Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байдаг оршуулгын газрын байршил, хэмжээг тогтоож, зарим оршуулгын газрыг хаах тухай тогтоолын төслийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүллээ. Энэхүү тогтоолоор цаашид Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт оршуулга хийгдэж болох зөвшөөрөгдсөн оршуулгын газрууд болон нөөцгүй болж, хаагдсан оршуулгын газруудын хил хязгаар, талбайн хэмжээ, хамгаалалтын бүсийг нарийвчлан тогтоосон юм. Цаашид …
Нийслэл
February, 2015
-
8 February
Орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын А/977 дугаар захирамж, Нийслэлийн ИТХ-ын Тэгүүлэгчдийн Хурлын 90 дүгээр тогтоолоор баталсан журмын дагуу ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай Баянгол дүүргийн 39 орон сууцыг дахин төлөвлөхөөр болж, энэхүү ажлыг зохион байгуулахыг нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт даалгасан. Энэхүү ажлын хүрээнд Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 20 …
-
8 February
Нийслэлийн зарим нутаг дэвсгэрийн агаарын чанарын хэмжилтийн мэдээ
Нийслэлийн Агаарын чанарын албаны орчны агаарын чанарын хэмжилтийн 4 автомат суурин станцын Амгалан, Нисэх, Толгойт, Телевиз орчмын агаарын чанарын хэмжилтийн мэдээг 2015.02.02-02.08-ны байдлаар тоймлон хүргэж байна.
-
8 February
Иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших, ашиглах эрхийг баталгаажууллаа
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай” А/73 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэргэдэх “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн хурлаас гаргасан дүгнэлтийг үндэслэн 7 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажууллаа. Газар эзэмших эрх нь баталгаажсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай холбогдох хууль тогтоомж, журмын дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн …
-
6 February
Сар шинийн үзэсгэлэн худалдаа үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2 дугаар сарын 7-ны өдрөөс 2 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд “Арьс шир үйлдвэрлэлийн холбоо”, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, “Сүү” ХК, “Талх чихэр” ХК, “Өгөөж …
-
5 February
Баянхошууны хүүхдүүд гэрийнхээ ойролцоо дугуйланд хамрагдах боломжтой болов
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийгэм эдийн засгийн 2014, 2015 оны зорилтын хүрээнд нийслэлийн хүүхдүүдийг чөлөөт цагаараа өөрийн авъяас чадвараа хөгжүүлэх боломжоор хангах зорилгоор Монголын хүүхдийн ордоны салбаруудыг бусад дүргүүдэд тэр дундаа хотын захын гэр хороололд байгуулахаар төлөвлөн ажилласан. Үүний эхлэл болж Баянхошуунд анхны салбараа нээлээ. Салбар дугуйлан нь таван танхимтай, мэргэжлийн арван багштай бөгөөд 540 гаруй …
-
5 February
“Монгол Улс-Хотууд” хэлэлцүүлэг боллоо
Монголын хотуудын холбоо ТББ, НЗДТГ-тай хамтран “Монгол Улс – Хотууд” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун, Монголын хотуудын холбооны гүйцэтгэх захирал Б.Оюунбаяр, аймгуудын Засаг дарга, холбогдох байгууллагын төлөөлөл оролцож, нийслэлд дагуул хот байгуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, аймгийн төвүүдийг хот болгох, хот биеэ даахын ач холбогдол, хотын жишиг дүрмийн …
-
5 February
Налайх дүүрэгт санхүүжилтийн түр горим тогтоож, “хусагдсан дарга” Х.Болдбаатарын толгойг илсээр байна
Нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагддаг ардчиллын үнэт зарчимд тулгуурлан хөгжиж яваа улс билээ бид. Тэгвэл нэг хүний эрх ашгаар нийтийн эрх ашиг хохирч байгаад өнөөдөр хариуцлага тооцох нь бүү хэл толгойг нь илээд сууж байгаа нь харамсалтай. Учир нь Налайх дүүргийн 2015 оны төсөв 02 сарын 06 хүртэлх хугацаанд батлагдаагүй, төрийн албан хаагчид цалин урамшууллаа авч чадахгүй “төрийн …
-
5 February
Замын хөдөлгөөнд сахилгатай оролцохыг уриалж байна
Нийслэлийн хэмжээнд болон Хөдөө орон нутгийн замд тээврийн хэрэгслийг жолоодож яваа жолооч, гэр бүл, үр хүүхэд ойр дотнынхондоо аюулгүйн бүсийг зүүлгэж хэвшээгүй, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж зориулалтын суудал хэрэглэдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд байсаар байгаа нь хүний амь нас хохирох эрсдэлийг дагуулсаар байна. Oн гарсаар тээврийн хэрэгслийн даац, норм, стандартыг зөрчиж зорчигч тээвэрлэсэн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан зөрчлүүд …
-
5 February
Тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг www.smartcar.mn цахим хуудаснаас аваарай
Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас автомашин, өөрөө явагч хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан байгуулан, татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулж, www.smartcar.mn цахим хуудсыг ажиллуулж байгаа юм. Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн …
-
5 February
Э.Бат-Үүл хорих 461-р ангид хоригдож байгаа “Саусгоби Сэндс” ХХК-ийн ажилтнуудтай уулзлаа
Монголын Бизнесийн зөвлөл болон “Сео” клубын хүсэлтийн дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Канад улсын “Саусгоби сэндс” ХХК-ийн ажилтан болох Жастин Капла, Хилорион Кажуком, Кристобал Давид нартай 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр уулзсан байна.
-
5 February
Чингэлтэй дүүргийн Засаг дарга БНТУ-ын элчин сайдтай уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа. Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара …
-
5 February
“Томоогүй явж боллоо ээжээ” өдөрлөг зохион байгуулагдлаа
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас …
-
5 February
Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагуудад хийсэн шалгалтын дүн гарлаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, …
-
5 February
Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-н замд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалт хийнэ
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 02 дугаар сарын 07, 14-ний бямба гариг, 08, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш …