Улс орны эдийн засгийн байдал хүндэрч нийслэл хот бохиртоо умбах гэж байхад найр наадам, зугаа цэнгэл хийлээ гэх шүүмжлэгчид олон байсан ч нийслэлийн удирдлагууд “чихэн дээр цэцэг ургуулан” байж зүтгэсээр даншиг наадмаа хийлээ. Хийх хийхдээ 500 лам анх удаа эзэн Чингис хааны талбайд ном хурав. Цагаан сар уламжлалт баяраар сүсэгтнүүддээ зориулаад төв талбай дээрээ үнэ төлбөргүй ганц удаа ном хурж …
Нийслэл
August, 2015
-
10 August
Чингэлтэй дүүрэг “цэвэрч дүүрэг”-ээр шалгарлаа
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Үндэсний их баяр наадмыг хоггүй угтах, цэвэр орчин бүрдүүлэх, эко аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 21 аймаг, 330 гаруй сум, тосгон, Улаанбаатар хотын 9 дүүрэг, 135 хорооны дунд “Цэвэр орчин аян” сарын уралдаан зарлаж дүгнэжээ. “Ногоон дүүрэг” болох зорилт дэвшүүлсэн Чингэлтэй дүүрэг хотын 9 дүүргээс “Цэвэрч дүүрэг”-ээр шалгарсан юм. “Цэвэрч дүүрэг”-ийн шагналыг Байгаль орчин, …
-
10 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Наймдугаар сарын 10-ны Даваа гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.00-17.00 цагт: 11-р хороо Одон орон судлах Оргил төв, Скайрезорт ХХК, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн авто замын газар, Монгол Хабитат ХХК, Хүрхрээ, Бумбат, Залаатын ам, Ургах наран хороолол, Товчоо болон тэдгээрийн ойр …
-
10 August
“Даншиг наадам-Хүрээ цам-2015” шашин соёлын наадам болж өндөрлөлөө
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын Бурхан шашны сүм хийдүүд, нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран “Хүй долоон худаг”-т энэ сарын 8, 9-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүллээ. “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадам нь энэ сарын 8-ны өдөр Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд 600 гаруй лам нийслэлийн …
-
8 August
Даншиг наадамд Х.Баярбатын хээр азарга түрүүллээ
“Даншиг наадам- Хүрээ цам 2015” наадам энэ амралтын өдрүүдээр болж байна. Даншиг наадам сүргийн манлай азарганы уралдаанаар эхэлсэн юм. Уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уяач Х.Баярбатын Хээр азарга түрүүллээ. Булган аймгийн Дашинчилэн сумын уяач Д.Зоригоогийн Бор азарга аман хүзүүдэж, Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Б.Шагдаржавын Хүрэн халзан азарга айргийн гуравт, Булган аймгийн Орхон сумын уяач Б.Батсайханы Сайхан саарал айргийн дөрөвт, …
-
8 August
Чингисийн талбайд 600 гаруй лам сүсэгтэн олонд зориулж ном айлдлаа
Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан Монголын Бурханы шашны сүм хийдүүд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа Даншиг наадам-Хүрээ цам -2015 наадам өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Даншиг наадам-Хүрээ цамд оролцохоор ирсэн 600 гаруй лам өнөөдөр 06:00 цагаас эхлэн Чингисийн талбайд нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн …
-
7 August
Зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
08-Р САРЫН 06-НИЙ ӨДӨР ЗӨРЧИЛ ГАРГАСАН ЖОЛООЧ НАРЫН МЭДЭЭЛЭЛ Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 08-р сарын 06-ний өдөр 450 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 98 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 352 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний …
-
7 August
Японы Изүнокүни хотын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт айлчилж байна
Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг өнгөрсөн жилээс Япон Улсын Шизүока мужийн Изүнокүни хоттой хамтын ажиллагаа эхлүүлсэн бөгөөд энэ өдрүүдэд тус хотын дарга хатагтай Оно Тошико тэргүүтэй Изүнокүни хотын удирдлагууд Сонгинохайрхан дүүрэгт айлчилж байна. Айлчлалын үндсэн зорилго нь хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулах байсан бөгөөд Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өчигдөр буюу 8-р сарын 05-ны өдөр Нийслэлийн ЗДТГ-ын газрын хүндэтгэлийн танхимд …
-
7 August
Маргааш Чингис хааны талбайд 500 лам ном хурна
Маргааш өглөө 06:00-08:00 цагийн хооронд Чингисийн талбайд “Даншиг наадам-Хүрээ цам-2015” наадамд оролцох 500 лам нийслэлийн иргэд, сүсэгтэн олонд зориулж ном хурна. Энэ үеэр Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөлийг айлдах юм. Мөн энэхүү арга хэмжээнд оролцох иргэдэд Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, …
-
7 August
Маргааш “Хүй долоон худаг”-руу нийтийн тээвэр иргэдэд үнэгүй үйлчилнэ
“Даншиг наадам – Хүрээ цам – 2015” наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм. Орбит, Нарангийн гол, Ханын материал, Баянхошуу, Нисэх, Яармаг, Дэнжийн 1000, Чингэлтэй, Бэлх, Шархад, Зүүн салаа, Улаанхуаран гэсэн нийт 12 суурьшлын цэгээс 24 тээврийн …
-
7 August
Зуслангийн замын ажил энэ оны 10 дугаар сарын 30-нд гэхэд дуусна
Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр зам, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох ажил, Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Хамгийн эхэнд …
-
7 August
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Наймдугаар сарын 7-ны Баасан гарагт дараах байршлын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар хийх тул хэрэглэгчид та бүхэн цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 10.00-17.00 цагт: 11-р хороо Төмөр зам, ШШГЕГ-ын 409-р анги, Сүйхэнт, Жимс трейд, Траст трейд, Актив Хийц, Гор Газ ХХК-ууд, Ногоон зоорины гудамжууд болон тэдгээрийн ойр орчмоор 10.30-17.30 цагт: 12, 10-р хороо Улаанбаатар сан, …
-
6 August
Автотээврийн үндэсний төвтэй холбогдох гомдлыг шалгав
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь “Номгон Санчир” ХХК-тай хамтарч “Олон улсын аюулгүй жолоодлого” сургалтыг зохион байгуулж хууль зөрчиж байна” гэх гомдлын дагуу холбогдох хяналт, шалгалтыг явууллаа. “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болон “Номгон Санчир” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээнд “Гэрээний зорилго нь Автотээврийн тухай хуулийн 9, 19 …
-
6 August
“Даншиг наадам- Хүрээ цам” шашин, соёлын наадмын хөтөлбөр
08 дугаар сарын 07-ны өдөр 09:00-18:00, 21.00- 07.00 Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна. Гандантэгчинлэн хийдэд 08 дугаар сарын 08-ны өдөр 06:00 -08:00 “Даншиг наадам-Хүрээ цам”-д оролцох лам нар нийслэлийн иргэд, сүсэгтэн олон түмэнд зориулж ном айлдана. /Итгэл, Ганданлхавжаа, Дашчирэв сан, Дөрвөн уулын сан, Даллага, Жанлавцогзол, Ногоон Дарь Эх, Цагаан Дарь Эх, Шашин дэлгэрэхийн ерөөл/ …
-
6 August
Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийнэ
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхээр болсон байна. Энэ талаар НОБГ-ын олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Бурмаагаас тодрууллаа. -Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулдаг газруудад шалгалт хийхээр болсон. Энэ талаар тодруулаач? -Энэ хүрээнд Улсын Онцгой комиссын даргын 2015 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” болон Онцгой байдлын …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл