Гэмт хэрэг

April, 2014

  • 10 April

    Модерн номадс ресторанаар үйлчлүүлэхдээ тооцоогоо сайн шалгаараа, Танаас илүү мөнгө авч байна!!

    Enerel Ganbat 16 hrs · Edited Nomads barr,restoran ni tootsoogoo nemj gargadag ni unen ym bn +15000 3 people like this. 2 shares View 1 more comment Ээгий Эрдэнэчимэг ochnoon idvvlsen bhdaa nowshiin yumbee aimar anhaarhaar yum bn.thanks 15 hours ago · Like Munkhtsetseg Togootulga Deer bas heden cola nemsen bsan sain shalgsj bhar yum bnalee 13 hours ago · …

  • 10 April

    Инженерийн шугам сүлжээ бүхий газарт хууль бусаар газар олгосон байжээ

    Баянзүрх дүүргийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэтрүүлэн 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэн П.Баярхүүд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 72 дугаар хотхонд хотын суурьшлын бүсийн инженерийн шугам сүлжээ бүхий газарт дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмыг баримтлалгүйгээр газар олгожээ. Энэ нь “Газрын тухай” хууль Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2002 оны 12 дугаар сарын 25-ны …

  • 8 April

    “Гал үндэстэн”-ийхэний ялыг 1-7 жил болгон бууруулжээ

    Урт нэртэй хуулинд шинэчлэлт оруулахыг эсэргүүцэн өнгөрсөн оны 9-р сарын 16-ны өдөр төрийн ордон руу гал нээж, хэд хэдэн газар тэсрэх бөмбөг суурилуулсан хэргээр хорь гаруй жилийн ял сонссоод байсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй долоон хүнд хамаарах хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болж өнгөрлөө. Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, …

  • 7 April

    Порно үзсэн хүү секс хийж үзэхээр бяцхан дүүгээ хүчирхийлжээ

    Сүүлийн үед дэлхий нийтийн хэмжээнд эцэг, эхчүүдийн хүүхдүүддээ тавих хараа хяналт суларч, цахим орчинд хэт чөлөөтэй орхих болсны нэгэн аймшигт уршиг Их Британид гарлаа. Тодруулбал,   гэртээ найман настай дүү охинтойгоо үлдсэн 13 настай хүү порно кино үзсэнийхээ дараа секс хийж үзэх хүсэл төрж, төрсөн дүүгээ хүчирхийлжээ. Хүү дүүгээ жоохон учраас энэ талаар ойлгохгүй гэж бодсон ч бяцхан охин эцэг, …

  • 7 April

    “Гудамж” төслийн хүрээнд энэ онд гүйцэтгэх зам барилгын ажлууд

    – Туулын хурдны зам. Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эрэг дагуу Улаанбаатар хотоос баруун болон хойд чиглэлийн аймгууд руу явах замын уулзвар хүртэл 33 км үргэлжилнэ. Олон түвшний уулзваруудтай энэхүү анхны хурдны замын ТЭЗҮ, зураг төсөл, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээг хийсэн. Зам барилгын ажил эхлүүлэх бэлтгэлийг хангаж байна. – Яармагийн гүүрнээс ТЭЦ3-ын баруун талаар Ажилчны гудамжтай …

  • 4 April

    Осолдсон Монгол улсын харъяа ачааны усан онгоцонд Хойд Солонгос иргэд хууль бусаар ажиллаж байжээ

    Өнөөдөр өглөөний 01.19 цагийн орчим Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэг , Ёсү хотын далайн эргээс 74 км зайд Монгол улсын харъяа, онгоцны багийн 16 гишүүнтэй,  6 500 тонн жинтэй ачааны усан онгоц живж, 13далайчин амиа алдсан хэрэг  гарчээ.    Гранд Пюжун нэртэй энэхүү усан онгоц нь өнгөрсөн 3 сарын 1-ны  өдөр 4 300 тонн  боловсруулсан төмөр болон зэс ачиж Хойд …

  • 4 April

    Хэрэг хуучирдаггүй, хэрээ цагаан болдоггүй

     Насаараа төрийн албаны хар бортой зууралдаж яваа найз маань “Жирийн иргэд хууль дүрмийг яг таг хэрэгжүүлдэг. Харин дарга нар зүгээр нулимдаг. Дарга нар хэзээ ч хуулийн дагуу ажил хийнэ гэж байдаггүй” хэмээн гасалж суусан. 1990 онд Монгол улс 55 хуультай байлаа. Харин одоо 800 хуультай болсон. Уг нь хэрэгжүүлдэг бол хангалттай олон хууль бидэнд байна. Гэвч хуулийг хэрэгжүүлж нийгэмд үлгэр …

  • 4 April

    Солонгост цагдаагийн газрын гадаа Монгол залуу амиа хорложээ

    Солонгос улсын Сөүл хотын төв Шинданг дүүрэг дэх цагдаагийн хэсгийн гадаах хаалганы дэргэд  тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Монгол улсын иргэн A(26) амиа хорлон нас барсан явдал  боллоо.    Монгол залуу А нь өчигдөр өглөөний 06.17 цагийн орчим Шинданг дүүргийн цагдаагийн хэсгийн гадаа 10 минут орчим эргэлдэн зогсож байхдаа хаалганы дэргэдэх хананд хүйтэн мэсээ ишээр нь зоож , …

  • 3 April

    Манай дөрвөн иргэн биеэ үнэлсэн хэргээр гадаадад саатуулагджээ

    Энэ оны эхний улиралд хилийн чанадад манай улсын нийт 56  иргэн гэмт хэрэгт холбогдсон тухай мэдээлэл ГХЯ-ны Консулын газарт ирсэн байна. Дээрх иргэдээс 20 нь хулгайн, 8 нь оршин суух журам зөрчсөн, 13 нь ангийн арьс, галт зэвсэг хилээр нэвтрүүлсэн, 6 нь танхайн, 5 нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний журам  зөрчсөн, 4 нь биеэ үнэлсэн хэргээр саатуулагдсан байна. …

  • 3 April

    ”Нарантуул”-ын дулааны худгаас дахин цогцос олджээ

    Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Нарантуул” ОУ-ын худалдааны төвийн зүүн хаалганы хажууд дулааны худагт хүний цогцос байна гаргаж өгнө үү гэсэн дуудлагаар Аврах, шуурхай салбарын тасгийг гаргахад нэр хаяг нь тодорхойгүй 40-45 орчим насны эрэгтэй хүн дулааны худагт нас барсан байсныг гаргаж цагдаагийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

  • 2 April

    Ээж шигээ эмэгтэйг хүчирхийлэн ёс бусаар дур хүслээ хангажээ

    Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, 22 настай, авто засварын гагнуурчин мэрэгжилтэй  Т.Даваадорж гэдэг залуу согтуудаа Сүхбаатар дүүргийн Барилгачдын гудамжинд О гэдэг настай  эмэгтэйг хүчиндсэн, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, гар утсыг нь дээрэмдсэн хэрэг  үйлджээ. Тэрээр  оройн 23 цагийн үед ажлаасаа таран гэртээ харих замд араас нь нэг хүн ороолтоор нь ороон “миний дур хүслийг хангаж өг” хэмээн хашаа …

  • 2 April

    Насанд хүрээгүй охиноо дагуулан хулгай хийсэн Монгол ээжийг барьжээ

    Инчон хот дах Олон улсын нисэх онгоцны буудал дээр байхдаа хулгай хийсэн Монгол улсын иргэн эмэгтэй А-г (39 настай) өнгөрсөн 3 сарын 30-ны өдөр эх орон руугаа буцах гэж байхад нь саатууллаа гэж Инчоний нисэх онгоцны буудал дахь Цагдаагийн газраас мэдээлэллээ.    Монгол эмэгтэй А нь насанд хүрээгүй охиныхоо хамт өөр орон руу явахаар өнгөрсөн 2 сарын 22-ны өдөр, Инчоний …

  • 1 April

    Барилга дээрээс дахин төмөр унажээ

    Эрүүл мэндийн яамны баруун талд баригдаж байгаа 16 давхар барилгаас “Тоёота Приус” маркийн машины дээрээс гурван метр урттай төмөр унасан хэрэг гарсан байна. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа ажээ.

  • 1 April

    Ц.Мөнхбаяр нарыг цагаатгуулахаар 19-90 насны эмэгтэйчүүд өлсгөлөн зарлана

    “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнийг “Төрийн тусгай хамгаалалттай газарт буу дуугаргасан, тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийг сүрдүүлсэн, иргэдийн амгалан тайван байдалд заналхийлсэн” хэргээр 22 жилийн хорих ялаар шийтгээд байгаа билээ. Тэгвэл түүний ар гэрийнхэн ялыг эсэргүүцэн давж заалдах шатны шуүхэд хандсан бөгөөд шүүх хурал энэ сарын 8-нд болох аж. Хэрэв Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Ц.Мөнхбаяр нарыг …

March, 2014

  • 31 March

    Хамгийн их авилга авдаг байгууллагаар ИНЕГ шалгарчээ

    Авлигатай тэмцэх газар, “MDS” хууль зүйн ком­­па­­нийн хамтарсан судал­гаагаар төрийн 200 алба хаагч тут­мын нэг нь ав­лигын хэрэгт холбогдсон гэсэн тоо гарчээ. Мөн авлигатай тэмцэхэд байгууллагууд төсөв мөнгө зарцуулахгүй байгаа нь авлигын хэрэг буурахгүй байх шалтгаан болж байгаа аж. Тус судалгаанд төрийн 50 байгууллага хамрагдсан бөгөөд эдгээр байгууллагад ажиллаж байгаа төрийн алба хаагчдын авлигын хэ­рэгт холбогдсон байдлыг суд­лахад 16 хэрэгт нийтдээ …