Нийслэл

November, 2015

  • 9 November

    Нийтийн талбай, хорооллын доторх цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа.  Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар …

  • 9 November

    Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Зөв зуурмаг” ХХК-ийн байрны дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 14:38  цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;     Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 13 дугаар гудамжийн 225 тоотод иргэн Ц-н 600 боодол …

  • 9 November

    Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа

    Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа  дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа. Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж …

  • 6 November

    14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км  авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 …

  • 5 November

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 460 гаруй мянган иргэн хамрагджээ

    Нийслэлийн ИТХ-ын 19 дүгээр хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж,  2016 онд зохион байгуулах  аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.​ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион …

  • 5 November

    Иргэд өөрсдийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхийн төлөө явна гэдгээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны иргэдтэй “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн талаар уулзаж, санал солилцлоо. Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь газар өмчлөгч иргэд нэгдэн нийлж, өөрсдийн амьдардаг орчноо сайжруулах зорилгоор тодорхой төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх …

  • 4 November

    Даваа гаригаас дамжин суулт 30 минутанд үнэгүй

    Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой цогц асуудлаар 2015 оны 10 сарын 22-ны НИТХ-ын ээлжит бус 6-р хурал болсон. Хурлаар Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих эхлэх юм. Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөнө. Энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт бүгд хамаарна. Картаа …

  • 4 November

    Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэгтэй боллоо

    Баянгол дүүрэг хуучин Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг дүүргийн Орон нутгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан бөгөөд шинээр …

  • 4 November

    Зам дээр машин шатжээ /бичлэг/

    Энэ сарын 03-ны орой 21 цагийн үед машин шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Хятадын элчингийн урд зам буюу Бээжингийн гудамжинд замын хөдөлгөөнд оролцож явсан Mazda demio маркийн машин шатсан юм. Гал унтраах ангийнхан шуурхай ирж галыг бүрэн унтраасан юм. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж байхыг анхааруулж байна. Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно. …

  • 4 November

    Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

    Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байгааг анхааруулж байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг байдаг бөгөөд хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр,  уруу зам руу түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолоочийн …

  • 4 November

    “Нэг хороо-нэг сар” аян 3 дугаар хороонд үргэлжилнэ

    Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилсан “Нэг хороо-Нэг сарын аян”-ыг  2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэн  5,7,8,9,6 дугаар хороодод амжилттай зохион байгуулсан юм. Хуваарийн дагуу энэ удаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дээр 2015 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийн салбар звлөлийн гишүүн, Дүүргийн Иргэдийн …

  • 4 November

    Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дугуйн марафон”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулна. “Дугуйн марафон”-д оролцогчдыг батлагдсан маршрутын дагуу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гаргаж Энхтайваны гүүр – 120 …

  • 3 November

    1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна

    Цахим газар өмчлөлийн 1-р ээлжийн шалгаруулалтад сонгогдсон буюу газраа өмчилж авсан иргэд тухайн сонгогдсон дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албанд хандаж газар өмчлөлийн гэрчилгээ, кадастрын зураг, хянан баталгааны дүгнэлтээ яаралтай авах шаардлагатай байна. Уг 1-р шатны цахим газар өмчлөлийн ажил он гарсаар бүрэн дууссан бөгөөд 2-р шатны цахим системээр газар өмчлөх ажил эхэлсэн. Энэ хугацаанд цахим системээр сонгогдож газар өмчлөх эрхтэй …

  • 3 November

    Бага насны хүүхэд цонхоороо унах гэж байсныг амжиж аварчээ

    Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн …

  • 3 November

    Нийслэлийн өдрөөр 231 иргэн азтанаар тодорлоо

    Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж иргэдээ баярлууллаа. Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, …