Онцолсон

August, 2013

  • 22 August

    XXI зуун бол аймшигтай эрин

      Өөрийнхөө төлөө хөдөлдөггүй хүмүүстэй Өнө удаан амьдрахаас залхаж Өт хорхой, өвс дэрс болчихоод Өдөр шөнөгүй гижигдмээр санагдана… Тайван амьдрахыг хүсдэг хүн дайнд бэлэн байх ёстой: Товчоор хэлэхэд бид “МАНКУРТ” сүйрлийн ирмэг дээр амьдарч байна. Шинэ зуунд хүн төрөлхтнийг технологи л аварна. XXI зуун бол аймшгийн эрин. Яагаад аймшигтай вэ гэвэл оюун санааны тэмцэл болж байна. Энэ тулааны зэвсэг нь …

  • 22 August

    Оюутны сургалтын төлбөр өндөр байх ёстой

    Их сургуулийн төлбөр бол талхны мөнгө биш.  Талхны мөнгө нэмэгдэх нь иргэн бүрт хүнд ачаа болоод зогсохгүй  улс орны эдийн засагт  сөргөөр нөлөөлж болзошгүй.  Харин сургалтын төлбөр бол өөр хэрэг. Хэдий чинээ өндөр төлбөр төлнө, төдий чинээ чанартай боловсрол эзэмшинэ. Үүнийг ойлгоход их хялбархан. Та мөнгөтэй бол чанартай, дээд зэрэглэлийн зоогийн  газар үдийн  зоог барьж чадах, мөнгө муутай бол нийтийн …

  • 22 August

    SIDS буюу нярай хүүхдийн гэнэтийн үхэл

     SIDS буюу нярай хүүхдийн гэнэтийн үхлийн талаар хүргэж байна. Нярайн гэнэтийн үхлийн гол шалтгаан нь эцэг эхчүүдийн буруу асаргаа, ялангуяа хүүхдийн унтах, хөхүүлэх, тэврэх үеийн буруу байрлалуудаас болдог. 0-9 сартай нярай SIDS тусах магадлал 902 хувьтай байдаг бол 2-4 сартайд 70 хувь болдог байна. Хүүхдийг хэзээ ч доош нь харуулж унтуулж болохгүй. Хүүхэд доошоо хараад уйлж байгаад эсвэл унтаж байгаад …

  • 22 August

    Нийслэлийн төвлөрсөн дулаанд холбогдох боломжгүй барилгуудын нэрс

    Улаанбаатар хотын дулаан хангамж өвлийн ид ачааллын үед нийт хэрэглээг даах боломжгүй болж, дулаан хангамж доголдохоор болоод байна. Тиймээс нийслэлийн дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангахын тулд шинээр баригдсан болон баригдаж байгаа дараах барилгуудад төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлийн зөвшөөрөл олгох боломжгүй юм гэж Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ХК-аас мэдээллээ. УЛААНБААТАР хотын хэмжээнд баригдаж байгаа төвлөрсөн дулаанд холбогдох техникийн нөхцөлгүй зөвшөөрөлгүй …

  • 21 August

    Бичиг хэрэгслийн үнэ нэмэгджээ

        Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан бичиг хэргийн бөөний болон жижиглэнгийн худалдааны үнэ тогтворгүй байна. Худалдаачид энэ өсөлтийг вальютын үнэ өссөнтэй холбогдуулан тайлбарлаж байлаа. Мөн тээврийн зардал ачилтын хөлс , бензиний үнэтэй холбоотой гэж бөмбөгөр худалдааны төвийн наймаачид ярьж  байна. Энэ сарын 20-30-ны хооронд “Алтжин бөмбөгөр” худалдааны төв болон “Оргил” худалдааны төвд бичиг хэрэгслийн үзэсгэлэн худалдаа зарласан байна. Бичиг хэрэгслийн …

  • 21 August

    “Оюутолгой”-гоос халагдсан иргэдэд нөхөн төлбөр өгөхийг шаардлаа

       Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганболд, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн дарга Б.Рагчаа нар оролцлоо. Оюутолгой компани олон Монгол ажилчидаа халж эхэлсэнийг хурал зохион байгуулагчид эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.  “Бидний харж итгэж байсан Оюу толгой хэмээх төслийн гүйцэтгэгч компаниуд олон арван …

  • 21 August

    ЭНЭ САРЫН 24-ӨӨС 31″НЫ ХОРООНД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТАНД ТҮР ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

    Нийслэлийн Засаг дарга болон Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл шинэ хичээлийн жил, авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар захирамж гаргаж,  2013 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 31-ний өдрийн 07:00-21:00 цагийн хооронд тээврийн хэрэгслийн  улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор нь  ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.  Уг захирамжаар тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн …

  • 21 August

    Maй, тэгвэл исламистууддаа алуул!

    Дарангуйлагч дэглэмүүд нурдагаараа  нурна, тэр бол жам ёсны үзэгдэл, гэвч тэр нуралтын дараа парламентын ба Ерөнхийлөгчийн сонгуульд исламист нам гэнэт ялаад гараад ирэх, ялалт байгуулж засгийн эрх авсан лалын тэр нам нь эдийн засаг-нийгмийн асуудлаа шийдэхийн тулд нийгмээ хүчээр лалжуулах вий гэдгээс хувьсгал хийсэн, хувьсгал нь үргэлжилж буй арабын тэр орнууд дахь иргэний, либерал намууд, нийгмийн зарим хэсэг, шашны цөөнхи, …

  • 21 August

    ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбааг баривчилжээ

       ХААИС-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбааг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас баривчлан шалгаж эхэлсэн байна. Учир нь түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан гэх хэргээр буруутгаж буй ажээ. Түүнийг сургуулийн эзэмшил газраас “Химон констракшин” ХХК-д өгч барилга бариулсан,  сургуулиас их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх хэргээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Хэрэгтэй холбоотойгоор ХААИС-ийн …

  • 21 August

    Я.Санжмятав “Оюутолгой” компаний удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

        Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ТНБД П.Гантулга нарын албаны хүмүүс “Оюутолгой” ХХК –ны далд уурхайн барилгын ажил түр хугацаагаар зогссоны улмаас нийгэмд буруу ташаа мэдээлэл цацагдаж эхэлсэнтэй холбоотойгоор тус компаний Хүний нөөц, ур чадварын хөгжил хариуцсан дэд ерөнхийлөгч Майкл Бек, тус компаний гүйцэтгэх захирал Р.Содхүү нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн сайд Я.Санжямтав хэлэхдээ “Оюутолгой компаний далд уурхайн барилгын ажил …

  • 20 August

    Ш.Батхүүгийн араас С.Баяр, Ц.Мөнх-Оргил нарыг шалгах уу

    Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Стандарт банкаас авсан “Жаст” группын Ш.Батхүүгийн зээл   Лондонгийн арбитын шүүхэд очиж байгаа гэсэн мэдээлэл бий. Гэтэл үүнээс гадна авсан зээлээ төлөөгүй улмаас батлан даалт гаргаж өгөөгүй “Эрдэнэт үйлдвэрт” мэдэгдэл очиж жинхэнэ асуудал сөхөгдөж эхэлсэн. Тэрээр анх зээл авахдаа Төрийн өмчит УБТЗ-аар баталгаа гаргуулж, 109.9 сая ам.доллар авсан гэдэг. Уг нь зээлийг 2015 он хүртэл авчээ. …

  • 20 August

    Бичил уурхай эрхлэгчдийг дарамталжээ

    Ардчилалын эхэн үе, нийгмийн  ороо бусгаа цаг үед ажилгүй болсон иргэдийн олонхийн амьдралыг залгуулж байсан ч,  тэр хирээрээр  “нинжа” гэж нэрлэгдэн  төр засагт хүртэл адлагдаж байсан хувиараа алт олборлогчид өдгөө эвлэлдэн нэгдэн,  зохион байгуулалтанд орж, байгаль орчинд ээлтэй, нөхөн сэргээлт  явуулдаг шинэ хэлбэрээр  ажилладаг болжээ.  Ийм бичил уурхай  эрхлэгчдийн нэг бол  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нутагт үйл ажиллагаагаа явуулдаг …

  • 20 August

    Цагийг хэмнэх “Том хуушуур”

        Үдийн цайны цаг болоход дотны найз маань “Хамт хоолонд оръё” гэсээр орж ирлээ. Ажилдаа дарагдаад завгүй байсан надад энэ өдөр гарах нь битгий хэл найзтайгаа мэнд мэдэх зав ч олдохгүй байлаа. Завгүй байгааг минь хараад ойлгосон найз маань “Чамайг орхиод ганцаараа хоолонд орох ч муухай юм”… гэж хэсэг бодлогоширсноо  “За за тэгвэл хоёулаа пицца, юм уу чикин захиалчихуу, …

  • 20 August

    Skytel компани хэрэглэгчээ хуурчээ

    Үүрэн телефоны оператор компаниудын талаарх  хэл ам, шүүмжлэл,  тасардаггүй. Монголдуу л хамгийн хямд өртөгтэй  ярианы таифаар иргэдэд үйлчилгээ үзүүлдэг гэж өөрсдийгөө  рекламддаг Skytel компанийн  үйл ажиллагаа доголдоод  эхлэв бололтой.  Хэд хоногийн өмнө нэгэн хэрэглэгч  утасныхаа SIM-ыг сунгуулж төлбөрөө тушаасан ч одоо болтол үйлчилгээгээ авч чадаагүй байна. Энэ талаар уржигдар Skytel  компанийн үйлчилгээний 319191 утсаар лавлан асуухад “сүлжээний  өргөтгөл хйиж байгаа, …

  • 20 August

    Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг зарцуулна

       Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаан өнгөрсөн Даваа гарагт боллоо. Цаашид гэр хорооллыг сайжруулсан зуухаар бүрэн хангахад 45,000 зуух шаардлагатай тул “Цэвэр агаар сан” болон шинээр хэрэгжих  Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс хамтран хэрэгжүүлэхээр болжээ. 2012-2013 оны өвөл нийслэлийн түүхий нүүрс түлэхийг хязгаарласан бүсийн нийт өрхөд 34.000 тонн түлш шаардлагатай байжээ. Гэвч “ДЦС-2” ТӨХК-ийг түшиглэн барьсан …