Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатарын аялал жуулчлалын холбоо хамтран үндэсний аялал жуулчлалын “Улаанбаатур” үзэсгэлэнг 6-р сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Анх удаагаа зохиогдох гэж буй уг үзэсгэлэнгээс дотоодын амрагч, жуулчид аймаг, орон нутгийн байгалийн үзэсгэлэнт, түүх соёлын дурсгалт газруудын танилцуулга, амралт, рашаан сувиллын газруудын үнэ, байршил, хуваарь, үйлчилгээний талаар мэдээлэл авах …
Нийслэл
May, 2015
-
28 May
Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршилд өөрчлөлт орууллаа
Нийслэлийн Засаг дарга “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай” А/454 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн Засаг даргын 2014 оны А/684 дүгээр захирамжаар батлагдсан “Газар, барилгажилтын зөвлөл”-ийн 2014 оны 5 дугаар сарын 07, 6 дугаар сарын 02, 08 дугаар сарын 13, 12 дугаар сарын 17, 2015 оны 01 дүгээр сарын 10, 02 дугаар сарын 11, 03 дугаар сарын 27, …
-
28 May
Нийслэлийн авто замыг угааж, бороожуулалтын ажлыг гүйцэтгэж байна
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нь нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн 27 гудамж талбай бүхий 600 гаруй км замын засвар арчлалтыг хариуцан ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд 2013 онд зам угаах технологи нэвтрүүлсэн нь өнөөдөр Улаанбаатар нэгтгэлийн хамгийн идэвхитэй үйл ажиллагаануудын нэг болоод байгаа юм. Авто замыг угааснаар замын хөдөлгөөний нөлөөгөөр агаарт дэгддэг тоосонцрын хэмжээг бууруулах, иргэдийн ая …
-
27 May
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын үйл ажиллагаатай салбар зөвлөлийн анхдугаар хурал боллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны “Засгийн газарт үүрэг чиглэл өгөх тухай” зарлигийн дагуу Монгол Улсын Засгын газрын 2014 оны 118 дугаар тогтоолоор “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулан байгуулж, “Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах үндэсний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгасны дагуу нийслэлийн Засаг даргын “Зөвлөл байгуулах тухай” А/99 дүгээр захирамжаар байгуулсан …
-
27 May
Нийслэлийн Засаг дарга Мянганы сорилтын корпорацийн гүйцэтгэх захирлыг хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацийн Гүйцэтгэх захирал Дана Хайдыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Авлигын эсрэг нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Мянганы сорилтын корпорациас санхүүжүүлж хэрэгжүүлсэн утаагүй зуух төслийн талаар танилцуулж, санал солилцов. Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат – Үүл “Юуны өмнө хүрэлцэн ирж, уулзаж байгаад баяртай …
-
27 May
Нийслэлийн 2015 оны “шилдэг хороо” – г шалгаруулна
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилт, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг хангах, төрийн үйлчилгээг үр дүнтэй, бүтээлч, шинэлэг байдлаар зохион байгуулахад үндсэн нэгжийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, бодит үр дүнг дээшлүүлэх зорилгоор нийслэлийн “Шилдэг хороо” шалгаруулах болзолт уралдааныг жил бүр зохион байгуулдаг. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Улаанбаатар хотын хороодын Засаг дарга нарт …
-
27 May
Аж ахуйн нэгжүүд өөрийгөө хянаж, эрсдлээ тооцох боломжтой
“Хяналтын хуудас-эрсдлийг бууруулах баталгаа” сэдэвт сургалт, өдөрлөг энэ сарын 20-ны өдөр Улсын их дэлгүүрийн өмнөх талбай болох Цэрэндоржийн гудамжинд болж өнгөрлөө. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхлэгч, аж ахуйн нэгж, дотоод ажилтан, худалдан авагч нарт хяналтын хуудасны талаар анхан шатны мэдлэг олгох зорилготой тус яармагт “Өгөөж”, ”Түмэн шувуут”, “Хатан жолоо импекс” зэрэг хүнсний чиглэлийн 15 албан байгууллага, аж ахуйн нэгж оролцож өөрсдийн …
-
27 May
Хүүхдийн баяраар аюулгүй байдлыг хангаж ажиллахыг үүрэг болголоо
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайд соёл урлагийн болон худалдаа үйлчилгээний төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Нийгмийн …
-
27 May
Нийслэлд бага сургууль, цэцэрлэг барих зориулалтаар газар эзэмших эрх олголоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Газар эзэмших эрх олгох тухай” А/456 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Төсвийн байгууллагын зайлшгүй хэрэгцээнд зориулан нийслэлийн Боловсролын газарт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23 дугаар гудамжны баруун талд 0.5 га, Багануур дүүргийн 2 дугаар хороо, Нуур хороололд 0.5 га, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ трейд” ХХК-ийн эзэмшил газрын баруун …
-
27 May
Дүүрэг бүрт “хүүхдийн баяр”-ыг тэмдэглэнэ
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас жил бүр “Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ”-г Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд зохион байгуулдаг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу 06 дугаар сарын 01 – ний өдөр төв талбайг хүүхдүүдэд зориулан чимэглэн, 12 жил, Жангарын 6 баатрыг байрлуулна. Энэ үеэр хүүхдүүд төрөл бүрийн тэмцээн уралдаанд оролцохоос …
-
27 May
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
Тавдугаар сарын 27-ны Лхагва гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд урсгал засвар хийх тул та бүхэн зарлагдсан хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. Баянзүрх дүүрэг 11.00-17.30 цагт: 4, 7-р хороо 15-р хороолол 2, 3, 4, 8, 10, 12, 40, 41, 63, 64, 65, 66,120-р байр, Хаан банк, Стандарт хэмжил зүйн төв, Жоби-37, Дүүргийн НҮГ-2 ӨНААТҮГ, Улаанбаатар сан …
-
26 May
“Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдвээр хэлэлцэнэ
Монгол Улсын Их Хурлын Байгаль очин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам”сэдэвт хэлэлцүүлгийг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 10.00-13.00 цагт Төрийн ордны А танхимд зохион байгуулах гэж байна. Тус хэлэлцүүлэгт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Газар …
-
26 May
Жолооч нарын анхааралд: Тээврийн хэрэгслийн татвар төлөх хугацаа дуусахад 6 хоног үлдлээ
Монгол Улсын “Автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Хуульд хувь хүн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг жилд нэг удаа тухайн жилийн зургадугаар сарын 01-ний дотор төлөх үүрэгтэй бол албан байгууллага, аж ахуйн нэгж эхний хагас жилээр …
-
26 May
Аж ахуйн нэгжүүдийн тохижилтыг 14 хоног тутам шалгана
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзолт уралдааны хүрээнд нийслэлийн хэмжээнд байгуулагдсан 51 ажлын хэсгээс аж ахуйн нэгжүүдийн цэвэрлэгээ тохижилтод хяналт тавьж эхэллээ. Эхний ээлжинд аж ахуйн нэгжүүдэд тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээгээ сайжруулах хугацаат үүрэг өгч, хэрэгжилтийг 14 хоног тутам шалгаж тохижилтыг нь үнэлсэн наалт нааж байгаа юм. Эхний ээлжийн хангалттай гэсэн үнэлгээ …
-
26 May
Чингэлтэйчүүд 518.3 тонн хог, хаягдал цэвэрлэжээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын оюутны холбоо хамтран 5 дугаар сарын 23-ны Бямба гарагт дүүргийн хэмжээнд Бүх нийтийн их цэвэрлэгээний ажил зохион байгууллаа. Их цэвэрлэгээнд төрийн байгууллагын 400 гаруй албан хаагч, 1-19 дүгээр хорооны сайн дурын 200-гаад иргэн, Батлан хамгаалахын их сургуулийн 82 оюутан, “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ” ХХК-ий 50 ажилтан, дүүргийн Хөдөлмөрийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл