Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай” А/782 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны Нисэх орон сууцны хорооллын 34, 35 дугаар байр, 2 дугаар хорооны 53, 54 …
Нийслэл
October, 2015
-
3 October
“Цэвэр агаар эрүүл амьдрал” марафон болж байна
“Цэвэр агаар эрүүл амьдрал” уриан дор олон нийтийг хамарсан марафон гүйлтийн тэмцээний нээлт өнөөдөр өглөө 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, МУБИС-ийн гадна талбай, Спортын төв ордны үүдэнд боллоо. Бүх нийтийн марафон нь иргэд, аж ахуйн нэгж байгууллага, оюутан залуучуудын дунд байгаль орчноо хамгаалах сэтгэлгээг бий болгох, хүн бүр эрүүл чийрэг амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой аж. Энэхүү марафон гүйлтийн тэмцээнд нийтдээ …
-
2 October
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхэд анхаарч ажиллана
Байгаль Орчин, Ногоон Хөгжил, Аялал Жуулчлалын сайд Н.Батцэрэг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэхтэй холбоотой асуудлаар холбогдох албаны хүмүүстэй өнөөдөр уулзлаа. Уулзалтанд Туул голын сав газрын захиргааны дарга Г.Долгорсүрэн, БОНХАЖ-ын Яамны Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мөнх-Эрдэм, тус газрын Мега төсөл хариуцсан мэргэжилтэн П.Бадамдорж, Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн, Нийслэлийн …
-
2 October
Аяллын клубууд өрсөлдөнө
Сүүлийн үед дотоодын аялал жуулчлал эрчимтэй хөгжиж байна. Нэн ялангуяа залуус хүсэл сонирхлоороо нэгдэж аяллын клубуудыг байгуулан идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг болжээ. Энэ долоо хоногийн амралтын өдөр буюу 10 дугаар сарын 03-ны өдөр уулын алхалтын клубуудын дунд уулын эрчимт алхалтын багийн тэмцээн болох гэж байна. Тэмцээнийг “Хайрхан аялагч клуб” хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн уулын алхалтыг …
-
2 October
Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төслийн явцыг танилцуулах уулзалт боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банк, Aзийн хотуудын хөгжлийн санаачлага байгууллагатай хамтран “Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны төсөл”-ийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг 2015 оны 06 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн явцын хурал боллоо. Улаанбаатар хотоос өнгөрсөн 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотын төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратегийн баримт бичиг болон Нийслэлийн …
-
2 October
Чингэлтэй дүүрэг: Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Алтан зул” шүлэг хөшөөнд мөнхрөв
Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаагийн шүлэг, “Өргөө” хамтлагийн ахлагч, Соёлын гавьяат зүтгэлтэн И.Болоожийн аялгуу “Алтан зул” дууны шүлэг гантиг чулуун хөшөөнд мөнхөрлөө. Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны Эх үрсийн цэцэрлэгт хүрээлэнд Алтан зул шүлгийн хөшөөг байршуулж, 10 дугаар сарын 1-ний өдөр нээлээ. Нээлтэд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, 5 дугаар хорооны Иргэдийн …
-
2 October
Авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон 24 иргэнд нөхөн олговор олгоно
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нөхөх олговрын хөрөнгө гаргах тухай” А/774 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр Дамбадаржаагийн уулзвар-Шарга морьтын төмөр бетон гүүр-Хандгайт хүртэлх 16.35 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн зурваст орсон Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай иргэдийн өмчлөл, эзэмшлийн газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг баталлаа. Хавсралтаар …
-
2 October
“Амгалан” амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо
Нийслэлийн гуравдугаар амаржих газар буюу “Амгалан” амаржих газрын 150 ортой шинэ байр ашиглалтад орж нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын дарга З. Энхболд, нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл, УИХ-ын гишүүдийн төлөөлөл , нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат, Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын удирдлагууд оролцлоо. Тус амаржих газар нь 45 ортой жилдээ 6000 эх төрж 10000 эх …
-
1 October
Өдөр нь хүртэл гэрэлтэй цамаан Баянзүрх
Баянзүрх дүүрэгт хямрал нээх их нөлөөлөхгүй байгаа бололтой. Тэд төв зам дагуух гэрэлтүүлгээ шөнө нь, өдөр нь ч асаалттай байлгадаг болж. Эндхийн оршин суугч хэлэхдээ: “Бид гэртэй өдөр битгий хэл шөнө нь гэрэл, тогоо гамнан хэрэглэж байхад манай эндхийн төв зам дагуух гэрлүүд асаалттай л байх юм. Эсвэл унтраахаа мартчихдаг юм уу. Хэлчих юмсан гэж бодогдож сууна” хэмээн нэгэн хөгшин хэллээ. Нээрээ …
-
1 October
Чингэлтэй дүүрэг: Ахмадуудын “АХА” тэмцээнийг 3 дах жилдээ зохион байгуулав
Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Ахмадын хороо, 16 хороо, ТВ-9 телевизтэй хамтран 2015 оны есдүгээр сарын 27-ны өдөр 16 дугаар хорооны Иргэний танхимд танин мэдэхүйн “АХА” тэмцээнийг зохион байгууллаа. Энэхүү тэмцээнийг Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооноос 3 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Танин мэдэхүйн “АХА” нэвтрүүлэгт Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 42 ахмад настан …
-
1 October
Органик хүнстэй, олны хөлд дарагдсан “Намрын ногоон өдрүүд”
– “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа Мишээл экспод үргэлжилж байна – Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээ “Монгол хүнс-Органик хүнс”, “Алтан намар” уриан дор Мишээл экспо төвд үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 21 аймаг, нийслэлийн нийт 350 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн брэнд болсон бүтээгдэхүүнээр оролцож байна. Тухайлбал, …
-
1 October
Нийслэл хотын албан татварын тухай хууль хэрэгжиж эхэлээ
УИХ-ын 2015 оны 06 сарын 19 өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан бөгөөд энэхүү хуулийг өнөөдрөөс эхлэн дагаж мөрдөж эхлэх юм. Тус хуульд нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлж буй баар, ресторан, зочид буудал, амралтын газар гэсэн 4 төрлийн тусгай үйлчилгээ, бүх төрлийн согтууруулах ундаа, тамхины жижиглэн худалдаанд нийслэл хотын албан татварыг ногдуулахаар заасан. Мөн нийслэл хотын …
-
1 October
Чингэлтэй дүүрэг: Бичил цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт болно
Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны цогцолбор, 20, 16, 17 дугаар хорооны дундахь тохижилт, бичил цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, Ардын уран зохиолч Ш.Дулмаагийн “Алтан зул” шүлэг сийлбэрлэсэн гантиг чулуун хөшөөний бүтээн байгуулалтын ажил дуусчээ. Тус бичил цэцэрлэгт хүрээлэнийг нээлтийн ажиллагаа 2015 оны 10 дугаар сарын 1-нд болох бөгөөд дүүргийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд оролцох юм. Эх сурвалж: chingeltei.gov.mn
-
1 October
Төмөр замын дээд сургуулийн урд талын замыг түр хугацаанд хаана
Нийслэлийн авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц гарц гаргах ажлын зөвшөөрлийг олгох ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Зөвшөөрөл авсан компаниуд журмын дагуу нөхөн сэргээлтийн зардлыг байршуулсны дараа ажлаа эхлэх үүрэгтэй бөгөөд заасан хэмжээнээс илүү зам сэтэлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллага замын нөхөн сэргээлтийн зардлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээний төлбөр төлнө. Ашиглалтын явцад замд суулт өгсөн тохиолдолд …
-
1 October
Соёлын аялал жуулчлалын долоо хоног болж өнгөрлөө
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын урчуудын эвлэл, Профайл агентлаг хамтран “УБ Арт Фэйр” арга хэмжээг 9-р сарын 25-30-ны хооронд зохион байгууллаа. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Урлагийн нийслэл Улаанбаатар” уриан дор соёлын аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийн салбарыг дэмжих зорилготой явагдсан уг арга хэмжээнд 13 галерэй, 2 урлан оролцож, шилдэг бүтээлүүдээ дэлгэн тавилаа. Хүүхэд, залуучуудад гоо зүйн боловсрол олгох зорилгоор ерөнхий боловсролын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл