Онцолсон

June, 2013

  • 6 June

    “Саусгоби сэндс”-ын гадаад удирдлагуудын хэрэг прокурорт шилжжээ

     “Саусгоби сэндс” компанийн  удирдах албан тушаалд ажиллаж байсан ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежер Филлипин улсын иргэн Кристобал Г.Дэвид,  Хилашион, В.Кажуком нарт гадаад иргэдэд холбогдох татвараас зайлсхийсэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн байна.   Хэргийг эргэн сануулахад, “Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан …

  • 6 June

    Монгол орныг цөлжилт “эзэлсээр” байна

     Цөлжилт нь Монгол орны хувьд эрчимжиж байгаа, сүүлийн үед хүний болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр ихээхэн идэвхижиж нарийн түвэгтэй асуудал болоод байна. НҮБ-ийн цөлжилттэй тэмцэх конвенцоос Монгол Улсын хөрсний онцлог, бэлчээрийн байдал, цөлжилтийн тархалтыг тооцоолон гаргасан байна. Уг тооцоонд Монгол Улсын нийт бэлчээрийн 90 гаруй хувь нь цөлжилт, хуурайшилт, бэлчээрийн талхлалт, газрын доройтлын үйл явцад өртөх магадлалтай нутагт хамрагдана гэжээ. …

  • 6 June

    21 мянгыг энэ сард нөхөн олгоно

     “Хүний хөгжил сан”-гаас 2010-2012 онд сар бүр олгосон 21000 төгрөгийг авч амжаагүй иргэдэд энэ сард  нөхөн олгохоор болжээ. Тус сангийн орлогын ихэнхи буюу 70 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс бүрдүүлдэг байна. Тиймээс одоо ид уул уурхайн салбарын ажил эхэлж “Хүний хөгжлийн сан”-д мөнгө төвлөрөх боломжтой болсон тул Сангийн сайдын баталсан төсвийн хуваарьт иргэдийн хишиг, хувийг зургадугаар сард нөхөж олгохоор …

  • 6 June

    МАН-ын сонгуулийн хар PR АН-ын залуу лидерүүдийн эсрэг чиглэжээ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж цөөнгүй хоног өнгөрч буй энэ өдрүүдэд сурталчилгаа нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалцах болов.  Нэг нэг рүүгээ дайрсан хар мессеж ихсэж буйг ажигчлагчид хийгээд мэргэжлийн байгуулага сануулж буй юм. Сонгуулийн сурталчилгаа нь товчхондоо бол өөрийнхөө хийсэн ажил хийгээд, хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улс төрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр хамааралгүй …

  • 6 June

    Хүний засаглалаас хуулийн засаглал бүрэн утгаар хэрэгжих эрх зүйн орчин бүрдлээ

     Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан боловсруулж, улмаар УИХ-аар хэлэлцэн баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль руу шилжих шил­жилт энэ оны арван­нэгдүгээр сар хүртэл үргэлжлэх бөгөөд эдгээр шинэчлэлийн талаар дэс дараатай, тоймтой ойл­голтыг олон нийтэд түгээх нь өнөөдөр юу юунаас эрхэм болоод байгаа юм. Шүүхийн бие даасан байдал, зохион байгуулалт, үйл ажиллагаанд ямар шинэчлэл хийгдэх вэ  Шүүх эрх мэдлийн …

  • 5 June

    УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг баривчилжээ

     УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас өнөөдөр цагдан хорьсон байна. Учир нь түүнийг арилжааны банкуудад их хэмжээний мөнгө байршуулсан нь хууль бус мөнгө угаах гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэж үзжээ. Голомт, Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар 2009-2011 оны хооронд нийтдээ 323 сая ам.доллар, 13.9 тэрбум төгрөг байршсан болох нь илэрсэн аж. Тиймээс цагдаагийнхан 452 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэх хэмжээний …

  • 5 June

    Д.Батхуягийн 108 лицензээс үүдэж хохирсон иргэд яг одоо жагсаж байна

     Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн хууль бус олгосон лиценцийг шүүхээс улсад хурааж авах шийдвэр гаргасантай холбоотой зарим хувь хүмүүс, компанийн эзэд хохирол амссан хэмээн мэдэгдэж байгаа юм. Тиймээс хохирсон гэх иргэд яг одоо Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Жагсаалыг өнөөдөр, маргааш хоёр өдөр үргэлжлүүлэх гэнэ. Хохирогчид тэдний хохирлыг барагдуултал тэмцлээ үргэлжлүүлэх бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын дарга нартай биечлэн …

  • 5 June

    Хустайн нуруунд Тахь нутагшуулна

     Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр өнөөдөр тохиож байна. Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Гадаад харилцааны яаманд 16:00 цагаас эхлэнэ. Нээлтийн үеэр “Биологийн олон янз байдал” сэдэвт гэрэл зургийн үндэсний уралдаан болох юм. Энэ өдрийг  тэмдэглэх хүрээнд Байгаль хамгаалагч, судлаачид Хустайн нурууны Байгалийн цогцолбор газарт тахь нутагшуулах ажээ.  Тахь нутагшуулах арга хэмжээнд гадаадын олон орны эрдэмтэд …

