Улсын их хурлын сонгуулийн санал хураалт үргэлжилж буй энэ өдөр зарим тойргийн хэсгийн хороодод тог тасарсан тухай мэдээлэл ирээд байна. Эрчим хүчний найдвартай байдлаа хангаж онцгой байдалд ажиллах ёстой хэсгийн хороодод ийнхүү удаа дараа тог тасарсан нь хачирхалтай. Тэр дундаа Улсын их хурлын сонгуулийн 70-р тойрогт удаа дараа эрчим хүчний асуудал үүссэн нь сонгуулийн санал хураалтын дүнд нөлөөлөх вий гэсэн …
Нийслэл
June, 2016
-
29 June
АН-ын нэр дэвшигчдийн хууль зөрчсөн үйлдлүүдийг баримттайгаар дэлгэлээ
МАН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Су.Батболд “Сонгуулийн санал хураалт үргэлжилж байгаа энэ үед МАН-ын төв штабын зүгээс хууль хяналтын байгууллагаас шалгаж, хариуг нь эцэслээгүй хэрэг, үйлдлүүдийг мэдээлэхгүй байхыг хичээж байлаа. Гэтэл АН-ын удирдлагууд увайгүй үйлдэл гаргаж, хууль хяналтын байгууллагад шалгаж, эцэслээгүй хэргүүдийг сургаар мэдээлж МАН-ын нэр дэвшигчдийн нэр хүндэд халдлаа. Тиймээс МАН-ын сонгуулийн штабаас АН-ын нэр дэвшигчдийн …
-
29 June
НИТХ-ын дарга Д.Баттулга саналаа өглөө
Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Улсын Их Хурлын 2016 оны сонгуулийн 59 дүгээр тойрог, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн 26 дугаар тойргийн 10-р хэсгийн санал авах байранд 11:00 цагт саналаа өглөө. Тэрээр нийслэлчүүддээ хандан иргэнийхээ эрхээ эдэлж, үүргээ биелүүлэн сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
29 June
Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ
Аймгуудын Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тэмдэглэх тов албан ёсоор гарчээ. Энэ жилийн хувьд долдугаар сарын 18-24-нд 11 аймаг баяр наадмаа тэмдэглэх бол таван аймаг долдугаар сарын 15-наас хойш наадмаа тэмдэглэхээр товлосон байна. Харин Өмнөговь аймаг наадмын өмнө буюу долдугаар сарын 9-10-нд наадмаа зохион байгуулахаар болжээ.
-
29 June
Улс төрийн намын удирдлагууд СЕХ-нд шаардлага хүргүүллээ
Улс төрийн намуудын удирдлагууд өнөөдөр Сонгуулийн Ерөнхий хороонд сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголт хийж, 50 хүртэл хувьд хяналтын тооллого хийх шаардлага хүргүүллээ. Сонгуулийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.13-т “Санал хураалт дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харъяа хэсгийн хорооноос 50 хүртэл хувийг сонгож, 24 цагийн дотор техникийн тооллого хийнэ. Техникийн тооллогод сонгуульд оролцсон нам, эвсэл, …
-
29 June
МАХН-ын дарга Н.Энхбаяр саналаа өглөө
МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, гэргий О.Цолмонгийн хамт 60 дугаар тойргийн гуравдугаар хэсгийн санал авах байранд ирж УИХ, ИТХ-ын сонгуульд саналаа өглөө.
-
29 June
Наадмын сүлд дуутай болов
Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадам болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ жилийн наадмыг УДЭТ-ын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна. Энэ жилийн наадмын нээлт, бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнө оныхоос нэмэгдээгүй байна. Тодруулбал, суудлаасаа хамаараад 16-24 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар …
-
29 June
Нэр дэвшигч Д.Оюунхоролын нэр хүндэд халдсан асуудлаар МАН-ын төв штабаас мэдэгдэл гаргалаа
Уг мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тодорхойлоод уг хуулийн 70.1.6-д “…бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах” мөн зүйлийн 70.5.13-т “сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх, доромжлох, гутаах, хуурамч мэдээ, мэдээллийг төрөл бүрийн …
-
29 June
Айлуудын ам бүл гэнэт нэмэгдэж сонгуульд луйвар явагдаж эхэллээ
Сонгуулийн луйвар явагдаад эхэллээ. Тухайлбал УИХ-ын сонгуулийн 50-р тойрогийн нутаг дэвсгэр буюу БЗД-ийн 18-р хорооны 147-р цэцэрлэг дээр саналаа өгч байгаа иргэдийн дунд маргаан үүслээ. Учир нь тус хороонд оршин суугч иргэн А.Баттамирын гэрийн хаяг дээр огт танихгүй хүний хэр бүртгэгдсэн байна. Тэрээр өнөө өглөө санал хураах байранд саналаа өгөхөөр очиход өөрийнх нь гэрийн хаяг дээр 1987 онд төрсөн Ганчимэг …
-
29 June
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл саналаа өглөө
Улаанбаатар хотын Засаг дарга Э.Бат-Үүл 2016 оны УИХ болон ИТХ-ын сонгуульд саналаа өгөхөөр 45-р сургуулийн 59-р тойргийн 7-р хэсгийн санал авах байранд гэргий Б.Дэлгэртуяагийн хамт саналаа өглөө.
-
29 June
Сонгуулийн ирц 12 цагийн байдлаар 23.3 хувьтай байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд 10 нам, 2 эвслээс нэр дэвшигч 282, 4 бие даагч нийт 286 нэр дэвшигч оролцож байна. Нийслэлийн 9 дүүргийн 397 санал авах байранд 3966 төрийн албан хаагч сонгуулийн ажлыг зохион байгуулж байгаа юм. Нийслэлийн Сонгуулийн хорооноос санал хураалтын ирц 12.00 цагийн байдлаар сонгуулийн ирц ямар байгаа талаар мэдээлэл хийлээ. 12.00 цагийн урьдчилсан …
-
29 June
МАН-ын дарга М.Энхболд саналаа өглөө
УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр буюу зургадугаар сарын 29-ний 07.00 цагт орон даяар эхэлсэн билээ. Тэгвэл Монгол Ардын Намын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболд нийслэлийн 23 дугаар сургуулийн байранд саналаа өгсөн юм. Энэ үеэр тэрбээр ард иргэдээ сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж, сонголт нь мэргэн байхыг хүсэн ерөөжээ.
-
29 June
УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд гэр бүлийн хамт Улсын Их Хурлын сонгуулийн 59 дүгээр тойргийн 7 дугаар хэсгийн хорооны санал авах байранд 11.40 цагт саналаа өглөө. Тэрбээр, энэ удаагийн Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль хуулийн …
-
29 June
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саналаа өглөө
Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгууль өнөөдөр /2016.06.29/ улс орон даяар явагдаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг өнөөдөр 12:30 цагт Их Хурлын сонгуулийн 56 дугаар тойргийн 3-р хэсгийн хороонд саналаа өглөө. Тэрбээр нар хур тэгширсэн энэ өдөр нийт ард түмэндээ сонгуулийн баярын мэндийг хүргэж байна. Өнөөдөр үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу монголын ард түмэн …
-
29 June
Ц.Элбэгдорж: Сонгууль шударга болно гэдэгт итгэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 11.30 цагт Орос гуравдугаар сургуульд байрлах санал авах хэсгийн хороонд очиж саналаа өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саналаа өгсний дараа “Сонгуульдаа ирж саналаа өгнө гэдэг иргэний үүргийн асуудал. Сонгууль хуулийн дагуу шударга болно гэдэгт бүрэн итгэлтэй байна. Ард түмний амгалан тайван байдлыг дээдэлж, хүний эрхийг дээдэлж сонгуульдаа оролцоно гэдэгт итгэж байна. Та бүхэнд баярлалаа” …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл