Нийслэл

March, 2019

  • 23 March

    Баянзүрх дүүргийн хоёр тойрогт ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна

    Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнөөдөр ИТХ-ын дахин сонгууль явагдаж байна. Санал авах ажиллагаа өглөөний 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжлэх юм. Дахин сонгуульд Монгол ардын нам, Бүгд найрамдах нам, Монголын Ногоон нам, Монгол консерватив намын тус бүр хоёр нэр дэвшигч болон дөрвөн бие даагч нэр дэвшин өрсөлдөж байгаа. Санал авах байрууд: БЗД-ийн 10 дугаар хорооны иргэний танхим, …

  • 23 March

    Баянзүрх дүүрэгт дахин сонгууль болохтой холбогдуулж хотын дарга захирамж гаргав

    Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт дахин сонгууль гуравдугаар сарын 23-ны өдөр болохтой холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч захирамж гаргалаа. Санал авах өдөр буюу гуравдугаар сарын 23-ны өдөр нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясахад үүрэг болгожээ. Мөн …

  • 21 March

    Нийслэлийн Засаг дарга хоёр орлогчтой ажиллана

    Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг батлав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нь Хөгжлийн бодлого, Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан хоёр орлогчтой байна. Мөн Хот байгуулалт, Инноваци, технологи, Агаар, орчны бохирдол, Зам, тээвэр хариуцсан төсөл, хөтөлбөрийн удирдагчдыг Засаг даргын орлогчтой дүйцэх түвшинд ажиллуулах юм. Харьяа 33 агентлагийн хоёрыг нэгтгэн, …

  • 21 March

    Хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр нийслэлийн иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, “Оргил” салбаруудад өглөө 09.00-17.00 цагийн хооронд зохион байгуулсан бөгөөд 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр нийт 201 иргэнд …

  • 19 March

    Байгаль орчинд ээлтэй LINE TRACE ROBOT автобус угсрах бүтээлч арга хэмжээ боллоо

    “Монголын бүтээлч ирээдүй-технологид суралцая” зорилтод хөтөлбөрийн хүрээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Миний анхны робот” бүтээлч арга хэмжээний энэ удаагийн цувралаар замын түгжрэлийг сааруулах ач холбогдолтой байгаль орчинд ээлтэй Line Trace Robot автобус угсрах онолын сургалт болон бүтээлч арга хэмжээг явууллаа. Дөрөвдүгээр цуврал болох “Миний анхны робот-4” бүтээлч арга хэмжээнд оролцох хүүхдүүдэд зориулан хоёрдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд япон багш, япон улсад …

  • 19 March

    Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв нээгдлээ

    Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар залуучуудын сайн дурын ажлыг дэмжиж, тэдний оролцоог нэмэгдүүлэх, тусч соёлыг дэлгэрүүлэх, эерэг хандлагатай, бүтээлч иргэдийг төлөвшүүлэх зорилгоор “Нийслэлийн залуучуудын сайн дурынхны хөгжлийн төв”-ийг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ-тай хамтран нээж байна. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: Тус төвийн үйл ажиллагааг “Сайн дурынхны хөгжлийн төв” НҮТББ бие даан явуулах бөгөөд энэхүү төвөөр …

  • 19 March

    “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-өөс нэлээд зөрчил илэрчээ

    Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай танилцах, хяналт шалгалт явуулах, тодорхой дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах чиг бүхий Ажлын хэсгийг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Батсүмбэрэл ахлан, эдгээр өдрүүдэд төслийн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж байна. Ажлын хэсэг “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл” болон  “Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах төсөл-2”-ын үйл ажиллагааг …

  • 18 March

    АН-ынхан гэрээгээр халхавчлан мөнгө тарааж байгаад баригджээ

    Ирэх бямба гарагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 болон 19 дүгээр хороонд явуулах дүүргийн ИТХ-ын дахин сонгуульд нэр дэвшигчид мөнгө тарааж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Баянзүрх дүүргийн МАН-ын хорооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, энэ талаар мэдээлэл хийсэн юм. 2016 онд дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн АН-ын хоёр гишүүн Сонгуулийн тухай хуулийг зөрчиж мөнгө тараасан учраас гурван шатны шүүх дахин сонгууль явуулах …

  • 18 March

    Сонгинохайрхан дүүрэгт шинээр 9 сургууль, 6 сургуулийн өргөтгөлийн ажил хийгдэнэ

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнд дүүргүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийдэг билээ. Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн өнөөдрийн зөвлөгөөний үеэр мэдээлэл хийсэн юм. Мэдээллийнхээ эхэнд Засаг дарга Ж.Сандагсүрэн дүүргийнхээ тоон мэдээллийг хүргэлээ. Сонгинохайрхан нь 32 хороотой, 120.1 га газар нутагтай, 322458 хүн амтай нийслэлийн томоохон дүүрэг юм. Тус дүүрэгт Монгол Улсын нийт хүн амын 11.6, нийслэлийн нийт хүн амын 22.8 …

  • 18 March

    Худалдан авах ажиллагааг олон нийтэд нээлттэй хэрэгжүүлэхийг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтны өнөөдрийн шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан зарим асуудалд тодруулга авч, холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасангаас “нутгийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрхийг үнэлэх ажил ямар байгаа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэдэн сард танилцуулах” талаар …

  • 18 March

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан шагнал гардууллаа

    Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын шагналаар зарим тэргүүний офицер, ахлагч, ажилтан албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Шагналыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар нар гардуулан өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын …

  • 15 March

    С.Амарсайхан: Улаанбаатар хотод Парис хотын нэрэмжит гудамж нээх тал дээр судлан ажиллаж байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинтэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн хөгжил, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээврийн сүлжээнд дэвшилтэт технологи бүхий агаарын дүүжин тээврийн төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцлоо. Ирэх 2020 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд …

  • 14 March

    Нийслэлийн итх-ын ээлжит хуралдааныг ирэх 28-нд товлолоо

    Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар өмч шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцсэн юм. Нийслэл дэх Төрийн аудитын газраас балансдаа бүртгэлтэй 348 сая 530 мянган төгрөгийн үнэ бүхий 77 нэр төрлийн машин, тоног төхөөрөмж, 95 нэр төрлийн тавилга, эд хөрөнгө, гурван нэр төрлийн программ хангамж, тээврийн хэрэгслийг төрийн өмчид шилжүүлэх хүсэлт ирүүлжээ. Тэргүүлэгчид нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдаж авсан хөрөнгийг энэ мэтээр шилжүүлж болохгүй …

  • 14 March

    Сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажлыг шийдвэрлэх үүргийг өглөө

    Хотын захирагч С.Амарсайхан баянзүрх дүүрэг дэх сургууль, цэцэрлэгийн “царцсан” барилгын ажилтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэх үүрэг өглөө. Боловрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Дэд сайд Г.Ганбаяр, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нараар ахлуулсан баг өнөөдөр Баянзүрх дүүрэгт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явц, нөхцөл байдалтай  өглөөний 08:00 цагаас эхлэн танилцаж,  газар дээр нь …

  • 14 March

    Өнөөдөр 16.00 цагт гамшгийн дуут дохио дуугарна

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”, “Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16.00 цагт гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дохиогоор дадлага сургууль зохион байгуулдаг. Эхний дуут дохиогоор төрийн захиргааны байгууллага, аж ахуй нэгж, гамшгаас хамгаалах улсын албад, …