Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 11-ны өдөр 233 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 83 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 150 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн ослоос …
Нийслэл
March, 2015
-
12 March
Шинэ орон сууцны 1 м.кв дундаж үнэ 2,157,300 төгрөг байна
Өнөөдөр Монгол банк, “Тэнхлэг зууч” компанитай хамтран 2015 оны 2 дугаар сарын Орон сууцны үнийн индекс”-ийг тооцоолон танилцууллаа. Энэхүү тооцоо, судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн 4068 орон сууцны үнийг хамруулсан бөгөөд энэ талаар “Тэнхлэг зууч” компаний захирал Б.Батзориг танилцуулав. Орон сууцны үнийн индекс 2015 оны 2 дугаар сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх сараас 0.5%, өнгөрсөн оны мөн үеэс …
-
11 March
Урьдчилгаа төлбөрөө төлсөн албан хаагчид байрны түлхүүрээ гардах боломжтой
Албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, орон сууцжуулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Төрийн орон сууцны корпорацитай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Төрийн орон сууцны корпораци нь нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Буянт-Ухаа 1, Буят-Ухаа 2 хорооллоос 2015 онд нийт 60 айлын орон сууцыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын төрийн тусгай албан хаагчдын орон сууцны хэрэгцээнд хуваарилах юм байна. Эхний ээлжинд Буянт-Ухаа …
-
11 March
Шуурхай мэдээ: Түргэн тусламжийн машинтай мөргөлджээ
Замын түгжрэл ихтэй нийслэл хотын маань жолооч нар яаралтай түргэн тусламжийн машинд зам тавьж, саадгүй явуулах үүрэгтэй, ухамсартай баймаар. Өнөөдөр 12 цаг 20 минутын үед ШУТИС, Өргөө-2, МУИС-ийн уулзвар замд эмнэлгийн түргэн тусламжийн машин, 2088 УНЗ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж осол гаргажээ. Олон улсын жишгээр өвчтөн түргэн тусламж дуудсанаас хойш эмч өвчтөн дээрээ 8-10 минутын хугацаанд ирж анхны тусламж үзүүлэх ёстой байдаг. …
-
11 March
Чингэлтэйчүүд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжинэ
Дүүргийн Засаг дарга Д.Ганболд 03.10-нд “Алтжин-Бөмбөгөр” худалдааны төвийн ерөнхий захирал С.Ансетя, Аюулгүй байдал хариуцсан инженер С.Мөнхбаяр нарыг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Засаг дарга Д.Ганболд “Бид жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ирсэн. Тэднийхээ ачааллаас үүрэлцэхийн тулд “Алтжин-Бөмбөгөр” төвд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэдээ талбай түрээслэх хүсэлттэй байна. Мөн Чингэлтэй хайрханы бэлд Эрдмийн цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж, 2 жилийн хугацаанд 10 …
-
11 March
Чингэлтэй дүүргийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болов
Энэ долоо хоногийн Мягмар гарагт Чингэлтэй дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж, дүүргийн Засаг дарга Д.Ганболд удирдан явуулсан юм. Дүүргийн Засаг дарга холбогдох хэлтэс, алба, газрын дарга нараас улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар 2015 онд баригдах цэцэрлэг, хүүхдийн эмнэлэг, спортын цогцолборын ажлын явцын талаар тодрууллаа. Дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Дамцагдорж, Цэргийн штабын дарга О.Даваарагчаа нар онцгой байдал, цэргийн штабаас …
-
11 March
Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан 3 дугаар сарын 16-ны өдөр буюу Даваа гарагт болно. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэнэ. Үүнд: Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай Нийслэлийн өмчөөс 2015 онд нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай Улаанбаатар орон сууц сангаас төрийн албан хаагчдад орон сууцны …
-
11 March
“Монгол цэргийн жавхаа – 2015” уралдааны нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын А/140 тоот захирамжийн дагуу нийслэлийн ЗДТГ-аас Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээнд байрлах анги, байгууллагын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа -2015” уралдааныг 3 дахь жилдээ энэ сарын 23 – наас 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 2 үе шаттайгаар зохион байгуулахаар болсон. Үүний дагуу “Монгол цэргийн …
-
11 March
Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов
Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүхт тур” компанид удирдамжгүй шалгалт хийх талаар хуульд нийцээгүй үүрэг чиглэл өгч, хяналт шалгалтын давхардал бий болгосон Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбурамд МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд хариуцлага тооцож, сануулах сахилгын шийтгэл ногдууллаа. Мөн тушаалаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2-т заасныг зөрчиж, удирдамжгүйгээр шалгалт хийсэн улсын байцаагчид хариуцлага тооцохыг У.Сосорбурамд …
-
11 March
2015.03.10-ны өдөр зөрчил гаргасан жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 03-р сарын 10-ны өдөр 249 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 78 зөрчил бүртгэгдсэн бол хурд хэтрүүлсэн 171 зөрчил бүртгэгджээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг мөрдөж эхэлснээс …
-
10 March
Төрийн бус байгууллагууд ногоон байгууламж, хог хаягдалд хэрхэн хяналт тавихаа танилцууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас төрийн бус байгууллагуудад хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж хамтран ажиллах санал хүргүүлсэн. Энэ саналын дагуу нийт 12 байгууллага материалаа ирүүлснээс “Нийслэлийн ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ, “Монголын байгаль орчны мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбооны дээд зөвлөл” ТББ, “Далайн цалгиа” ТББ, “Монголын газрын менежментийн холбоо” ТББ-ууд ногоон байгууламжаар, “Монголын хог хаягдлын менежментийн холбоо ТББ”, …
-
10 March
“Ургах наран”-гаас “ундарсан” бохир хэрээс хэтэрлээ
Бид өмнөх нийтлэлдээ “Ургах наран хорооллын бохир хальж хөлдөн иргэдийн эрүүл мэндэд аюул занал учруулж буй” талаар мэдээлсэн. http://www.ugluu.mn/105413.html 2013 оны 03 сард ашиглалтанд орсон Баянзүрх дүүргийн XI дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан “Ургах наран” хороолол бохирын асуудлаа бүрэн шийдэлгүй байрандаа оршин суугчдыг оруулснаар өдгөө 2 жил гаруйн хугацаанд эрүүл хөрсийг бүрэн бохирдуулан, нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд ноцтой аюул учруулсаар …
-
10 March
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооноос сурагчдад сургалт явуулав
Чингэлтэй дүүргийн долоодугаар хорооны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ нь “Таны итгэл” Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран гуравдугаар сарын 6-ны өдөр өсвөр насны хүүхдүүдэд сургалт зохион байгууллаа. 46 дугаар сургуулийн 10 дугаар ангийн сурагчдын дунд “Өсвөр үеийнхэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Өсвөр үеийн эрүүл мэнд, харилцаа, хорт бодисын хэрэглээ, архи тамхины хор уршиг”, “Хөвгүүдийн эрүүл мэнд“, …
-
10 March
Чингэлтэй дүүргийн эмэгтэйчүүдийн уулзалт, арга хэмжээ боллоо
Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан “Эмэгтэйчүүдийн эрх ба нийгэм дэх оролцоо” сэдэвт дүүргийн эмэгтэйчүүдийн уулзалт, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг дарга Тамгын газар хамтран Соёл урлагийн Их сургуулийн “Оюутан театр”-т зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Эрдэнэбат Засаг дарга Д.Ганболдын мэндчилгээг …
-
10 March
Тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгавар боловсруулж байна
НИТХ – ын Тэргүүлэгчдийн А/166 дугаар тогтоолоор “Нийтийн эдэлбэр газрыг дахин төлөвлөн байгуулах журам” батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас мэдээлэл хийлээ. Уг журмын хүрээнд тохижилтын ажлын жишиг зураг төслийн даалгаврыг “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”, Гэр хорооллын дахин төлөвлөлт, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл