Нийслэл

February, 2015

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн удирдлагын мэндчилгээ

    Ирж буй Галзууруулагч  хэмээх хөхөгчин хонин жил Чингэлтэйчүүдэд минь ээл ивээлээ хайрлаж, эе эвийг дээдэлж үр хүүхэд, өвгөд хөгшдийн минь өлзий буян дэлгэрч, ард олноороо цэнгэл баяр бялхсан сайхан жил байх болтугай. Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлээрэй. Айл гэр бүрт аз жаргал бялхаж байхын сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Чингэлтэй Дүүргийн ИТХ-ын дарга  Д.БАТ-ЭРДЭНЭ Чингэлтэй Дүүргийн Засаг дарга Д.ГАНБОЛД Ugluu.mn

  • 17 February

    Нийслэлийн удирдлагууд Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ! Улаанбаатар хотын иргэд ээ!Ирж буй XVII жарны “Галзууруулагч” хэмээх модон хонин жилийн  сар шинийн мэндийг хүргэж, түмэн амгаланг тань айлтгая. Эргэх дөрвөн цагийн саалтад эв эеэр хорвоог хөглөж, хотлоороо ахуй амьдралаа нугалсаар ирсэн Монголын ард түмний уламжлалт их баяр Цагаан сартайгаа бид золгож байна. Монголчууд бид өрлөг түүх, өв соёл, ёс заншлаа үлэмж дээдлэн, азай буурал, …

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд үр дүнгийн гэрээ байгууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл дүүргүүдийн Засаг дарга нар, харъяа агентлагуудын удирдлагатай 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа энэ сарын 15-нд “Хангарьд” ордонд болов. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Хотын дарга Э.Бат-Үүлтэй үр дүнгийн гэрээ байгуулж, гарын үсэг зурав. Дүүрэгт саяхан тавдугаар цэцэрлэгийн барилгыг 100 хувь шинэчилж, ашиглалтад хүлээн авсан. Мөн 2014 онд Орон нутгийн хөгжлийн …

  • 17 February

    Чингэлтэй дүүргийн ИТХ, ЗДТГ-ынхан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

    Хөхөгчин Хонин жилийн сар шинийн баярыг угтан, энэ сарын 15-ны Ням гарагт Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газарт ажиллаж байсан ахмад буурлуудаа дүүргийн удирдлагууд Улсын Драмын Эрдмийн Театрт хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Д.Ганболд, Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн асуудал хариуцсан орлогч Ж.Лхагвасүрэн, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат, Ахмадын хорооны …

  • 16 February

    Битүүний өдөр улсын дугаарын хязгаарлалт үйлчлэнэ

    Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас жолооч, ард иргэддээ дараах санамж, сэрэмжлүүлгийг хүргүүлж байна.  “Сар шинийн баяр”-ын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ  иргэдийн аюулгүй, амгалан тайван  байдлыг ханган, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, гудамж замд хяналт тавин, өндөржүүлсэн бэлэн байдалд уртасгасан цагаар ажиллана. Мөн олон нийтийн аюулгүй байдлыг …

  • 15 February

    Ажил эхлэх цагийн хуваарийг өнөөдрөөс мөрдөж эхэллээ

    Монгол Улсын Засгийн газар №393 дугаар тогтоолоор  нийслэлд ажил эхлэх, дуусах цагийг зохицуулах эрхийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” А/105 дугаар захирамж гаргасан. Тус захирамжаар Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут, Ерөнхий Боловсролын Сургууль, цэцэрлэгийн эхлэх цагийг 08.00 цаг, …

  • 15 February

    Орон сууцны хорооллын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг баталлаа

    Нийслэлийн Засаг дарга “Эрх шилжүүлэх тухай” А/122 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Орон сууцны хороолол доторх гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг баталж, батлагдсан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт шилжүүллээ. Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын …

  • 15 February

    НИТХ-ын тэргүүлэгчид маргааш хуралдана

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2 дугаар сарын 17-ны өдөр буюу Мягмар гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Улаанбаатар Их сургууль орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж, дүрмийг батлах тухай  Үнэлгээний хороонд иргэний төлөөллийг томилох тухай  Журам батлах тухай / Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэхэд баримтлах журам / Хөтөлбөр …

  • 13 February

    Хотын төвөөр тээврийн хэрэгсэлд хөдөлгөөний хязгаарлалт хийнэ

    Монгол Улсын Их хурлын даргын урилгаар ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думын дарга Е.С.Нарышкин тэргүүтэй төлөөлөгчид 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийнэ. Энэ үеэр Улаанбаатар хотын төв, Туушин, Баянгол зочид буудал зэрэг газраар явган хүний болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хязгаарлалт хийх юм. Иймд иргэд та бүхэн хөрш орныхоо найрсаг харилцааг эрхэмлэн, хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж …

  • 13 February

    Хоёрдугаар сарын 12-ны гэрэл дохио, хурд хэтрүүлсэн зөрчил

    ЗХУТөв 2015.01.01-02.12-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 8194 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 02-р сарйн 12-нд гэрэл дохионы зөрчил 97, хурд хэтрүүлсэн 114 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ЗХДүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Гэрэл дохионы зөрчил № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 …

  • 12 February

    Сэрэмжлүүлж байна

    Нийслэлийн мэргэжилийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтаж Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй хэвийн  боов, бууз, банш, хиамны  үйлдвэрүүд,  үзэсгэлэн худалдаа зохион байгуулж буй худалдааны төвүүд, агуулах, хүнсний дэлгүүрүүд, импортлогч  аж  ахуйн  нэгжүүдийн  агуулах худалдаанд  хяналт шалгалт хийж байна. Худалдан авагч үйлчлүүлэгчдийн хувьд бараа бүтээгдэхүүнийг сонгохдоо худалдан авч буй бүтээгдэхүүнийхээ хадгалах хугацаа, хадгалагдаж байгаа нөхцөл нь …

  • 12 February

    2015.01.01-02.11-ны байдлаар гэрэл дохио, хурд хэтрүүлсэн 7983 зөрчил бүртгэгджээ

    ЗХУТөв 2015.01.01-02.11-ны байдлаар “Замын хөдөлгөөний дүрэм” зөрчсөн 7983 иргэнд гэрийн хаягаар нь торгуулийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. 2015 оны 02-р сарйн 11-нд гэрэл дохионы зөрчил 41, хурд хэтрүүлсэн 111 зөрчил бүртгэгджээ.  Их хотын соёлтой жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо ЗХДүрмээ баримтлан хөдөлгөөндөө соёлтой оролцоорой. УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ УДИРДЛАГЫН ТӨВ Улаан гэрэл дохионы зөрчил № PassDate PlateNumber ReasonCode Violation Info …

  • 11 February

    Дүнжингаравт сар шинийн ХАМГИЙН ТОМ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА болж байна

    Сар шинийн хамгийн том үзэсгэлэн худалдаа Дүнжингарав худалдааны төвд болж байна. 150 гаруй аж ахуйн нэгж оролцсон энэхүү үзэсгэлэн худалдаанаас хэрэглэгчид баярын ширээгээ чимэх амттан, цагаан идээ, гарын бэлэг, үндэсний хувцас, хөөрөг, даалин, үнэт эдлэл гээд бүхнийг худалдан авах таатай орчныг бүрдүүлжээ. Суман гүн, Өгөөж, MCS, Монос косметикс, Алиман сар, АПУ, Улаанбаатар гурил, Газар шим, Дорнод гурил, Мөнхийн шүүдэр, Аяс …

  • 11 February

    Нийтийн тээврийн баярын маршрут гарчээ

     Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/105 дугаар “Улаанбаатар хотод ажил эхлэх цагийг өөрчлөх тухай” захирамжаар замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод байршин, үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 07 цаг 40 минут болгосонтой холбогдуулан судалгаа хийж нийтийн тээврийн тээврийн үйлчилгээний алсагдсан 14 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлуулж, өөрчлөлт орууллаа. Шаардлагатай тохиолдолд иргэдийн зорчих эрэлтийг …

  • 11 February

    Сар шинээр худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

    Сар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараахь цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  18–нд  09.00 –24.00  цагийн хооронд ажиллаж, 02 дугаар сарын 19, 20, 21–нд амарч, 02 дугаар сарын 22-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Томоохон зах болон салбар дэлгүүрүүдтэй худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. “Номин холдинг” ХХК –ны салбар дэлгүүрүүд  02 дугаар …