Хүн ам ихээр төвлөрсөн Баянзүрх дүүргийн 26-р хороо улсын нэг сургуультай боловч тэр нь хаанаа ч хүрэлцдэггүй, мөн улсын цэцэрлэггүй. Иймээс УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар дээрх асуудлаар удаа дараа хамтран ажиллаж, газрын асуудлыг шийдэн, тус хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилгын шавыг өнөөдөр тавилаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Улаанбаатар хотын …
Онцолсон
June, 2022
-
21 June
Монгол Улсад анх удаа ойн генетик нөөцийн төв байгуулагдлаа
Ерөнхийлөгч У. Хүрэлсүх өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажиллаж, Монгол Улсад анх удаа байгуулагдсан ойн генетик нөөцийн төвийн нээлтэд оролцлоо. 1,000 тн үрийн агуулах бүхий Ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төв нь нэн ховор, ашигтай болон модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх, ойн генетик нөөцийг хадгалах, хамгаалах, туршилт, судалгаа хийх, тарьж ургуулсан ойн нөөцөө эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд үйл ажиллагаа явуулах юм. …
-
21 June
“Улаанбаатар их дуулга-2022”тэмцээнд Монголын 56 тамирчин оролцоно
Монголын жүдо бөхийн холбоо Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны дэлхийн цуврал болох “Парис-2024” зуны олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг энэ сарын 24-26-нд Улаанбаатар хотноо “Степпе арена”-д зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, НЗДТГ хамтран зохион байгуулж байгаа. “Улаанбаатар их дуулга-2022” тэмцээний зохион байгуулалтын талаар Монголын жүдо бөхийн холбооны …
-
20 June
С.Батсайхан: Амралтын өдрөөр орсон борооны үеэр 3000 тонн гаруй ус соруулсан
Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Үерийн эрсдэл үүссэн үед хэрхэн ажиллаж байгаа болон Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй зам, байршлуудын талаар тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярилцлаа. -Өдгөө Улаанбаатар хотод хэдэн км ус зайлуулах шугам байна вэ. Цаашид хэд болгон нэмэгдүүлбэл хот усанд автахгүй байх боломжтой вэ? …
-
17 June
“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Ирэх таван жилд гол нэрийн 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр шинжлэх ухаанд …
-
17 June
Н.Наранбаатар:Энэ жилийн наадмын нээлт, хаалтыг нүсэр биш минимал байдлаар зохион байгуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өчигдөр хуралдаж, салбар хороодын дарга нар бэлтгэл ажлаа танилцууллаа. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу хангагдаж буйг салбар хороодын удирдлагууд хэлж байлаа. Өчигдрийн хуралдаанаар …
-
16 June
Фото: “Монголын жүжигчид-2022” хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ
Монгол улсын тайз, дэлгэцийн жүжигчдийн нэгдсэн санг олон улсын стандартын дагуу бүрдүүлэн, уран бүтээлчдээ дэлхийд гарахад гүүр нь болж ажиллах зорилготой www.portfolio.mn сайтын нээлт болох “Монголын жүжигчид-2022” хөрөг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр /2022.06.16/ Norphei Art Gallery-д боллоо. Portfolio.mn сайт нь Лотус пикчерс компанийн төсөл бөгөөд одоогоор БНСУ, ОХУ, Казахстан улсын дүр сонголтын найруулагчидтай хамтран ажиллаж байна. Энэхүү төслийн нээлт …
-
16 June
Амгалан дулааны станцын өргөтгөлийн ажил эхэллээ
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны хэрэглээг хангах томоохон арга хэмжээ, хөгжлийн төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.Амгалан дулааны станцыг өргөтгөж, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Улиастай орчимд бий болох орон сууцны шинэ хорооллуудыг дулааны эрчим хүчээр хангана. Төслийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, …
-
15 June
Уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төлбөрийг төр хариуцна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхийн төлөөллийг энэ сарын 9-нд хүлээн авч уулзсан. Уулзалтын мөрөөр дараах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас шийдвэрлэлээ. Тархины саа, саажилт, уналт таталттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм, бэлдмэлийн төрөл бүртгэлийг нэмэгдүүлж, төлбөрийг төрөөс хариуцах эмийн жагсаалтад оруулж, яаралтай горимоор хангахыг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод үүрэг болголоо. Мөн, Монгол Улсад эмчлэгдэх …
-
15 June
“Альфа Доктор Мед” компани Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
“Альфа Доктор Мед” компани өнөөдөр /2022.06.15/ Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “Альфа Доктор Мед” ХХК-ийн Ерөнхий захирал Lee Jeoung Ho, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ерөнхийлөгч С.Ламбаа, “Альфа Доктор Мед” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Сарангэрэл, Монголын Өрхийн Анагаах Ухааны мэргэжилтнүүдийн холбооны Гүйцэтгэх захирал Ш.Хажидмаа нар гарын үсэг зурсан юм. Хамтын ажиллагааны хүрээнд: …
-
13 June
Налайх дүүргийнхэн ирэх өвлөөс шахмал түлш түлж эхэлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журмыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, боловсруулахыг үүрэг даалгавар өгсөн хэрэгжилтийн талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө танилцууллаа. Тэрбээр “Налайх дүүргийг агаарын чанарын бүсэд нэмж оруулж байгаа. Ингэснээр 7200 өрх шахмал түлш түлж эхэлнэ. Холбогдох албаныхантай уулзалт хийж …
-
8 June
Эмээлт дэх 14 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцалж, үйл ажиллагааг нь зогсоохоор шийдвэрлэжээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулж, холбогдох шийдвэрүүд гарсан тухай Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. Тухайлбал, Эмээлт дэх дулааны аргаар мах боловсруулах, үйлдвэрлэх, экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 31 аж ахуйн нэгжийн 14 үйлдвэрийнх …
-
8 June
Г.Ёндон: “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн 207 гишүүнийг 27 болгож цомхотгоно
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах арга хэмжээний талаар хэлэлцсэн байна. Үндэсний баялгийн сан байгуулах зорилготой уялдуулан “Эрдэнэс Монгол” компанийг группийн зохион байгуулалтад оруулах, мөн төсвийн хэмнэлтийн хүрээнд тус компанийн ТУЗ-ийн гишүүдийг цомхотгохыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн …
-
8 June
Дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, экспортлохыг түр түдгэлзүүллээ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийх ажлыг удирдан зохион байгуулах, цаашид хяналтын тогтолцоог боловсронгуй болгох талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн танилцуулгыг Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хяналт шалгалтын хүрээнд илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулж, хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлага, стандартыг хангуулах зорилгоор дулааны аргаар боловсруулсан мах, …
-
8 June
Хорт хавдраар 55 хүүхэд нас баржээ
Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн /2022.06.07/ хуралдаанаар Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов. ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ. Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, …