Нийслэл

June, 2018

  • 18 June

    Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй

    Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хийгдэж буй хууль бус нүүрс олборлолт, түүнээс иргэдийн эрүүл мэнд, амь насыг хамгаалах зорилгоор тус дүүргийн оршин суугч иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар болсон юм.  Санал асуулга  энэ сард хоёр үе шаттай болсон бөгөөд гуравдугаар үе шатны хүрээнд зөвлөлдөх уулзалт хийж түүнээс гарсан үр дүнг засгийн газарт хүргүүлэхээр …

  • 18 June

    Налайх дүүргийн өрхийн эмнэлгүүдэд даралтын аппарат бэлэглэлээ

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Швейцар улсын “Новартис сан,  ”Оном сан“ хамтарч  Эрүүл зүрх-Эрүүл Улаанбаатар” төслийн хүрээнд Налайх,  Бага-Хангай дүүргийн бүх өрхийн эмнэлэгт  найман багц цусны даралт хэмжих  аппарат гардууллаа. НИТХ–ын дарга С.Амарсайхан “Налайх дүүрэгт эрүүл мэндийн салбарт тулгамдсан, ээдрээтэй олон асуудал бий. Гэхдээ бид олон асуудлыг газар дээр нь шийдэж байгаа. Өнгөрсөн жил бид маш олон ажил амжуулсан. Түүний нэг нь иж бүрэн …

  • 14 June

    “Нийслэлд биеийн тамир, спортыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг батлав

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн өчигдрийн  ээлжит  хуралдаанаар “Биеийн тамир, спортыг 2017-2020 онд хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийн төслийг  хэлэлцлээ. Төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Дэд хөтөлбөрийн гол зорилго нь нийслэлийн иргэдийн бие бялдрыг чийрэгжүүлж, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн биеийн тамир, спортын ажил үйлчилгээ, орчин нөхцөлийг сайжруулахад оршиж байгаа юм. Дэд хөтөлбөрийн хүрээнд дөрвөн зорилт, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөнд 53 арга хэмжээг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ. Манай улс  2020 …

  • 13 June

    Налайх дүүрэг дахь мах боловсруулах үйлдвэр энэ намар ашиглалтад орно

    НИТХ-ын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгч Ц.Байгалмаа, П.Баярхүү нар болон НХХААГ,НАЗХГ, НГА, НМХГ-ын албаны  хүмүүсийн хамтаар Налайх дүүрэгт баригдаж буй мах боловсруулах үйлдвэр барих төслийн үйл ажиллагааны явцтай танилцлаа. Энэхүү мах боловсруулах үйлдвэр нь иргэдэд үйлчлэх үйлчилгээний байр, бэлэн болгосон бүтээгдэхүүнийг зарж борлуулах төв, бог, бод  малыг төхөөрөх байр гэсэн таван хэсэг барилгаас бүрдэх юм байна. Нийт 6.2 га газарт энэхүү …

  • 6 June

    “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих дэд хөтөлбөр”-ийг баталлаа

     НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр  хуралдлаа. Хуралдааны эхний асуудлаар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих” дэд хөтөлбөрийн төслийг Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр танилцуулав. Энэхүү хөтөлбөрийн төсөл нь 4 зорилт 19 үйл ажиллагаа бүхий 6 хавсралттай. Эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, нийтийн тээвэр, мэдээллийн хүртээмжийг сайжруулах талаар тусгажээ. Хөтөлбөрт нийслэлд амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамрагдах бөгөөд  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, …

  • 6 June

    Нийслэлийн хүн амын аюулгүй байдлыг хангах, ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлав

    НИТХ–ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Нийслэлийн хүн амын ус хангамжийн аюулгүй байдлыг хангах” , ариун цэврийн байгууламжийн ашиглалтыг сайжруулах хөтөлбөрийг батлах тухай хэлэлцлээ. Хөтөлбөрийг  Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.  Энэхүү хөтөлбөр нь нийслэлийн есөн дүүрэгт хэрэгжих бөгөөд БХБЯ, БОАЖЯ, ЭМЯ, УСУГ, НОБГ, НМХГ, НГА, дүүргүүдийн ЗДТГ, ус хангамж, ариутгах татуургын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг ОУ–ын байгууллагууд оролцогч тал болон ажиллах юм байна.  Хөтөлбөрөөр ус хангамжийг эх үүсвэрээс нь дамжуулах, …

  • 5 June

    С.Амарсайхан: Иргэд газар, талбайн үнэлгээгээ одоо байгаагаас илүү өсгөх боломжтой

    НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айлын барилгын материалыг захыг нүүлгэн шилжүүлэх ажлын хүрээнд өнөөдөр газар дээр нь очиж танилцлаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10, 11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу бидний нэрлэж заншснаар  100 айл орчимд байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг нүүлгэн шилжүүлэх асуудлын хүрээнд  …

  • 4 June

    НИТХ-ын дарга С.Амарсайхан Түр хамгаалах байрны үйл ажиллагаатай танилцлаа

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бигийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Батбямба нар 2018 оны 6 сарын 01-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг “Түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр тус түр хамгаалах байрны дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Сэржмядаг байрныхаа өнөөгийн нөхцөл байдал болон үйл ажиллагааны тухай мэдээллийг  НИТХ-ын даргад танилцууллаа. …

  • 1 June

    Нийслэлийн 555 ээж “Алдарт эхийн одон”-гардан авлаа

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан НИТХ-аас санаачилж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлийн 555 ээжийг алдарт эхийн одон медалийг гардуулан өгөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Алдарт эхийн одон гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд  НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн  Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан …

May, 2018

  • 31 May

    НИТХ-ын ээлжит хуралдаан эхэллээ

    НИТХ-ын ээлжит хуралдаан 69 хувийн ирцтэйгээр  хуралдаж байна.Өнөөдрийн хуралдаанаар “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр нийслэлд хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаарх танилцуулга -хэлэлцүүлэг”, “Хүн амын ахуй үйлчилгээ-2020” дэд хөтөлбөр, нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөр батлах тухай, Улаанбаатар хотын агаар орчны бохирдлыг бууруулах ажлын явц, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааны нээлтийн үеэр хэлэхдээ “2018 оны …

  • 30 May

    НИТХ-ын дарга С.Амарсайхан  Налайх дүүргийн хүүхдийн баярын өдөрлөгт оролцов 

    Налайх дүүргийн  ИТХ, Засаг даргын тамгын газар хамтран  “Монгол хүүхэд” уриан дор олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг  угтан  хүүхэд багачууддаа зориулж өдөрлөг зохион байгууллаа.  Тэд  дүүргийнхээ бяцхан багачуудад зориулж мөрөөдөл болсон үлгэрийн баатруудыг нь  амилуулж  хүндэтгэлийн парад алхуулснаар  баярын үйл ажиллагаа эхэлсэн юм.  Хүүхдэд ээлтэй “Налайх дүүрэг” нь   хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Нарны хүүхдүүд” өдөрлөгийг  800 гаруй хүүхэд  …

  • 30 May

    НИТХ-ын төлөөлөгч П.Батчимэг харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлууллаа

    НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн Пүрэвийн Батчимэг хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан нийгмийн эмзэг бүлгийн, нэн ядуу амьдралтай хараагүй иргэдийн 100 бяцхан үрсэд хүүхдийн баярын бэлэг гардуулж, мэндчилгээ дэвшүүллээ. Тус арга хэмжээний үеэр Монголын хараагүйчүүдийн Үндэсний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нээж үг хэлэхдээ хүүхдийн баярын өдөрлөгийг 10 дах жилдээ ивээн тэтгэж бяцхан үрсийг минь баярлуулж хүүхдүүдэд баярын бэлгээ …

  • 25 May

    Ирэх есдүгээр сарын нэгнээс өмнө 100 айл дахь үйлдвэрүүдийг нүүлгэх чиглэл өглөө

    Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх ажлыг судлан хэрэгжүүлэх НИТХ–ын төлөөлөгч Ч.Гантулгаар ахлуулсан ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанд НИТХ–ын дарга С.Амарсайхан, Засаг дарга болон орлогч дарга нар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Э.Анар нарын хүмүүс оролцлоо. Ажлын хэсгийн хуралдаанаар хамгийн түрүүнд 100 айл орчмын нутаг дэвсгэрт худалдаа эрхэлж буй хашааны төмөр, чулуу, …

  • 25 May

    НИТХ-ын дарга С. Амарсайхан Налайх дүүргийн ЕБС-иудын төгсөгчдийн “Эрдмийн баяр”-т оролцлоо

    Налайх дүүргийн “Голомт”, “Эрдмийн өргөө”, 119 дүгээр сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ын үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр нар оролцлоо. Энэ жил тус дүүрэгт ЕБС-ийн 12 дугаар ангийг 300 орчим суралцагч төгсөж, сурагчийн ширээнээс оюутны ширээнд шилжих гэж байна. Дүүргийн Засаг даргын 01 дүгээр албан даалгавраар 2017-2018 оны төгсөлтийн үйл ажиллагааг боловсролын …

  • 25 May

    С. Амарсайхан: ТҮЦ эрхлэх журмыг хамгийн зөв хувилбараар гаргана

    НИТХ–ын дарга С.Амарсайхан “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо”-ны тэргүүн Н.Батцэцэг, “Монголын худалдаачдын холбоо”-ны тэргүүн Ц.Пунсалдулам нарын хүмүүс хүрэлцэн ирсэн юм. “Иргэдийн шудрага шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт: Цагдаа нар иргэдтэй зүй бус харьцаж,  хувийн журмаар мөнгө авдаг Сүүлийн 3-4 жилийн хугацаанд манай төрийн бус байгууллагад худалдаа наймаа эрхлэгчдээс тэдний эрх нь зөрчигдөж байгаа талаарх гомдол санал маш их ирж …