Онцолсон

January, 2015

  • 29 January

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-д өгсөн ярилцлага /бүрэн эхээрээ/

    Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн МҮОНТ-ийн сэтгүүлч Б.Оюунчимэгт өгсөн ярилцлага (2015-01-28) МҮОНТ-ийн “Цаг үе-үзэл бодол” шууд ярилцлагын нэвтрүүлгээ эхэлж байна. Өнөөдөр манай нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг уригдсан. Ярилцлагын зар яваад бүтэн өдөр болсон. Ерөнхий сайд болсноосоо хойш хэвлэлд нэг ч ярилцлага өгөөгүй байсан учир нэлээд хүлээлт үүсчээ. Манай редакци руу олон хүн утастлаа. Би ч бас …

  • 28 January

    УИХ-д өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль бусад шийдвэрүүд

    Улсын Их Хуралд өргөн мэдүүлэгдсэн болон хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд 2015 оны 01 дүгээр сарын 29-ний байдлаар хэлэлцүүлгийн шатанд байгаа- 73 өргөн мэдүүлэгдээд байгаа- 51 Нэг. Хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр, С.Бямбацогт, 2009.09.09,ЭЗБХ, Байнгын хорооны …

  • 28 January

    Аймаг, дүүрэг тус бүрийн 3 сая дахь иргэдийг зарлалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамжаар “Монгол Улсын 3 сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах” үүрэг бүхий комиссийг өнгөрсөн жил байгуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тус комиссийг ахалж, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ҮСХ-ны дарга С.Мэндсайхан нар орлогч даргаар ажилласан. Монгол Улсын гурван сая дахь иргэнийг тодруулан 2015 оны 01-р сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн …

  • 28 January

    Монгол Улсын гурван сая дахь иргэний чацуутнуудыг зарлалаа

    Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд мэндэлж, түүний чацуутан болсон билээ. Өнөөдөр тэдгээр хүүхдүүдийн нэрсийг Үндэсний статистикийн хорооноос зарлалаа. Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ өдөр 73 дахь төрөлтөөр мэндэлсэн бол энэ өдрийн хамгийн анхны иргэн 00:00 цагт Увс аймгийн Цагаанхайрхан суманд Н.Энхтөр, Р.Хосбаяр нарын гэр бүлд төржээ.  Чацуутнуудын дунд ихэр төрсөн тохиолдол гурав бүртгэгдсэн …

  • 27 January

    200 жилийн настай занданшуулсан шарилыг хилээр гаргах гэж байгаад баригдсан уу?

    Хүн төрөлхтөний тай­лаг­дашгүй нууцуудын тоог нэгээр нэмж, шинж­лэх ухааныг сөх­рүүл­­сэн Буриадын Итгэлт хамба хор­воо­гоос хальсан атлаа амьд сэрүүн хүний шинж чанарыг агуулж байгаа бие цогцос өдийг хүр­тэл тайлагдаагүй нууц хэвээр байгаа. Итгэлт хамбын биологийн нас 160 бол Монгол Улс тэр дундаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс 200 гаруй жилийн настай занданшуулсан шарил олдлоо. Шарилыг Шvvхийн шинжил­­гээний vндэсний хvрээлэнд өчигдөр Цагдаагийн Ерөнхий …

  • 27 January

    Засгийн газраас Рио Тинто-той байгуулахаар төлөвлөж буй САНАМЖ бичиг /загвар хувь/

    Монгол улсын засгийн газраас  Оюу толгойн баялагийг цаашид хэрхэн ашиглах тухай  Рио тинто  компанитай байгуулахаар төлөвлөж буй  ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ-ийн ноорог хувийыг хүргэж байна.  Тус санамж бчигт Монгол улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм билээ. А.Тамир

  • 27 January

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хэд хэдэн асуудлыг шийдвэрлэжээ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 1 дүгээр сарын 26-нд болж, 20 гаруй асуудал хэлэлцэн, шийдвэрлэлээ. Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлоготой болно “Монгол Улсын төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын талаар  хэлэлцээд, УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгалаа. Манай улсын аж үйлдвэрийн салбарын бүтэц нь …

  • 26 January

    Эдийн засгийн алуурчдыг зарлаж, хариуцлага нэхэцгээе

    МАН-ын Шинэчлэлийн хорооноос дараах нэр бүхий хүмүүсийг “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД”-аар нэрлэж байна. Ерөнхий сайд асан Норовын Алтанхуяг: Түүний толгойлсон Засгийн газрын тооцоо, судалгаагүй, үндэслэлгүй хөтөлбөр, алдаатай бодлогын улмаас Монгол Улс их хэмжээний өрөнд орж, эдийн засгийн хямралт байдал бий болох нөхцөл бүрдэж, 2011 онд 17,3 хувийн өсөлттэй байсан эдийн засгийг 2015 онд ДНБ-ний 58,3 хувьтай тэнцэх хэмжээний өртэй болгож, …

  • 26 January

    А.Ганболд: Налайхыг хот болгох гэсэн иргэдийн маань хүсэл сэтгэлгээний хувьд хэзээний бэлэн болчихсон 

    Нийслэлийн алслагдсан Налайх дүүрэгт  өнгөрсөн 21-ний өдөр орон нутагт амьдарч байгаа иргэдийн дунд “Налайх дүүргийг хот болохыг дэмжиж байгаа эсэх”  асуудлаар  бүх нийтийн санал асуулга явуулж, санал асуулгад оролцсон иргэдийн 96.1 хувийн саналаар дагуул хот болохыг дэмжсэн байна.  Тус дүүргийн хувьд 34575 иргэнтэй бөгөөд 19535 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлж, үүний 62.3 хувь нь буюу 12180 иргэн санал өгсөн ажээ. Ингэснээр …

  • 25 January

    Хайртай жүжигчнийхээ нэр хүндээр далайлгасан “лайкны гуйлгачид” их болжээ

    2015 оны 01 сарын 23-ны өдөр Монголчууд авьяаслаг нэгэн хүүгээ алдлаа. Монголын хошин урлагт аль хэдийн өөрийн өнгө төрх байр суурийг эзэлсэн нэгэн залуу жүжигчин Т.Билгүүн нэг л өдөр чив чимээгүйхэн бурхны оронд оджээ гэдэг мэдээ Монголчуудыг харамсал дунд үлдээсэн. 30-хан настай залуу жүжигчин Шинэ үе продакшнаар овоглон уран бүтээлээ хийж, үзэгч түмнээ баясган цэнгүүлсээр ирсэн билээ. Шинэ үе продакшны албан …

  • 25 January

    Б.Түмэнбаяр: Газар шинэчлэн зохион байгуулалтанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 9 алхамт хөтөлбөр хэрэгжүүлж байна

    “Нийслэлийн гэр хорооллын орон сууцжуулах төсөл” Орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын Хан-Уул дүүрэг хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Түмэнбаяртай Хан-Уул дүүрэг дэх газар шинэчлэн зохион байгуулалтын талаар ярилцлаа.   -Нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн талаар товч танилцуулна уу? -Нийслэл Улаанбаатар хот маань хөгжин дэвжиж байна. Их хотоо дагаад хүн амын төвлөрөл ихсэж байгаа ч утаанаас авахуулаад тулгамдсан асуудал их бийг бид …

  • 23 January

    Хакухо сумо бөхийн оргил амжилтыг эвдлээ

    Мэргэжлийн сумогийн 2015 оны Хацу башёгийн 13 дахь өдрийн барилдаанд түүхэнд тэмдэглэгдэхүйц онцгой гайхамшигтай амжилтыг Хакухо М.Даваажаргал тогтоолоо. Улсынхаа наадамд таван удаа дараалан түрүүлсэн алдарт дархан аварга Жигжидийн Мөнхбатын отгон хүү Даваажаргал буюу мэргэжлийн сумогийн 69 дэх ёкозүна Хакухо 33 дахь түрүүгээ хүртэж, монголчуудынхаа магнайг тэнийлгэлээ. Монгол бөхийн орон гэж бид ярих дуртай. Түүнийг нотлох бас дуртай. Тэгвэл аатай, аргатай, …

  • 23 January

    Шийдвэрээсээ ухардаг “унтаа УИХ” дэд сайдын орон тоо, төсөв зардлыг хэвээр үлдээв

    Улс орны эдийн засаг хямарлаа гэж хаа сайгүй ярьж байгаа ч зөв бодлогоор улс орноо зөв удирдан залж чадаагүй ийм байдалд хүргэсэн эрхэм төрийн түшээд хэмнэлтийг өөрсдөөсөө хийхээс татгалзлаа. Өнөөдөр өглөөний чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар, бүх яамдын дэд сайдын орон тоог хасаж, тэдний ажлын албаны нарийн бичгийн дарга, жолооч, автомашины болон холбогдох зардлыг хасах саналыг гаргаж, үүнийг нь гишүүдийн …

  • 22 January

    Бяцхан охинд бид л туслах ёстой

    Хүний амьдрал сайхан сэтгэл, хайр, итгэл найдвар дээр тогтож байдаг ажгуу. Монголчууд бид өвдөж шаналсан нэгэндээ халуун сэтгэл, тусламжийн гараа сунгаж амьдрал бэлэглэсээр ирсэн сайхан сэтгэлт ард түмэн билээ. Аав ээжийн алаг үр болж ертөнцөд мэндлээд аймшигт өвчинтэй бяцхан зориг зүрхээрээ тэмцэж буй нэгэн “Гэрэлт зүрх”-эд туслах аянд Өглөө.мн сайтын хамт олон нэгдэж байна. Төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны хүнд гэмтэлтэй …

  • 22 January

    УИХ-ын гишүүн Р.Амаржаргалаас Ерөнхий сайдад тавьсан санал асуулга

    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ ТАНАА Асуулга тавих тухай         Сүүлийн 2 жилийн хугацаанд төрийн ачааллыг багасгах, хувийн хэвшлийг дэмжих, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чиглэсэн чухал ажил бол концессын гэрээ билээ. Шинэчлэлийн Засгийн газар Эдийн Засгийн Хөгжлийн Яамны эрхлэх асуудлын хүрээнд концессын хуулийн дагуу дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг нийтэд үзүүлэх зорилгоор концесс хариуцсан хэлтэс байгуулж, …