  • 5 June

    Уруул, тагнайн сэтэрхийтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй хагалгаа хийнэ

    Тайванийн хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Тайванийн худалдаа, эдийн засгийн төлөөлөгчийн газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран уруул, тагнай нь төрөлхийн сэтэрхий монгол хүүхдүүдийг эмч­лэх “Хязгаар нутгийн инээм­сэглэл” аяныг эхлүүллээ. Монголд хийх боломжгүй байсан энэхүү хагалгааг Тайванийн хүүхэд, гэр бү­лийг дэмжих сангийн тус­ламжтайгаар хийж эхэл­сэн бөгөөд 2009 онд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн …

  • 5 June

    Хурдан морь унуулах гэж хүүхэд хулгайлдаг болж

     Хурдан морь унаач хүүхдийн эрхийн асуудал сөхөгдөх болсоноос хойш морь унах хүүхэд олдохоо байж бүр асрамжийн газраас хүүхэд өргөж авдаг болсон гэх яриа гарсан билээ. Тэгвэл одоо бүр хэтэрч хогийн цэг дээрээс хүүхэд хулгайлдаг болж. Хүүхдийг мориноос дор үнэлэхийг зогсоох хэрэгтэй байна. Тодруулбал, Өнгөрсөн даваа гаригт буюу 6-р сарын гурваны өдөр Сонгино-Хайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Улаанчулуутын хогийн …

  • 5 June

    Ц.Мөнхбаатар: 100 орчим хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр 3 хоног баяр наадмаа тэмдэглээд өнгөрөх нь буруу

    Онлайн  парламентын төлөөлөгч Ц.Мөнхбаатартай удахгүй болох баяр  наадмын төсвийн тухай ярилцлаа – Онлайн  парламентын төлөөлөгчдийн зүгээс  Наадмын төсөвтэй холбоотой хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Үүнийг удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуультай холбож ойлгох хүмүүс байх шиг байна – Нэг талаас цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үетэй давхцаж байгаа учраас зарим хүмүүс тэгж ойлгож байж магадгүй, нөгөө талаас  онлайн парламентийн зарим төлөөлөгчдийн хувийн үзэл бодол, …

  • 4 June

    Г.Баярсайхан: Ботаникийн хүрээлэн Шинжлэх ухааны том лаборатори гэж ойлгох хэрэгтэй

     Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа Ойн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Жилийн өмнө энэ хуулийн төсөл өөрчлөлт орж байсан ч дахин зайлшгүй зарим өөрчлөлт хийх шаардлагатай гэж хууль санаачлагчид үзсэн байна. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарын нэр бүхий гишүүд Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан аж. Монгол орны хувьд ойг …

  • 4 June

    “Онлайн парламент”-ынхан наадмын төсвөөр Засгийн газрыг тайлбар хийхийг шаардлаа

     “Онлайн парламент”-ын  гишүүд Ц.Мөнхбаатар, Н.Батсүмбэр нарын төлөөлөгчид өнөөдөр Үндэсний баяр наадмын төсөв батлагдсантай холбоотойгоор Монгол ньюс мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ.Үндэсний их баяр наадмын зардал өмнөх жилийнхээс хэд дахин өссөн байна. Иймд тус “Онлайн парламент”-ын гишүүд эсэргүүцэж буй бөгөөд наадамд ийм их төсөв зарцуулах ёсгүй гэж байв. Баяр наадмын төсвийг Засгийн газраас 50 тэрбум байхаар төлөвлөсөн ба үүний ихэнхийг “Чингис” …

  • 4 June

    Хэн дуртай нь тусгай дуут дохио ашиглах боломжгүй боллоо

     Тусгай дуут болон гэрлэн дохиог эмнэлэг, цагдаа, онцгой байдлын газар зэрэг иргэдэд яаралтай тусламж үзүүлдэг байгууллагууд шаардлагатай тохиолдолд ашиглах ёстой байдаг. Гэвч өдгөө эл онцогой үед хэрэглэдэг төхөөрөмжүүдийг бараг хэн дуртай нь хангинуулах болсон. Учир нь дээрхи гэрэл дохиог ашиглаж буй тээврийн хэрэгслүүд зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр давуу эрхтэйгээр хөдөлгөөнд оролцох, автомашин түгжирсэн үед эсрэг урсгалаар хөдөлгөөнд саадгүй, хурдан шуурхай, …

  • 4 June

    “Эрдэнэт”-ийн дэд захирал Б.Ариунболдын шагналын цайллаганд АН-ын баячууд цуглав

     Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн худалдаа эрхэлсэн дэд захирал Б.Ариунболд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн цайллагаа өнгөрсөн баасан гаригт “Баянгол” ресторанд хийлээ. Б.Ариунболдын цайллаганд Ардчилсан намын томчууд уригдсан байлаа. Учир нь тэрээр Хан-Уул дүүргийн АН-ын даргаар ажилладаг нэгэн юм. Түүний цайлаганд УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Нийслэлийн Засаг даргын орлогч Да.Ганболд, УИХ-ын гишүүн асан Р.Бадамдамдин, Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Үүрийнтуяа нарын АН-ын …