Нийслэл

June, 2015

  • 26 June

    Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг тоолно

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулж, хөрөнгө гаргах тухай” А/529 дүгээр захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг 2015 оны 06 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 20-ны хугацаанд зохион байгуулна. Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг тооллогын ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг баталлаа. Ажлын …

  • 26 June

    Энхийг сахиулагчид 55 дугаар сургуульд засвар хийж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Мэргэжлийн сургалттай 11 жилийн  55 дугаар бүрэн дунд сургуульд “KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тохижилт, засварын ажил хийгдэж байна. Барилгаинженерийнхамтарсанажиллагааны хүрээнд тус сургууль дээр зургаан төсөл хэрэгжиж байгаа юм. Тодруулбал, сургуулийн гадна хашааг бүрэншинэчлэх, анги танхим, өрөө, кабинетуудын хаалгыг шинэчилжээ. Мөн сургуулийн ариун цэврийн өрөөнүүдийг бүрэн засварт оруулж байгаа бөгөөд эмчилгээний …

  • 26 June

    Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо жишиг авто замтай боллоо

    “Гэр хороодын хөгжлийг дэмжих жил”-ийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболдын санаачлагаар  13 дугаар хорооны Сургуулийн 14 дүгээр гудамжинд баригдсан байгалийн чулуун болон бетонон замын нээлт 6 дугаар сарын 25-нд боллоо. Замын нээлтэд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, дүүргийн Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Дамцагдорж, Санхүү, төрийн …

  • 26 June

    Олон улсын эмч нарын баг иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж байна

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн түүхт 50 жилийн ойг угтан Батлан хамгаалах яам, Монгол улсын зэвсэгт хүчний жанжин штаб, дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд дэлхийн 24 орны “HSSE MEDCAP” эмнэлгийн эмч нар дүүрэгт ажиллаж байна. “KHAAN QUEST-2015” Олон улсын энхийг дэмжих ажиллагааны хээрийн сургалт, дадлагын хүрээнд тус эмнэлгийн эмч нар дүүргийн 5000 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах юм.  …

  • 26 June

    Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийг баталлаа

    Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар хуралдаан болж, Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл, Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын дахин төлөвлөлт, Налайх, Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцуулав. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хагжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он …

  • 25 June

    Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо хуралдлаа

    Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах Үндэсний хорооны хурлыг тус хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх удирдан явууллаа. Хурлаар баяр наадмын бэлтгэл ажлын явцын талаар салбар хороодын дарга нар мэдээлэл хийлээ. “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталж, эрлийз буюу шинэ цагийн монгол морьдыг долдугаар …

  • 25 June

    Нийслэлийн засаг дарга ИБУИНВУ-ын элчин сайд Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай  Катрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагтай  Катрин Арнолд хүлээн авч уулзаж байгаад таатай байна гээд цаашид  Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөө болон бусад чиглээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Хотын дарга “Улаанбаатар хотыг 2030 …

  • 25 June

    Чингэлтэй дүүргийн хүүхдүүд гудамжныхаа тухай зураг зурж, шүлэг, талархалын захидал бичжээ

    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд баригдсан жишиг авто замын бүтээн байгуулалттай холбогдуулан  “Миний мөрөөдлөөр-Миний гудамж” сэдвийн хүрээнд 4 мөрт шүлэг, талархалын захидал, зургийн уралдаан оршин суугч хүүхдүүдийн дунд зарлаж, нээлтийн үеэр хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргасан байв. Уралдаанд идэвхтэй оролцсон 25 хүүхдэд гарын бэлэг өгснийг 16 дугаар хорооны Иргэдийн Нийтийн Хурлын дарга Н.Сэргэлэн, Засаг дарга Ш.Жаргалсайхан,”Чингэлтэй дүүргийн Тохижилт үйлчилгээ” ХХК-ийн захирал …

  • 25 June

    Дүүргийн Засаг дарга ЕБС-ийн төгсөгчидтэй уулзлаа /видео/

    МАН-ын генсек Ж.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд нар Чингэлтэй дүүргийн ахлах сургуулийн 12-р ангийг  төгсөж байгаa анхны төгсөгчидтэй уулзаж, санал бодлоо солилцжээ. Ugluu.mn

  • 25 June

    Д.Ганболд: Энэ зам хөгжлийг дөтлөн иргэдийн хүслийг бүтээх ‘’Хүслийн зам, хөгжлийн жим’’ болох болтугай

    Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны жишиг авто замын нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга Д.Ганболд бүтээн байгуулалтад оролцсон байгууллага, санаачлага гаргаж дэмжсэн иргэддээ талархал илэрхийлээд хэлсэн үгэндээ: “Чингэлтэй дүүргээс 2015 оныг ‘’Гэр хорооллын хөгжлийг дэмжих ’’ жил болгон зарласан. Энэ хүрээнд олон арга хэмжээ, төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөж үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна. Ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэхэд төр …

  • 25 June

    НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Я.Мөнгөнцэцэгийг томиллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар Ягааны Мөнгөнцэцэг томилогдлоо. Я.Мөнгөнцэцэг нь  Олон улсын сэтгүүлч мэргэжилтэй.  2007 оноос өнөөдрийг хүртэл өдөр тутмын “Өдрийн сонин”-д Улс төр, гадаад мэдээллийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

  • 24 June

    Улиастай –Гачууртын замд шинээр 28 автобусны буудал барина

    Баянзүрх дүүргийн 20,23,28-р хорооны нутаг дэвсгэрт хамаарах Улиастайн уулзвараас Гачуурт чиглэлийн 11.0 км авто замын барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр  “Үйлсийн зам” ХХК ажиллаж байна. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжих 6 123 550 161 төгрөгийн төсөвт өртөгтэй уг замын ажлыг  2015 оны 06 дугаар сарын 03–наас 08 дугаар сарын 30-ны хооронд  гүйцэтгэж дуусгана. Ингэснээр одоогийн 7м-ийн өргөнтэй зорчих хэсгийг  8м болгон өргөтгөж , …

  • 24 June

    Хуучин циркэд гарсан түймрийг шуурхай унтраажээ

    Өчигдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Циркийн сургуулийн дээврээс утаа гарч байна гэсэн дуудлагыг шуурхай мэдээллийн утсанд ирүүлсэн байна. Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг,  Гал унтраах 14, 34  дүгээр анги, нийслэлийн Аврах ангийн 51 албан хаагч ажиллаж гал түймрийг шөнийн 03 цагт бүрэн унтраасан байна.Монгол улсын гавьяат жүжигчин Ж.Раднаабазарын …

  • 24 June

    Зуслангийн шинэ чиглэлд автобус явж эхэллээ

    06 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн зуслангийн чиглэл нээгдэж байна. “ЗҮ-1 Гүнт-Жигжид-Тэнгис кино театр” чиглэлд автобус, “ТҮ-2 Гоодой-Тэнгис кино театр” чиглэлд нэг автобус, “ТҮ-3 Баянбулаг-Тэнгис” чиглэлд нэг автобус тус тус үйлчилгээнд явна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

  • 24 June

    Маргааш нийслэлийн ИТХ – ын ээлжит хуралдаан болно

    Нийслэлийн ИТХ – ын ээлжит 28 дугаар Хуралдаан маргааш буюу Пүрэв гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: ·  Нийслэлийн ИТХ – ын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай ·  Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай / Бага тойруугийн хуучин барилгыг буулгах, оновчтой төлөвлөлтийн техник эдийн засгийн үндэслэл 53 243,3 га Гандантэгчинлэн хийд орчмын гэр хорооллын шинэчлэн дахин төлөвлөлт 53 га Налайх …