Нийслэл

November, 2015

  • 9 November

    Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөт ажлуудыг дуусгахыг үүрэг болголоо

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит Шуурхай зөвлөлгөөн болж, зөвлөлгөөнөөр өмнөх хурал дээр өгсөн үүргийн биелэлтийг танилцуулж,  нийслэлийн Засаг дарга холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө. Мөн дүүргийн Засаг дарга нар өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар танилцуулав. Өмнөх зөвлөлгөөн дээр өгсөн үүрэг даалгаврын биелэлт ·        Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойг төлөвлөгөөний дагуу  тэмдэглэн өнгөрүүлэв. Энэ ажлын хүрээнд …

  • 9 November

    Гэр оронгүй тэнэмэл иргэдийг нийгэмшүүлэх нийслэлийн хөтөлбөрийг батлав

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэхэд чиглэгдсэн “Гэртээ харих зам” хөтөлбөрийг баталсан. Тус хөтөлбөр нь иргэдийг тэнэмэл амьдралд шилжихээс урьдчилан сэргийлэх, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх замаар амьдралын чанарыг сайжруулах зорилготой юм. 2010 оны Хүн ам, орон сууцны тооллогоор 1 016 иргэн гэр оронгүй, …

  • 9 November

    Шинээр мөрдөгдөж байгаа галын аюулгүй байдлын тухай хуулийг сурталчиллаа

    Онцгой байдлын ерөнхий газрын даргын  “Галын аюулгүй байдлын тухай хуулийг  сурталчлах өдөрлөг зохион байгуулах” ажлын удирдамжийг хэрэгжүүлэн нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн баталсан “Өдөрлөг зохион байгуулах” ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын бүрэлдэхүүн, 9 дүүргийн Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн аврах анги, гал унтраах, аврах ангийн бие бүрэлдэхүүний 201 алба хаагч, 27 хорооны …

  • 9 November

    Нийтийн талбай, хорооллын доторх цас мөсийг тогтмол цэвэрлэхийг үүрэг болголоо

    Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн шуурхай хуралдаан боллоо. Шуурхайн үеэр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т “Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Хүүхдийн ордноос урагш, Чингисийн өргөн чөлөөнд ногоон байгууламж дээр “Гадна хаяг мэдээллийн байгууламжид тавигдах шаардлага”-ыг зөрчин байрлуулсан самбаруудыг яаралтай буулгахыг санууллаа.  Мөн нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, сандал, хогийн савыг засварлах, гудамж, зам талбай, хорооллын доторх сүүдэр хэсгийн мөсийг арилгах арга хэмжээг авч, харьцуулсан зургаар …

  • 9 November

    Нийслэлд гал түймрийн 3 дуудлагатай байлаа

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Зөв зуурмаг” ХХК-ийн байрны дээвэр хэсэг шатаж байна гэсэн дуудлагыг 2015.11.08-ны өдрийн 14:38  цагт хүлээн авч Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 7 албан хаагч, 2 автомашин, Хан-Уул дүүргийн Гал унтраах, аврах 30 дугаар ангийн 7 албан хаагч;     Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хорооллын 13 дугаар гудамжийн 225 тоотод иргэн Ц-н 600 боодол …

  • 9 November

    Улаанбаатар хотын 10 байршилд унадаг дугуйн зогсоол байгууллаа

    Сүүлийн жилүүдэд ажил, сургуульдаа  дугуйгаар ирэх иргэдийн тоо нэмэгдэж байгаа төдийгүй хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд гаднах талбайдаа дугуйн зогсоол байгуулж эхэлсэн. Тиймээс эрүүл мэнддээ анхаарч, цагийг зөв боловсон өнгөрөөж буй иргэддээ туслах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын төвийн 10 байршилд ундаг дугуйн зогсоол байгууллаа. Унадаг дугуйн зогсоолыг Соёлын төв өргөөний хойно, Хангарьд ордоны урд талд, Цэрэндоржийн гудамж …

  • 6 November

    14 иргэнд үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговор олгоно

    Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр Чингэлтэйн гудамж, 7 буудлын уулзвараас Чингэлтэйн эцэс хүртэлх 3,3 км  авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 17, 18 дугаар хорооны иргэд, Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст өмчлөлийн газар нь орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 19 …

  • 5 November

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрт 460 гаруй мянган иргэн хамрагджээ

    Нийслэлийн ИТХ-ын 19 дүгээр хуралдаанаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэлэлцэн баталсан. Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч  нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, нийслэлийн Аялал жуулчлалын газрууд хамтран 2015 онд хийсэн ажлаа тайлагнаж,  2016 онд зохион байгуулах  аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийн талаар санал солилцлоо.​ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2015 онд зохион байгуулсан 15 цогц үйл ажиллагаанд нийт 460 мянга гаруй иргэн, жуулчин, 500 гаруй тайз техникийн болон зохион …

  • 5 November

    Иргэд өөрсдийн боловсруулсан төслөө хэрэгжүүлэхийн төлөө явна гэдгээ илэрхийллээ

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Сонгинохайрхан дүүргийн 23-р хорооны иргэдтэй “Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах төсөл”-ийн талаар уулзаж, санал солилцлоо. Газар шинэчлэн зохион байгуулалт гэдэг нь газар өмчлөгч иргэд нэгдэн нийлж, өөрсдийн амьдардаг орчноо сайжруулах зорилгоор тодорхой төсөл боловсруулж, хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм. Гэр хорооллыг инженерийн болон нийгмийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлэх …

  • 4 November

    Даваа гаригаас дамжин суулт 30 минутанд үнэгүй

    Улаанбаатар хотын Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой цогц асуудлаар 2015 оны 10 сарын 22-ны НИТХ-ын ээлжит бус 6-р хурал болсон. Хурлаар Нийтийн тээврийн үйлчилгээний дамжин суултын хөнгөлөлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн албан ёсоор хэрэгжих эхлэх юм. Дамжин суултын хөнгөлөлт нь зөвхөн “U money” картаар хөнгөлөгдөнө. Энэ нь энгийн, хүүхдийн, хөнгөлөлттэй зорчигчийн карт бүгд хамаарна. Картаа …

  • 4 November

    Баянгол дүүрэг хүүхдийн эмнэлэгтэй боллоо

    Баянгол дүүрэг хуучин Эрүүл мэндийн долдугаар төвийн барилгыг дүүргийн Орон нутгийн хөрөнгө оруулалтаар засварлаж, тоног төхөөрөмжийг шинэчлэн 140 ортой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хүүхдийн эмнэлэг нь Баянгол дүүргийн хэмжээнд 0-16 насны 73 мянга гаруй хүүхдэд хоёр дахь шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх юм. Шинээр ашиглалтад орж буй Хүүхдийн эмнэлгийн мэргэжилтэн, боловсон хүчнүүдийг 2013 оноос хойш тусгайлан бэлтгэж, сургасан бөгөөд шинээр …

  • 4 November

    Зам дээр машин шатжээ /бичлэг/

    Энэ сарын 03-ны орой 21 цагийн үед машин шатсан хэрэг гарлаа. Тодруулбал, Хятадын элчингийн урд зам буюу Бээжингийн гудамжинд замын хөдөлгөөнд оролцож явсан Mazda demio маркийн машин шатсан юм. Гал унтраах ангийнхан шуурхай ирж галыг бүрэн унтраасан юм. Иймд жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж байхыг анхааруулж байна. Энэхүү мэдээллийг олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс хүргэж байгаа болно. …

  • 4 November

    Замын хөдөлгөөнд оролцохдоо сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна

    Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байгааг анхааруулж байна. Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол элбэг байдаг бөгөөд хальтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр,  уруу зам руу түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл учруулдаг. Замын хөдөлгөөнд оролцож буй ихэнх жолоочийн …

  • 4 November

    “Нэг хороо-нэг сар” аян 3 дугаар хороонд үргэлжилнэ

    Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс санаачилсан “Нэг хороо-Нэг сарын аян”-ыг  2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлүүлэн  5,7,8,9,6 дугаар хороодод амжилттай зохион байгуулсан юм. Хуваарийн дагуу энэ удаа Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороон дээр 2015 оны арваннэгдүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн сарын хугацаанд үргэлжлэх аяны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр боллоо. Нээлтэд Гэмт хэргээс урьдчилан сэргийн салбар звлөлийн гишүүн, Дүүргийн Иргэдийн …

  • 4 November

    Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно

    “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Монголын дугуйн холбоо хамтран “Дугуйн марафон”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Дугуйн марафон”-ыг 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Бямба гарагийн 11:00 цагаас эхлэн зохион байгуулна. “Дугуйн марафон”-д оролцогчдыг батлагдсан маршрутын дагуу Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанд гаргаж Энхтайваны гүүр – 120 …