал замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм зөрчиж, торгуулсан бол 15 хоногийн хугацаанд нь торгуулиа төлөх зохицуулалтыг хуульд тусгажээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрбээр “Зөрчил гаргасан жолооч, хуулийн этгээд торгуулиа хугацаандаа төлбөл торгуулийн хэмжээг 50 …

  • 3 January

    Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно

    Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж эхэлж байгаатай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээлэл хийлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын гэмт хэргийг Зөрчлийн хуулиар шийдвэрлэнэ. Жолооч эхний удаа согтуурсан мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол жолоодох эрхийг нэг жилээр …

December, 2023

  • 27 December

    Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо

    Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар …

  • 27 December

    П.Сайнзориг: 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулна

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал болж, 31 аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар боллоо. Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзоригоос тодруулсан юм. Тэрбээр “Зөвлөлийн хурлаар нийслэл Улаанбаатар хотод тулгамдаж байгаа, цаашид НИТХ-аар хуралдаж шийдвэр гаргах ёстой зарим асуудлыг хэлэлцлээ. Хотын стандартыг сайжруулж, иргэд, аж ахуйн нэгж, худалдаа, аж үйлдвэрийн …

  • 27 December

    Х.Нямбаатар: Нэгдүгээр сарын 20-ны өдрөөс автобусны шинэ чиглэлүүдийг нэвтрүүлж эхэлнэ

    Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Хотын дарга Х.Нямбаатар дугаарын хязгаарлалт хийж буй хугацаанд түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Дугаар хязгаарлаж байгаа 40 хоногийн хугацаанд Улаанбаатар хотын хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх чиглэлээр хөдөлгөөн зохицуулалтын шинэ …

  • 25 December

    Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт “ АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа

    Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо, БНСУ-ын  Vainer компанитай хамтран өнөөдөр /2023.12.25/ Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Амбулаторийн тусламж үйлчилгээнд  шаардлагатай  “АLL IN ONE” дэлгэцтэй 62 компьютер хандивлалаа. “АLL IN ONE” дэлгэцтэй  компьютер хандивлах арга хэмжээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн М.Түвшинбаяр, Монголын залуу бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн Г.Баянжаргал, БНСУ-ын …

  • 25 December

    Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс 12 жил үргэлжилсэн өрийн гинжин хэлхээнээс гарч чадлаа

    Монгол Улсын Засгийн газар  өнөөдөр  /2023.12.25/  Хөгжлийн банкны “Самурай”  бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад хандаж мэдэгдэл хийлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс өнөөдөр “Самурай” бондын 30 тэрбум иень буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, шинэ оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсанаа …

  • 22 December

    Н.Намуу:Автомашиныг тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулснаар ачаалал 20 хувиар буурах тооцоо гараад байна

    Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-н хүртэл автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд замын хөдөлгөөний ачаалал, зохицуулалтад гарч буй өөрчлөлтийн талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу:Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сарын 1-15-ны хооронд замын хөдөлгөөний түгжрэл, ачаалалд цаг …

  • 21 December

    Н.Лхагвадорж: Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж байна

    Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, УИХ-ын гишүүн асан О.Баасанхүү, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдол, утаанаас улбаатай хүн амын дундах өвчлөл гамшгийн түвшинд хүрч байгаа бөгөөд цаашлаад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх ноцтойгоор зөрчигдөж байгааг Монгол Улсын Засгийн газар анхааралдаа авахыг шаардлаа. Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж …

  • 20 December

    2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш төрсөн иргэдэд “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг эзэмшүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Монгол Улсын иргэнд ногдох хувь хэмжээг нэмэгдүүлж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 34 хувийг Монгол Улсын иргэдэд эзэмшүүлэх, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс хойш …

  • 20 December

    “Ойлгохгүй байгаа юмыг тулгаад байна-Б.Энхбаяр” гэж ойлгогдохоор болж байна!

    Нүүрсний сонсгол үргэлжилж байна. Гэвч гол гэрчүүд байдаггүй. Б.Энхбаяр микрофон хаагаад л, өөртөө таалагдсан хариултыг л аваад байх шиг харагдах. Ямар сайндаа, Мөнхөөгийн Оюунчимэг битгий дээрэлхээд бай, адилхан эрхтэй Түр хорооны гишүүд шүү гэсэн. Гэтэл Б.Энхбаяр надтай хэрэлдэх цагаа цайны болоод бусад цагаар сонгоно уу гэж байна лээ. За тэр яахав, гол нь Б.Энхбаяр минь гэрч нар чинь алга, бүр …

  • 20 December

    Б.Энхбаяр:Гэрчээр дуудагдсан хүмүүс гэмт үйлдэл хийгээгүй бол зугтаад байх шаардлагагүй

    Нүүрсний асуудлыг хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын хоёр дахь үе шат  өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор  “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн охин компаниудад оруулсан хөрөнгө оруулалт болон бусад санхүүжилттэй холбоотой дараах 7 сэдвээр нотлох баримтыг шинжлэн судлах бөгөөд энэ хүрээнд 18 гэрчийг дуудсан байна. “Тавантолгой түлш” ХХК болон төсвийн шинжтэй санхүүжилтийн …

  • 18 December

    Б.Дамдиндорж: Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль нийт төсвийнхөө 7,2 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулж байна

    Шинэ он гарахад 14 хоног үлдээд байна. Бид энэ удаад 2023 онд  салбартаа үр бүтээлтэй ажиллаж, амжилтаараа тэргүүлж байгаа боловсролын байгууллагыг онцолж байна. Энэ бол Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн хамт олон  юм. 2023 онд Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэн багш, судлаачид  эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлээрээ Монгол Улсдаа  тэргүүлсэн юм. “Өглөөний зочин” ярилцлагын зочноор Анагаахын Шинжлэх Ухааны …

  • 15 December

    П.Сайнзориг:Шинэ автобуснуудыг хилээр орж ирэхээс өмнө урьдчилсан хяналт, шалгалт хийнэ

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хэрэгжүүлэх Нийтийн тээврийн автобус нийлүүлэх төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтад таван оролцогч материал ирүүлсэн. Эдгээрээс шаардлагад нийцсэн материал ирүүлсэн нэг оролцогч болох Yutong Bus Co.,Ltd шалгарсан юм. Энэ хүрээнд НЗДТГ болон Yutong Bus Co.,Ltd хооронд өнөөдөр албан ёсоор гэрээ байгууллаа. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр …