Шинэ хичээлийн жил эхэлж байгаатай холбогдуулан 2015 оны 08 дугаар сарын сүүлийн 2 долоон хоногийн “Бямба”, “Ням” гаригуудад автомашины улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгой тоогоор, өглөөний 08.00-20.00 цагийн хооронд хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. 2015 оны 08 дугаар сарын 22, 29-ний “Бямба” гаригт тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. 2015 оны 08 дугаар сарын 23, 30-ны “Ням” гаригт сондгой тоогоор …
Нийслэл
August, 2015
-
12 August
Шуурхай мэдээ: Шугамын автобус автобусны буудал мөргөжээ
Дөнгөж саяхан хорооллын эцсийн буудалд автобус автобусны буудал мөргөсөн хэрэг гарчээ. Тодруулбал 6571 УНГ улсын дугаартай ээрмэл- хорооллын чиглэлийн автобус автобусны буудал мөргөсөн байна. Албан бус сурвалжаар тормозны шингэн алдсанаас тормоз ажиллагаагүй болж автобус чигтээ буудал мөргөсөн бөгөөд нэг хүн гэмтсэн гэсэн мэдээлэл байна. www.undesten.mn
-
12 August
Нийслэлийн Засаг дарга АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа
АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкок тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл АНУ-ын Денвер хотын Захирагч Майкл Ханкокыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын хөгжлийн талаар санал солилцов. АНУ-ын Денвер хотноо 2001 оны 11 дүгээр сард Улаанбаатар, Денвер хотуудын дарга нар “Эгч дүү хотын гэрээ”-нд …
-
12 August
Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороог байгууллаа
Нийслэлийн Засаг дарга “Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хороо байгуулах тухай” А/654 дүгээр захирамж гаргаж, Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны бүрэлдэхүүн, ажиллах журмыг тус тус баталлаа. Жендэрийн үндэсний хорооны нийслэл дэх салбар хорооны даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллана. Салбар хороо нь нийслэлийн хөгжлийн бодлого, хүний нөөцийн төлөвлөлт, хөтөлбөр, төсөл, төсвийг жендэрийн …
-
12 August
Залуус өөрсдөө санаачлан амьдрах орчноо тохижуулж байна
Баянгол дүүргийн хэсэг залуус нэгдэн “Бид баянголын залуус” сайн дурын нэгдэл байгуулан өөрсдийн санаачлагаар дүүргийнхээ гэр хорооллын айлд өрхүүдийн дунд “Жишиг гудамж” төслийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна. Энэ төслийн хүрээнд залуучууд өөр хоорондоо нэгдэн Баянгол дүргийн 23-р хорооны гэр хороололын 2 гудамжны 14 айл өрхүүдийн хашааг тохижуулан, хашааны хүрээ гарниз хадах, будаж хээлэх, шөнө гэрэлтдэг материалаар хаягжуулах, шуудангийн хайрцаг …
-
12 August
“Усан хөшиг” гэгч цоргын 70 сая төгрөгөөр бүтсэн зардлын задаргаа ба гэрээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн хөрсний бохирдол, тоосжилтыг бууруулах зорилгоор Арсалантай гүүрэнд 70 саяар усан хөшиг гэгчийг байрлуулсан. Харамсалтай нь долоо хоногийн нүүр үзэлгүй ажиллахаа больсон. Үүнийгээ засаж байж магад хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл уг усан хөшиг гэгч цорго нь өнөөдөр ч гэсэн алдаг оног ажиллаж байгаа. Засвар хийж байгаа ч юм шиг, эвдэрсэн ч юм шиг ойлгомжгүй байгааусан хөшиг нь …
-
12 August
Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн хамгаалалтын бүсийг шинэчилнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/656 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар батлагдсан ”Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүс”-ийг шинэчлэн тогтоох Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. …
-
12 August
Чингнэлтэй дүүрэг: Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
Дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 8 дугаар сарын 11-нд болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулав. Шуурхай зөвлөгөөний үеэр улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор зэрэг бүтээн байгуулалтын ажлын явцын мэдээллийг хариуцсан хэлтэс, албадын удирдах ажилтнуудаас сонсч, холбогдох үүрэг чиглэлийг өгчээ. Дүүргийн Засаг дарга Д.Ганболд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Иргэдийн бүлэг”-үүдийн ажлуудыг хийж дуусгахад …
-
12 August
Чингэлтэй дүүрэг: Турк улсын дүүргийн засаг дарга нар зочиллоо
Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас Бүгд Найрамдах Турк улсын төлөөлөгчид, Түрэг угсаатайн хотуудын холбооны төлөөлөгчдийг 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Турк улсын төлөөлөгчдөд Чингэлтэй дүүргийн талаар товч танилцуулсан юм. Уулзалтад Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн с ангийн хэлтсийн дарга Ж.Орхонбаяр, Эдийн …
-
11 August
Нийтийн тээвэр шинэчилсэн төлөвлөлтөөр үйлчилнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал, түгжирлийг бууруулах, нийтийн тээврийн чиглэлийн давхцалыг багасгах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээний шинэчилсэн төлөвлөлтийг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэх гэж байна. Уг асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж, нийслэлийн Тээврийн газрын дарга Ч.Энхбат, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан нар …
-
11 August
“Ub food festival” 3 дахь жилдээ болно
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Вива сити” хороололд “UB Food Festival 2015” үйл ажиллагааг энэ сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Энэхүү фестиваль нь 3 дахь жилдээ болж байгаа бөгөөд нийслэлчүүдэд их хотын хоолны соёлыг таниулж,1000-3000 төгрөгөөр орон орны амтат зоогийг амталж үзэх боломж олгодог онцлогтой. “UB Food Festival” – д Улаанбаатар хотын шилдэг 50 орчим ресторан, кафе, хүнсний …
-
11 August
Замын хөдөлгөөний чиглэлээр иргэдээсээ санал асууна
Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, автозамын түгжрэл бууруулах багц арга хэмжээний хүрээнд иргэдээсээ санал асуулга авахаар болжээ. Улаанбаатар хотод мөрдөж байгаа дугаарын хязгаарлалтыг цааш үргэлжлүүлэхийг та дэмжиж байна уу? Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хотын төвд ногоон бүс тогтоож, тогтоосон бүсэд улсын дугаарын тэгш, сондгойн хязгаарлалтаар явуулах саналыг та дэмжиж байна уу. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хотын төвийн хэсэгт “Ногоон …
-
11 August
Н.Мөнхбаясгалан: Даншиг наадмын их насны түрүү хүртсэндээ баяртай байна
XXI зууны анхны даншиг наадам өнгөрөгч өдрүүдэд хүй мандалын дэнж дээр өргөн дэлгэр болж өнгөрлөө. Тус “Даншиг наадам-Хүрээ цам 2015” шашин соёлын наадамд азарга, соёолон, их насны морьдын уралдаан болсон бөгөөд XXI зууны анхны даншиг наадамд их насны морио түрүүлгэсэн Завхан аймгийн Цэцэн-уул сумын уугуул, Улаанбаатар хотын хануул дүүргийн уяач, Мөнхөд ашдын зам компанийн захирал, Монголын авто замчин залуучуудын холбооны …
-
11 August
Есөн аж ахуйн нэгж, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоолоо
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж байгууллага, …
-
11 August
Хандгайтын замыг энэ сарын 13-ны өдөр хүртэл хаана
Нийслэлийн замын сангийн хөрөнгө оруулалтаархэрэгжүүлж буй Шаргаморьтын уулзвараас Хандгайт чиглэлийн 6.75 км авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд 08 дугаар сарын 06-ны 22.00 цагаас 08 дугаар сарын 13 –ны 06.00 цагийн хооронд замыг бүрэн хааж, хучилтын ажил хийж байна. Зам хаах үед тээврийн хэрэгслүүд зурагт заасан түр замаар зорчино уу гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл