Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа. Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара …
Нийслэл
February, 2015
-
5 February
“Томоогүй явж боллоо ээжээ” өдөрлөг зохион байгуулагдлаа
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг, дүүргийн 9 дүгээр хороо хамтран “Томоогүй явж боллоо, ээжээ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн зорилго нь гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, архины хор уршгийг олон нийтэд таниулах, архины хамааралтай иргэдийг архинаас гаргах клуб байгуулах, клубын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, архинаас …
-
5 February
Нийслэлийн дүүрэг, харьяа газар, агентлагуудад хийсэн шалгалтын дүн гарлаа
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн тухай” хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/03 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн 2014 оны үйл ажиллагааны үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлэх ажлын хэсгийг байгуулж, …
-
5 February
Амралтын өдрүүдэд Дэнжийн 1000-н замд нэг чигийн хөдөлгөөн зохицуулалт хийнэ
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамжийн хүрээнд авто замын ачааллыг бууруулах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 02 дугаар сарын 07, 14-ний бямба гариг, 08, 15-ны ням гарагуудад Дэнжийн мянгын авто замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш …
-
5 February
Цагаан сараас өмнө Туул голоо цэвэрлэнэ
Сар шинээс өмнө хог шорооноосоо салдаг уламжлалт ёсны дагуу БОНХАЖЯ-ны харьяа газрууд, Гандантэгчинлэн хийдийн дэргэдэх Монголын бурхан шашны их сургуулийн оюутнууд, зарим ТББ-ын төлөөлөлтэй хамтран ирэх бямба гаригт Туул голын эрэг хөвөө орчмыг цэвэрлэх гэж байна. Цэвэрлэгээг Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хооронд хийхээр төлөвлөсөн бөгөөд энэ нь Туул голын бохирдлыг бууруулах, экологийн нөхцөлийг сэргээх чиглэлээр гарсан БОНХАЖ-ын сайдын 2015 оны …
-
5 February
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээтэй
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гэр болон орон сууцны хорооллын цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор 2-р сарын 07-оос 12-р сарын 20 хүртэл бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулна. Хуваарийн дагуу нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд их цэвэрлэгээг зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөөг батлан хэрэгжилтэд хяналт тавих, …
-
5 February
2 сарын 4-нд зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
2015 оны 02-р сарын 04-нд гэрлэн дохионы зөрчил 92, хурд хэтрүүлсэн 106 зөрчил бүртгэгдсэн. Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо болзошгүй ослоос урьдчилан сэргийлж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн соёлтой оролцоорой гэж Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. № PassDate PlateNumber ReasonCode Violation Info 1 2015/02/04 14:04:56 0141УНЛ SIGNAL RED / 0.21 2 2015/02/04 08:33:39 0234УНО SIGNAL RED / 0.158 …
-
5 February
Багануур, Багахангай дүүрэгт газар өмчлөх магадлал өндөр байна
Нийслэлд бүртгэлтэй иргэдэд газар шинээр өмчлүүлэхээр батлагдсан 8-н байршилд цахим хэлбэрээр газар өмчлөх хүсэлт хүлээн авах ажиллагаа 02-р сарын 09-ны өдрийн 12 цагаас албан ёсоор дуусах болно. Одоогийн байдлаар буюу 2015 оны 02-р сарын 05-ны өдрийн 13-н цагийн байдлаар нийтдээ 138,000 иргэн 8-н байршилд бүртгүүлээд байна. Харин Багахангай, Багануур дүүргүүдэд ирц хараахан бүрдээгүй байгаа учир энэ байршилд хүсэлт илгээсэн иргэдийн …
-
5 February
Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллага гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамтран ажиллана
НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Сингапур Улсын Хамтын ажиллагааны байгууллагын Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Кевин Чон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ноён Кевин Чон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. УИХ-аар баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын …
-
4 February
” Хаан гэр” рестораны галын шалтгаан одоогоор тогтоогүй
Өчигдөр 16.00 цагийн орчим “Метро маll” их дэлгүүрийн урд байрлах “Хаан гэр” рестораны гал тогоонд гал гарсан. Тус газар гал унтраах хоёр анги ажилласан боловч сэндвичэн барилга учраас галын тархалт хурдацтай тархаж хүч нэмэгдүүлэхээс өөр аргагүй хүрчээ. Мөн хүнсний IV-өөс СУИС хүртлэх замыг хаасан байна. Галын цар хүрээ томорч, галд унтраагчдыг угаартахаас сэргийлж түргэний эмч нар бэлэн байдалд ажилласан байна. …
-
4 February
Дүүрэг бүрт Сар шинийн үзэсгэлэн худалдаа явагдаж байна
Жил бүр сар шинийн баярыг тохиолдуулан нийслэлийн 6 дүүрэгт цагаан сарын үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил Баянзүрх дүүрэгт “Скай” их дэлгүүрийн гадна талбай, Бөхийн өргөөний гадна талбай, “Тэнгэр” бөөний худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт “Цэрэндоржийн гудамж”-ны гадна талбай, Чингэлтэй дүүрэгт Тусгаар тогтнолын талбай, Урт цагааны зүүн талын гадна талбай, Баянгол дүүрэгт “Лион” тауэр, Хан-Уул дүүрэгт “Скай трейдинг” ХХК, “Номингийн …
-
4 February
Амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар хязгаарлах түр зохицуулалт үйлчилнэ
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд авто замын ачаалал эрс нэмэгддэг тул нийслэлийн Засаг дарга “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар захирамж гаргаж, баярын өмнөх гурван долоо хоногийн амралтын өдрүүдэд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгой ялган замын хөдөлгөөнд оролцуулах түр зохицуулалт хийж байгаа. Автомашины улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол хязгаарлал тогтоосон бүсэд …
-
4 February
Чингисийн талбайд сар шинийн үзэсгэлэн худалдаа болно
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран сар шинийн баярыг угтаж “Цагаан сар-2015” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг 2015 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Их эзэн Чингис хааны талбайд зохион байгуулах гэж байна. Өргөтгөсөн худалдаанд Арьс шир үйлдвэрлэлийн холбоо, “Ноос ноолуурын холбоо”, “Алтан жолоо” групп, АПУ ХК, Сүү ХК, “Талх чихэр” …
-
4 February
Амралтын өдрүүдэд буухиа автобус иргэдэд үйлчилнэ
Нийслэлийн Засаг даргын “Сар шинийн баярыг угтсан зарим арга хэмжээний тухай” А/74 тоот захирамжийн дагуу сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор амралтын өдрүүдэд автомашиныг тэгш, сондгой дугаараар замын хөдөлгөөнд оролцуулж, буухиа автобус явуулахаар болсон. Энэ хүрээнд Дэнжийн 1000, Нарантуул зах руу 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 1-ний амралтын өдөр буухиа автобус …
-
4 February
Огцорсон Засаг ноёны ОНЦГОЙ ЭРХ
Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг тойрсон дуулиан шуугиан одоог хүртэл намжаагүй үргэлжилсээр. Учир нь 2014-12-19 нд хуралдсан дүүргийн ИТХ-ын 11 хуралдаанаар төлөөлөөлөгчдийн 56% хувь нь засаг даргаа огцоруулах шийдвэр гаргаж Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э. Батүүлд өргөн барьсан боловч одоог хүртэл хариу өгөлгүй усанд хаясан чулуу мэт байсаар. Хуулийн дагуу бол тав хоногийн дотор дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн …