Нийслэл

October, 2015

  • 30 October

    Цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/849 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчийн концессийн зүйлийн жагсаалт”-аар батлагдсан Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах 240 ортой цэцэрлэгийн барилгын трасст орсон иргэдийн өмчлөлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Иргэдийн өмчлөлийн газар, үл …

  • 29 October

    Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ

    Нийслэлийн 376 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн удирдлагууд, нийслэлийн иргэд нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ.Одоогоос 376 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн …

  • 29 October

    Баярын парадны аюулгүй байдлыг хангаж хамгаалалтанд ажиллана

    Энэ жилийн Улаанбаатар хот байгуулагдсаны ойн баярын парадыг Номин холдинг групптэй хамтран зохион байгуулж байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид, нийслэлийн иргэд оролцох баярын парад 14:00 цагаас Улсын Их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагын гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явна. Тухайн цагт тус замуудад хэсэгчилсэн зам хаана.            Нийслэлийн Онцгой байдлын газраас баярын парадны …

  • 29 October

    14.00-17.00 цагийн хооронд зарим замыг хэсэгчлэн хаана

    Нийслэлийн 376 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойд зориулж цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж буй. Үүний нэг нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон аж ахуйн нэгжүүдийн оролцсон баярын парад юм. Баярын парад 14:00 цагаас Улсын Их дэлгүүрийн урд төв замаас Цэцэг төвийн уулзвар- Анкарагийн гудамж-Чингисийн талбай гэсэн маршрутаар явна. Энэ үед тухайн хэсгийн замыг хэсэгчилсэн хаана.

  • 29 October

    Чингисийн талбайд “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа эхэллээ

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ой өнөөдөр болж байгаа бөгөөд ойг тохиолдуулан зохиож байгуулж байгаа арга хэмжээнүүдийн нэг нь “Их хотын хямдрал” үзэсгэлэн худалдаа юм. Уг худалдааг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цан цохиж албан ёсоор эхлүүллээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран гурав дахь жилдээ зохион байгуулж буй “Их хотын …

  • 29 October

    “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал” -ын эзэд тодорлоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүмүүсийн оюун ухаан, авьяас билэг, хөдөлмөр, зүтгэлээр цогцлон бүтээгдэж, хэмжээ далайц, чанар, техник технологийн түвшингээрээ дэлхийн жишигт хүрч, Монгол Улсын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин алдаршуулах талаар иргэд, байгууллагуудын гаргасан саналыг үндэслэн “Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн гэрэгэ” шагналыг олгох зарлигыг 2010 онд гаргаж байсан. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын нийгэм, …

  • 29 October

    Нийслэлийн удирдлагууд иргэддээ 376 жилийн ойн мэнд дэвшүүллээ

    Эрхэм хүндэт нийслэлчүүдээ! Та бүхэндээ Нийслэлийн 376 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Нийслэлийн шинэчлэлийн баг иргэдийнхээ оролцоотойгоор томоохон бүтээн байгуулалтуудыг олон салбарт эрчимтэй өрнүүлж байна. 2015 онд 42 жил огт засвар хийгээгүй зуслангийн чиглэлийн Дамбадаржаа-Шадивлан-Шаргаморьт-Хандгайтын чиглэлийн 16.35 км автозам, 20 жилийн дараа Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамыг шинэчилж, Өлзийт хороолол, Биокоминатад амьдардаг иргэдийн олон жилийн хүсэл байсан 9.06 км автозамыг …

  • 28 October

    Чингэлтэй: Зарим төрийн албан хаагч, иргэнийг шагнах тогтоол батлагдлаа

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн арвандөрөвдүгээр  хуралдаан 2015 оны аравдугаар сарын 28-ны өдөр  хуралдлаа. Хуралдаанаар Нийсэл хот байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан дүүргийн хөгжилд бодьтой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа иргэд, Төрийн албан хаагчдыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”, Хурлын “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнах тухай хэлэлцэн баталлаа. Мөн Төрийн дээд шагнал, цол, одон медалиар шагнуулахаар …

  • 28 October

    Хүүхдийн амбулаторийн тоног төхөөрөмж гардуулж өгөв

    Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө засах орны Эрээн хотын Ардын төлөөлөгчдийн их хурлын хооронд эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, спортын болон бусад салбарт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулан ажиллаж байгаа. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга н.Оюунчимэг нарын байгуулсан Санамж бичгийн хүрээнд Чингэлтэй …

  • 28 October

    Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг тохиолдуулан иргэдэд шагнал гардууллаа

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, иргэдийн амгалан тайван, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж буй нийслэлийн 30 иргэнд Нийслэлийн ИТХ-ын Хүндэт үнэмлэх, Хүндэт өргөмжлөл, Хүндэт тэмдэг, Улаанбаатар хотын Хүндэт тэмдэг, Нийслэлийн тэргүүний ажилтан, Нийслэлийн Засаг даргын “Жуух бичиг” шагналаар тус тус шагналаа. Шагналыг нийслэлийн …

  • 28 October

    “Нийслэлийн Бүтээн Байгуулалтын Дээд Шагнал”-ын эздийг энэ сарын 28-нд тодруулна

    Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг, оюун санааны хөгжилд шинэ жишиг авчирч, авто замын байгууламж, барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн байгууламж, дэвшилтэт техник, технологи бүхий шинэ үйлдвэр зэрэг томоохон дөрвөн салбарт тус ондоо хийж бүтээсэн оны шилдэг бүтээн байгуулалтыг нийслэлийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 10 дугаар сарын 28-нд шалгаруулдаг уламжлалтай. Энэ онд өөрийн салбартаа манлайлан оролцож, авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээр цогцлоон …

  • 28 October

    “Хоггүй хороо – Хоггүй гудамж” болзолт уралдааныг дүгнэлээ

    Нийслэлийн 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хоггүй хороо-Хоггүй гудамж” болзолт уралдааныг зарласан. Тус уралдааныг дүгнэж Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар зам талбайн 8 үйлчлэгч, 5 жолооч, 4 ачигч, зам талбайн мастер, зам талбайн инженер зэрэг нийт 25 хүнд шагналыг …

  • 27 October

    Нийслэлийн Засаг дарга Хятадын Элчин Сайдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын албанд ноён Син Хайминийг шинээр томилогдсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмны БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин …

  • 27 October

    “Нийслэлийн гоо охин, шилдэг жентельмен хөвгүүн-2015” тэмцээний шагналын эзэд тодорлоо

    НЗДТГ, “Азийн модель” агентлагийн  хамтран зохион байгуулсан “Нийслэлийн гоо охин, шилдэг жентелмен хөвгүүн-2015” тэмцээн 10 сарын 05-аас 25-ны өдрүүдэд явагдаж,  Улаанбаатар чуулгын зааланд финалын шалгаруулалтаа амжилттай зохион байгуулж  шилдэгүүдээ  тодрууллаа. Энэхүү  тэмцээн  2014 онд анх удаа  зохиогдож  байсан бол 2015 онд  ийнхүү хоёр дох удаагаа   удаагаа  амжилттай  зохион байгуулагдаж  байгаагаараа онцлог юм. “Нийслэлийн гоо охин, Жентелмен хөвгүүн” тэмцээнийг зохион байгуулахын …

  • 27 October

    Нийслэлд зам тээврийн 4 осол гарч 15 хүн гэмтжээ

    2015 оны 10-р сарын 26-с 27-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэргийн 82, зөрчлийн 358, Зам тээврийн ослын 389 дуудлага, мэдээлэл бүртгэгдэж, гэмт хэргийн шинжтэй 42 үйлдлийг  холбогдох нэгжүүд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Улаанбаатар хотод золгүй байдлаар нас барсан 3 хүн, булаах гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 18, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 2, …