Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны нийгэм, эдийн засгийн зорилтын хүрээнд байгаль орчны чиглэлээр ой зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу нийслэлийн ногоон бүсэд 230 га талбайд ойжуулалт, ой нөхөн сэргээх ажил, 80000 га тайлбайд ойн хөнөөлт шавьж, өвчний судалгаа хийнэ. Мөн 5000 га талбайд тэмцлийн ажил явуулахаар төлөвлөжээ. Элсний нүүдэл цөлжилтөөс хамгаалах зорилгоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт …
Нийслэл
January, 2015
-
15 January
“Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-т хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллана
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын 2015 оны хөрөнгө оруулалтын төсвийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар нар танилцууллаа. Монгол наадам цогцолбор ОНӨТҮГазар нь нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2014 онд 1584 м2 хоёр ширхэг агуулахын барилга, 432 м2 талбайтай конторын барилга, …
-
15 January
Улаанбаатар хотын үерийн эрсдлийн үнэлгээ хийжээ
Улаанбаатар хот нь дөрвөн уулын дунд, Туул голын цутгал Сэлбэ, Улиастай голын савд байрлаж Монгол орны уруйн үер буудаг мужид хамаардаг. Нийслэлийн хэмжээнд 1966 оны үерээс хойш 178 км урт үер усны хамгаалалтын байгууламж, шугам барьж байгаа боловч хот хүрээгээ тэлж буй өнөөгийн нөхцөлд захын гэр хорооллууд үерт өртсөөр байна. Тиймээс цаашид авах арга хэмжээ, стратегийг боловсруулах шаардлагатай байгаа юм. …
-
14 January
Алдарт ногоон уут урдаас орж ирдэг нь тодорхой боллоо
Хотын дарга Э.Бат-Үүл болсноос хойш олон ШБОС хэрэгжүүлж байгаа ч нүдээ олсон нь ч байна, олоогүй ч байна. Буруу рультэй машин хотын төвөөр явуулахгүй гэж яриад олон нийслэлчүүдийг цус харвуулахаа шахсан. Дундаж, дунджаас доогуур амьдралтай хүмүүс жижиг япон машин унадаг. Нийслэлийн гудамжаар дүүрэн приусууд. Зөв рультэй машин нь дандаа баячуудын том жийпнүүд. Хэдэн муусайн соната, элентранууд. Буруу талдаа рультэй машиныг …
-
14 January
Чингэлтэй дүүрэгт үндсэн хуулиа сахин хүндэтгэх өдөрлөг боллоо
Монгол Улсын Үндсэн хуулийн 23 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд уулзалт өдөрлөг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд шинэ Үндсэн хууль батлалцсан Улсын Их Хурлын гишүүн, АИХ-ын 13 дугаар тойргийн депутат Д.Лүндээжанцан, Дүүргийн удирдлагууд, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, иргэдийн төлөөлөл оролцлоо. Арга хэмжээг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ нээж, баярын мэнд …
-
14 January
Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах тухай” А/30 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар болзошгүй гамшгийн аюулаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтныг хамгаалах, аврах, хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд сурган дадлагажуулах, хүч хэрэгслийн харилцан ажиллагааг зохион байгуулах зорилгоор Онцгой комисс, гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн анги, ард иргэдийг гамшгийн …
-
14 January
129 өрхийн эрүүл мэндийн төвтэй гүйцэтгэлийн гэрээ байгуулна
Нийслэлийн Засаг “Өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй гэрээ байгуулах тухай” А/35 дугаар захирамж гаргаж, байгууллагын тогтвортой байдлыг хангаж, 2014 онд байгуулсан гүйцэтгэлийн гэрээгээ биелүүлэн ажилласан 129 өрхийн эрүүл мэндийн төвийн нэрсийг баталлаа. Гүйцэтгэлийн гэрээгээ “Бүрэн хангалттай”, “Хангалттай” биелүүлсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй нэг жил, “Ажил сайжруулах” үнэлгээтэй дүгнэгдсэн өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй 6 сарын хугацаатайгаар 1 сард багтаан 2015 оны гүйцэтгэлийн …
-
14 January
Нийслэлийн санхүү, эдийн засгийн салбарт 2015 онд хийгдэх томоохон ажлууд
Нийслэлийн санхүү, эдийн засгийн бодлогын хүрээнд дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж байна. Үүнд: Төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт Эдийн засгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт Өмч, хөрөнгийн бодлого, зохицуулалт Худалдан авах ажиллагааны бодлого, зохицуулалт Эдгээр үйл ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд төсөв, санхүүгийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналтын шатанд иргэдийн оролцоог хангаж, мэдээлэл, үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах үндсэн зарчмыг баримтлан ажиллаж …
-
13 January
01 сарын 12-нд замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр улаан гэрлэн дохионы 106 зөрчил, хурд хэтрүүлсэн 118 зөрчил бүртгэгдэжээ. “Замын хөдөлгөөний хяналтын камераар илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох тухай журам”-ыг мөрдөж эхэлснээс хойш гарч болзошгүй зам тээврийн осол, …
-
12 January
Цэргийн үүрэгтний бүртгэл ажил 50.2 хувьтай явж байна
Монгол Улсын “Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийн 24 дүгээр зүйл, нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1025 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн хэмжээнд 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг зохион байгуулж байна. Цэргийн үүрэгтний бүртгэл нь цэргийн үүрэгтний нөөц, цэргийн дайчилгааны даалгаврыг биелүүлэх боломжийг тодорхойлох, цэргийн алба …
-
12 January
Налайх, Багануур дүүргийг хот болгох асуудлаар санал асуулга явуулна
Нийслэлийн нутаг дэвсгэрийн тэнцвэрт хөгжлийг хангах, Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд нийслэлийн дагуул, хаяа хот, тосгоныг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж Багануур, Налайх дүүрэгт иргэдийн оролцоотойгоор хот байгуулах шийдвэр гаргах, хотын дүрэм батлуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга захирамж гарган 2014 оны 11-р сараас эхлүүлсэн. 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нийслэл болон Багануур, Налайх дүүрэг, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын …
-
12 January
Угсармал орон сууцнуудад дулаан техникийн шинэчлэлийг үе шаттай хийнэ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас угсармал орон сууцанд дулаан техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөр боловсруулсан. Энэ хөтөлбөрийн хүрээнд хуучны барилгуудын гадна хана, зоорийн давхар таазны дулаалга, гадна орцны цонх, хаалга солих ажил хийгдэх юм. Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцны 14 хороололд 1965-2000 онд баригдсан угсармал орон сууцны 1077 барилгад 45462 өрх амьдарч байна. Эдгээр барилга нь хуучирч муудсан учраас дулааны …
-
11 January
Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төв 24 цагаар ажиллаж байна
Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төв нь нийслэлийн хэмжээнд ус, дулаан, цахилгаан хангамж, нийтийн тээвэр, хог хаягдал, зам талбайн цэвэрлэгээ, тохижилт үйлчилгээ буюу хотын аж ахуйтай холбоотой бүх асуудлыг нэг төв дээр зангидаж 24 цагийн турш хяналт, зохицуулалт хийн ажиллаж байна. Тухайлбал, Дулааны шугам сүлжээ, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар нэгтгэл, ОСНААУГ болон Зүүн, Төв, Баруун …
-
11 January
Олон нийтийн цагдаа болох хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
Нийслэлийн ИТХ-аас Улаанбаатар хотын хэмжээнд 2015 онд ажиллах Олон нийтийн цагдаагийн ажилтны орон тоог 304 байхаар тогтоосон. Иймд Цагдаагийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, “Олон нийтийн цагдаагийн ажилтны дүрэм”-ийн 3.1 дэх хэсэгт бүрэн дунд ба түүнээс дээш боловсролтой, сэтгэц, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн, цагдаагийн байгууллагын сургалтад хамрагдаж, тэнцсэн, эрх зүйч мэргэжилтэй 20 нас хүрсэн Монгол Улсын иргэний хүсэлтийг …
-
11 January
Нийслэлийн 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөө
Нийслэлийн 2015 онд худалдан авах бараа, ажил, үйлчилгээний ерөнхий төлөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл