Нийслэл

March, 2019

  • 13 March

    С.Амарсайхан: Цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийн хязгаарыг тогтоох хэрэгтэй

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Ниймгийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа уриалга гаргах тухай асуудлыг танилцууллаа. Өнгөрсөн онд нийслэлийн Цагдаагийн газраас архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр шат дараатай олон ажлыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд давхардсан тоогоор 79.3 мянган аж ахуй нэгж, 51.8 мянган иргэнд шалгалт хийжээ. Мөн 25.652 гэмт хэрэг бүртгэгдсэнээс …

  • 13 March

    Хотын дарга АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзав

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Америкийн нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческийг хүлээн авч уулзлаа. Талууд хоёр улсын хотуудын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улаанбаатар хотын хөгжил дэвшил болоод тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэхэд  мэргэшсэн боловсон хүчин, хүний нөөцийн хувьд дутагдалтай …

  • 13 March

    Барилгуудын орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж байршуулж байна

    Нийслэлд төрийн болон төрийн бус, аж ахуй нэгж, боловсрол, эрүүл мэнд, худалдаа үйлчилгээний байгууллагын болон нийтийн орон сууцны 37783 барилгын 85009 орц, гарц байна гэсэн судалгааг 2018 оны эцсээр гаргасан. “Дэлхийн зөн” Монгол олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Гамшигт тэсвэртэй хотууд” төслийн дэмжлэгтэйгээр  барилгуудын 85009 орц, гарц дээр урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, санамж бүхий стикер, наалтыг 2019 оны есдүгээр сарын 01-ний өдөр …

  • 12 March

    НИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав

    Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзав. Уулзалтад нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагвын зүгээс элчин сайд Майкл Клеческигт хандан талархал илэрхийлээд “Улаанбаатар хот АНУ-ын Денвер, Оакланд хотуудтай олон жил Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоон, …

  • 12 March

    С.Амарсайхан: Иргэд байшингаа яаж ч өөрчилж орон сууцаа шинэчлэн тохижуулж болно

    Иргэд өөрсдийн газартаа инженерийн болон нийгмийн дэд бүтцээр хангагдсан, тав тухтай, тохилог  амьдрах нөхцөлийг бүрдүүлж, газар шинэчлэн зохион байгуулах “Дэд бүтцийн төв” төслийн явцтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон нийслэлийн Засаг даргын Гэр хороолол, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү дүүргийн удирдлага, албаны хүмүүс очиж танилцлаа. “Дэд бүтцийн төв” төслийн …

  • 12 March

    МҮЭСТО-ны хойд талын болон 25 дугаар эмийн сангийн зам дагуух том самбаруудыг буулгажээ

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 оноос зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламжуудыг үе шаттайгаар албадан буулгаж эхэлсэн. Өчигдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах МҮЭСТО-ны хойно байрлах том оврын дөрвөн ширхэг зар сурталчилгааны самбар, 25 дугаар эмийн сан дагуух том оврын самбарыг тус тус буулгасан байна. 2018 оноос хойш одоогийн байдлаар 1,200 ширхэг зар сурталчилгааны самбар буулгаад байгаа аж.  

  • 11 March

    Хотын дарга С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайдтай уулзлаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К. Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд И.К.Азизов нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болсонд баяр хүргэн амжилт хүслээ. Улаанбаатар хот ОХУ-ын Москва хоттой 1957 онд найрсаг, хамтын ажиллагааны гэрээнд гарын …

  • 9 March

    Нийт 487 зээлдэгчид ипотекийн зээлийн санхүүжилт олгожээ

    Монголбанк ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард 15.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 210 иргэнд олгож, оны эхний өссөн дүнгээр 31.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт 487 зээлдэгчид олгожээ. Засгийн газрын төсвийн боломжоос шалтгаалан 2020 он хүртэл Монголбанк ипотекийн зээлийг үргэлжүүлэн хэрэгжүүлэхээр болсон. Өнгөрсөн онд орон сууцны 8 хувийн зээлд зарцуулсан 300-аад тэрбум төгрөгийн зээлийн 180 тэрбумыг Монголбанк, 120 тэрбум төгрөгийг Засгийн газар …

  • 8 March

    Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төсөлд санал авч эхэлжээ

    Нийслэлийн нутаг дэвсгэрт газар ашиглалтыг холбогдох хууль журамд нийцүүлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто болон явган зорчигчийн хөдөлгөөний эрчмийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, тохижилт бүхий газрын хэмжээг нэмэгдүүлэх  зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг боловсруулан олон нийтийн санал авах ажил хийгдэж байна. Саналыг 2019 оны 03 дугаар сарын 07-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг …

  • 7 March

    Баянзүрх дүүргийн 142 дугаар сургуулийг нээлээ

    Баянзүрх дүүргийн Х хороонд барьж ашиглалтад оруулсан лаборатори 142 дугаар сургуулийг өнөөдөр нээлээ. Нээлтийн ёслолд БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба,  төлөөлөгч Д.Мөнхжаргал, Т.Цэрэнноров, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нарын албаны хүмүүс оролцлоо. Нийтдээ 480 хүүхэд хичээллэх боломжтой тус байрыг “Түмэн өргөө хаус” компанийнхан сургуулийн стандартаар барьсан бөгөөд уг барилгыг дөрвөн …

  • 7 March

    Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны төлөвлөгөөгөө баталлаа

    Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2019 оны анхны хуралдаанаа өчигдөр (2019.3.6) зохион байгуулж, үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг баталлаа. Хурал 100 хувийн ирцтэй, гишүүн байгууллагууд бүрэн оролцов. 2018 онд улсын хэмжээнд 36.220 гэмт хэрэг үйлдэгдсэний 25.652 буюу 70.8 хувь нь нийслэлд гарсан байгаа тухай хурлын үйл ажиллагааг нээн нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах …

  • 7 March

    70 байршилд шинэ явган хүний зам гаргана

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан боллоо. Хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт хашаа, хайс барих ашиглах журам батлах тухай асуудлыг эхлэн хэлэлцлээ. Журмын төслийг Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцууллаа. Журмын төслийг боловсруулахдаа Төрийн ордноос 0.5 км радиуст 84.2 км газар, өнгөрсөн онд Их тойруугийн 1113.2 га талбарт хөдөлгөөний …

  • 6 March

    С.Амарсайхан: Хэрэв би өөрөө алдаа дутагдал гаргавал миний явсан суусан газар бүрд та бүхэн шууд сануулж хэлээрэй  

    Нийслэлийн Удирдах ажилтнуудын өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн дээр  /2019.03.05/  Нийслэлийн Засаг дарга  бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы  хэлсэн үгнээс тоймлон хүргэе. Шинэ үеийн Улаанбаатарчуудыг шинэ амьдралын хэв маягт төлөвшүүлэх ажлыг хийх ёстой. Энэ ажлыг бид сургууль, цэцэрлэгээс эхлэх болно…” “Бид өдрийн асуудлаа шийдэж чадахгүй, өөрийн ажлаа хийж чадахгүй байж шөнө наргиж цэнгэх асуудлыг дэвэргэж, хөгжүүлж болохгүй. Иймд “шөнийн гудамж” гэх асуудал …

  • 6 March

    Ш.Анхмаа: Гурван ээлжээр хичээллэдэг бүх сургуулийг 2020 он гэхэд хоёр ээлжинд шилжүүлнэ

    Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан нийслэлийн Засаг даргын санаачилгаар зохион байгуулж буй “Их хотын бүсгүйчүүд-2019” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа хэрэгжүүлж буй арга хэмжээнийхээ талаар илтгэл тавилаа. Тэрбээр “Нийслэл хотын эмэгтэйчүүдийн төлөөлөл, эрхэм хүндэт зочид та бүхэнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр бид эрхээ хамгаалах …

  • 6 March

    “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” уралдааны шилдгүүд тодорлоо

    Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт сурагчдын өвлийн амралтыг тохиолдуулан амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлэхээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 15-наас энэ оны хоёрдугаар сарын 22-ны хооронд “Дарь-Эхийн хөгжил миний нүдээр” эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулж, шилдгүүдийг өнөөдөр тодрууллаа. Эссэ бичлэгийн уралдаанд Баянзүрх дүүргийн II, XXI, XXVII хорооны 275 сурагч бүтээлээ ирүүлжээ. Уралдааны дунд ангийн ангиллын тэргүүн байранд 102 дугаар сургуулийн …